"Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай ярилцлаа

Н.Алтанцэцэг / Нийслэл

Сайжруулсан түлш хэрэглэсэн иргэд угаарын хийд хордож зургаан ч хүн амь насаа алдаж, хордлогод орсон харамсалтай явдал гарсан. Энэ асуудалтай холбогдуулж Таван толгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайжруулсан түлш хэрэглэсэн иргэд угаарын хийд хордож зургаан хүн амь насаа алдсан . Нийт зуу гаруй хүн хордсон гэсэн сураг байна. Сайжруулсан түлш хэрэглэсэн иргэд яагаад хордлогонд орж амь насаа алдаад байна вэ?

-Сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Энэ түлшийг зөв зохистой хэрэглэх ёстой. Ойрын өдрүүдэд болсон асуудалд харамсаж байна. Гэхдээ энэ асуудал түлш түлснээс болсон юм биш. Түүхий нүүрс хэрэглэж байхад ийм асуудлууд гардаг байсан. Тухайн үед нь яриад өнгөрдөг байсан шүү дээ. Харин одоо анхаарлын төвшинд хүрч байгаа. Сайжруулсан түлшээр иргэд буруу галлаж байна. Мөн иргэд сойлт хаалтаа хааснаас ийм асуудал гарч байгаа. Иймээс иргэд сойлт хаалтаа хаахгүй байх хэрэгтэй. Сайжруулсан түлш шинэ хэрэглээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах гэж хийгдэж байгаа анхны том ажил. Өмнө нь олон ажил хийгдэж, яригдаж байсан боловч үр дүнтэй далайцтай хийгдэж байгаагүй. Энэ ажлыг үр дүнтэй сайн зохион байгуулвал агаарын бохирдол маш их буурна. Энэ улсаас түүхий нүүрсний хэрэглээг болиод сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх ажил зохион байгуулахад үнэхээр угаарын асуудал олны анхаарлын төвшинд гарч ирж байна.

-Сайжруулсан түлш утаа үнэр байхгүй хирнээ хэрэглэсэн хүмүүс хордоод байна. Энэ нүүрсийг бэхжүүлж байгаа бодисоос болоод байгаа юм биш үү. Бэхжүүлж байгаа бодисыг хаанаас оруулж ирдэг юм бэ. Лабораторийн шинжилгээнд хамруулсан уу?

-Барьцалдуулж байгаа бодис нь цардуул. Цардуулыг эрдэнэ шиш болон төмснөөс гаргаж авдаг. Бэхжүүлэгч нь зүгээр шавар. Шавар нь тортог болон уушгинд ордог тоосонцрыг барьж үлддэг бодис. Бид үүнийг зохиогоогүй. Олон улсын стандартын төвшинд хийж байгаа. Энэ сайжруулсан түлшний 97 хувьд нүүрс ордог. Энэ түлш хүхрийн агууламж багатай, стандартын дагуу үйлдвэрлэж байна.

ШИНЭ ХЭРЭГЛЭЭГ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА УЧРААС ЗӨВ ГАЛЛАЖ, ХЭРЭГЛЭЖ СУРАХАД ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙГАА

-Анх сайжруулсан түлшийг бүх төрлийн зууханд хэрэглэх боломжтой гэж байсан. Харин одоо болохоор асуудал өөрөөр яригдаж байна. Түлшээ үйлдвэрлэж байхдаа энгийн зууханд туршилт хийсэн биз дээ?

-Сайжруулсан түлшний уут болон боловсруулалт цэгүүд дээр галлагааны заавар байгаа. Бид галлагааг зөв явуулах ёстой гэдэг мэдээллийг тогтмол өгч ажилласан. Шинэ хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас зөв галлаж, хэрэглэж сурахад тодорхой хэмжээний бэрхшээл тулгарч байгаа. Иймээс иргэд энэ бүхнийг даван туулаад хэрэглээд сурчих хэрэгтэй. Сайжруулсан түлшний хор хохирлыг Багануурын нүүрстэй харьцуулбал 30-40 дахин бага. Нийслэл хотын утааг бууруулах хамгийн том ажил эхний шатандаа явж байна.

-Сайжруулсан түлш үйлдвэрлэж эхлээд 200 тонн нүүрсийг борооны усанд норгосон гэсэн. Норгосон түлшээ буцааж бэхжүүлээд худалдаанд гаргаснаас болоод хүмүүс хордоод байгаа юм биш үү?

