З.Бадар-Ууган: Х.Мандахбаяр аа, улс төрч, сэтгүүлч хоёр хэзээ ч нэг “хөнжил”-д орж болохгүй

Ц.Анударь / Нийгэм

“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” (МСНЭ)-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой асуудлаар “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч, яруу найрагч Б.Галсансүх тэргүүтэй сэтгүүлчид өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.

“Тв4” телевизийн мэдээний албаны дарга З. Бадар-Ууган:

“Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хуралдааны үеэр Х.Мандахбаяр гэдэг хүнийг МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр томилохыг эсэргүүцэн мэргэжлийн бүх холбоонууд тус хурлыг орхиж гарсан байдаг. Тэнд зөвхөн түүний тойрон хүрээлэгчид, гар хөл бологчид л үлдэж тэдний санал асуулгаар МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр томилогдож байсан. Үүнээс хойш Мандахбаяр нь улс төртэй нилээд холбогдсон баримтууд байгаа. “Улс төрч, сэтгүүлч хоёр хэзээ ч нэг хөнжилд орж болохгүй” гэсэн үг байдаг. Энэхүү зарчмыг эрхэм Ерөнхийлөгч маань алдагдуулан өнгөрсөн хугацаанд улс төрд чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулж ирсэн. Үндсэндээ Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх байгууллагыг удирдаж байгаа тэргүүний хувьд сэтгүүлчдийн эрх ашиг, сэтгүүл зүйн салбартаа голлон анхаарах биш хувийн карьерийг өсгөх, өөрийн нэр хүндийг улс төрд хэрхэн ахиулах вэ гэдэгт хүч хөдөлмөрөө зориулж байна. Ингэхдээ МСНЭ-ийг ашиглаж ирснийг сэтгүүлчид сайн мэдэж байгаа. Сүүлийн үед өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон хүрээллийн байгууллагуудтайгаа хамтран дайрч, доромжлох, гүтгэх зэрэг үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа гэдэг баримтуудыг зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагаас өгч байна. Өөрийнх нь талаар үнэн бодит байдлыг илчилж байгаа, илчлэхийг оролдсон тохиолдолд ямар нэгэн аргаар тэрхүү бодит мэдээллийг мушгин гуйвуулж, мэдээллийг хийх гэж байгаа эсвэл хийсэн хүн, ХМБ-ыг худалдагдсан эсвэл “шантаажчин” гэх мэтээр цоллож, ярьж байгаа нь өөрийн албан тушаалаа өгөхөөс “үхтэлээ” айж байна гэдэг хардлагыг улам баталж байна”

image

“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх:

“Уул уурхай бол монголчуудын хувьд хамгийн эмзэг сэдэв. Үүн дээр дөрөөлөн эх орончийн дүрд тоглож, олонд танигдах гэж зүтгэж байна. Х.Мандахбаяр бол эх орон, газар шороондоо хайртай хүн биш. Яагаад гэвэл өөрөө Өмнөговь аймагтаа “Их шижир баялаг” гээд уул, уурхайн компанитай. Хувьдаа нүүрс зөөдөг машинтай. Үүгээрээ Монголын баялгийг өдөр, шөнөгүй Хятад руу зөөдөг мөртлөө эх оронч болж жүжиглэж буй нь гутамшигтай. Уул, уурхайг би хаалгасан гээд “Ардын баатар” болоод яваа хүн үнэндээ шоудаж байгаа шүү. Уул уурхайг хаагаагүй. Үнэндээ Тосон бумбын нуруунд хятад эзэнтэй уурхайнууд одоо хүртэл ажиллаж байна. Бүх уурхайг хаалгаад, уул усаа аварчихсан гэж бодож байгаа бол эндүүрэл. Энэ хүн бие муутай. “Өнөөдөр харвалаа, албан тушаалаа өглөө” гэдэг. Маргааш нь “Уул, уурхайг хаалгачихлаа, би буцаад Ерөнхийлөгчийн ажлаа авлаа” гэдэг. Х.Мандахбаяр эрүүл хүн мөн үү? Энэ хүн МСНЭ-ээр тоглож болсон. Одоо Онц их хурал зарлаж, сэтгүүлчид нэгдэж, түүний энэ увайгүй үйлдлийг таслан зогсооё” гэв.

