Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна

Д.Тулга / Нийгэм

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн. Шинээр баригдаж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтайгаар хийгдэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Баянзүрхийн шинэ гүүрийн ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Энэ үеэр Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна. Энэ гүүр нь 281 м урттай, 21 м өргөнтэй, хоёр талдаа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөний дагуу ажил хийгдэж байна. Маргаашнаас асфальтан хучилт эхэлнэ” гэсэн мэдээллийг өгөв.

Хотын Захирагчийн зүгээс гүүрийн ажлыг төлөвлөсөн хугацаанд чанар стандартын дагуу аюулгүй байдлыг бүрэн хангасан хийж гүйцэтгэхийг анхааруулж, холбогдох албан тушаалтнуудыг энэ талд анхаарч ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Баянзүрхийн гүүрийг Монголд анх удаагаа дам нуруу нь үргэлжилсэн цутгалттай, төмөрбетон хийцээр барьж байгаа аж. Шинэ гүүрийн хөдөлгөөнийг Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлттэй зэрэгцэн нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү гүүрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний аюулгүй байдал сайжрах өндөр ач холбогдолтой юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

zzz [192.82.64.214] 2019-10-07 06:07:10

hvrz shoroo zoodog hvn bish shvvdee ehlvvlsen ajilaa shalgaj yawtstai ni taniltsaj vvreg chiglel ogdog bvhel bvten hotiin zahiragch hvn shvv dee yaaj ingej helj chadaj bnaa .chi oroo ochod zogood ogch chadahgui baij hvnii ajil oilgohgui baij olon yum yarih hereggui bhaa

Зочин [182.160.0.91] 2019-10-07 03:14:33

Амарсайхан Налайхаас нэр дэвшдэг болохоороо налайхын замд онцгой анхаарч ирэх сонгуулийн далд суртчилгаагаа эртнээс эхлүүлсэн.

Руу [202.126.89.167] 2019-10-06 11:01:51

Хүүк нь яваад байсан амараа яваад байсан нөгөөх төслийг удирдлага яваад байсан дарамтай юмаа нэг хөмсөг хамараа зангидсан псду нар

Зочин [139.5.217.74] 2019-10-06 11:27:00

Мөнгөө өгсөн эзэн нь үр дүнгээ үзэж байна. Өмнө нь тэр чигт тавиад туудаг байлаа. Сахилга хариуцлага ус агаар шиг хэрэгтэй

зочин [66.181.189.177] 2019-10-06 09:59:06

Амарсайхан дарга мөнгөө аваад хийгдэж байгаа ажлыг сэтгүүлчидтэй очиж үздэг ажил их хийх юмаа. Түүний оронд хот ирээдүйд ямар замаар дэд бүтэцийн орлоготой болох улсын төсвөөс хотод оногдох хэсгийг ахиу яаж хүртэх,түүнээс гадна хотын татвартай болох,бусад орлогын эх үүсвэрээ судлаж ахиу мөнгөтэй болж чөлөөтэй ажиллах үндсийг бүрдүүлэх хэрэгтэй байна!!!??? хот өөрийн орлого сайн бол гадаадын зээл тусламжыг бие дааж авдаг болох хэрэгтэй.

Зочин [64.119.25.207] 2019-10-06 07:18:42

Очоод нэг хүрз шороо зөөхгүй байж сүр бадруулж нэгэнт мөнгөө аваад ажлаа хийж байгаа хүмүшсийн ажилд дарамт учруулах юм


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.