Ж.Батбаяр: Бид  бүтээгдэхүүнээ  олон лабораторид шалгуулсан

Aдмин / Нийслэл

Тавантолгой түлш компанийн төлөөлөл олон нийтэд хандан “Үндэсний мэдээллийн төв”-д шахмал түлшний талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус компанийн захирал М.Ганбаатар, ерөнхий инженер Ж.Батбаяр, Байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх С.Мөнхсайхан нар оролцов. Тэдний байр суурийг хүргэе.

М.Ганбаатар: Галлагааны горимын алдааг шахмал түлш рүү чихэж болохгүй

Угаарын хийд хордох үзэгдэл өмнөх жилүүдэд байсан уу гэвэл байсан. Олон мянган хүн зөвшөөрөлгүй уурхайд нүүрс олборлож, амь насаа алддаг. Олон мянган хүн нүүрсний хорт хийд угаартдаг. Нийслэлийн 1.5 сая иргэн утаанд хордож, багтраа өвчнөөр өвчилдөг. Энэ байдлаас салах, хорт утаанаас салах ажлыг манай компани эхлүүлж хийж байна. Манай хамт олон стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын 2014 онд баталсан стандарт бий, үүний дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. 2019 онд энэ стандарт шинэчлэгдсэн, үүнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулаад ажиллаж байгаа. Монголчууд агаарын бохирдлын эсрэг шийдэл хайж 30-40 жил ажилласан. Өнөөдөр энэ түлш хэрэглээнд гарч хэрэгжээд явж байна. Үүний зэрэгцээ олон эрсдэл гарч байна. Үүнийг шийдэж, ажлаа зохион байгуулж, бэрхшээлийг давж гарах шаардлага бидэнд тулгарч байгааг юуны өмнө мэдэгдье. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний бүтэц найрлага, технологийн горимын талаар манай инженер, техникийн ажилтнууд мэдээлэл өгнө. Мөн цаг уур, орчны шинжилгээний ажилтан, байгаль орчны асуудал хариуцсан зөвлөх хариуцсан чиглэлээрээ мэдээлэл хийнэ.

Ж.Батбаяр: Бид бүтээгдэхүүнээ олон лабораторид шалгуулсан

-Агаарын бохирдол идэвхждэг утааны улирал эхэлж байна. Үүний зэрэгцээ жил шахам ажиллаж ирсэн Тавантолгой түлш компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Гэвч энэ үеэр хэвлэл, мэдээллийн байгууллагуудын ташаа мэдээлэл гарах боллоо. Мөн зарим хүмүүсийн санаатай үйлдлээс болж ийм мэдээлэл гарч байна. Би нүүрсний чиглэлээр 30 гаруй жил ажилласан, одоо Тавантолгой түлш компанид ерөнхий инженерээр ажилладаг. Бидний хэрэглэж буй баталгаат технологи ямар вэ гэвэл, 20 жилийн хөдөлмөрийн үр дүнд, олон эрдэмтэн, судлаачийн судалгаанд үндэслэж бий болсон. Бид энэ компанийг байгуулсны дараа шинэ технологийг оруулж ирж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, техникийн хурлаар оруулан орц найрлагыг баталгаажуулж авсан байгаа. Орц найрлагаа баталгаажуулж аваад Монголын тэргүүлэх эрдэмтдийн хамт түлшээ үйлдвэрлэлд туршин нэвтрүүлсэн. Туршилтыг СХД-ийн 28 дугаар хороонд бүтэн жилийн турш хийсэн. Үүний дүнд түлшний чанар найдвартай, баталгаатай гэдэг үндэслэлүүдийг гаргасан. Олон улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториудад шинжлүүлж дүгнэлт гаргуулсан. Монгол Улсын геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори, ЭСЖС олон улсын лаборатори дүгнэлт гаргасан, мөн бүх станц дүгнэлт гаргасан.

