ИТГЭЛИЙН зээлээс илүү ИПОТЕКИЙН зээл иргэдэд хэрэгтэй байна

Aдмин / Улстөр

Бага хүүтэй, барьцаагүй, 20.0 сая төгрөг хүртэлх хэмжээтэй, Итгэлийн зээл олгох хуулийн төсөл санаачилжээ

Өчигдөр буюу 10 сарын 02 ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

image

УИХ дахь МАН бүлгийн 27 гишүүн ард түмэндээ таалагдахын тулд санаачилан боловсруулсан "Итгэлийн зээл" хуулийн төсөл эсрэгээрээ иргэдийн итгэлийг алдаад байна.

МАН-ын бүлгийн Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг “Итгэлийн зээл” олгоход зарцуулах тооцоолол хийснээ зарласан ч баярлах хүн тун ховор байлаа.

5сарын 14-ний өдөр "64"-ийн бүлэг дэмжиж үнэмлэхүй олонхи санал нэгдсэнийг бодоход, чуулганы нэгдсэн хуралдаанаар шуудран хэлэлцэх нь. Эл хуулийн төслийн гол зорилго нь иргэддээ 20 сая төгрөгийн өртөгтэй итгэл хүлээлгэх зээл байхад оршино. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрт тусгасанаар иргэдийг ажилтай, орлоготой болгох жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй холбон тайлбарлаж буй.

image

Харин тэдний итгэлийг хүлээсэн иргэн нь барьцаа хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй нэгэн ч байж болно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эдийн засгийн баталгаагүй болон ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, зээлийн муу түүхгүй иргэнд олгох юм гэнэ.

Зээлд нь бор зүрхээрээ ажил хөдөлмөр эрхэлж, бизнес хийдэг нийгмийн дундаж давхрагынхан багтахгүй.

Учир нь дундаж ажилчин давхрагынхан ямар нэгэн зээлтэй, батлан даагчтай, зээлийн муу түүхтэй. Эл зээлээ ЖДҮХС-гийн нөхцөлтэй ижил жилийн гурван хувь, хугацаа нь ч гурван жил байх аж. Улмаар төр өөрийн мэдлийн байгууллагаараа дамжуулан зээлээ олгоно. Засгийн газар харьяандаа “Итгэлийн зээлийн сан” байгуулж тухайн сангийнхаа хөрөнгийг олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүр дүүлэхээр тооцжээ. Олон улсын байгууллагууд итгэл хүлээлгэхгүй бол татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлнэ. Төсөвт дарамт учруулахгүй, иргэдийнхээ амжиргааг сайжруулна гэж ярих атал ахиад л татвар төлөгчдийн халаас руу гар шургуулах нь. Наана нь ярих уриа лоозон сайхан ч, ухаад үзвэл эрх баригч нам сонгуулийн шоуныхаа хундаамыг цутгаж буй нь илт. Удахгүй Хэнтийн нөхөн сонгууль, түүний дараа 2020 онд сонгууль болно.

Бэлэн 20 сая төгрөг амлаад ард түмэндээ итгэл хүлээлгэх гээд байна уу, эсвэл эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах гээд байна уу гэдэг эргэлзээ төрүүлэв.

Учир нь эрх баригч нам улс орныг удирдаад хэдийнэ гурван жил өнгөрчихсөн. Бүрэн эрхийн хугацаа ганцхан жилийн дараа дуусах гэж байхад гэв гэнэт иргэдээ ядуурлаас гаргана, амжиргааг сайжруулна гэж орилов. Ядуусдаа 20 сая төгрөгийн итгэлийг зээл тарааснаар нийгмийн эмзэг бүлэг шууд байртай болоод, ажил хийгээд, бизнес эхлээд, баяжаад улс орныхоо эдийн засгийг чирч эхлэх нь. Итгэл үзүүлснээр ядуурлаас ангижирчихна гэж тооцжээ.

Өнөөдөр монголд 192 мянган ядуус тоологдсон. Мөн таван хүн тутмын нэг нь нэн ядуу, дөрвөн өрх тутмын нэг нь ядуу байгаа гэх судалгааг хуулийн төслийнхөн дурдсан.

