Зөв галлаач ээ гэж зандарчихаад шахмал түлшинд таарах зуух, дохиолол гээд ШАХАА цааш үргэлжлэх үү?

Н.Саранчимэг / Нийгэм

Угаарын асуудал харанга дэлдэж байна, Монголд. Яг өнөөдөр сайжруулсан нэртэй муужруулсан түлшнээс болж хүний алтан амь үрэгдэж, айл өрх голомтоо харлуулж, үлдсэн төрөл төрөгсөд нь голоо гогдуулж сууна. Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад төсвөөс 96 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Үүнээс 57 орчим тэрбумыг нь сайжруулсан түлшинд зарцуулагдана гэж тооцсон. Гэтэл юу болов оо. Нөгөө сүр дуулиантай эхэлсэн шахмал түлш нь нийтээр нь хоморголон устгах зэвсэг байх юм гэж хэн санах билээ. Энд баримт сөхье. 2017 онд 187, өнгөрсөн жилд 172 хүн угаарын улмаас эмнэлэгт хандаж байжээ. Сайн харах юм бол нэг жилийн дотор 15 хүнээр буурсан үзүүлэлт шүү. Тэгэхэд бид нөгөө л түүхий нүүрсээ түлж байлаа. Харин өнөө хачин сайхан шинэ түлштэй болж утаа майнаас ангижрах нь гэж баярлатал тавхан хоногийн дотор зургаан хүний амийг авч, зуугаад хүнийг хордуулж орхих нь тэр.

image

Энэ эрчээрээ цааш явбал хэдий хэрийн тоо гарахыг төсөөлшгүй. Үнэхээр айж байна. Гэтэл угаарын гол шалтгаан сайжруулсан шахмал түлшинд биш, хүмүүсийн галлаж чадахгүйтэй холбоотой байж гэсэн ичиж үхмээр дүгнэлтийг мэргэжлийн лабораториуд нэгэн дуугаар батлах нь тэр. Иргэдээ ингэж басамжилдаг, доромж үздэг Төр байдаг юм уу. Зөвхөн лабораториор зогсохгүй энэ чиглэлийн мэргэжилтэн докторууд нь хүртэл дуу дуугаа авалцан “Сайжруулсан түлшний гол сурталчилгаа бол бага хэрэглэнэ, илчлэг өндөртэй гэж байгаа шүү дээ. Гол шалтгаан нь буруу түлсэнд байгаа болов уу. Түүнээс биш зуух, барьцалдуулагч бодистоо биш байх аа” гэсэн бөөрөнхийлсөн тайлбарыг хэлж байх жишээтэй.

Монголчуудыг гал түлж чаддаггүй гэж хэн хэлээд байгаа юм бэ, ер нь. Сайн түлш нэртэй, муу мөртэй, гар хүрмэгц хар тортог болсон тэмээний хоргол шиг энэ шахмал нүүрсийг чинь түлж эхлэхээсээ урьд ч бид нүүрс түлж л байсан. Агаарын бохирдлыг бууруулах олон алхмын чинь нэг “Утаагүй зуух” хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд 2015 онд “Зөв галлаж амьдарцгаая” гэсэн сургалт болж байж. Худлаа гэвэл баримт нь энэ.

image

Тэгээд ч бид энэ хугацаанд тэр зуухаа ажиллуулж байгаагүй хэрэг үү, аль эсвэл галлаж сураагүй гэсэн үг үү. Хэн ч итгэмгүй ийм балай юм ярихаа больвол яасан юм бэ. Сайжруулсан шахмал түлшний эзэд өнөөдөр юу гэж хэлж байна гээч.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Олон мянган хүн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхээр амь насаа алддаг, олон мянган хүн утаанд хорддог байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа. Бид стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч эрсдэлтэй тулгарч байна” гэнээ. Хүний аминд хүрээд байгаа түлшний асуудлаа эрсдэл гээд байгаа юм уу, ойлгосонгүй. “Олон мянган хүн утаанд хорддог байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа” гэдгийг нь бүүр ч ойлгосонгүй. Арай л хордуулахаар ажиллаж байгаа гээд хэлчихээгүй бололтой дог.