Нүүрсний үйрмэгийг барьцалдуулагч бодисын тухайд байгалийн энгийн шавар, эрдэнэшишийн цардуулыг ашигласан. Эдгээр нь цэвэр эко бүтээгдэхүүн юм. Түлшний РМ 2.5 байгаа. Энэ түлшийг ямар ч төрлийн зууханд түлэх боломжтой. Хэвлэлийн хурлын дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

С.Мөнхсайхан: Зөв галлагааны сурталчилгааг дэмжиж, тарааж өгөөрэй

-Угаартах гэдэг нь нүүрстөрөгчийн дутуу исэл СО бөгөөд түлшний төрөл хамаарахгүйгээр хүн угаартдаг. Өмнөх жилүүдэд ч ийм үзэгдэл байсныг сэтгүүлчид мэдэж байгаа байх. Хэдэн хүн угаартаж нас барсан статистикийг авч үзэж болно. Энэ бол мэдээж маш харамсалтай асуудал. Бид гэрээ дулаан байлгах гээд эрдэнэт амиа алдаад баймааргүй байна шүү дээ. Үүнийг яаж бууруулах вэ гэвэл галлагааны зөв горимыг ашиглах явдал чухал. Зөв горимоор галлагаа хийгээч гэдгийг манай сэтгүүлчид ард түмэндээ сурталчлах нь нэн тэргүүнд хэрэгтэй байна. Тэгэхгүй бол угаартах үзэгдэл дахиад гарна. Жилдээ 30-40 хүн угаатдаг, яг ийм асуудлаар. Тэр бүү хэл автомашинаа асаалттай орхиод угаартаж нас барсан эмгэнэлтэй явдлууд ч гарч байсан удаа бий. Галлагааг зөв хийгээгүй тохиолдолд яндангаар гарах ёстой утаа гэр дотор, хүний биед орж хордуулж угаартуулж байна. Нүүрстөрөгчийн дутуу исэл өнгө, үнэр, амтгүй химийн бодис. Тиймээс хүмүүс угаартаж байгаагаа мэддэггүй. Иймд сурталчилгаа чухал байна. Дэмжиж, сурталчилж өгөхийг хэвлэл, мэдээллийнхэн болон сэтгүүлчдээс хүсье.

“Сайжруулсан түлшинд шилжсэнээр утааг багасгах бүрэн боломжтой”

-Шахмал түлшийг хатаах горимыг галлагаагаар хийж байна гэсэн үнэн үү. Энгийн зууханд түлж болохгүй гэсэн дүгнэлтийг хүлээж аваагүй гэдэг мэдээлэл бодитой юу?

М.Ганбаатар: Бид үйлдвэрлэлийн технологийн гоимыг байнга хянаж ажилладаг. Долоо хоног бүр мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгдөг. Албан байгууллага учраас бид хэн нэг хүний өгч байгаа албан бичиг, зөвлөмжийг харааж, ерөөж буцаах боломжгүй. Албан бичиг ирэхэд надтай, надгүй танилцуулагдаад явдаг журамтай. Тиймээс хэн нэг хүний санал, ирүүлсэн бичгийг буцаасан тохиолдол байхгүй. Бид шинжилгээний дүнд үндэслэж ярихаас биш аль нэг үзүүлэлтэд түшиглэж ярьж болохгүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан шинжилгээний дүгнэлт дээр өөрсдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе. Манай компанид сайжруулсан түлшний чиглэлээр Монгол Улсад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа бүх мэргэжилтэн ажиллаж байгаа. Бид дэргэдээ шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг ажиллуулдаг. Энд нүүрс, химийн чиглэлээр ажиллаж ирсэн Монголын эрдэмтэд ажиллаж байна. Гадаадын улс орнуудаас япон, солонгосын эрдэмтэд ажилладаг. Сайжруулсан түлш бидний зохиосон зүйл биш. Олон улсад 1890 оноос эхлээд зуу гаруй жил хөгжиж ирсэн технологи, тоног төхөөрөмж юм. Үүнийг бид олон улсын стандартын дагуу, горимын хүрээнд хэрэглэж ахуйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Олон улсын жишигт түлшийг ил задгай түлж байгаа. Баруунд камен зууханд, гэр орондоо ил талбайд түлдэг ахуйн зориулалттай бүтээгдэхүүн.

-Заваар, зөвлөмжийг та бүхэн телевизтэй хамтраад өгөх боломжтой юу?