-Түлшийг үйлдвэрлэж байх хугацаанд борооны усанд норсон асуудал байхгүй. Түлшээ буталж байгаад буцааж шахдаг. Нэгэн жигд хатааж байгаа. Иймээс ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Мөн байнга шинжилгээнд хамруулдаг. Энэ сайжруулсан түлшинд ямар нэгэн асуудал байхгүй. Иймээс иргэд хэрэглээг зөв нэвтрүүлэх хэрэгтэй. Яндангийн хаалт гэдэг зүйлийг хэрэглэх шаардлагагүй. Ханан пийшингээ цэвэрлэж, яндангаа хөөлж, түлшээ ургуулахгүйгээр асаах хэрэгтэй. Нүүрсийг ургуулснаас болж, угаартах асуудал гардаг. Энэ асуудал одоо ч гэсэн гарч байна.

-Тэгэхээр бүрэн шатаагүй үед угаартах магадлалтай гэсэн үг үү?

-Иргэд удаан шатаах гэсэн байдлаас болж эрсдэл үүсч байгаа. Иймээс яндангаа хөөлж, хаалт хэрэглэхгүй байх хэрэгтэй гэдгийг ахиад хэлмээр байна.

-Сайжруулсан түлшийг энгийн зууханд хэрэглэх боломжгүй гэсэн шинжилгээ гарчихсан байхад Таван толгой түлш компанийнхан өөрсдөө дур мэдэж бүх зууханд түлэх боломжтой гэсэн юм биш үү. Энгийн зууханд туршилтыг хэр удаан хийсэн бол?

-Бид маш их туршилт хийсэн. Өнгөрсөн жил Сонгино-Хайрхан дүүргийн 28 дугаар хороонд туршилтыг явуулсан. Мэдээлэл хийсэн хүн уурын зууханд хийсэн туршилтын дүнг энгийн зууханд туршсан мэтээр буруу мэдээлэл хийсэн. Иргэдийн хамгийн гол анхаарах зүйл бол зөв галлагаа хамгийн чухал.

ХЭН НЭГИЙГ НЬ БУРУУТАН БОЛГОЖ УНАГАХГҮЙГЭЭР АЖЛАА ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

-Манай иргэдийн хувьд анх удаа гал түлээгүй, өчнөөн олон жил гал түлж ирсэн. Гэтэл одоо галлагаанаас болж байна хэлэх нь учир дутагдалтай юм биш үү?

-Сайжруулсан түлшийг маш олон айл өрх хэрэглэж байгаа. Зөв хэрэглээд явж байгаа айл өрх байна. Гэхдээ айл өрхүүд өвлийн бэлтгэлээ хийж байшин гэрийнхээ яндан зуухны хөө тортогийг гаргаж, цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энэ түлш шинэ хэрэглээ учраас иргэд онцгойлон сайн анхаарч хэрэглэх шаардлагатай.

-Угаарын хийд хордож зургаан хүн нас барсан. Та энэ асуудалд хариуцлага хүлээх үү?

-Хэн нэгийг нь буруутан болгож унагахгүйгээр ажлаа зохион байгуулалттай хийх хэрэгтэй. Бид бүгд Улаанбаатарын утаагаар амьсгалж байгаа шүү дээ. Ингэж бодоод бүгд ажиллавал боломж байгаа.

-Таван толгой түлш ХХК-ийн үйл ажиллагааг лацдаж зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. Үйлдвэрийн орчин нэлээд тоосжилттой юм байна. Ажилчдынхаа эрүүл ахуйн дээр яаж анхаарч ажиллаж байна вэ?

-Үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Зогсоосон зүйл байхгүй. Үйлдвэрийн хүчин чадал Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангахаар 700 гаруй ажилчин өдөр шөнөгүй ажиллаж байна. Манай ажилчид бүгд агаарын бохирдлыг бууруулна гэсэн итгэл үнэмшилтэй ажиллаж байгаа. Үйлдвэрийн бүх ажилчид тоос шороотой орчинд ажиллаж байна. Энэ ажлын үр дүнгээр утаа буурна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж технологийн горимын шалгалтыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас өдөр бүр хийж байгаа. Мөн бүх төрлийн хяналт шалгалт ч хийж байна.

-Одоо иргэд угаарын хийд хордохгүй гэсэн баталгаа байгаа юу?

-Зөв галлагаа хамгийн чухал. Шинэ хэрэглээ учраас асуудал гарч байна. Бид өмнө гэр хорооллынхоо бүсэд анхаарч ажиллаж байгаагүй. Гэр хорооллын айл өрхүүд юу хамаагүй түлдэг байсан. Харин энэ жилээс эхэлж, нэгдсэн журмаар сайжруулсан түлшийг хэрэглэж байгаа. Энэ бол маш том дэвшил.