Харин ерөнхий инженер нь “Би инженер мэргэжлээр 30 гаруй жил ажилласан. Шахмал түлшний үйлдвэр байгуулсны дараа туршилтыг Сонгинохайрхан дүүрэгт жил гаруйн хугацаанд явуулсан. Уг туршилтаар түлшний чанар баталгаатай болох нь нотлогдсон. Мөн түлшний барьцалдуулагчийг энгийн эрдэнэ шиш, цардуул, бентонит шавраас гаргаж авсан. Бид долоо хоног болгон мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгч, үйлдвэрлэлийн горимоо шалгуулдаг.Мөн жилд 30-50 хүн угаартаж нас бардаг. Автомашиндаа угаартаад нас барах тохиолдол ч гардаг. Энэ бүгд түлшнээс хамааралтай биш. Утаа яндангаар дамжин агаарт дэгдэхгүй эргээд гэр эсвэл автомашинд нэвтэрснээс хүн угаартдаг. Угаартаж буйгаа хүн мэддэггүй. Мэдэхгүй учраас угаартчихдаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайтар сурталчилж зөв галлагааны талаар иргэдэд ойлгуулахгүй бол цаашид дахиад хичнээн хүний амь нас хохирохыг хэлж мэдэхгүй. Иймд зөв галлагааны талаар сурталчлах нэн шаардлагатай байна” гэж ичих ч үгүй хэлж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ. Түлш стандартынх гэж гарсан болохоор та нар зөв галлахгүй бол дахиад хэд чинь ч нүд аньж мэднэ шүү гэсэн сүрдүүлэг үү.

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан Энэ шахмал түлш MNS56792019 хуульдаа хэрэглэхийг зөвшөөрсөн учир хэрэглэж болно. Иргэд угаартаад байгаа нь хэрэглээний горим алдагдсан, буруу хэрэглээнээс үүдэлтэй гэсэн үг. Нийслэлийн гэр хороололд байгаа айлуудад зөв галлах зөвлөмж өгөхийг шат шатны байгууллагуудад бүгдэд нь үүрэг болгосон. Гэр хороололддээрээсээ, доороосоо галладаг хоёр төрлийн зуух хэрэглэгдэж байгаа. Гэхдээ цаас шатаасан ч угаартана. Утаа гарч л байвал угаартана. Зуухны хэрэглээний битүүмж алдагдах, яндангийн агаар сорж байна уу гэх мэт эдгээр хордсон айлуудад шалгалт хийж судалж байгаа. Мөн гэр хороололд байгаа шахмал түлш хэрэглэдэг 200 мянган айлуудад утаа мэдрэгчийг 15000 төгрөгөөр гадаадаас оруулж ирж,арваннэгдүгээр сараас өмнө бүх айлд суурилуулна. Ингэж л иргэд өөрийн амь насаа хамгаалж, стандартын дагуу зуухаа галлаж хэвших хэрэгтэй” гэсэн хөгийн зөвлөгөө ч юм уу, даапаалсан зүйл хэлж сууна, цаана чинь. Үнэндээ утаа гарч л байвал угаартана гэдэг нь өөрийнхөө төслийг хамгаалж байгаа үг юм уу даа, чааваас.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Тавантолгойн түлшинд нийслэлийн мэргэжлийн хяналтаас шинжилгээ хийж, шалгалт явуулсан. Ингээд тухайн түлшийг нийслэлийн 200 мянган өрхийг нэгэн зэрэг хэрэглэж болох юм байна гэж үзсэн. Бид хийсэн шалгалтдаа итгэлтэй байна. Энэ удаагийн угаарын хийн хордлого иргэдийн хэрэглээтэй холбоотой байж болох юм” гэсэн хошуу нэмжээ. Ийм л улс та биднийг төлөө ажиллаж байна даа.

Иргэд биднийг зөв галлаач гэж зандарчихаад дараа нь сайжруулсан шахмал түлшинд утаагүй зуух тохирохгүй байна, шинийг тавь, бас дохиолол хэрэгтэй гэх мэтээр Шахаагаа үргэлжлүүлэхээс сийхгүй л улс. Түрүүчээсээ дохиоллын тухай дээр доргүй дуугараад эхэллээ шүү дээ. Энэ тухай уншсан нэг зочин цахим хуудсанд “Шахмал түлшээ хийчих, дараа нь хүн угаартах нь дамжиггүй. Тэгэхээр нь детектор хэрэглэхгүй бол болохгүй гээд би хэлчихнэ. Тэгээд багажаа Засгийн газарт шахья.Тэгэхгүй гээд эд нар хаачих юм бэ гэсэн үргэлжилсэн луйвар нь явж байгаа юм биш үү” гэж сэтгэгдлээ үлдээжээ. Тун чиг үнэний ортой сэрдлэг. Иргэд ингэж хардах эрхтэй. Тэгээд ч 2020 онд 137.6 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг багасгахын тулд төсвөөс зарцуулна. Энэ жилийнхээс 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зардал гэдгийг харж байгаа биз. Агаарын бохирдлоос гарах арга зам хайна, утааг багасгана гэхээр л сул унах мөнгө шиг санадаг байх даа хөөрхийс. Тоог нь нэмнэ үү гэхээс чанар огт хамаагүй юм шиг ээ.