-Түлшний заавар зөвлөгөөг бид боломжийн хэрээр өгч ирсэн. Түлшний савалгааг харах юм бол түүн дээр галлагааны горим бий. Дээрээс галлах, урдаас галлах горим нь зөв галлагааны горим юм. Дээрээс нь бид нэмэлт галлагааны тухай ярьж байгаа. Иргэд багахан цаг илүү түлэхийн тулд уугиж унтарч байгаа үнсэн дээр жаахныг нэмээд таглачихдаг, яндангийн хаалтаа хачихдаг. Энэ буруу. Галаа заавал асаах хэрэгтэй. Цучил модоор дунд нь хачир хийж өгөх ёстой. Ийм жижиг хэвшлийг хэрэглээндээ бий болгочихвол сайжруулсан түлш нийслэлийн гэр хорооллынхны хэрэглээ болж, 1.5 сая хүний уушгийг хамгаалах үр дүнд хүрч чадна. Энэ бол бидний өнгөрсөн 30-40 жил ярьсан ажлын эхлэл. Эрсдэл, эсэргүүцэл байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ бидний технологид эргэлзэх хэрэггүй. Гол нь галлагааны зөв горимыг таниулах, иргэдээ халамжлахад хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийнхэнд уриалмаар байна.

-Иргэд яагаад угаартаад байна вэ?

-Өнөөдөр бидний өмнө байсан, тоохгүй орхиж ирсэн, гэр хороололд бугшсан идээ бээр түлшээр илэрч гарч ирж байна. Угаарын хий гэж өмнө нь ярьдаг ч үүнд хариуцах эзэн, байгууллага байгаагүй учраас мэдээ төдий хэлээд өнгөрдөг байсан. Тэгвэл өнөөдөр бүгд ярьж эхэллээ, энэ зөв. Тэгэхээр иргэдээ халамжилж, зөв галлагааг нэвтрүүлэх нь чухал байна. Цаашид монгол хүний байх байхгүй тухайг хөндөх агаарын бохирдлын асуудал, Монголын хүн амын тал нь болох 1.5 хүний язгуур эрх ашгийг хамгаалж утаатай тэмцэх талаар асуудал дэвшүүлж байгааг зөв талаас ойлгож зөв хэрэглээг сурталчлахад туслах хэрэгтэй байна. Мөн хайнга, хэнэггүй байгаа иргэдэд ойлгуулж өгөхөд биднийг дэмжиж өгөөч гэдэг хүсэлт байна. Дээр нь янз бүрийн явуулга байхыг үгүйсгэхгүй. Хэн нэгний хүсэл сонирхол байхыг үгүйсгэхгүй. Багануурын нүүрстэй шахмал түлшийг харьцуулшгүй. Өнгөрсөн жил Багануурын нүүрс нийслэлд ямар их утаа гаргаж, иргэд ямархуу байдалтай өвөлжиж байснаа мартаагүй байх. Бид 100 хувь сайжруулсан түлшинд шилжсэнээр утааг багасгах бүрэн боломжтой.

-Үнс их гарч байгааг яах вэ?

-Үнс физик шинжтэй. Бүх газарт ийм байгаа. Үнс түлшний эзлэхүүнийг барьж гардаг. Тэгж чадахгүй байвал агаарт дэгдэж утаа, бохирдол болж гарсан гэж ойлгож болно. Бид харин ч үнсийг зууханд барьж үлдэхийн тулд хичээж ажилладаг. Зууханд үлдэх үү, бидний уушгинд орох уу гэдэг сонголтын аль нь ашигтай вэ гэвэл зууханд үлдэх нь зөв, тийм биз.

“Энгийн зууханд шахмал түлш хэрэглэж болно”

Ж.Батбаяр: Отгонбаяр гэдэг хүн лайв хийж мэдээлэл хүргэсэн. Энгийн зууханд түлж болохгүй гэсэн дүгнэлт гарсан талаар. Тэр нь нам даралтын зуухны туршилт уу, энгийн зуухны туршилт уу?

-Тэр шинжилгээний дүн, зөвлөмж нь Хятад улсын СЖ-7.025 мегаваттын хүчин чадалтай усан халаалтын уурын зууханд хийсэн шинжилгээний дүн юм. Түүнийг ташаа ойлгож уламжлалт энгийн зууханд шахмал түлш түлж болохгүй мэтээр андуурч мэдээлэл хүргэж байгаа нь харамсалтай. Харин Тавантолгойн түлшийг усан халаалтын зууханд түлэхэд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Бусад зууханд бол болно.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.109] 2019-10-09 08:02:53

Түлш үйлдвэрлэгчид ч, хэрэглэгчид ч ал аль нь хариуцлагатай байх хэрэгтэй. Манайхны хэнэггүй, хээгүй зан муу юманд их хүргэдэг шүү дээ. Хэрэв сайжруулсан түлшийг хэрэглэхээр хүмүүс хордоод байгаа бол өвөл болж айл болгон галлахаар УБ хотод хүн үлдэхгүй нь байна шүү дээ. Миний бодлоор гадна дотнын "эсэргүү"-ний гар хөл бологсод л ажиллаад байгаа боловуу даа. Тагнуулынхан сайн ажиллах хэрэгтэй дээ. УБ-г утаатай нь байлгах, утааг улам нэмэгдүүлэх сонирхолтой хэсэг бүлэг нөхдүүд байгаа л байлгүй. Хорлон сүйтгэх ажиллагаа л байх

Зочин [150.129.142.66] 2019-10-09 00:36:03

ХЭДЭН БАЛАЙ АЛУУРЧИД ЗАЙЛ. МАН-ЫН БӨГСНИЙ АЛЧУУРУУД.

