Түлшийг бус утааг шинжлэх ёстой. Гэтэл утаа шинжлэх технологи Монголд байхгүй. Яах вэ

Н.Саранчимэг / Нийслэл

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал ч харин нэг дэгдэж байна даа. Арга ч үгүй өчнөөн хүний аминд хүрсэн угаарын асуудлыг одоо ярьж, нэг тийш нь болгохгүй бол оройтно. Энэ бол үндэсний хэмжээний асуудал. Тиймдээ ч, эрдэмтэн мэргэд, ажил хариуцагчид гээд янз бүрийн давхаргынхан дуу хоолойгоо гаргаж эхэллээ. Эдний хийж байгаа мэдээлэл, хүргэж байгаа мэдээн дотор ёстой нөгөө “Тоон дотор үсэг цохиж явна” гэдэг нь ч байх л юм. Зарим нь бүр өмнөөс нь ичиж үхмээр ч юм байх. Бас анхаарч ажигламаар халаглаж харамсмаар зүйл ч байна. Энд нэг жишээ татъя. “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл” ТББ-ын дэд тэргүүн Х.Бээжин сайжруулсан түлштэй холбоотой мэдээлэл хийхдээ “Сайжруулсан шахмал түлш нь түүхий нүүрсийг барьцалдуулагчтай хольж шахаж хийсэн түлш юм. Ингэснээр түүхий нүүрсэнд байгаа хорт хийг 50 хувь бууруулна. Мөн нүдэнд харагддаг утааны тал хувь нь байхгүй болно. Үлдсэн 50 хувь нь амт, үнэр мэдэгдэхгүй, нүдэнд харагдахгүй хорт хий болон үлдэж байгаа. Гэр хороололд амьдардаг хүмүүс түүхий нүүрс түлээд шаталтыг удаан барих зорилгоор яндангийнхаа хаалтыг хаадаг байсан. Хэрвээ түүхий нүүрс бүрэн шатаж дуусаагүй бол зуухны амаар утаа саагих зэргээр мэдэгддэг. Үүнтэй адилхан санаж иргэд сайжруулсан түлшээ түлээд, асаж дуусах үед нь яндангийн хаалтаа хааж, амт үнэргүй утааг мэдэрч чадахгүй байна. Энэ хий харагдахгүй учраас иргэд мэдэлгүйгээр 5-10 цагийн дотор хордож, угаартаж байна. Иймд яндангийн хаалтаа хааж болохгүй. Мөн таталт муутай пийшинд сайжруулсан түлш түлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Шахмал түлшийг биш, түлшнээс гарч байгаа утааг шинжлэх ёстой. Утаа шинжлэх технологи манай улсад байхгүй юм” гэж хэлсэн байна.

Эрдэмтний энэ мэдээлэл үнэхээр анхаарал татав. Мэдээж, “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл” ТББ-ын дэд тэргүүн болохоор эрдэмтэн л байж таараа. Тэгээд ч мэргэжлийн талаас мэдээлэл хийгээ биз. Түлшийг бус утааг шинжлэх ёстой гэдгийг эрдэмтдийн төлөөлөл хэлэв. Утаанаас болж угаартаж байгаа болохоор тэр биз. Гэтэл шинжлүүлэх ёстой утааг шинжлэх тэр технологи нь Монголд байхгүй гэдгийг бас хэлчихлээ. Тэгээд яах вэ. Ууршдаг утааг барьж авч шинжилнэ гэж яадгийг бас мэдэхгүй л байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:36:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:36:06

Зарлигдчих. [194.228.76.43] 2019-10-11 15:12:10

Шахмал түлэх айлын пийшингийн хаалтыг авч хаясугай гээд зарлиг буулгачих. Оло хүний амь аврагдана. Эрдэмтэн гэгчүүд үхсэнээ хийнэ дээ. Яндан хөөлөгч гэгч ажил бий болго. Тэгээд айл бүрийн янданг хөөлж мөнгө цохь. Ингээд угаартах явдал алга болно.

