“Таван толгой түлш” компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судална гэв

Н.Алтанцэцэг / Нийгэм

Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.

“Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд угаарын хийнд хордож хүний амь нас эрсдэж, иргэд хордлогод өртөж эмнэлэгт хүргэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комисс өнгөрсөн бямба гарагт хуралдаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч, 24 цагаар ажиллах шуурхай штабыг байгуулан ажиллаж байгаа.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн. Дотоодын итгэмжлэгдсэн лабораторуудад шинжилгээнд хамруулснаас гадна БНХАУ, Солонгос улсад дээжийг хүргүүлсэн. Цаашид ОХУ, Япон зэрэг улсуудад шинжлүүлэхээр болсон” гэлээ. Мөн 2019 оны аравдугаар сарын 03-ны өдрөөс 08-ны өдрүүдэд 118 иргэн хордлогын шинж тэмдгээр эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэж биеийн байдал тогтворжсон 110, хэвтэн эмчлүүлж байгаа 8, нэг иргэний биеийн байдал хүнд байгааг шалгаж байна гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Шахмал түлш, барьцалдуулагч бодисноос шинжилгээ авч лабораториудад шахмал түлшний техникийн үзүүлэлтүүдийг шинжлүүлэхэд Ашигт малтмалын төв лабораторид 12 дээж, Геологийн төв лабораторид 9 дээж өгсөн. Эдгээр дээжүүд Улсын чанар стандартыг хангасан гэж гарсан. Барьцалдуулагч бодисын бүтцийг шинжлүүлэхэд Гаалийн ерөнхий газрын төв лабораториос хортой бодис илрээгүй цардуул бөгөөд шаварлаг эрдэс агуулагдсан гэх дүгнэлт гарсан. Мөн Хими технологийн хүрээлэнд шахмал түлш, барьцалдуулагч хоёрын химийн бүтцийг шинжлүүлэхээр өгсөн байгаа” хэмээн мэдээлэл хийлээ.

Хуралдааны үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлуудаар Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл, нийслэлийн Агаарын бохирдолт тэмцэх газар, Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогын үндэсний төв болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөллүүд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ТЭЗҮ-г Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар дэмжсэн. Лабораториудын дүгнэлтийг үндэслэж шахмал түлшний норм стандартад нийцэж байгаа учраас үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга хэлэхдээ “нийслэлийн Мэргэжлийн хяналтын шинжилгээний дүгнэлтээр сайжруулсан түлш норм стандартын дагуу химийн ямар нэгэн бодис илрээгүй гэж гарлаа. Сайжруулсан түлшин дээр нарийн туршилтууд хийгдэж ирсэн одоо ч хийгдэж үйлдвэрлэгдэж байгаа. Иргэд олон нийтэд түлшинд буруу байна уу, зууханд асуудал байна уу гэдэг олон эргэлзээг тайлсан хурал болж байна. Түлшинд буруу тохоход арай эрт байна. Энэ төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо чухал байна. Тиймээс зөвлөмж зөвөлгөөгөө сайн хүргэж ажиллах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд энэ үеэр сайжруулсан түлш тойрсон асуудлаар тодруулга авлаа. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК хаана харъяалагддаг талаар болон үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон уу гэх асуулт асууж, холбогдох албан тушаалтнаас хариулт авлаа. “Тавантолгой түлш” ХХК-ний ахлах зөвлөх н.Бадамхатан үйлдвэрлэлийн явцын талаар мэдээлэл өгч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өдөр бүр манайд үлйдвэрлэгдэж байгаа түлшнээс дээж авч шинжилдэг. Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт хэвийн явагдаж байна” гэв.