image

"Хатуу мэдээ" сайтын найруулагч Б.Мөнхтөр:

“Тосон бумбын нулимс” нэвтрүүлэг 2017 оны дөрөвдүгээр сард хийгдсэн. Түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд Х.Мандахбаяр юу ч хийгээгүй, зүгээр л боломжийг хараад сууж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед уурхайн үйл ажиллагаа эхлээгүй, хэрүүл тэмцэл хийхэд ямар ч ашиггүй байсан гэсэн үг. Яг цагаан сарын үеэр уурхайг ухаж эхэлсэн байдаг. Тэгэхэд нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлж, зам харгуйг нь хааж, хагалгаанд орсон хүн хүртэл өвлийн хүйтэнд тэмцээд явж байсан. Энэ үед Х.Мандахбаяр 11 өрөө байрынхаа найрыг хийгээд, баярлаад сууж байсан. Ер нь бол их баярлаж, наргиж, цэнгэх дуртай. Хэрэв үнэхээр эх оронч юм бол Х.Мандахбаяр тэр үед ухаж эхлээгүй байхад тэмцэх нь яасан юм. Тэгэхээр эндээс ганц л дүгнэлт хийж болно. Ухуулаад, сенсааци үүсэхэд бэлэн болсны дараа араас нь “сэлэм барьж” дайрсан. Үүнээс гадна нэг ноцтой мэдэгдэл өөрийн цахим хуудастаа бичсэн байдаг. Сэтгүүлчид МСНЭ-д татвар төлөөгүй бол БНХАУ руу сурвалжлага бэлтгэхээр явах эрхгүй гэсэн байсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. МСНЭ-ийг БНХАУ-ын суртал, ухуулгын хэлтэс хянаж байна гэсэн үг үү. Одоо Өмнөд Солонгосын визэнд ороход татвар төлөөгүй бол тодорхойлолт гаргаж өгөхгүй гэж байна. Монгол сэтгүүлчийн гар, хөлийг мухарлах, явах замыг өөрөөрөө дамжуулах ийм л арга хайж байна. Тэгэхээр ийм хүнээр бид удирдуулаад явах шаардлага байна уу. МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатартай бид нэгдэж байна" гэсэн юм.


Сэтгэгдэл

иргэн [202.131.250.130] 2019-10-05 16:08:50

СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛДЭЭ НАМ БУС ХҮН ОЛООД СОНГОЧИХГҮЙ ЯАСАН ЮМ. МАНДАХБАЯР БОЛ УГААСАА Л НЭГ НАМЫН УЛААН ЗҮТГЭЛТЭН Ш ДЭЭ. СЭТГҮҮЛ ЗҮЙГ ЭНЭ УЛС ТӨР ИНГЭЖ Л БОЛЛОЖ ТАЛЦУУЛЖ УТГЫГ НЬ АЛДУУЛЖ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ БАЙНА. СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ТЭРГҮҮН БОЛ УЛС ТӨРИЙН МЭДЭГДЭЛ ХИЙДЭГ ХҮН БИШ Л ДЭЭ. УЛС ТӨРЧ ТЭМЦЭГЧ МУНДАВ Л ГЭЖ.. ӨӨР АЖИЛТАЙ ЗОРИЛГОТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ. МОНГОЛД ҮХ ЮМ 2 ХУВААГДАЖ ХАГАРАЛДАЖ БХ ЮМ ДАА

Зочин [103.10.23.113] 2019-10-05 08:40:31

Галсансүх худлаа хэлэх хүн биш ээ Мандахбаяро өөрөөн уурхайтай юм бол Өөрийн эрх ашгаан хамгаалаж улс төрч хэмээх хулгайч нарын бөхс долоож жүжгэлэж байгаа байж мэднэ Шалгах хэрэгтэй үнхээр хувидаан уурхайтай хятад руу зөөдөг хүн үү