GUEST [103.26.195.54] 2019-10-11 14:39:20

HUMUUS HORDOJ BAIGAA NI HARAMSALTAI HEREG. GEHDEE TULSH YAAJ ASHIGLAH TUHAI BAGAHAN ZERGIIN BOLOWSROL SURGALT OLGOWOL ENE ASUUDLIIG SHIIDEJ BOLNO SHUUDEE. AGAARIIN BOHIRDLIIG SHIIDEH GEJ OROLDOJ BAIGAAG DEMJDEGGUI YUMAA GEHED SHUUD L DAIRCH DAWSHILAHAA BOLIMOOR YUM. TEGEED CH BUGDIIG BUSDIIN GAR HARJ HIIDEG BAIDLAA BOLIOD, IRGED UURSDUU ARCHAATAI BAIJ SURAH HEREGTEE.

Нүүрснээс gaz нэрж гаргагч [202.126.89.113] 2019-10-10 23:17:08

Манай үйлдвэр нүүрс нэрж GAZ гарган төмрийн хүдрийн баяжмал боловсруулахад ашгалдаг газралдаа. Нүүрсийг Эрдэмтэд шиг онол томъёо талаас нь мэдэхгүй гэхдээ яамар нүүрс яаж галлуул яамар шаталт яавагдах вэ гэдэгийг туршилгаара мэдэдгийн хувьд манай эрдэмтэд энэ гамшиг болоод байгаа гэр хороололын хордлого нь дээр буруу эсрэг дүгнэлт гаргаад байна. Учир нь нүүрсийг дэгдэмхий бага л байвал хорт хий бага ялгаруулаж агаарийн бохирдолыг бууруулна гэж бодож дүгнээд байхийн энэ бол маш буруу ойлголт эсрэгээр ээ дэгдэмхий өндөртэй нүүрс хэдий чинээ их хорт бодис яалгаруулж гаргах тусам бага хэмжээний агаартай нэгдэж илүү шаталт явагдаж дөл үүсдэг ингэснээр яалгаруулсан хорт бодис нь дулаан болж хувирдаг. Дэгдэмхий бага түлш өөрөөсөө дөл үүсгэх хэмжээний дэгдэмхий ууршуулж чаддаггүй учир хорт бодис нь дулаан болж хувиралгүй агаарын бохирдол илүүтэй үүсгээд байна. Иим дэгдэмхий багтай нүүрсийг албадмал агаарын үлээлттэй зууханд хүчээр ууршуулж дулаан үйлдвэрлэх горимтой юм.

Зочин [203.169.49.125] 2019-10-10 22:09:16

СУДАЛГААГ ЯАГААД БОДИТ НӨХЦӨЛД ЯВУУЛЖ, ТЭР ХОРТОЙ УТААГАА ХЭМЖИХ БАГАЖАА ЗАХИАЛААД, ХЭМЖЭЭД, ДҮГНЭЛТЭЭ ГАРГАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ ? МОНГОЛЫН ДОКТОР, ПРОФЁССОР, АКАДЕМИЧИД АА! ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВАА НӨМРӨӨД ХЭРЭГ БОЛОХ УУ.

Зочин [59.153.113.44] 2019-10-10 21:16:55

Монгол эрдэмтэний мэдлэгэ одоол хэрэг болнодоо хаха

Зн [122.201.24.214] 2019-10-10 16:56:07

Хүн амьсгалаараа хордсон гэж үзвэл яндангаар гарч буй утааг бус ,тэргэриин бичил орчны агаарын найрлаганд ялгарч болох хорт хийн шинжигээ хийж байж ямар хиинд хордсоныг хэлж болно. Тэнд бичил орчны агаар дах хортой хийн ПДК тай харьцуулж ,жинхэнэ дүгнэлт гаргамаар даа

Зочин [192.82.64.251] 2019-10-10 15:43:34

Тиймээ угаар нь өөрөө үнэргүй Нүүрс түлэх үед утаа нь хамт гарч байгаа тул хүмүүс мэдээд арга хэмжээ авдаг бол энэ түлшинд утаа багатай нь угаар гарч байгаа нь мэдэгдэхгүй аюултай байдалд оруулаад байна. Алийн болгон хамраараа датчик хийж хүй нэгдлийн байдлаар амьдрах юм.Дэлхийд хийг мэдрэгч гэж юмыг гал түлжил байгаа бол хэрэглэ гэдэг дүрэмтэй 10 доллараас хямд амь гэж байгаа бол датчик өг гэж орилсоор дуусна шүү