Сэтгэгдэл

1072 [122.201.21.122] 2019-10-09 22:43:44

Энержи ресурс ХХК ийн угаасан нүүрнсний хаягдал миддлигс яагаад авах, зөөж өгөх, зарагдахгүй энэ завсрын бүтээгдэхүүнийг яагаад Улаанбаатар хүртэл тээвэрлэх гэж ЭТТ ХК-иас 40 тэрбум төгрөгийг зарцуулсан, шахмал түл хийх нэрийдлээр нийт ногдол ашгийн 130 тэрбум үрэлгэн зарцуулж 6 хүний амь насанд хүрсэн юм бэ?

Зочин [198.52.179.68] 2019-10-09 16:46:11

haldag shal tavihad hunglult uzuuleechee Zuuh, shamal Tulsh gej Baihaar

ням [66.181.187.115] 2019-10-09 16:31:09

Утаагүй түлш угаарын тухай хүний алтан амь яригдаж байхад зарим нэг хүмүүс улс төржүүлэн хийрхэж солиорхоо болимоор юм

zochin [59.153.85.120] 2019-10-09 13:23:37

yrunhii said hvrelsvh ger horoolold ochj neg honooch tgd ugaartaj vheech

hey [59.153.85.120] 2019-10-09 13:20:54

hotiin darga yrunhii said hoyriin hiij bga biznes ajilaas ni ogtsoruulj shorond hiih heregtei hichneen hvn alah gesen yum be

Doctor [202.126.89.157] 2019-10-09 12:54:24

Yamarch agaar selgeltgyi ger baishind koks tylj bolokhgyiee?! Baishind bgaa bykh Khichiltorogchiig chini sorood shatdag ed! Yalanguya baga nasnii khyykhedtei ailuud! 1000 detector taviad nemergyiee!

G [202.126.89.157] 2019-10-09 12:49:37

Naad Koksjdog nyyrsiig jijig ger baishind tylj bolokhgyiiee! ? Gevel agaart bgaa khychiltorogchiig mash ikheer sorj asdag! Aimaar ulaisaad ilchtri bdag chini khychiltorogch shyydee! Ondorstsnd!!!!

zochin [66.181.183.207] 2019-10-09 12:03:26

nvvrsee tulj bugdeeree hort havdartai bolohuu oor garts bga umu ajiliin hiilgee manangiin hulgaich naraa

Зочин [182.160.35.248] 2019-10-09 11:50:52

яндангаа ч хөөлдөггүй пийшингээ засдаггүй орцонд баадаг ооркуудыг Зайсанд алтан жорлонд бааж амьдардаг АН нам Батүүлтэнгүүд сайхан ашиглаж хатгаж турхирч 20 оны сонгуулийн шоугаа хийх шиг л болж байна.

Zochin [202.131.251.130] 2019-10-09 09:01:45

Гэрт нүүрс түлж амьдарч байгаа хүмүүсээ та нар нэг аминдаа арчаатай байлдаа. Та нараас болж бүгдээрээ хордож уушги бөглөрч, нүд улайж, хорт хавдартай болж байна. Та хичээгээд наад нэг зуух ядангынхаа нүх сүвийг бөглөөдөх, зуухандаа итгэхгүй байгаа бол амь насаа хайрлаад угаар мэдрэгчийг авчихаач. Ямар хэцүү юм бэ

Зочин [182.160.35.248] 2019-10-09 11:48:31

яг үнэн.

Зочин [66.181.179.136] 2019-10-09 11:07:22

Тиймээ

Zochin [176.189.88.83] 2019-10-09 08:57:34

10 garui jiliin umnu turshiltaar hiij ehelsen shahmal tulshiig tulj bsan.ymar ch asuudalgui .nuursnii utaand ugaartaj ami nasaa aldsan zunduu tohioldol bdag .het tuilshrahgui l bmaar bn.

Pee [202.131.225.197] 2019-10-09 08:53:23

Gal, Utaanii medregch tegj yarival bur Mongoliin ail bolgond baih yostoi ym! bugd bur uruu uruunduu hudaldaj avaad suulgah yostoi. bur tegeh uuregtei baigaa. bitgii ingej novshirj bai!