Зочин [202.55.191.194] 2019-10-05 07:11:45

Энэ 3-н архичинд шар тайлах юмны мөнгө хэрэг болждээ..ха ха

Mandah [1.225.222.179] 2019-10-05 04:55:08

Mandahbayr Hurelsuh 2 iin hudlaa shoy songuuli hurtel urgejlrne shdee Odoo ihenh huraagdsan tusgai zuvshuurluud shuuhdeed sergej bgaa shde.Uls nuhun tulburiig tulj chadahgui Hurelsuh ni kampanii zahirluudaas zugtaagaad yavaad bgaa shde .20 onii songuulid garahiin tuld iim baliar um hiij bdag Mandahbayaraa

иргэн [202.126.89.168] 2019-10-04 15:03:35

Сэтгүүл зүй шантааж зүй болоод удаж бноо, хор хогоор дүүрэн. Салиа нь арилаагүй хэдэн бацаанууд улс төрчдөөс салгадаг хэдэн халтараар өөрсдийгөө үнэлчихсэн.

007 [66.181.161.35] 2019-10-04 17:24:12

Яг үнэн та 3-г дэмжиж ба

Сэтгүүл зүйд падлийгүй гарууд [92.154.84.228] 2019-10-04 06:52:00

Энэ гурав бол кккк бүр шившгийн хөндий. Нийгмийг хордуулагч , хар тамхичид

Зориг [202.131.234.82] 2019-10-04 03:00:49

Зөвшөөрөлтэй, хууль бус бол ямарт салбарт ажиллаж болно ш дээ, Зөвшөөрөлтэй архины үйлдвэрүүд байж байхад өөр хэн нэгэн спирт найруулаад, эрүүл ахуйн шаардлага хангасан махны үйлдвэр байхад, зөвшөөрөлтэй нэртэй эрүүл ахуйн шаардлаг хангаагүй мал нядалгааны газар ажиллуулаад байвал яах юм болох юм уу? Өөрснөө эх орон чинь ухуулж, хууль бус зүйлүүд олширч байхад юу хийж байсан гарууд вэ? ЯДАХДАА ОЛИГТОЙХОН ШҮГЭЛ ҮЛЭЭ Л ДЭЭ. Мэргэжлийн холбоод нь тэр хурлыг хаяж явсан гэх юм, тэгээд мэргэжлийн холбоонд нь харьяагдаг хүмүүс тийм цөөнх юм уу? эсвэл та 3 юм уу? Ямарч үед олонх бол сайн ч, муу ч олонх л болдог юм, Олонхийн санал авахын тулд өөрсдөө ажлаа сайн хийцгээ, чадахгүй бол чацга царайлаад үлд дээ

иргэн [192.82.66.152] 2019-10-04 02:27:48

Мандахбаярын тэмцэл худлаа тэмцэл.Өөрийнхөө нэр төоийг олонд үнэ цэнэтэй болгож сонгуульд нэр дэвших санаархал.Мөн төрийн эрх мэдэлтэнгүүдийн жинхэнэ гар хөл болж яваа хүн.Одоогийн эх орон газар шороо авилга ЖДҮ гэж гарч ирж байгаа тэмцэгч шударга ёс тогтоох нэрээр гарч ирж байгаа хүмүүс бүгд эрх мэдэлтэнгүүдийн төлөө явдаг тэднийхээ асуудлыг замхаруулж шударга улстөрч нарлуу анхаарлыг хандуулах гэж л гарч ирдэг нь үнэн.үүнийг нь олон түмэн мэддэг болсон.Удахгүй наад Мандахбаяр чинь таний ард 200 танк асаалттай сэтгүүлчид байна гэж хэлээд л гар барих байлгүй дээ.Ингэж л тэмцэл хийдэг моод 2017 оны 11-р сараа эхлэн одоог хүртэл явж байна.сонгууль дөхөж байна улам ширүүн болох байх.