Зочин [64.119.21.114] 2019-10-08 23:11:53

По явсанигазар заавал нэг юм болчихсон байдаг

Зочин [66.181.161.124] 2019-10-08 21:39:08

Одоо айл айлаар хэсээд зааварчилгаа тарааж байгаа шигээ эхнээс нь угаартах аюултай гэж сануулаж байхгүй дээ сайн түлш гээд байхаар нь утаагүй хоргүй гэж бодож байлаа

Мөөгий [66.181.161.124] 2019-10-08 21:36:08

Бараг гал түлж үзээгүй шахуу байранд амьдардаг дарга нар юу мэдэх вэ дээ. АНУ-д хэдэн зуун жилийн өмнө туршаад хичнээн хүн үхээд туршигдсан түлшийг шийдэл олсон гэж сайрхаж байгаадаа ич.

Зочин [64.119.23.131] 2019-10-08 21:34:37

Utaa ch yahav baij l bna, utaan dotorh hor n bagassan baihgyi gedeg onigoo sanaand orov.

ИРГЭД [139.5.219.79] 2019-10-08 19:43:41

ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛДЭГ ҮЕДЭЭ УГААРТААГҮЙ ХҮМҮҮС . ОДОО ШАХМАЛ ГЭЖ НҮҮРСЭНД УГААРТАЖ БАЙНА . БОДИТ ҮНЭН БИШ ҮҮ. . ТЕХНОЛОГИ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СОНГОЛТЫН ЦЭВЭР АЛДАА . .

Зочин [182.160.39.242] 2019-10-08 19:38:58

Маш харамсалтай юм болж байнаа. Гэхдээ Юм хийж байгаа нэгнээ илүү үзэж элдвээр хэлж яах юм бэ. Яаж зөв галлахыг нь зааж зөвлөх хэрэгтэй шүү дээ. Нэг л их хүн ялласан их мэдэгчид.

Иргэн [66.181.161.82] 2019-10-08 22:05:41

Чиний ойр дотны хэн нэгэн угаартаж амь насаа алдсан бол ингэж далдагнах уу

Зочин [202.21.109.126] 2019-10-08 21:59:18

сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй. та нарт атаархагчид бий гэдгийг бүү март. Сэтгэл бүү шантраарай. АЛУУРЧИД Ч БИЙ. хэд хэд хутгалаад л ална шүү.

Зочин [202.21.109.126] 2019-10-08 21:56:10

чи тун зөв ярьж байна. МАНАН гийн амиа тавих шахсан хүмүүст сайхан шалтаг боллоо. Ерөнхий сайд аа. Оюун -Эрдэнээ та нарыг хүүхэдтэйгээ нийлээд, хуйвалдаад хэдэн тэрбумаар нь идэж нэр нүүрээ барах , ширэн нүүртэй хүмүүс биш гэж боддог

иргэн [103.229.122.217] 2019-10-08 19:32:48

түлсэн угаарт ч үхээд байна дараа нь гадаа агаар хий хор утаанаас дор агаар бохирдож байгаа юм бишүү энийг төр захиргаа анхааралдаа авах хэрэгтэй байна мэрэгжилийн хүмүүсийг татан оролцуулах хэрэгтэй сайжруулсан түлшээ улам сайжруулах хэрэгтэй маш хурдан арга хэмжээ авахгүй басал ойротож байна шүү дээ ингэж зөв байхаар цахилгган шийдэх хэрэгтэй ????????

зочин [103.229.122.217] 2019-10-08 19:21:27

утаа багасч болно гадна хор хий ялгараад бага юм бишүү та нар одоо бие өмөөрч болно юм хийсэн хүмүүс дараа ирээдэйгээ сайн харахгүй бол хэдэн жилийн ард иргэд хорт хавдар өвчний үүр болсон байх юм биш үү 28 жилийн өмнө картын барааний хор уршиг юу авчирав тэрч бөөрний дутагдал тэрч элэгний хорт хавдар ходооний хавдар гэх мэт өвчнөөр аав ээж ах төрөл садан яваад дуусч байна дараа нь өөрсдөө байгаа шүүдээ хатуу боловч үнэн үг шүү ????????????????