Зочин [103.87.255.66] 2019-10-09 07:50:32

Манайхан амиа хорлохоор өндөр байшин дээрээс үсрэх хоцрогдчиж шууд л шахмал түлш үнэрлээл унтчих амархан мөнх нойрсож байна

zochin [202.55.183.178] 2019-10-09 07:13:16

ОДОО БАС АЙЛ БОЛГОНД МЭДРЭГЧ ТАРААНА. НЭГ АЖИЛААР ДАЛИМДУУЛЖ ИНГЭЖ ШАХАА ХИЙДЭГЭЭ ХЭЗЭЭ БОЛЬХЫН БОЛ. ЯАГ ОДОО НЭГ НӨХӨР ЭРЭЭНИЙ ТАНИАЛ ӨВӨР МОНГОЛ РУУГАА ЯРЬЖ БГАА ДА. МАНАЙД 200 МЯНГАН ШИРХЭГ МЭДРЭГЧ ХЭРЭГТЭЙ БОЛСОН ШҮҮ ГЯЛС ХЯМДХАН ШИГ ОЛООД ЯВУУЛААДАХ ГЭЭД . НӨГӨӨХ НЬ ЭНД ИРЭЭД 20 ДАХИН НУГАРААД ЦӨМ НАЙМАА. ТЭР МӨНГӨӨРӨӨ ГАДААДАД ӨВӨЛЖИЧӨӨД НӨГӨӨ ҮЛДСЭН ХЭД НЬ УГААРТААД ҮХСЭНИЙ ДАРАА ЗУН ИРНЭ. ИЙМ ЮМНУУДЫГ ХАРААЛ ИДЭЭСЭЙ.

Зочин [202.9.43.203] 2019-10-09 07:11:10

Ардчилсан намыхан та нар болиочээ. Та нар юу ч хийж чадаагүй.Зөвхөн улсын хөрөнгөнөөс хумслах идэх ажил л хийсэн шүү дээ. Нүүрс түлээд л угаартдаг тохиолдол АН -ыг засаг барьж байхад зөндөө л гарч байсан .Тэр үед та нар ус балгачихсан мэт дуугүй байсан . Гэнэт одоо та нар яасан их ухаантай .Ард олны талаар ямар их санаа чинь зовдог болчихвоо. Ёстой инээд хүрэх юм. Шахмал түлш амжилт олчихвол та нар улсын хөрөнгө руу бохир гараа дүрэх зай чинь холдоод ,дараагийн сонгуульд та нар руу харах нэг ч хүнгүй болчих байх гэхээс байж суух газаргүй болоод байна уу даа Та нарын утаагаар хийдэг бизнес хаагдах гээд байна уу даа..

Зочин [202.126.89.243] 2019-10-09 07:54:04

Яг үнэн. Новшиин муу сэтгүүоч ухаантай мал чи женко бэлтрэгээ дагуулаад айл болгонд галыг яаж түлхииг зааж өг. Та нар уод нь юү хиисиин. Танай анархи малууд 20 онд олонхи болж дутуу идсэнээ нөхөх гэж бгаа бол түй май. Пакришк түлхииг турхир , ядуу хүмүүст яасан их хайр зарлаж бна. Монгол орон сөнөх эхлэл, аль мууг та нар эхлүүлж хөмөрсөн

Зочин [103.229.121.150] 2019-10-09 06:56:55

Ардчилсан нам нэр зүүсэн сэм хуйвалдагчид 6 хүний үхэлээр шоу хийж бна та нарыг яаж хөрөнгөжиж галзуурцгааж байсныг түмэн мартаагүй шүү түлшээр шоудаж бхйгаад 20 онд гараад дахиад дундарсан хөрөнгөө дүүргэнэ гэж араа шүлсээ гоожуулж байгаа бол горьдсоны чинь гарз хошногоны чинь ац мэдэвүү баярцогтоо сайханбилэгээ элбэгдоржоо та нар улс төрийн үхдэл болсон

Зочин [202.126.89.243] 2019-10-09 07:54:57

Яг яг

Зочин [66.181.161.125] 2019-10-09 05:59:50

БЭХЖҮҮЛЭГЧ НЬ ХОРТОЙ БАЙХАА

zochon [185.39.141.141] 2019-10-09 05:39:06

piishin delbleh tulsh sanaachlagch ni ekdevochir yum bishvv ??? . nuursnii holitsond 1 yum hiigeed bn .. borlogdoogvi zuuhaa shaah geed .. zuuhand sprali tavina gej zoos muruudsun tserembatiin nvgel ch baij medne........65 hulgaich tarahgvin shaltgaan .. 1 udur ch tedend alt.......... honotsiin setgeleer irsen . ehnert vnee tugal niileh hamaagvi ee gej ...

zochin [185.39.141.141] 2019-10-09 05:34:16

zartai zuuh shahaachin eldevochir nvvrschind hel .. .ter zasagtai yariad zuuhaa taraagaad ... ... mongoliin erdensiin sang sandailan tinoj bui bayrtsaihan .. hvrelbaatar uvs hvmvvsees munguu olood avchihna ....

