Байгалийн түүхийн музейг буулгаж, шинээр барих асуудал хэзээ шийдэгдэх вэ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Байгалийн түүхийн музейг буулгаж, шинээр барих асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Засгийн газрын зүгээс Байгалийн түүхийн музейг нурааж, Их тэнгэрийн ам руу нүүлгэн, хуучин суурин дээр нь Чингис хааны музей байгуулахаар шийдвэрлэсэн. Харин түүх, соёлын үнэт өв болсон барилга, байгууламжийн хэлбэр дүрсийг алдагдуулахгүйгээр засч сайжруулах боломжтой, засвар үйлчилгээг хийхгүй байлгасаар ашиглалтаас гаргасан хэмээн нэр бүхий архитектур, урлаг соёлын байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагууд шүүмжилж байгаа.

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГАД 2013 ОНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ ХЭМЭЭН АКТ ТАВЬЖ ЗОГСООЖ БАЙЖЭЭ

Байгалийн түүхийн музейн барилга 1952 оны зураг төсөлтэй. Хөдөө аж ахуйн техникумын барилгын зориулалтаар баригдсан бөгөөд хөдөө аж ахуйн техникумын байр байсан байна. ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Ширэндэв гуай “Энэ барилгыг музейн зориулалттай болгоё. Манайд том музей байхгүй байна” гэснээр шийдвэр гарч Байгалийн түүхийн музейн зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Энэ барилга газар хөдлөлтийн эсрэг ямар ч бэхэлгээ, норм норматив, стандарт хангаагүй барилга. Иймээс Мэргэжлийн хяналтын газраас 2012 онд дүгнэлт гаргаж байжээ. Мөн 2013 онд ШУТИС-ийн оношлогоо, зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн дүгнэлтийг үндэслэн “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн акт тавьж зогсоож байсан байна. Учир нь барилгын суурийн тоосгонууд нь үйрсэн, даацын хана нь босоо хагарал цууралтай байжээ. Түүнээс гадна Байгалийн түүхийн музейн ард жижигхэн модон байшин байрладаг юм байна. Уг байшинг 1998 онд музейн нэг ажилтан хувьчилж авчээ. Удалгүй газрыг нь эзэмшихээр болсон аж. Тиймээс музейн барилгын нураахтай зэрэгцээд газрын маргааны асуудал дэгдэж эхэлжээ.

Байгалийн түүхийн музейг засварлах боломжгүй гэнэ. Учир нь баганын дээд талын чимэглэл нь хоёр гурав тасарч унасан байдалтай байна. Нэг нь 10 орчим кг хүнд жинтэй. Хүний толгой дээр унах аюултай. Иймээс Байгалийн түүхий музейг Их тэнгэрийн аманд томоохон талбайтай газар байгуулахаар төлөвлөжээ. Музейн барилгын ажил ирэх жилээс эхэлнэ. Гэхдээ Их тэнгэрийн газрын асуудал шүүх дээр маргаантай байгаа гэнэ. Учир нь тухайн газар дээр хувь компаниуд хөрөнгө оруулалт хийчихсэн байгаа юм байна. Энэ хөрөнгө оруулалтыг Ч.Сайханбилэгийн Засгийн газраас шийдвэр гаргаж, тэнд барилга барих зөвшөөрлийг өгчээ. Иймээс шүүхийн шийдвэр гарсны дараа ажил эхлэх юм байна.

ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ БАРИХ ЗУРАГ ТӨСӨЛ БЭЛЭН БОЛЖЭЭ

Байгалийн түүхийн музейн энэ газар дээр Чингис хааны музей баригдана. Манайд өнөөдөр Чингис хаан судлал, Чингис хааны талаар үзэж харах зүйл үнэндээ байхгүй байгаа. Гэтэл Чингис хааны нэрээр Өвөр Монголд маш олон цогцолбор музей баригдчихсан байдаг. Харин бид 1990 оноос хойш Чингис хаан гэж 30 орчим жил ярьсан боловч өнөөдөр Чингис хааны хөшөөнөөс өөр зүйл байхгүй байгаа. Иймээс төрийн ордны дэргэд хотынхоо төвд Их хааны музейг байгуулах шийдвэр гаргасан. Энд ганцхан Чингис хааны биш, Монгол нутагт төрт ёс үүссэнээс хойших 2000 гаруй жилийн төрт ёсны түүх Модун Шаньюйгаас хойших их хаад, эзэнт гүрнүүдийн баялаг түүхийг өгүүлсэн том музей барина гэдгээр зураг төсөл нь бэлэн болчихсон байгаа аж. Энэ ажил удахгүй эхлэх юм байна.


Сэтгэгдэл

Irgen [202.126.89.31] 2019-10-11 00:27:20

Barilga ni uuruu hotiin maani tuuh yum. Bid sotsializmiin uyed buh saihn sum hiid dursgalaa ustgasan. Bidniig yu ch buteej bgaagui zerleguud gedeg. Odoo bas tuuhiin barilgaa ustgaad tun uruvdmuur hairtsag barihaar yaruu sandruu hudlaa zurag gargasan bna le. Genden guain baishing huuli busaar ustgalaa. Orond ni bas l shilen beton. Tegeed bidend uzeh sonin zuilgui, oi sanamjgui negen heviin beton uud l uldej bas ll udiig hurtel yu ch buteej uzeegui UHER mongolchuud l gj heluuleh uldej bna da. Opkuudiin gai.