Мөн “Тавантолгой түлш” компани нь Нийслэлийн харьяа компани юмуу, Эрчим хүчний яамны харъяа компани юм уу гэсэн сэтгүүлчийн асууллт Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүн н.Ганзориг “Тавантолгой түлш” компани Эрчим хүчний яаманд харьяалагддаг төрийн өмчит компани гэв.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт болон Онцгой комиссын гишүүдэд хандаж, айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьчилсан сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээллийг өрх бүрд орж өгөх, Мөн “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрийн бүсийг нийслэлийн онцгой объект болгож, компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судлах, компанийн удирдлагуудад дотоод үйл ажиллагаагаа сайжруулж, жижиглэнгийн болон дундын агуулахуудад түлш нөөцлөх ажлаа эрчимжүүлэх, Засгийн газрын хуралдаанд гэр хорооллын айл өрх бүрт угаар мэдрэгч дохиолол суурилуулах боломжийг судлан танилцуулах ажлын бэлтгэлийг хангахыг даалгалаа. Түүнчлэн дүүрэг, хороодын Засаг дарга нарын дүүрэг, хорооддоо хүрч ажиллаж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр очиж шийдвэрлэж ажиллахыг үүрэг болгов.


Сэтгэгдэл

Зочин [202.21.99.42] 2019-10-10 02:02:49

Зүгээр л төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах нэг хувилбар. Хэн ард иргэдээ хордуулахын өөрсдөө судалгаагүй хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд тэрийгээ ард иргэдийн мөнгөөр нуух гэсэн арга л байна

Зочин [150.129.140.203] 2019-10-10 17:09:32

Ганбаатартай хариуцлага тооцоочээ

Зочин [66.181.161.49] 2019-10-09 08:21:35

Түлшийг харлуулах гэж оролдоод байгаа хүмүүс үйлдвэрийг хаигаалалтанд байлгахгүй бол ямарч хор хийж мэднэ осолтой учир зөв шийдвэрлэжээ.

Зочин [43.242.243.4] 2019-10-09 15:17:33

Ямар ч хор хийнэ шүү

kkkkk [185.39.141.141] 2019-10-09 04:47:34

surtei gej jigteihen ... onts baidal zarlasan... hamgaalaltand avsan . l garuud ..... tegsen hernee heden 100 tonoor ni nvvrsee hulgaid aldaad hil davuulaad aldchihsan geh ... 7 buudliin dondog hormoilood hil garaagvi l bailtai .

Иргэн [202.131.228.50] 2019-10-09 02:28:57

Амарсайхан даргаа утаа мэдрэгч авах асуудлыг битгий хөнд гэж хүсэх байна. Асуудлыг хөндлөө гэхэд детекторыг сайн судалж ямар босготой, хаана хэрэглэх зориулалттай болох зэргийг нь мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөө авч байж шийдэх хэрэгтэй. Ийм зүйлсийг судлахгүй бол хэн нэгний шахааны бизнес болоод өнгөрнө. Тэр америкт байгаад ирсэн гээд зөвлөөд байгаа нөхрийн детекторыг нь авчруулаад шалгах хэрэгтэй. Харин зөв хэрэглээний талаар сайн сурталчилвал илүү үр дүн гарах байх. Түүнчлэн энэ түлш ердийн зууханд хэрэглэж болох эсэхийг сайн судлах нь зүйтэй. Өндөр дулаан гаргадаг болохоор нимгэн төмөр тэсэхгүй байх талтай.

Зочин [43.242.243.4] 2019-10-09 15:21:35

Солонгос шинжилгээ нь дээр байх ,Учир нь тэр улс энэ замаар явсан гашуун туршлагатай бишүү

Ner [202.126.88.166] 2019-10-09 02:21:26

Tseregeer hamgaalaad hun ygaartahgui gj bodoj baival xamgaallaach teneg garuud shuu ene olin hunii ami ercdeed baihad xench haruitslaga huleehgui um bn ene nac barcan humuucin ar gerec yychllal gyy