ИРГЭН [202.180.220.172] 2019-10-09 05:18:35

АЖИЛ ХИЙСЭН ХҮНИЙГ БУРУУТГААД ЯАХАВ ХЭН НЬ ИНГЭЖ ЗОРИГТОЙГООР УТААНААС САЛГАХ АЛХАМЫГ ЗОРИГТОЙ ХИЙСЭН ЮМ. ТЭРЭН ДОР АЛДААГАА ЗӨВ ХЭЛЭЛЦЭЭД ЗАСААД ЦААШАА ЯВ. БУСАД НЬ ЯДАРСАН УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬ. ТА НАРЫГ АРД ТҮМЭН СОНСОХГҮЙ.

Зочин [103.229.121.150] 2019-10-09 06:40:21

Яааг үнэн

ЗОЧИН [49.0.135.63] 2019-10-09 05:39:36

АЖЛЫГ ЗОРИГТОЙ ХҮН ХИЙДЭГГҮЙ ХАРИН УХААНТАЙ ҮН ХИЙДЭГ. ТИЙМ Л ИХ ЗОРИГТОЙ УТААНААС САЛГАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ПАРТИЗАНЫ НААД ХӨНДИЙ МӨН НАЛАЙХЫН ЦААД ХӨНДИЙД ТУС БҮР 500 000 ХҮН АМЬДРАХААР ДАГУУЛ ХОТ БАРЬ ӨӨР АРГА АЛГА.

mongol hun [202.9.43.47] 2019-10-09 05:06:22

bitgii huts

Зочин [66.181.190.223] 2019-10-09 04:57:37

Энэ асуудлыг улс төржүүлэхгүй байвал. Үнэхээр утаа багасвал аштай юу даа. Хүрэлсүхийг унагах хор найруулаад байна уу. Албаар хүн алж мэдэх л хүмүүс шүү. Ядахдаа хотын дарга гэгч гөлөн гөлөн хийсэн залуу нь жаахан тэнэгдүү ч юмуу да

Зочин [103.229.121.150] 2019-10-09 06:42:18

Хүүкийг унагах ажиллагаа явагдаж бна хуцаарай та нар

Зочин [223.11.147.159] 2019-10-09 04:33:34

zaaval.hotod amidrah gelgui saihan nutag ruugaa yavaya,daa

Zahialgat [153.224.1.99] 2019-10-09 04:00:47

Ene 60 terbumiinhnii zahialgat niitlel

хх [202.55.191.205] 2019-10-09 03:59:13

хотоор нэг байгаа хоосон орон сууцуудыг хямд үнээр эсвэл хүү багатай зээлээр өгч гэр хороололоо багасга цаашдаа нийтээр нь орон сууцжуул ингэж байж утаанаас сална

Зочин [202.126.89.115] 2019-10-09 03:52:42

Алив мундгуудаа хэлээч Уурхайн хаягдал нутаг нүүрсийг шавартай холихоор болсон нүүрс Яамар ч хольцгүй бүхэл нүүрсийг түүхий нүүрс гэдгийг ялгааг нь хэлж өгөөч

Зочин [103.229.121.150] 2019-10-09 06:43:51

Болсон нүүрс биш боловсруулсан нүүрс ацаа

иргэн [202.21.108.140] 2019-10-09 03:50:48

сүхдүүлсэн иргэд амарсаихандаа жаргав иргэнии даин

хх [202.55.191.205] 2019-10-09 03:50:12

коксжих нүүрс өндөр температур гаргаж шатдаг юм жирийн зууханд түлэхэд тохиромжгүй, зуух чинь тэсэхгүй тиймээс зориулалтын зуухы нь олж тавь гал түймрийн аюултай

хх [202.55.191.205] 2019-10-09 03:44:30

шаардлагатай бол шахаж л таарна

9 эхоэхээр аюул болох байхаа [64.119.19.156] 2019-10-09 03:41:49

Шахмал түлшний орц найрлага буруу болсон юм бна. Цардуул шавар ихтэй тул асалтаа бараг дэмжихгүй үнс их гарч байгаа. Шаталтаа лэмжихгүй тул угаартуулах эрсдэлтэй аюултай юм байна. Заавал мол түлээ хийж байж шахмал түлш арай гайгүй асах юм байна. Одоо гадаа салхитай агаарын хөдөлгөантэй үe д ингэж байгаа вююм чинь 9 эхлээд хүйтэн агаарын хөдөлгөан бараг салхигүй шахам болж жиндээд ирэхээр яндангийн таталт муудах үэд бол шахмал түлшээ яаж хэрэглэх нь бүүр асуудалтай болоод явчихлаа даа иргэдмйн нөрцөл байдлыг мэдэхгүй шахмал түлшээ мэдэхгүй байгаль цагаа мэдэхгүй зөвхөн мөнгө нэр төр бодсон лалрууд хэдэн хүний амиар тоглох юм бол??

