Түлш буруугүй, түлсэн хүмүүсийн хохь нь гэв үү

Н.Саранчимэг / Нийслэл

Сайжруулсан гэх тодотголтой шахмал түлшинд угаартаж нас барсан хүмүүсийн түлсэн нүүрснээс дээж авч нийслэлийн гурван лабораторид нарийвчилсан шинжилгээ хийж байгаа гэх мэдээллийг холбогдох газрууд өгч байв. Эдгээр гурван лабораторийн нэг нь эцсийн дүгнэлтээ гаргасан. Нөгөө хоёрынх нь хараахан гараагүй байгаа тул нэгдсэн дүнг танилцуулна гэж эх баригчид хэлж байсан. Харин эцсийн дүгнэлт яаж гарсан гээч. “Шахмал түлш стандартын дагуу хэвийн байна” гэдэг хачирхалтай хариултыг гурвуулаа гаргачихаж. Тэгэхээр түлш буруугүй, түлсэн хүмүүсийн хохь нь гэсэн үг болох нь. Монголын төр иргэд рүүгээ салаавч өгч байгаа нь энэ үү. Үхлийн аюул дагуулсан энэ гайт түлшийг түлж байгаад угаартаж үхэх үү, айж суугаад гэртээ хөлдөж үхэх үү гэдэг ацан шалаан дээр тулж ирээд байна. Өнгөрөгч тавдугаар сараас хойш нийслэл рүү түүхий нүүрс оруулаагүй болохоор Налайхын нүүрсний нөөцтэй айл гэдэг бараг байхгүй нь тодорхой. Тэгэхээр яалт ч үгүй шахмал түлш хэрэглэж таарна. Зохих лабораториуд нь “Стандарт шаардлага хангасан” гээд дүгнэлт гаргачихсан хойно хэрэглээнээс татахгүй нь ойлгомжтой. Одоо тэгээд яах вэ. Шахмал түлшээ хэрэглээд угаартаад суух уу, аль эсвэл гэр хорооллынхон бүгдээрээ орон сууцанд орно гэж Төр, засаг руу ноцох уу. Ийм асуудал өрнөсөн хойно шахмал түлшийг хэрэглэхэд анхаарах зүйл бий, зааварчилгаа өгсөн гэх яриа ч мэр сэр сонсогдож байна. Шахмал түлш гэдгийг огт мэдэхгүй ард түмэн бас биш шүү дээ, бид чинь. Хэрэглэж дууссан нүүрснийхээ хогийг үхрийн баастай барьцалдуулж хатаагаад өвөл нь түлдэг тийм л зон олон. Харин тэгж түллээ гээд угаартаж нас барсан хүн сонсоогүй юм байна. Гэтэл сайжруулсан гэх энэ түлшний найрлаганд юу байгаад, юу орчихоод үхэлд хүргээд байгааг олж тогтоох байх гэж шинжилгээний дүнд найдсан юм сан. Даанч тэгсэнгүй. Тэгвэл доктор Д.Наранбаатар: “Нүүрстөрөгчийн исэл нь маш аюултай. Онцлог нь үнэргүй, өнгөгүй учир хүн хордоход маш амархан. Америкийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнд судлаач хийж байхдаа үүнийг судалж байсан. Хүмүүс угаартана гэхийг тухайн газарт их хэмжээний нүүрстөрөгчийн дан исэл орж ирвэл угаартана гэж боддог. Гэтэл нүүрстөрөгчийн дан исэл нь ямар нэгэн өнгөгүй, үнэргүй байдаг. Байх ёстой хэмжээ нь нэг сая молекул дотор 70 ширхэг дан исэл байхад хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж тархи үхдэг.