Энэ нь эрх баригчид өөрсдөө хэрхэн ажилласаны нотолгоо. Бензин, мах, өргөн хэрэглээний барааны үнэ ард түмний нурууг сүүлийн хэдэн жил улам бөхийлгөсөн. Ийм байхад “Итгэлийн зээл” нэрийдлээр хавтгайруулсан халамж тараах сонгуульд зориулсан шоу хэнд ч таалагдахгүй. Тэдний энэхүү боловсруулсан төсөл нь ямар ч судалгаагүй, зээлийн эх үүсвэр хаанаас гарах гээд тооцоо судалгаа муутай байгааг ч харуулав.

Эдийн засгийн баталгаагүй хүнд итгэл үзүүлэхээс урьтаж зээлийн хүүгээ буулгах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр асуудлыг шийдэх олон гарц байж болох. Гэтэл 20 сая төгрөгийг халамж хэлбэрээр олгочихоод, эргээд сонгуулийнхаа саналыг худалдан авах хэлбэрээ энэ гэж харж байгаа бол иргэдээ басамжилсан, үл тоомсорлож байна гэж ойлгогдохоор байна. Үнэхээр л итгэл хүлээлгэмээр байгаа бол байртай болох гэж зүтгэж байгаа залуусдаа байрны зээлийн хүү, урьдчилгааг нь буулгах арга хэмжээг авч ЖИНХЭНЭ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ яагаад болохгүй гэж.

Өнөөдөр Монголд байрны ипотекийн зээлийн хүү дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Иймд итгэлийн зээлээс илүү ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгцээ шаардлага амьдралд нь илүү хэрэгтэй байна.

Ард иргэдийнхээ ядуурал, үнийн өсөлт хөөрөгдөлтийн талаар ярилгүй гурван оныг үдсэн хэрнээ сонгууль дөхөхөөр мөнгө амлаж шоу ярьсан У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2019-10-05 07:22:45

За энэ хэд ч зээл өгөх хүмүүсийнхээ нэрийг бараг гаргачихсан байгаа байхдаа. Ард түмэн авна гэж битгий горьд ..... 100 хуудас материал шаардахад та нар гаргаж өгч чадах уу.. Харин наадуулд чинь бэлэн байдаг юмдаа хөөрхий ард түмэн минь.

Зочин [66.181.161.68] 2019-10-05 02:30:40

Хайран хүү, хайран аав Үнэхээр харамсалтай байна. Ум сайн амгалан болох болтугай.

Iuuui66y87766666677 was the only person 7760987 [66.181.178.22] 2019-10-04 12:03:39

P

Odjargal [103.57.93.249] 2019-10-04 03:49:11

20say togrog zeel irgeded tus bolno huviaaraa ajildag humuusd bank zeeliin huug buruulah heregtei gadni bank oruulah uildver oruulahad hongoltei zeel gargah hytadad baraand tatvar tavihaas oor arga bhgui

Irgen [202.9.45.142] 2019-10-04 02:40:59

Itgeliin zeeliin orond tureesgui ajliin bair bii bolgoj ajilgui irgedee ajiltai bolgobol ene ni ard tumniihee toloo hiij baigaa bodittoi ajil bish uu. Mon gadaad zah zeeltei tomhon uildber oruulj irj tor gadaad zah zeeliig ni hariutsaj ajilgui irgedee ajiltai bolgomoor bna. Nariin mergejliin ajilchdiig surgah tal deer anhaarmaar ... Itgeliin zeel bol ard tumnees absan tatbariig mangasiiin amruu hiihtei adil bhaa. Ard tumen ruugee handaj helehed yalanguya manai zaluuchuud denduu soelgui naad zah ni jisheegeer helehed shuls nusaa hayah gazraa medehgui bna shuu dee...yariad baibal zondoo. Iim humuus itgeliin zeeleer yum hiih uu. Eruul saruul hodolmoriin nasnii irgedees ajilguigiin tatbar abah huulitai bolgobol gej ooriin bodloo ilerhiileb.

sorolt [202.126.88.220] 2019-10-03 16:54:02

Bitgii hyts. Hulgaich nar bugd zailaa oron syytsnii huug byyryyl. Ard tumenii tatwariin mongo bitgii byryy solgoi tsatsaad bai. Nowshnyydaa. Tolj chadahgui bol owuynhorol gishuun tolno. Batlan daagch ni.