Зочин [202.131.251.138] 2019-10-09 03:36:00

mash ih huu tortog ihtei ih uns gardag uns ni chuluu shig tiim hatuu hund sonin l tulee yumuuda uns ni diildehgui yanada

Зочин [202.131.251.138] 2019-10-09 03:34:14

agaart utaa ni hamaagui bagassan bn neg taldaa gehdee mod nuurs ali ali ni ih orhiin bnle yaj anidarna daa

Зочин [43.242.243.68] 2019-10-09 03:14:57

6 ХҮНИЙ ҮХЭЛ БАХ НАРЫН БАХЫГ ХАНГАХ УЛС ТӨР БОЛЖ БАЙНА. ЭНЭ ТҮЛШНЭЭС ОГТ УХАРЧ БОЛОХГҮЙ. ГАЛ ТҮЛЖ СУРАХ , ҮХЭХГҮЙ БАЙХ АРГААА ЭРХ БИШ ОЛОХ БАЙЛГДҮЙ ДЭЭ

caagii [59.153.87.33] 2019-10-09 03:10:29

ta nar teneg ym yarihaa bolii yu gesen vg we hvmvvs ugaartaad yhdeg l biz dee genvv.ene olon jil ard tvmen nvvrsee tvleed boljilil baisan.getel odoo owlol boloogvi baihad zondoo hvn hordoj yheed baihad.yunii zuw buruu hereglee gej huzaad bna.

цагааны оюундарь [182.160.38.178] 2019-10-09 02:41:47

хот даяар түүхий нүүрсээ түлж эхэлбэл манай намын ялалт 20 онд баталгаатай гэж АН-хан ярилцжээ.

Зочин [103.229.121.150] 2019-10-09 06:47:40

Угаасаа л АН намынхан америк технологитой нь харагдаад 16 онд үсгүй хусуулаа биз дээ амьдралгүй америкууд

Зочин [223.11.147.159] 2019-10-09 04:31:51

harin tiin. barag l ooriinhoo baasaa umhii garchihlaa toriin buruu geh geed bh bololtoi

Инженер Цогоо [202.21.107.100] 2019-10-09 02:41:42

..... яагаад мэргэжлийн хүний үгийг сонсдоггүй юм бол? илчлэг ѳндѳртѳѳ түлш түлж байгаа гэдгийг яагаад ойлгодоггүй ухаардаггүй юм бол! эхлээд бага багаар түлж цогшуулаад дээрээс нь нэмж түлэлдээ!! хувин хувингаар хийдэг нүүрс биш шүү дээ!!!

Vhegsediin too urd jilvvdiinhees baga baina ireh habar boltol gvitseh bailgvi tebch hvlee iim hereg [202.9.43.67] 2019-10-09 02:40:39

Bolson ni haramsaltai vvniig magadlaya taiban amgalan baitsgaa hvrelsvh Amarsaihan .

Зочин [182.160.38.178] 2019-10-09 02:34:08

ПИЙШИНГЭЭ ШИНЭЧИЛ. НААД ЯМБИЙ ЗУУХ ЧИНЬ АН-ы сонгуулийн шоу болчихоод байна. Зайсанд амьдардаг ардчилсан хулгайч нар орцонд баадаг ооркуудыг шоундаа ашиглаад архины мөнгө цацаад байна.

Зочин [66.181.161.64] 2019-10-09 02:18:44

Гал түлж чадахгүй хэн байхав дээ. Сайн түлш гээд байхаар нь утаагүй угааргүй гэж бодож байлаа. Сануулга анхааруулга сайн хийх ёстой байсан. Одоо болохоор айл болгоноор ороод яваад бдаг ккк

Зочин [202.126.89.112] 2019-10-09 04:27:22

Гал түлж чаддаггүй хүн байдаг гэхдээ гэр хороололд шүү

Топор [202.55.191.130] 2019-10-09 02:15:22

Эртхэн утаж алаад гэр хорооллынхныг хөдөө явуулах хэрэгтэй байна. Сайн утаад өг. Хэдий болтол тэсэхийг нь харая.

зочин [119.40.103.37] 2019-10-09 02:03:28

Угаартана гэдэг хувь хүнээс хамаарана шүү дээ зөв галлах, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг сайн шалгаж хянах л хэрэгтэй байхаа

Зочин [182.160.38.178] 2019-10-09 02:01:10

хар утаандаа умбаад байж дээ. АН нам ард түмнийг түүхий нүүрсний угааранд утаад байх сонирхолтой.