-Хордлогын мэдээлэлтэй зэрэгцээд сайжруулсан түлшийг худалдаалж байгаа хүмүүсийн нүүр гараар нь яр шарх гарах асуудал гарч байна гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ худлаа мэдээлэл. Сайжруулсан түлш савлагаатай байгаа. Агаарын бохирдлыг бууруулахаар хийгдэж байгаа ганц ажил бол сайжруулсан түлш. Энэ ажил хийгдээд сайн муугаар яригдаад явж байна. Нийслэлийн утааг бууруулах зорилгоор хийгдсэн учраас бид үр дүнг нь үзэх хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.44] 2019-10-09 18:22:31

Shaana piz chi, urirdlaga dooroo uildverii zaxiral Boldbyar geed gudamjnii arxichin uuriinhuu naiz uxaantai yumiig tavichihsan baigaa yum aa. ter injener ganzorig geed bas gudamjnii xun. iim xumuus yaaj shinjleh uxaanii undestei yum xiixev dee. ed nariigaa xurdan ertxen soliod ajliig ni tsaash yavuulsan deer deeee , Darga naraa

иргэн [202.131.225.197] 2019-10-09 17:56:13

Энэ нөхөрт хүн үхэх нь хамаагүй л юм бна даа

Зочин [202.179.26.9] 2019-10-09 17:22:06

чи ажлаа өгөөд хохирогчдод нөхөн олговор өгөх ёстой иргэд маш их харамсч бн,яагаад огцохгүй иргэдээ басамжлаад бн

Зочин [202.126.89.115] 2019-10-09 11:31:10

Уурхайн хаягдал нутаг нүүрсийг шавартай холиж бүхэл болгож байгаа болохоос сайжруулсан юм энэ шахмалд юуч байхгүй шүү дээ харина бүхэл нүүрснээс шаталт муу уугимтгай буюу со яалгаруулалт бүүр ихэссэн байна

deegii [59.153.87.33] 2019-10-09 11:21:35

ene yaasan huzdag tawan tolgoi we hvn ugaartaj vhjil baidag gene shvv tegeed bas buruu hereglee gene shvv.tsaanchin geree haraad galaa tvlej vlddeg hvvhdvvd zunduu bga ted nar yaaj zuw gallaj medeh bilee nvvrsee tvldeg geereel tvlen shvvv dee.ta nar naad dulaaan paaartai oromjoosoo garaad ger horoolod gallaad vzdee.

зочин [202.131.236.250] 2019-10-09 10:41:17

Энэ ямар мэргэжлийн ямар хулгайч стандарт технологи яриад бна аа. Мэргэжил нь цүнх баригч биш биз

Зочин [43.228.131.239] 2019-10-09 10:34:25

хөөх энэ ёстой хариуцлага ч хүлээхгүй гэнэээ

Tulee [192.82.64.83] 2019-10-09 10:21:32

Ene jinhene shahaany gar daa

Зочин [64.119.17.35] 2019-10-09 10:11:28

урд нь иргэд нүүрсээ түлээд асаад ирэнгүүт нь хаалтаа багасгадаг , харин түлш асаад цогшсон хойно нь хаалтаа багсгамаар юм бна гэж бодогдож бнаа. тт түлш олдоогүй учир ширээтйн хурдыг хэрэглэж бсан. нүүрснээс хамаагүй илчтэй бсан.

Зочин [203.91.115.249] 2019-10-09 10:10:17

Энэ хулхи залилан, хулгайчаараа алдартай, М.Энхболдын фракцын нөхөр компани удирдсан цагт өөдтэй юм болохгүй ээ.Идэж ууж дуусгаад баахан хүн нэмж угаартуулаад дашийн шог болно до.

Zochin [66.181.161.104] 2019-10-09 09:20:24

Iim.medleggui pizda nar hun alna shu

Zochin [66.181.161.104] 2019-10-09 09:18:14

Himiin hureelengees zuvluguu avch nairlagiin shinjluulj bj taraahgui de mungunii tuluu ingeh zuvuu? Nam yarisaar ard irged uhej bna pizda min

зОЧИН [202.9.44.109] 2019-10-09 08:46:04

Тэр дэгдээд байгаа СО, СО2-ыг зууханд нь шатаах боломж байхгүй юм байхдаа

Зочин [202.9.43.255] 2019-10-09 08:39:03

Ajil khiisen khunburuuddag ue jmaadaa. Utaanaasaa salakhiig bodokh kheregtei. Uursdiin ayului baidald ankhaarch ajillakh kheregtei shuu dee.

Зочин [202.9.44.30] 2019-10-09 08:37:00

tsunhchin ganhuyagiin bugs doloogch.

Зочин [64.119.23.5] 2019-10-09 08:20:19

албан тушаалд дуртай энэ сайхан цунхчин амьтан намаасаа ажил авах гээд жагсаал цуглаан хийгээл байсан чинь буруу газраа очиж дээ МАН'ЫГ 2020 онд булшлаад хаячлаа даа


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.