Зочин [66.181.178.243] 2019-10-03 15:57:15

попроод л бас дүйчин өдөр амруулах гэчихэж хангалттай амарцгааж байна

Зочин [66.181.183.169] 2019-10-03 14:01:58

Коммунистууд дандаа тэнэг ард иргэд ээ хорлосон юм сэтгэнэ, Ардчилсан нам шиг татварын шинэчлэл, НӨАТ ын еbarimt шиг нийт увс оронд хэрэгтэй зөв юм сэтгээч малнуудаа.

Зочин [66.181.161.50] 2019-10-03 14:34:48

увс орон гэж хаана байдаг юм бэ

ийм юмнууд [66.181.176.75] 2019-10-03 13:49:55

ийм юмнууд бидний дээр байдаг юм байна.биднээсээ тэгээд юугаараа өөр болоод биднийг захираад удирдаад байнаа.

Зочин [150.129.142.89] 2019-10-03 13:24:53

Buu shoud ta nar ichmeer yum Bilegt emnelgee ulsad shahah gej gishuun boloi bizdee ih huraliig har zahiin naimaani gazar bolgoson ichihgui amitandaa

Зочин [103.229.120.78] 2019-10-03 12:35:30

Dandaa gusdag garuud bnshd.hudlaa taalagdah geed yahav dee.songuuli duhuud nohoitoj bgaa biz.ipotekiin zeelee 5 bolgooch gutsaldaj baihaar

Наран [202.9.42.192] 2019-10-03 11:47:29

ЖДҮ гээр авсан 200 саяа хаацайлж 20 саяар ард түмнийхээ амыг хаах санаатай юу,үнэхээр хүмүүст тустай юм хийх гэж байгаа бол ипотeкийн зээлийн хүүг 3 хувь болгочих

Зочин [150.129.142.89] 2019-10-03 11:47:28

Itgeliin zeel gedeg bol odoo ye bolon iŕeedyigee xorlon syitgej songuulid yalax gesen xeseg gishyydiin muruudul Ouynixorlol yum

zochin [185.39.141.57] 2019-10-03 09:46:20

shulga emgen . shuvuunii haraal idegch .. shulam jdvchin ... junai dertelchnii tejeever gulug

Зочин [202.72.244.219] 2019-10-03 09:06:40

Ипотекийн зээлээр л байртай болсон шүү . Итгэлийн зээлийг томчууд өөрсдийнхөндөө өгөөд дуусах байлгүй. Ипотекийн зээлийг хүн хүсч л байвал хэдэн ч удаа өгсөн яахав, Тэгэж байж л залуучууд зорилго тавьж хурдан төлж төлөхийн тулд хэмнэлттэй , мөнгөө зөв зарцуулж сурна шүү. Монголчууд бие биенээ дуурайж гоёод, идэж уугаад, байна. Хэзээ байхад Монголчууд бренд ярьж эдэлж , худлаа үнэ хөөрөгдсөн эд хөрөнгөнд шунаж байлаа

Итгэл [203.91.115.52] 2019-10-03 08:07:13

Итгэлийн зээл итгээд өгнө. Нөгөөдүүл нь аваад цацаад самрана даа. За ямар ч байсан нэг нэг приус авна, ухаалаг утас бас нэгийг авна. За тэгээд хэсэг бийлэгжүү жагнаад дуусгана даа. Дараа нь яана гээч Итгэл алдсаны шийтгэл гээд нэг хуулийн заалтаар баахан гэмт хэрэгтэн бий болно.

Зочин [139.5.217.51] 2019-10-03 07:33:05

Бас нэг хулгайлах арга сүвэгчлээ биз энэ мам

Зочин [66.181.161.59] 2019-10-04 01:35:33

ipotegiin zeelee ard tumendee hurteeltei huug n bagasgaad ugchih bas ter bolgon hund olddogui yum bishuu ene zeel chin

enh [64.119.25.7] 2019-10-03 07:27:46

teneg huuli gedeg ni ene baih harin eepoekiin munguu nemt

zochin [202.126.88.223] 2019-10-03 06:18:41

Ipotekiin zeel iin hurteemjiig nemegduul.eh uusveriig nem.uur yum heregguie.