Зочин [202.55.188.43] 2019-10-04 02:03:40

Архичин шантаажчин, хар тамхичин гаж донтон, шар хадны өвчтөн галзуу чарлаа гурав нийлчихээд шударга ёс ярих нь муу ёр байх даа

hehe [66.181.161.77] 2019-10-03 22:42:09

Мандахбаяр гэж бүтэхгүй луйварчин даа. За тэгээд бараг бүх сэтгүүлчид адилхан даа. Бүгд луйварчид, шантаачид, ямар ч мэдлэг бахйгүй, юм уншихгүй

зочин [112.72.12.5] 2019-10-03 20:35:38

Мандахбаяр чинь Банк бус байгуулж өчнөөн хүний мөнгө идсэн луйварчин шүү дээ...

Хануул [202.126.88.186] 2019-10-03 17:37:53

МАНДАХБАЯРЫН БӨГС ДОЛООЖ АМЬДАРДАГ ХЭДЭН ЯАНХАН СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ХҮҮХЭНҮҮД БАЙДАГ ГЭСЭН ТЭД ХООРОНДОО АРХИА УУХААРАЙ МАНДАХРУУГАА БҮГД ДАЙРЧДАГ ТЭГЭЭД ХООРОНДОО ЗОДОЛДООД ХӨГИЙН ДРАМ ЯВДАГ ГЭСЭН ШҮҮ ХӨӨЬ

Батсайхан [103.9.90.3] 2019-10-03 14:14:35

Мандах баярыг эсэгүүцээд байгаа хүмүүс өөрсдөө газар орон эх байгалынхаа төлөө юу хийсэн юм бол үүнийгээ олон түмэнд харуулаач Хэдэн халтар цаасны араас үхлээ юу нэг ч гэсэн байгалын үзэсгэлэнт газар онгон дагшинаараа үлдэг үеийн үед үр хүүхэдүүд минь үзэж харж яваг гэж бодоо ч мөнгийг хүн бүтээсэн байгаль дэлхий өөрөө өөрийнхөөрөө байг л дээ

Зочин [202.126.89.152] 2019-10-04 07:15:02

Nuhun olgovor tuluh hereg garah baihdaa Mandahbayar ta 2iin hen ni tuluh ve hu.

Зочин [59.153.87.161] 2019-10-03 13:04:53

Бадар-ууган гэж гостуу пиздаа чинь өөрөө жинхэнэ шантаажчин шдээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэж энэ дээ

Зочин [150.129.143.12] 2019-10-03 10:39:21

СПИРТ ОРУУЛЖ ИРЖ МОНГОЛЧУУДЫГ ХОРДУУЛЖ ЯВСАН ЭНЭ МУУ ГАЛЗУУ ӨӨРӨӨ ЮУ ГИЙГҮҮЛСЭН ЮМ .

зочин [103.26.194.10] 2019-10-03 09:58:14

Та нарын байгаль орчины хамгаалья гээд тэмцсэн чинь хаа байна яаадаг ч байсан та нараас дээр ажил хийсэн л байна.

haha [43.228.131.239] 2019-10-03 10:08:46

hamgaalsan yum uu bitgii shaaa songuuliin biltgelee hiigeed l yvaa sh de

Зочин [202.70.38.18] 2019-10-03 09:28:12

БИЧИХЭЭС Ч ДУРГҮЙ ХҮРЧЛЭЭ.

Зочин [202.70.38.18] 2019-10-03 09:27:46

МАНДАХБАЯР ГЭЖ ХӨГИЙН ШАНТААЖЧИН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ИХ ХАРААЛЫГ ЯАЖ ....

ХУД 12 [202.55.188.91] 2019-10-03 14:16:24

хоёр гараа өргөн дэмжиж байна.Монгол хүний саруул ухаан ялах ёстой.Мөнхтөр,Галсансүх нарыг эргэлзэхгүйгээр итгэнэ!!!!!!!!!!!!!!!!!!"!!!!


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.