Шахмал түлшинд агуулагдаж байгаа carbon monoxide буюу нүүрсхүчлийн дан исэл нь нүдэнд харагдахгүй, үнэртэхгүй маш богино хугацаанд хор хөнөөл учруулдаг байгаа. Үүнээс сэргийлэхийн тулд carbon monoxide detector буюу нүүрсхүчлийн дан ислийн илрүүлэгч дохиолол гэж байдаг. Энэ нь нүүрсхүчлийн дан исэл тухайн орчинд байна уу, хэрэв байвал анхааруулах дууг өөрөөсөө гарган сэргийлдэг байгаа. Монгол Улсын Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүнийг айл өрх бүрт авч өгөх хэрэгтэй байна. Түүхий нүүрсний хувьд өнгө үнэртэй байдаг. Харин шахмал түлшин дэх нүүрсхүчлийн дан исэл нь ямар нэг өнгө үнэр байхгүйгээс гадна хүн өөрийгөө хордож байгааг мэдэх боломж байхгүй. Үхлийн аюулд хүргэдэг маш аюултай. Иймд нийслэлийн удирлагууд шахмал түлшийг хэрэглэж байгаа айл өрх бүрт carbon monoxide detector-ийг суурилуулж өгөх хэрэгтэй байна. Өмнө нь бидэнд хэрэгцээ байхгүй байсан. Өөрөөр хэлбэл өнгө, үнэрээр нь мэдэх боломжтой байсан бол нүүрсхүчлийн дан ислээс сэрэмжлэх боломж нь энэ учраас цаашлаад маш олон хүн амь насаараа хохирхоос өмнө энэ төхөөрөмжөөр айл өрхүүдийг хангаж өгөх хэрэгтэй. Detector-оос өөрөөр мэдэх ямар ч боломжгүй.Хүний цусанд хүчилтөрөгчөөс 100 дахин хурдан орох чадвартай маш аюултай химийн хорт утаа” хэмээн бичжээ. Мэргэжлийн хүний ийм үгийг анхаарах л хэрэгтэй. Нэгэнт л хүнд мэдэгдэх өнгө, үнэргүй юм бол, түлш хэрэглэж байгаа хүмүүс хордож байгаагаа мэдэх боломжгүй юм бол тэр мэдрэгч дохиоллыг нь анхнаасаа тавьж өгөхгүй яасан юм бэ. Тэгчихээд тэр түлшээ шахах хэрэгтэй ш дээ. Түүнийхээ дараа хохь чинь гээд сууж байхгүй юу. Одоо тэгээд нүүрстөрөгчийн хэмжээг мэдэх дохиолол тараана гээд бас баахан мөнгө угаах байх даа. Хүний аминд хүрэхгүй л бол мөнгө ч дүүрчээ, дүүрч.

Н.Саранчимэг


Сэтгэгдэл

Зочин [59.153.85.92] 2019-10-12 09:23:27

Сарөг юм бичихээ болиоч.Өдөр өнгөрөх тусам хүмүүс зуух яндангаа засаж хариуцлагаа дээшлүүлж бна. Хот маань ямарч утаагүй хоолой хорсохгүй нулимс гоожихгүй хичнээн сайхан бна.Манайх сайжруулсан түлш түлээд сар болох гэж бна .Их таалагдаж бгаа .Илч сайтай. Одоо тэгээд дохиолол тавичихвал бүр айх аюулгүй бно.Яах гэж ингэж шинэ юмаа дэмжиж сайжруулахын оронд ийм хачин юм бичээл сууж байдаг бнаа. Хот маань ийм сайхан цэлмэг байхад баярлах сэтгэл төрөхгүй бна уу ! Саранчимэг гуай..

Зочин [66.181.178.158] 2019-10-09 20:14:25

Энэ түлш хордуулна, үхүүлнэ, зуух дэлбэлнэ, галдан шатаана. Сайн бодож хийсэн зэвсэг бна шүү!!!

Зочин [202.126.89.139] 2019-10-09 16:57:15

аль намынхан угаартаад байна та минь ээ

иргэн [139.5.219.41] 2019-10-09 06:44:18

Мэдрэгч тавилаач хүмүүс тэр бүр хэрэглэхгүй шүү дээ.Тэгээд тэр нь гацвал яана.Ард иргэдийнхээ амиар ингэж дэнчин тавьж болохгүй ээ.Түлшээ буцааж тат. Дарга нар огцор.

Иргэн [103.57.94.168] 2019-10-08 20:40:51

Цуурхал, сүржигнэл газар авч байнаа. Гал түлж байгаа тэр олон арван мянган хүн дотор чинь согтуу, мансуурсан, сэтгэцийн өвчтэй юмнууд хэдэн арваараа байгаа гээд нэг талаас нь бодоод үз дээ.

mongol hun [66.181.164.214] 2019-10-08 20:21:50

mohgolchuud sanaandgui ui olnoor honooh zevseg uildverlev

зочин [103.229.122.217] 2019-10-08 18:39:08

сайжрууласан түлшинд анхаар хэрэгтэй , утаандаа хэт их анхаард хорондон анхааргүй юмуу өнөөдөр түлсэн хүмүүс хордож байна дараа нь бид нар утаагүй итгээд нүдэнд үзэгдэй хий хорон хордох юм байна утаагүй их найдах хэрэггүй маскт хошууч зүүх хэрэг тэй юм байна бид өөрсдөө маш их хордох юм байна

зочин [66.181.166.196] 2019-10-08 17:38:35

сайжруулсан түлш түл гэж албадаж түлүүлчихээд, зөв түлж чадаагүй хохь нь гээд сууж байж таарахгүй байх аа дарга нараа