Иргэн [202.179.31.101] 2019-10-08 19:06:31

Хотын утаа арилчих вии гэж айсан хотын утаагаар мөнгө иддэг нөхдүүд бас хүрэлсүхииг ямарч аргаар хамаагүй унагаах гэсэн улс төрчид зөндөө байгаа тэд л бөөн сенсаци дэгдээж өшөа авахыг хүсэцгээж байна түүнээс биш урд өмнө ч өчнөөн хүн гэртээ угаартаж нас барсан тохиолдол жилдээ 50 орчим байдаг гэж сонссон зөвхөн энэ жил л угаартаад байгаа юм бишшүү дээ сенсаци дэгдээх гэсэн улс төриин луйварчид зөндөө байгаа шүү дээ энэ бол зохион байгуулалттайгаар хииж байгаа ажил уг нь хотын утаа багасчихвал ард түмнии эрүүл мэндэд хичнээн хэрэгтэй билээ дээ

Ард [66.181.161.82] 2019-10-08 22:09:21

Чиний хүүхэд угаартсан бол чи ингэж хуцах уу

zochin [202.126.88.155] 2019-10-08 18:49:54

Exleed ajlaa ugutsguu duu

zochin [202.21.109.41] 2019-10-08 18:11:53

heleh muu ug oldohgui b.na unen shiren nuurtei hulgaichuud yumaa

Zochin [66.181.161.24] 2019-10-08 17:35:16

Sonin yuma ta nariin dotni chiny hun ugaartaad amy nasaa aldchihval ingeed tulsh zugeer geed hutsaad suuj baihuu.muusain lalaruud.barag tsomiin zevseg uildverlej bgam bn da.

Зочин [203.91.115.38] 2019-10-08 17:33:16

Huhree shalguul huher ih baigaa yum bolov uu

Зочин [66.181.166.196] 2019-10-08 17:31:35

Албан тушаалтайгаа зууралдаж амиа хоохойлж, биеэ өмөөрөгчид л байна, эднээс олигтой ухамсартай юм гарахгүй л дээ

Арай ч дээ [202.126.89.150] 2019-10-08 17:26:52

ХҮМҮҮС УГААРТАЖ ҮХЭЭД БАЙХАД ЮУ СОНИН ,ТЭНЭГ БАЛАЙ ЮМ ЯРЬЖ СУУГААД БАЙНА АА !!ӨЧНӨӨН ОЛОН ЛОБАРТОД ОЛОН ДАХИН ШАЛГУУЛСАН НӨГӨӨ ШАХМАЛ ТҮЛШ ЧИНЬ ТЭГВЭЛ ЯАГААД ХҮН УГААРТУУЛЖ ХҮНИЙ АМЬ АВЧ ЯВААД БАЙНА АА !!!! ҮҮНИЙГ ТЭГЭЭД САЙН ТҮЛШ ГЭХ ҮҮ !!! УРЬД НЬ НАЛАЙХИЙН НҮҮРС ӨЧНӨӨН ТҮЛЭЭД БАЙХАД ХҮН ҮХЛЭЭ ГЭЖ ,ЕР СОНСОГДООГҮЙ ШҮҮ ДЭЭ !!ЭНЭ НЭРЭЭ ЁСТОЙ АРАЙ Ч ДЭЭ !!!!МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХИЙГЭЭД БАЙНА АА !!!!ЭНЭ ӨВӨЛ ХИЧНЭЭН ХҮН БУРХАН БОЛОХ БОЛ ДОО !!!!ХӨӨРХИЙ !!!!

Зочин [202.126.89.47] 2019-10-08 17:07:00

Batbileg, Badamhatan ta 2 nuursnii salbariin neriig huudluu duu. Turshilt sudalgaagaa sain hiihgui de.