Зочин [150.129.141.199] 2019-10-10 18:33:35

Яахаараа буулгадын. Энэ сайд гэсэн залуу үзэж, сонсоогүй их мөнгөө авч чадахгүй болцымуу хаашайн жаахан хүүхэд шиг гомдоод ч байгаамуу, мээдкүээ мээдкү.

зочин [66.181.169.70] 2019-10-10 18:15:57

Тэр Чингис хааны музейн загвар яг урд байгаа Хятадын Ордосын загвар байна лээ арай өөрөөр сэтгэж хийж болдгүй юмуу

Зочин [43.228.131.219] 2019-10-10 16:04:16

зүгээр нураалдаа яасан ядаргаатай шаарнууд вэ нэг юм хийх гэхээр нэг их олон хуцах юм улс орон хөгжмөөр байна гайнууд вэ

Зочин [66.181.161.125] 2019-10-10 15:29:36

хуучин барилгаар яах юм.

[[[ [103.26.193.224] 2019-10-10 15:07:44

хүмүүс эсэргүүцээд байгаа юм бишүү

Zochin [202.5.194.28] 2019-10-10 14:46:39

Baigaliin tuuhiin muzein barilgiig nen darui buulgah heregtei shuu dee. Iim yambii, umhurch yalzarch nurj baigaa, bas haritsangui hojuu ued barigdsan, odoo hotiin tuviin ungu uzemjiig gutaaj baigaa barilga tuuhiin uv soyol bolno gej iu baidgiin, Darui nuraagaach ee, Zarim ued tur tumur nuurtei bh heregtei, temtsegch jagsagch bur zuv unenii tuluu yavdag gsn ug bish, zarim tsuunkhiin yavtsuu erhees olonhiin erkh ashgiig deedelj uzej baigaach, sul doroi TUR ZASAG min

Зочин [202.126.89.123] 2019-10-10 14:35:44

Тэр франц нөхөртэй хар царайтай элийрсэн уянга юм бүхнийг хийлгэхгүй орилж чарлаж явдагийг болиулмаар юмаа. Сургуулийн зориулалтаар барьсан музейн балгасыг хүртэл буулгахгүй орилж чарлаад шулмас чинь

Зочин [43.228.131.219] 2019-10-10 16:05:21

яг үнэн элийрсэн хийх ажилгүй юмнууд

Зочин [202.131.236.46] 2019-10-10 13:45:19

Дуурь, драмыг шинээр барихаа больсон байна лээ. Хөдөлгөөн, хувь хүмүүс эсэргүүцээд

барилга даамал [66.181.185.156] 2019-10-10 13:44:19

Наад барилгаа буулгаач.Ямар ч түүхийн дурсгал болж үлдэх чадамжгүй барилга шүү.Шинэ барилгаа эхлүүл буулгах нь зөв.

Зочин [80.214.69.58] 2019-10-10 13:39:01

Үхсэн хатсны уран барилга юм үз үхрээ

Зочин [202.9.42.26] 2019-10-10 13:38:52

Үнэхээр барлига нь муудсан юм чинь энэ барлигаа буулшаад Чингис хааны музей барих нь зөв

Зочин [182.160.39.0] 2019-10-10 13:10:52

буулгах гэхээр АН намынхан элийрэгч уянгыг хөлсөлж буулгахгүй олноороо дарагдаж үх гээд эсэргүүцээд байнашд

Зочин [103.57.94.88] 2019-10-10 10:47:27

ЭНД ТЭНД ОЛОН ЖИЖИГ МУЗЕЙ БАЙСАНААС ГАНЦ ТОМ МУЗЕЙ БАЙГУУЛЖ БОЛОХГУЙ ЮМ БАЙХДАА АМАН ХУУР КИНОНЫ АВГАЙ ШИГ ЮМНУУД БОЛЬЁ ОО

Зочин [66.181.177.187] 2019-10-10 09:30:19

Газарт нь шунаж байгаа болов уу даа "Мал эмнэлэгийн техникумын" барилага гээд яриад байгаа юм ,тийм байж болно Барилага нь өөрөө Улаанбаатарл цөөхөн үлдсэн уран барилгуудын нэг биз дээ Мөнгөний хорхойнууд аа !!!!!!!!!!!!!

Зочин [202.179.25.155] 2019-10-10 08:58:05

Энэ шал худлаа хадлаа шуу газарт нь шунасан том улс торчийн ажиллагаа Явагдаж байгаа анхаар

Зочин [202.180.218.37] 2019-10-10 08:53:09

Чингис хааны музейны төсөл макет хийсэн шиг байгаа юм... Харин барих төсөв нь байгаа юм уу... Шал худлаа ... Энэ засаг 12 тэрбумаар төв музейг нураагаад дарга нар нь цавчаагаа хийгээд ирэх жил тараад алга болно

Зочин [66.181.161.59] 2019-10-10 08:13:10

Буулгаад Чингис хааны музей барихыг дэмжиж байна.Түүх соёлоо сайн мэдэж байх ёстой.

Зочин [124.158.74.120] 2019-10-10 08:47:57

Түүнд тавих үзмэр ховор доо

Зочин [59.153.114.149] 2019-10-10 08:06:53

нэг л их музей хошоо суварга барьсан улс хэзээ модгуй цахилгаан дулааны аюул толгойд нь номорч ирчээд байхад........мон ч амар амгалан мал шигээ болчихсон хумуус дээ


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.