Зочин [202.21.109.107] 2019-10-09 02:25:57

Тиймээ энэ АН-ын Эрдэнэ, Эрдэнэбат гэх хар энергитэнгүүдийн явуулж байгаа суртал нэвтэрүүлэгийг сонсохоор бөөлжис цэтгах юи

Зочин [103.212.119.25] 2019-10-09 01:46:06

Нүдэнд харагдаж хамарт үнэртэхгүй л бол сайн гэсэн үг биш харин ч хоруу чанар нь их байгаан биш үү

Оожоо [202.9.43.17] 2019-10-09 01:33:54

Нүднд харагдах утаагүй, хамарт үнэртэх үнэргүй ч ам насанд хүрэх хорт хий хүний биед амь насанд нөлөөлөөд байгаа юм биш үү. АНУ-д байх монгол эрдэмтэн залуу нэгэн ноцтой мэдээлэл хийсэн лайв цахим сүлжээнд байна. Та бүхэн үүнийг олж үзээрэй. Шахмал түлшээ үхэн хатан хамгаалаад олож мянган жил галаа дахиж гал түлж амьдарч ирсэн ард түмнээ басамжилан доромжилж болохгүй байхаа. Олон зуун тэр бум төгрөг зарцуулж хийсэн шахмал түлшээ бүгд нийлж үгсэж байгаа юм шиг өөрсдийгөө зөвтгөж ярих нь араггүй байдалд хүрсэн арчаагзй явпал гэлтэй

ЗОЧИН [124.158.77.41] 2019-10-09 01:24:50

НАМ ЁУХАЛ БУС АРД ТҮМНИЙ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ ТЭР ШИНЖИЛГЭЭ, ЗУУХ ,УТАА МЭДРЭГЧ ГЭСЭН АСУУДАЛАА ЦЭГЦЛЭЭД ЭНЭ ТҮЛШЭЭ ХЭРЭГЛЭЭНД ОРУУЛАХАД ЯАДАГ БАЙНА АРАЙ Л ХАРИУЦЛАГГҮЙ БАЙНА ДАА

Зочин [202.9.43.235] 2019-10-09 01:20:38

Манайх галлаад сар болж бна .Сэтгэл их өндөр бгаа .Илч сайтай .үнс нь харьцангуй бага гарч бгаа түүхий нүүрс түлж байсантай харьцуулахад. Хүмүүс үнс их гарч бна гэхээр гайхаад л бна. Тэр америкт бгаа монгол эрдэмтэн залуугийн үгийг сайн сонсож хэрэгжүүлмээр бна. Бүгдээрээ утаагүй хоттой болохын төлөө айл бүр хичээцгээё. Зуух яндангаа засаж солихоос эхлээд .

Зочин [202.21.109.107] 2019-10-09 02:22:44

Маш зөв дэмжиж байна.

Zochin [66.181.161.104] 2019-10-09 01:14:31

Namaar taltssaar ard tumen uhehed hurev. Himiin hureelenh ajlaachee nuurs huchil ihtei bj l hordono. Teriig ni bagasgaj bolohgui ium bh da aimshigtai iuma erdemted mongold bgaa iu? Esvel uhsenuu?

Иргэг [66.181.161.112] 2019-10-09 01:02:35

Тэр Хүрэлсүх яагаад таг болов Шадарсайд гэх муур багш шиг юм//ийм амьтад Монголд хэд хэд байна Энхтүьшин Энхболд Лүндээ *ҮХНӨ р жаахан амь орсон *Гончигдорж Сү Бхтболд / үхсэн хүний тоогоо зөв хэлэх хэрэгтэй гэхээс өөрюу ч хэлсэнгүй .Мэргэжлийн хяналт эрдэмтэд гэх улсууд ньт учир шалтгааныг тогтоох биш бүр түош ямар ямар орц бодистой бодисуудынхаа нэр хортой ашигтай эсэхийгсч мэдлэггүы юм биш үү

Зочин [202.21.109.107] 2019-10-09 02:21:46

Ерөнхий сайд айл болгонд очиж сайжруулсан түлшийг яаж хэрэглэх тухай заах юм уу. Дэвшилттэй юм болгоныг үхэн хатан эсэргүүцэж байдаг ийм тэнэгүүдийг яалтай билээ

Zochin [202.126.88.130] 2019-10-09 00:59:38

bairand amidardag humuuc gal tulehiig zaah geed baih n conin umaa ene humuuc chin nacaarai l gal tulj ircen humuuc shuu de ene nac bsrcan humuuct buruu uguud bauh n yacan muuhai bolj bn mongolchuud mini de

иргэн [103.57.92.213] 2019-10-09 00:59:35

Шинэ зүйл бүр эрсдэлтэй МОНГОЛ хүн шинэ зүйлд сурах болоогүй байна, Дээрээс нь ЗААВАР дутуу хийсэн түлшний буруу биш хэрэгллээний буруу,Гүзээ толгой Д,Эрлэгбат ямар их яарч баярлаж байнаа,Тэр Мөнгөнцэцэг гэдэг авгай бас юу ч вэ ОГЦОР гэнэ үү хуцваа

Ner [202.126.88.130] 2019-10-09 00:56:28

hunii ami bol ygaarch nuhuj bolohgui um 6 hun shuu de ar gert ymar oligtoi baih uu de huurhii du

Зочин [182.160.37.107] 2019-10-09 00:49:18

энэ төсөл зогсож түүхий нүүрсний угааранд иргэд хордож эхэлбэл АН намынхан нуг нуг хөхрөлдөж сэмхэн нам гүм болцгооно. сэрэмжил. АН нам ард түмнийг ахин хордуулах нь.