Зочин [202.70.37.2] 2019-10-09 02:19:45

Үйлдвэрлэсэн нүүрс ямар ч асуудалгүй гээ биз дээ. Цэрэг цагдаагаар хамгаалуулахыг бодоход сайжруулсан түлшэнд үйлдвэрлэлийн явцад хортой хольц нэмсэн болж таарлаа. Лабораториор зүгээр гарсан гэчихээд тав хонолгүй баригдлаа Тэр түлшэнд асуудал бсан болж таарлаа Муу нуухаар сайн илчил гэж Намын нэр хичнээн хүний амьтай тэнцэхийн бэ МАН-ынхаан

Зочин [43.242.243.4] 2019-10-09 15:26:50

Тэр үнэн яагаад хамгаалах болов энэ но той, Ялдаг нам биш ард түмэндээ алдаг Нам болжээ

zochin [66.181.186.189] 2019-10-09 02:05:44

нэг их олон эрдэмтэн докторууд хаачсан ганцхан нөхөр л багаж шахах тухай яриад өнгөрсөн, үнэхээр тийм хортой химийн бодис ялгараад бгаа бол наад түлшээ болиод нүүрсээ түлж байгаад учраа олж болдоггүй юм уу нэгэнт их зардал гаргасан гээд цааш нь хордуулаад байх юмуу..

Зочин [202.126.89.149] 2019-10-09 01:59:13

Энэ нь цааталд Шахмал түлшийг дэмжидгүй хүмүүс,Эсвэл нүүрсны ченжүүд гэх мэт хүмүүс зориуд Харлуулах гээд муу юм хийгээд яваад б.гаа юм биш б.гаа бас Хардах үндэс харагдаад байгаа юм биш үүү Сайн шалгах хэрэгтэй дээ.

Дарь [103.57.92.17] 2019-10-09 03:07:39

яг тийм. Харьцангуй утаа гайгүй байна шүү. Сайн судлаад, арга хэмжээгээ аваад яваарай.

зочин [202.126.89.21] 2019-10-09 01:52:56

Ямар нууцаа ард түмнээс нуух гээд цэргийн хамгаалалт авах гээд байгаа юм вэ.Мөн угаарын хиймэдрэгч гаднаас авч шахахыг тулд энэ түлшийг үйлдвэрлээд байгаа юм уу.Түүний оронд барьцалдуулагч бодисоо эсвэл нүүрсээ солиод үзээч .Заавал таван толгойг нүүрс хэрэглэх нь бас л шахаа юу.Хот утаанаас салах нь зөв л дөө.

Зочин [43.242.243.4] 2019-10-09 15:28:51

Барьцуулдаг бодисоо л шалга,

зайл [202.55.191.130] 2019-10-09 01:33:24

Эхлээд хулгана дээр туршихгүй яасан юм? Заавал үй олноор нь хөнөөх гээд байгаамуу? Хүрэлсүх, Хотын дарга ажлаа өгөөд зайл. Хийж чаддаг хүмүүс байна наана чинь. Чадахгүй бол зүгээр ЗАЙЛ.

Зочин [43.242.243.4] 2019-10-09 15:33:57

Сахил хүртээд шал дордоно,чадалтай аавын хүү ховордсон цаг90 он хариуцлагыг устгачихсан , үгийн сангаас ч аваад хаячихсан шүүдээ

Лхагва [66.181.161.93] 2019-10-09 03:36:12

Хулгана дээр туршихаар зүээр гарна учир нь туршилт хийж байгаа хүн зөв галлана шүү дээ угаартаж байгаа нөхдүүд хайнга буруу галлаж байгаа

Зочин [192.82.65.89] 2019-10-09 03:17:21

ЭХЛЭЭД ЧИ ӨӨРӨӨ ХОРВООГООС ЗАЙЛААТАХ.....ДАРАА НЬ БУСАД НЬ УЧРАА ОЛЧИХНО...

Зочин [66.181.180.171] 2019-10-09 01:32:40

Ёстой яршиг л бөайна.Тэр уурхайд нь гаднаас ямар нэгэн хүн хортой бодис оруулаад байгаа юмуу.Өөрсөө л хичээ.Цэргийн хамгаалалт хэнд ямар хэрэгтэй юм


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.