Зочин [202.126.89.143] 2019-10-08 16:19:54

Анусууд бөөн баяр болж улай үзсэн хэрээнүүд шиг бархиралдаж байгаа нь гутамшигтай

зочин [119.40.103.37] 2019-10-08 16:18:24

ОДОО ТЭГЭЭД 9 САЙХАН ШАРЫГ МИНЬ 2 ХУЛГАНА ИДЧИХЛЭЭ ГЭЖ ҮҮ ГЭДГИЙН ҮЛГЭР БОЛЖ БАЙНА ДАА. НЭГ Л ЛАБОРАТОРИД ШИНЖЛҮҮЛСЭН ГЭХ ЮМ. ТА НАР ЧИНЬ БҮР ХОЙД СОЛОНГОСООС ИЛҮҮ ЗЭВСЭГ ХИЙЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ. УРЬД НЬ НҮҮРС ТҮЛЭЭД Л УНТДАГ БАЙСАН ХҮМҮҮС ЭНЭ ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЭД ОЛНООРОО УГААРТААД ҮХЭЭД БАЙГАА НЬ ЛАБОРАТОРИ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ ТЕХНОЛОГИЙН АЛДАА БИШ ҮҮ. НҮҮРСТЭЙГЭЭ ЗУУРАЛДСАН 17-Р ЗУУНЫГ Ч ТУУЛААГҮЙ МОНГОЛ. НҮҮРСЭЭ ТҮЛЭЭД УГААРТААД БАЙЖ ДЭЭ. ЭНЭ ОЛОН ГОЁ КОСТЮМ ПИДЖАКТАЙ ДАРГА НАР БҮГД 10, 10 ШУУДАЙ ШАХМАЛ НҮҮРСЭЭ АВААД ГЭР ХОРООЛОЛД 10 ХОНОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ. ХАМТДАА БАС ТЭР ЛАБОРАТОРИЙНХОН, ЭНЭ НҮҮРСНИЙ ЭЗЭД, ЭНЭ ШАХМАЛ НҮҮРС ХИЙСЭН, ЗОХИОСОН ГЭЭД БАЙГАА АЛДАРТАЙ ХҮМҮҮС ХАМТДАА НЭГ УГААРААРАА АМЬСГАЛААД ҮЗЭЭЧ. АМЬД ГАРААД ИРЭХ Ч ЮМ БИЛҮҮ. БАС Л АНАГААХ УХААНД НЭЭЛТ БОЛЖ БӨӨН НОБЕЛИЙН ШАГНАЛТНУУД ТӨРӨХ ВИЙ ДЭЭ ХӨӨРХИЙС ГЭЖ...

сми [202.55.188.35] 2019-10-08 16:11:12

Энэ голд нь сууж байгаа нөхөр нүүрсний лабоаторид ажиллаж байсан нэг муу архичин авилгач нөхөр мөн байн. Энержи Ресурс ХХК ийн ТЭЗҮ 300000 төгрөгөөр Тавантолгойтрансын Дагвадоржид зараад явж байсан нөхөр мөн байна.бас сар бүр 350000 ын хахууль ЭНК ХХК иас авдаг байсан. Үнэн хөгийн баагий мөн байна.

BULGANTAMIR [150.129.140.25] 2019-10-08 16:09:55

iim teneg humuus gej yu baihaw dee ene jil gal tulj uzej bgaa bish urid ni tuuhii nuurs tuleed bolool bsn hen ugartaj uhene gej bodhuu buruu galalgaa gej ard tumeng buruutgaj bhaa bolioo shahmal tulshniihee tehnologiig buruu uildwerlej bj l hariutslagaas yaaj iij zugtah uu geed dairaad bhin maa uildwerlej bga bga tehnolgo bolon bodit shinejilgeenii hariugaa ard tumend il bolgooch ,SHAHMAL TULSH ni tuuhii nuursnees hed dahin iluu hort hii gargaj bna yaaj ene uwul heden hunii amind hurch bj turshiltaa duusgah be HURELSUH SAIDAA !!!!!!!!!!!

Зочин [66.181.188.38] 2019-10-08 16:06:51

Энэ хүмүүс юугаач мэдэх билээ дээ. Зүгээрл холж хутгаж хатаах ажил хийж байгаа биздээ. Гадаадад шинжилгээ хийлгэвэл асуудал түргэн шийдэгдэнэ.

Зочин [202.126.89.224] 2019-10-08 16:05:57

НҮҮРСТЭЙ ХОЛБОГДСОН ХҮМҮҮС ШОРОНД ОРЖ ШОРООНРУУ ЯВААД БАЙДАГ БОЛЧИХООД

Зочин [43.228.131.239] 2019-10-08 16:04:44

mongoloos tsuleech aluurchid

Зочин [43.228.131.239] 2019-10-08 16:04:31

aluurchid


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.