Зочин [150.129.143.136] 2019-10-09 01:50:20

Хоёр нам хоёулаа л хорны хутгуурууд ард түмнийхээ төлөө юу хийсийн новшнууд л биздээ

Зочин [202.9.43.255] 2019-10-09 00:46:26

Utaanaas salakh gants arga ene tulsh. Demjeed khicheegeed bugd surakhiin tuld jm khiikhgui. Khudlaa sensaaci khiij ajil unagaaj utaandaa amidruulakh gedeg esrguunuud mongol khumuus mun uu. Khicheegeed gallagaagaa zuv khiij zuv amidaraya. Umnukh jiluuded ugaaraar zunduu khun enddeg bsan khench tookhgui uruvduud l ungurch bsan. Odoo ajil khiikheer suid bolokh jmoo. Showchid tsunkh barigchid ikh boljee.

Зочин [49.0.218.39] 2019-10-09 00:39:55

Hun ugaarthaa hurval argaliin utaand ch ugaartdag, hamgiin Amar mansuurdag ym bol ugaartalt shuu Dee. Haa haanaal hariutslaga shuu dee

Зочин [182.160.37.151] 2019-10-09 00:35:57

ЗӨВ ГАЛЛААЧ ЭЭ. ПИЙШЭНГЭЭ ЗАСААЧ ЭЭ. ХОТ УТААГҮЙ САЙХАН БОЛЖ БАЙНА. АРДЧИЛСАН НАМЫНХАН АМАА ТАТААЧ ЭЭ. ХОТЫГ УТААНД УГААРТУУЛАХ НЬ АН НАМЫН ЗОРИЛГО БОЛЖЭЭ.

Зочин [150.129.143.136] 2019-10-09 01:55:01

Зөв галлан гэж яаж галлахыг хэлдэгийн.Хэн муу пийшинд галлаж угаартаж эсвэл шатаж үхэхийг хүсэхийн.Анх галлаж байгаа биш хүнээр галлахаа заалган гэж юу байхав. Гадаа дулаахаг байна утаа гаргатал галлах цаг нь болоогүй болоод утаагүй байна одоохондоо.Нам болж талцаад яахав хүний амь нас хохироод байна

Зочин [202.9.43.255] 2019-10-09 00:48:10

Yag unen. Uls turjuuleed novshnuud. Uursduu khiij chadaagui dee ukhekh gej baigaam AN. Utaand uls tur khereggui novshnuud mini.

Зочин [202.55.188.46] 2019-10-09 00:34:58

Baynhoshuund hesgiin ahlagch n surtalchilgaa hj ywna lee zuw bn lee gehdee turiin alban haagch tsagdaa terend oroltsood ywj bh um huulind chin bdag umuu 9.r horoond ter tsagdaad uuriin ajil bdaggui umuu zamiinhaa tugjrel deer ajilla gemt hereg gargahgui bh nuhtsul yu bilee gj ywah yostoi turiin alban haagch hotiin dargiin buruutai uil ajillagaa TEG TSEG nuhud.g buruu uil ajilgaand tatan oroltsuulahaa bolimoor ard tumnee tagna chagna gj bhuu Amarsaihan Hurelsuhiin awch arga hemjeenii esreg uil ajilgaa hotiin darga ywuulj bolohuu

HIIMORI [66.181.161.92] 2019-10-09 00:34:55

Yaj ingej bvhel bvten tur zasgaa uls vndestni esreg hudal medeelleer tarhi ugaaj chadaj bna bi uuruu odoo boltol tvljil bna ymarch asuudal bhgvi dulaan saihan utaa tortoggvi baijil bna yagad ingej bvh ymni muug vzeh geed bdag herèenvvd ve

Зочин [103.68.107.22] 2019-10-09 00:22:28

МАН бол мэргэшсэн луйварчид ийм л юм хийнэ

Зочин [202.126.89.243] 2019-10-09 07:58:28

Галаа түлж чадахгүй АН орк мал

Зочин [150.129.140.116] 2019-10-09 01:28:41

Олигтой зүйл хийхгүй ,мөнгө төгрөг байгаад ажил хийж чадахгүй хүмүүс юмаа ,


77 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
77 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.