Саудын Арабын эмэгтэйчүүдэд армид алба хаахыг зөвшөөрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Саудын Арабын эрх баригчид улсынхаа эмэгтэйчүүдэд Зэвсэгт хүчинд алба хаахыг зөвшөөрчээ.

Саудын Арабын "Аш-шарк аль-аусат" сонинд мэдээлснээр, тус улсын Батлан хамгаалах яам эмэгтэйчүүдийг цэргийн албанд хүлээж авч эхэлсэн байна. Тэд Агаарын цэргийн хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, агаарын довтолгооноос хамгаалах хүчин, стратегийн пуужингийн анги нэгтгэл болон эмнэлгийн алба зэрэг Зэвсэгт хүчний янз бүрийн салбарт жагсаалын цэрэг төдийгүй офицерийн алба хааж болох аж.

Саудын Арабын эмэгтэйчүүдэд цэргийн алба хаахыг зөвшөөрсөн нь урьд өмнө хамгийн консерватив улс байсан тус улсад эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг өөрчлөхөд хийж буй шинэ алхам юм. Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы удирдлага дор боловсруулсан "Алсын хараа-2030" эдийн засгийн өөрчлөлтийн хөтөлбөрийн дагуу эмэгтэйчүүдийг шинэчлэлийн хөдөлгөгч хүчүүдийн нэг болгохыг зорьж байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Зочин [188.29.164.97] 2019-10-05 22:35:24

Ээ вандан лам минь. Баахан гивлүүртэй хүүхнүүд буу чирээд хусч өгөх нь дээ.

ene delhii tenej yhej bna! [148.60.92.227] 2019-10-04 22:30:02

ehchyyd ni byy yyreed chys yrsgana gesen yg dee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.