Т.Цоодол [59.153.113.35] 2019-10-10 14:25:13

Эрдэм боловсролтой нь иргэдээ их басах юм. Манай улст олон л нүүрс гадарладаг, хими гадарладаг хүн бий дээ. Тэд яагаад нүүрсний шатахад агаар, хүчилтөрөгчийн үүрэг, урт богино дөлт нүүрсний онцлогийг сэтгэл гаргаад тайлбарлачихгүй байна. Тавантолгой түлш компани гадаадад гаргасан нүүрснээс шигшүүр доор үлдсэн нүүрсээ тээрэмдээд, барьцалдуулагчтай зуураад ширхэглэсэнийгээ шахмал түлш нэр өгсөн гэж бодож байна. Тийм л бол түүхий гүүрснээс тэс өөр чанартай байх ямар үндэс байна. Нүүрсийг хүчилтөрөгч хангалтгүй орчинд халаахад дэгдэмхий ялгарна.Энэ метан, этан, бутан..., мэт нүүрс-устөрөгч,болон хүхэр, азотын исэлт хийнүүд байна мөн орчинд шатаахад СО2 үүсч чадахгүй СО үүснэ үүнийг угаар гэнэ. Энэ хийнүүд аль нь ч агаар орлохгүй нь мэдээж. амьсгалын замаар орвол хүн, мал, оготоно аль ч амьтан үхнэ гэдгийг иргэддээ гүнзгий ойлгуулахгүй хий цэцэрхэцгээгээд байна.

Zochin [178.165.128.152] 2019-10-10 13:18:39

Utaag shiideh 1 l arga bii! Ter n buh ger horoololl iin ailiig huwiin baishintai bolgoh! Ter n hyalbar buguud hyamdhan bas hotiin tohijiltond sainaar nulluulnu.

Zochin [66.181.161.28] 2019-10-10 12:32:59

Himiin hureelen gej tom.baiguullaga bdiin ium asuuhaar dandaa tiim tehnik bhgui gej hariuldiin uldaas tsalin avch tejeelgej bgaa toriin albaniihnii nuur tsarai ajil hiihgui tdalin avagchid mongold bna tednii 1 himiin hureelen

B.BAA [59.153.87.33] 2019-10-10 11:47:12

GER HOROOLLOD ENE HEDEN JILIIN UMUUS BGA BGAAR DULAANI SHUGAM HIIJ OGSON BOL ODOO IIM ASUUDAL GARAHGVI BAISAN YM MALUU DAA.

Зочин [103.212.118.241] 2019-10-10 11:20:35

ок

санал [202.9.44.130] 2019-10-10 11:11:47

Юу яринам бэ! МУИС, Химийн хүрээлэнд шинжлэнэ ш дээ. Цаана чинь зѳвхѳн нүүрсээр дагнасан академич, эрдэмтэд байж байх юм яагаад тэд нарыг ашигладаггүй юм бол????? энэ тоглоом биш, хэн нэгний ѳѳрийгѳѳ товойлгож гаргаж ирэх гэсэн индэр биш гэдгийг ойлгоосой билээ

Зочин [64.119.22.120] 2019-10-10 12:04:04

Хийн хромотограф гэж багаж байдаг юм монголд байхгүй ээ. Байгаа нь цөөхөн төрлийн хий шинжлэнэ. Диоксин фуран гээд хорт элементийг бүр ч шинжлэх газар байхгүй шд.

хх [202.55.191.205] 2019-10-10 11:05:45

яг зөв ,түүнээс шахмал түлш дэлбэрээд байсан нь худлаа байх

Зочин [203.217.139.226] 2019-10-10 11:05:38

Монгол улс авилгал, улс төржилтөд идэгдэн ямар арчаагүй болсныг энэ явдал харуулж байна. Утаа шинжлэх нарийн багаж нь 80-100 сая төгрөгөөр л авдаг багаж байгаа юм. Гадаадын их сургуулиудад гэхэд л хэд хэдээрээ байж байдаг юм даа.

Зочин [202.179.25.211] 2019-10-10 11:01:47

Үнэргүй өнгөгүй болохоос нүүрсний ялгаруулдаг хийтэй адилхан гэж бодож байна. Тэр угаартдаг айл хэрэв нүүрс түлсэн бол яндангаа хаахад үмхий утаа гарч эхлэх байсан байх. Гэтэл тэгээгүй. Үнэргүй өнгөгүй утаа гарсан. Тэрнээс болж хордож байгаагаа мэдээгүй.


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.