Зочин [124.158.126.192] 2019-10-08 15:14:14

Өөрсийнхөө төлөө өөрсдөө хариуцлагатай байж суоцгаая

хх [202.55.191.205] 2019-10-08 11:19:39

галаа зөв түл анхааралтай бай

Зочин [64.119.25.21] 2019-10-08 10:43:41

Хэдэн орк үхээ л биз, Хүрэлсүх болон түүний нөхдөд ямар л буруу байв гэж, аль болох утааг багасгахын төлөө л явж л байна, орон сууцанд амьдарч мөнгөө төлж байгаа биднийгээ энэ хордуулагч хэсгээсээ хамгаалах л хэрэгтэй

Зочин [202.21.108.207] 2019-10-08 11:05:05

чи одоо үхнэ, муу үхэж байсан оркоо.одоо чиний ээлж.үхсэн хойноо би үхлээ гэж бичээрээй лалараа.

Зочин [64.119.27.183] 2019-10-08 08:52:34

Галаа тvлж чадаагvй нь бусдын буруу , хоолоо хийж чадаагvй нь ч бусдын буруу, гэрээ дулаалж чадаагvй нь ч бусдын буруу, жорлондоо хvvхдээ унагасанч бусдын буруу, хар тамхинд мансуурч vхсэнч бусдын буруу, бид еерее юуч хариуцах есгvй Эрх челеет иргэн!!!

зочин [202.131.228.50] 2019-10-08 08:10:54

Барьцалдуулагчаас элдэв юм гараагүй бол энэ бол ердийн нүүрстэй адил зүйл угаарын хий ямарч нүүрснээс гарна иймд зөв галлагаа хэрэгтэй. Хүний амь хайран.

Үхэл [66.181.161.83] 2019-10-08 01:58:28

Энэ нь зөвхөн эхлэл .....

Химийн зэвсэг шиг [43.242.243.247] 2019-10-07 22:06:46

Гэрт үхэлд хүргээд байгаа хий нь тэгээд яндангаар гараад нийт хотынхныг хордуулна биз дээ хориглоочээ аюултай юм байна химийн зэвсэг шиг юу болж байнаа

зочин [66.181.185.68] 2019-10-07 21:46:43

нөгөө том том ярьж мэдэмхийрдэг эрдэмтэд нь хаана бна аа

Зочин [66.181.186.90] 2019-10-07 21:23:40

Лабораторийн дүгнэлт гарчээ. Манайхан хайнга байдлаасаа салах хэрэгтэй. Дулаахан суух нь зүйн хэрэг хэдий ч анхаарал хаана ч илүүдэхгүй шүү.

Irgen [202.179.25.243] 2019-10-07 18:12:27

Piishen, yandangaa huul, soilt, haaltaa haahgui baigaachee.2002 ond manaih soiltoo haaj untaad bugd ugaartaad huuhed uilj baij ami avarsan tsergiin emnelegt ochij emchluulj baisan. Yandangiinhaa soilt, haaltiig bur avch haya

хужаа [194.228.76.43] 2019-10-07 17:42:52

Хай, Яндангийхаа хаалтыг авч хая. Ингээд угаар байхгүй болноо ба.

Zochin [66.181.161.109] 2019-10-07 16:02:09

Ene nvvrsni biznes hiideg hedhen hvni har buruu sanaa bna ed nar aygvi bol ailin yndag bugluj uaartuulaad bga bha tagnuul ni shalgamaar ym ene tur dendvv olon dotoodin daisantai ymaa

Зочин [202.126.89.4] 2019-10-07 15:42:49

Налайх Багануурт нүүрсний бизнестэй хүмүүсийн түгээж байгаа бохир мэдээлэл юм шүү тэрнээс хаягдал дугуй түлээд угаар лаа гэж мэдээлдэггүй шүү дээ

Зочин [202.21.108.207] 2019-10-08 11:03:43

хуцваа

Зочин [202.179.25.204] 2019-10-07 20:31:06

Тэгээд яагаад хүмүүс үхваа

Зочин [202.9.42.182] 2019-10-07 18:19:06

ТЭР ДУГУЙ, ОЛГОЙ ХААМЭР,ГЯЛГАР УУТ САВ ТҮЛДЭГ НӨХДҮҮД ҮХЛЭЭ ГЭЖ ДУУЛДААГҮЙ ЮМ БНА...ЭНЭ БОЛ АН- МАНАН-С ТАРААСАН ЦУУРХАЛ БХ,ЭСВЭЛ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА ГЭДГИЙГ НЯГТЛАХ НЬ ЗӨВ..( ШҮҮ....

би [202.70.44.46] 2019-10-07 15:58:33

үнэн


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.