Зочин [122.201.19.99] 2019-10-03 06:12:53

Банкны хүү төлсөөр байтал ард түмэн чинь ядуурч дууслаа өөрсдөө ЖДҮ-гээс хулгай шаагаал буцааж төлөхгүй энэ ариун явдал уу МАНгаруудааааа

ичгүүргүй төр [202.131.244.210] 2019-10-03 06:06:54

энэ ичгүүргүй хулгайч нар бас яаж хулгайлах хууль сэдчихээд ард түмэн гээд явж байгаа юм бэ

Зочин [144.178.13.14] 2019-10-03 05:59:18

Jdu-gee haatsailj teneg ardiin amiig haaj bgaan

Зочин [150.129.142.89] 2019-10-03 04:46:18

Songiili duxuud irexeer Mangaruud munguur gulguilj sanai luivardax sanaatai

Зочин [202.179.26.169] 2019-10-03 04:25:34

ипотекийг зээл олдохгүй бна шд энэ их мөнгөний урсгэл хааша явах болоо

Зочин [182.160.1.15] 2019-10-03 04:17:47

Оюунхоролмаа эмгэн одоо боль тэтгэвэртээ гар.Сонгууль дөхөөд ирэхээр санал авахын тулд татвар төлөгчдийн мөнгөөр авилгадаар шийдээ юу.Өөрсдөө оршин тогтнохын тулд иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж,цаашдаа амьдрах чадваргүй мөхөөх бодлого явуулахаа зогсоо.Энэнд орвол зосчихоод байгаа ипотекийн зээлдээ энэ мөнгөө зарцуул.Ядаж энэ зээл эргэж төлөгдөх баталгаатай,олон айл байранд орвол тэр хэмжээгээр утаатай яндангийн тоо цөөрнө,30 хувиа төлөөд байртай болсон хүмүүс урам зоригтой зээлээ төлж орон байраа өөрийн болгохын тулд хүчин чармайлт гаргаж хичээн зүтгэнэ.

Irgen [202.179.31.44] 2019-10-03 04:16:09

Oyunhorol Bilegt Amarzaya metiin avgai nariig 2020 ond buu songo. Hural deer bainga untaj bdag, galzuu hun met solitoi zuil yaridag, bgaa ugui ni medegdehgui amitad dahin songogdoh shaansgui bolohooroo iim zuil sanaachilj bgaa yum. MAN ard tumnii sanaliig hudaldaj avah sanaarhlaa huuli bolgoh gej ulairch bna.

amar [66.181.176.153] 2019-10-03 03:56:58

итгэлийн заал гэж мөнгө идэх аргаа олж ядах юм даа .Наад зээл гэх мөнгөөрөө ядаж эмнэлэг, сургууль цэцэрлэг барьдаг ч болоосой . Ипотекин зээлийг хүсэх зүйл мөн гэж үү 70.000.000 сая төгрөгийг 15 жилин хцгааатай 0.8 хуьиар аьлаа гэхэд та 126.000.000 сая төгрөгийг яаж барагдуулна гэж бодож байна. хоолтой хоолгүй, өвдөх эрхгүйгээр л машин болж төлнө хэрэь та төлж чадахгүй бол төлсөн мөнгө, байр аль хэдийн хураагдана энэ бол ядарсан ард түмэнд ү?йлчилдэг хууль. Харин сайд дарга, эрх мэдэлтэй хүн бол хамгийн бага хувиар мөнгө авсанч, их мөнгө авч идсэн ч байр, ял шийтгэлгүй хэрэгсэхгүй өнгөрдөг гайхамшигт хууль монгол улсад л байна даа

Hund ni 84 saya tulnu [66.181.164.56] 2019-10-04 09:08:17

70 saya-g 15 jiliin hugatsaatai 0.8% bish jiliin 8% -tai zeel avahad zuvhun huund ni l gehed 84 saya tugrug tulnu. Undsen munguteigee niileed 154 saya tuluhnee. Ta 2 bair avah munguuruu 1 l bair avahnee.

Зочин [103.229.120.31] 2019-10-03 12:17:52

Юу үнэн тэр үнэн.

Зочин [182.160.1.15] 2019-10-03 03:51:55

Ингэж татвар төлөгчдийн мөнгийг хэсэг хүмүүст тарааж үрэн таран хийхээ болиорой.Энэ байдал чинь авилга талцалыг гааруулна сүүлдээ эргэн төлөгдөхгүй өр болно.Эдгээр нөхдүүд сонгуулийн шоу хийж ард иргэдэд таалагдахын тулд олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэхээс буцахгүй арилсан дотортонгууд хэрэв өөрсдийнх нь халааснаас хэдэн төгрөг гарах байсан бол огт хөдлөхгүй дээ.Ард иргэд бэлэн халамж хүсээгүй ажил хөдөлмөртэй байхыг л хүсч байна.

