Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд өнөөдрөөс байрандаа орж эхэлнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Буянт-Ухаа 2” түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахимаар бүртгэж, сонгон шалгаруулсан. Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын явцын талаар Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд дарга С.Дорждэрэмээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр “Нийслэлийн орон сууцны корпораци “Буянт-Ухаа 2” хорооллын 970 айлын орон сууцыг гурван хэлбэрээр олгоно. 30 хувийг нь энгийн түрээсээр, 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 40 хувийг нь газар чөлөөлөлтөөр олгоно гэсэн журам батлагдсан.

Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэхэд 35058 хүн хамрагдсан. Үүнээс 580 айл нь түрээсийн орон сууц орох боломжтой учраас өнгөрсөн наймдугаар сарын 7, 8-ны өдөр сонгон шалгаруулалтаа нээлттэйгээр явуулж, эрэмбийн дагуу 580 иргэнийг сонгосон. Сонгогдсон иргэдээс 70 нь цаасан материалаа ирүүлээгүй, 60 нь цахимаар бүртгүүлэхдээ мэдээллээ буруу , худлаа бөглөсөн гэх үндэслэлээр хасагдсан. Хасагдсан хүмүүсийн оронд яг ард нь эрэмбэлэгдсэн хүмүүсийг дуудаж уулзаад, материалыг нь аваад дуусч байна. Харин бусад хүмүүс нь гэрээнийхээ нөхцөлтэй танилцаж, байр талбайгаа сонгоод, урьдчилгаа төлбөрөө байршуулаад явж байна.

Энэ сарын 11-нд буюу өнөөдөр зарим иргэддээ гэрээ, батламж, байрны түлхүүрийг нь гардуулж өгнө. Өөрөөр хэлбэл, байраа сонгоод, гэрээгээ хийсэн хүмүүс гэрээр хийсэн дарааллаараа өнөөдрөөс эхлээд байрандаа орж эхэлнэ” гэв.

ХАСАГДСАН ХҮМҮҮСИЙН ОРОНД ОРЖ ИРСЭН ИРГЭДИЙН ХУВЬД МАТЕРИАЛЫГ НЬ ШАЛГАЖ БАЙГАА ЮМ БАЙНА

Өнөөдрийн байдлаар хоёр дахь шатны шалгаруулалтдаа тэнцчихсэн байгаа 450 орчим айлыг энэ сарын сүүл гэхэд оруулах юм байна. Харин хасагдсан хүмүүсийн оронд орж ирсэн иргэдийн хувьд материалыг нь шалгаж, гэрээгээ байгуулаад ирэх арван нэгдүгээр сардаа багтаагаад байранд нь оруулаад дуусгах төлөвлөгөө байгаа аж.

Нэг мкв нь 1.450.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бол Хөгжлийн банкнаас шийдсэн өртөг. Үүн дээр хотоос ямар ч өртөг нэмээгүй. Түрээслээд өмчилж байгаа тохиолдолд урьдчилгаа төлбөрийн хэлбэрээс хамаарна. 30 хувиа төлсөн иргэд хамгийн багадаа 284 мянган төгрөгийг таван жилийн хугацаанд төлөөд өмчлөх боломжтой. Харин хамгийн ихдээ 1.6 сая төгрөгийн түрээс төлнө.


Сэтгэгдэл

Зочин [202.179.25.211] 2019-10-10 09:47:22

ТОСК-ын сайт асуудалтай байна. Ажиллахгүй байна.

Zochin [116.95.116.46] 2019-10-10 08:04:57

Aron ha alga.tanil tal haahuuli uguj or no 90 hursen has tai hind bait oldohgui bla shde

Zochin [66.181.161.28] 2019-10-10 04:38:17

Songon shalgaruulalt hiisen humuus bayajsan ni todorhoi 2say 500g ugch tentsuulne gej bsan tur nertei luivarchid

Зочин [202.126.89.108] 2019-10-10 03:39:06

орон нутагт байраа зарчихаад ирсэн иргэний талаар мэдээлэл өгье

unen [119.40.97.146] 2019-10-10 03:28:19

tanil tal ariin haalgatai hvmvvs saihan ymooo

zosin [66.181.166.231] 2019-10-10 02:43:00

materialaa ogson hvnvvs yagaad hariu irehgvi bna tentcsen vgvig yaj medeh be


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.