Зочин [202.126.89.224] 2019-10-03 03:47:04

Үхдэл лаларууд минь битгий татварын мөнгөөр хэрэггүй зүйлд зарах, бусад хүмүүстэй санал нэг байна, ипотек 8% ийн зээл ээ шуурхай олго эх үүсвэтэа нэм, болж өгвөл 6% хүүтэй болговол олон хүн баярлана, одоо та нар өөр хийх ажил цаг хугацааны боломж ч алга,

ИРГЭН [203.91.118.180] 2019-10-03 03:42:01

ЭНЭ АГААРЫНГАЗРЫН БОХИРДОЛ, АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ, ТӨВЛӨРӨЛ, АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, СОЁЛЖУУЛАХ ГЭЭД ОЛОН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЛИЙН НЭГ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ЮМ. ДААНА Ч ДЭМЖИЖ ХӨРӨНГӨ ГАРГАХГҮЙ ЮМ, ИТГЭЛИЙН ЗЭЭЛИЙГ АВАХ ШААРДЛАГА ХАНГАСАН ХҮН ЦӨӨХӨН, ХУДЛАА САНАГДАА Д БАЙНА. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ НЭМЭГДҮҮЛЖ ЧАДСАН НАМ Л 2020 ОНД ЯЛНА ДАА, ХАРЖ Л БАЙГААРАЙ

зочин [66.181.180.96] 2019-10-03 03:07:31

Хуули санаачилж,түүнийн их хурлын дарга ни хүлээж аваад таарсан таар шуудайнууд юмаа,өр шир зээлэнд ард түмэн дөрвөн мөчөө хүлүүлчихээд байхад энэ хуулиар яаах юм бэ?ард иргэдэд дарамтгүй өр зээлгүй хангалттай цалин тэтгэврээ нэмэгдүүлж цалин орлогоороо амидарцгаа,байрны зээлийг цалингаараа өгөх хэмжээнд цалин орлогыг нэмэгдүүлэх хэмжээнд улсын төсөв 11-12 их наядаах нэмэгдсэн бна,цаашидаа ч өндөр нэмэгдэх юм бна,энэ хулгайч нар идэж уухаа хулгай хийхээ зогсоовол монгол хүн бүр өр зээлгүй амидрах боломж бгаа,тэр боломжийг хулгайлаад бгааг монголчууд 29 жил мэдэхгүй байх ни харамсалтай

Уншигч [103.229.122.42] 2019-10-03 03:03:37

Амралтын өдөр нэмэх, халамж хавтгайруулахаа одоо болиочээ.

Зочин [202.179.27.20] 2019-10-03 02:44:53

ХАРЬЖ УНТ 2 . ТЭР НЬ АМАР ШД

Зочин [66.181.178.243] 2019-10-03 02:35:26

Мэргэжлийн поп оюун хорол

Зочин [119.40.98.162] 2019-10-03 02:34:53

Аргаа ядсан арчаагүй лалар мангарууд ипотекийг зогсоогоогүй бол хичнээн айл байранд орсон байх уу гэнэт сонгууль болоод арчигдахаа мэдэнгүүт буухаасаа өмнө намынхандаа барьцаагүй баахан мөнгө тарааж улсыг хохироох арга бодож олж дээ үнэхээр арчаагүй лаларууд юмдаа

Zochin [66.181.161.77] 2019-10-03 12:12:50

Hoshin shog ch bagadna songuuli duhuhuur bur tenegtej ogohiin bna l da kk

Irgen [202.179.31.53] 2019-10-03 02:29:53

Tusviin mungiig ingej uren taran hiihiig eserguutsej bna. Ajilgui, baritsaa hurungugui, orshin suuh hayaggui hunees erguulj zeelee yaj avah yum. Ene bol tsever songuulid davuu baidal olj avah songogchdiin sanaliig avah mungu taraaltiin helber. Uursdiin halaasnaas mungu gargaj bgaa yum shig tusviin mungiig ingej urehguiee. Herev ene huuli batlagdval uls turuus MAN uuriin neriig bur musun archih alham bno shuu.


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.