Түлш түлж чадахгүй гэгдсэн улс дохиолол ашиглаж чадах уу

Н.Саранчимэг / Нийгэм

Айлын голомт залгах ах дүү хоёр хүү сайжруулсан шахмал түлш түлээд угаартсан анхны хохирогч болж, гэмгүй тэдэнтэй салах ёс гүйцэтгэж хөрстөд нойрсуулав. Гэтэл угаартлаа гэх дуудлага тасрахгүй үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр Улиастайд гэр бүлийн хоёр угаартаад хордлогын төвд ирсэн байх жишээтэй. Агаарын бохирдлыг бууруулах гэж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь энэ болохоор, тэгээд ч шинжилгээний дүн нь стандарт хангасан гэж гарсан болохоор цаашид шахмал түлшийг хэрэгцээнээс гаргахгүй, эргүүлж татахгүй гэдгээ салбар хариуцсан сайд нь хэлсэн. Ингээд байдлыг дээрдүүлэхийн тулд юуны өмнө угаар мэдрэгчийг айл өрхөд суурилуулах ажлыг хийхээр болж байх шиг байна. Тухайлбал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан Энэ шахмал түлш MNS56792019 хуульдаа хэрэглэхийг зөвшөөрсөн учир хэрэглэж болно. Мөн гэр хороололд байгаа шахмал түлш хэрэглэдэг 200 мянган айлуудад утаа мэдрэгчийг 15000 төгрөгөөр гадаадаас оруулж ирж,арваннэгдүгээр сараас өмнө бүх айлд суурилуулна. Ингэж л иргэд өөрийн амь насаа хамгаалж, стандартын дагуу зуухаа галлаж хэвших хэрэгтэй” гэсэн бол Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө 220 мянган өрхөд угаар мэдрэгч үнэгүй суурилуулна. Тэгэхдээ хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, боломжийн үнэтэй төхөөрөмжийг сонгож суулгана” гэсэн юм.

За, ямартай ч, гэр хорооллын айл өрх бүр угаарын дохиололтой болох нь тодорхой боллоо. Харин түлшээ түлж чадахгүй гэгдэж байгаа улс дохиолол ашиглаж чадах уу гэдэг асуулт хариу нэхэж байна.

Угаарын дохиоллын үнэ ханш ийм байна

Өнөөдрийн байдлаар Carbon monoxide detector alarm буюу Нүүрстөрөгчийн дан ислийг илрүүлэгч дохиололын үнэ ханш нь Amazon.com –д 8-1000 ам.доллар, Ebay.com-д хамгийн хямд detector нь 4.26 ам. доллароос эхлээд 1000 ам.доллар хүртэл өртөгөөр, харин Alibaba.com-д 5 ам. доллароос эхлэн худалдаалагдаж байна. Илрүүлэгч дохиоллын үйлдвэрлэгч компани, нэмэлт үйлдлийн системүүд, ашиглах хугацаанаас хамаарч үнийн дүн янз бүр байдаг ажээ. Тэгэхээр манай албан тушаалтнуудын хэлээд байгаа угаарын дохиолол нь хамгийн хямддаа орох бололтой.

Дохиолол тоосгүй байх ёстой

Угаарын дохиоллын хамрах орон зай бага байдаг аж. Хэрвээхувийн хаустай бол давхар бүртээ байршуулах буюу өөрөөр хэлбэл, дөрвөн метр тутамд байршуулах хэрэгтэй гэнэ. Тэгээд зай нь хангалттай цэнэг авч байна уу гэдгийг байнга шалгана. Хэрвээ дохиоллын дуу муу байвал зайг нь солино. Ер нь хагас жилдээ нэг удаа зайг нь сольдог юм байна. Угаарын дохиоллын тоосыг нь байнга цэвэрлэж байх ёстой гэнэ.

Дөрөв дуугараад зогсвол "Аюулын дохио"

Бие нь бага ч дуу ихтэй эд бололтой. Байшинд бол гэр бүлийн гишүүдийг гүн нойрноос нь хангалттай сэрээх чадалтай дуутай гэнэ шүү. Гурван янзаар дуугарах шидтэй. Минут тутамд дуугарвал зай дуусчээ гэсэн үг. Харин минут тутамд таван удаа дуугарвал эвдэрлээ шүү гэж байгаа нь тэр. Хэрвээ дөрөв дуугараад зогсвол Аюулын дохио. Өөрөөр хэлбэл, Нүүрсхүчлийн дан исэл хэмжээнээс хэтэрч аюулд хүрлээ. Шууд цэвэр агаарт гар. Тусламж дууд! гэсэн үг юм байна. Хамгийн гол нь тусламж иртэл хэн ч байшинд орж болохгүй гэдгийг анхааруулах хэрэгтэй.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:06

МОМҮЭХ [66.181.176.40] 2019-10-12 07:59:20

Хөдөө орон нутагаас цэвэр мод буюу үртэсэн шахмал түлш хот уруу оруулахгүй гэж байна үүнийг ердөө ойлгохгүй бна Жинхэнэ цэвэр эко түлш оруулахгүй байгаа нь цаанан ямар учир холбогдол байгаа юм бол оо Хэн нэгэн хүн юу ч мэдэхгүй ийм нугалаа гаргаж бас дундаас нь ажиллаж арав таван төгрөг авах гэж шогтож байна уу эсвэл санаатайгаар цэвэр түлш оруулахгүй,хортой түлшээ шахаж улаанбаатарчуудыг дуусгах гэж байна уу Энэ засаг төр юу хийгээд байгаа юм бэ Ямарч хоргүй цэвэр түлш оруулахгүй хорьсон байна шүү Түүхий нүүрс биш,цэвэр мод шүү дээ Та бүхэн үүнийг анзаараарай Энэ ер нь цэвэр түлш түлүүлэхгүй хортой,угаарын хий их гаргадаг түлшээ шахаж үй олноор хөнөөх бодлого явагдаж байгаа юм биш байгаа даа Сэрэмжтэй байг тун

ok [66.181.185.11] 2019-10-11 18:22:20

алга болох нь алга болоод улдэх нь улдээд цаашаа яваядаа хэдуулээ нэгнийгээ дэмжээд эцсийн узийлдаа

utaa [103.10.23.161] 2019-10-11 11:42:27

ene manaihan ene baidlaaraa hezee ch hogjkum bn gulug yumaa haana ochij amidrah ve baiz ene heden huvalznuudiig bugdii ni alchaad sanaa amrahsan

угаар нь утаанаас [103.212.118.240] 2019-10-11 10:59:55

шатхаараа ямар хор ялгарч бн утааг нь шинжлүүлэх ухаантай хүн алагуу

Зочин [202.55.188.46] 2019-10-11 10:17:27

ЧАДНА БАНЬД МИНЬ ККККК

зочин [203.91.116.118] 2019-10-11 06:37:39

Зөв шүү, Шахмал түлшнээс ухарч болохгүй шүү, Энэ бол том дэвшил, утаанаас салах боломж шүү

Монгол [2.247.246.2] 2019-10-11 06:29:25

Наад сүр болоод байгаа утаа, уур, хэншүү, угаар мэдрэгчийг чинь Монгол битгий хэл хөгжилтэй улс орон хүртэл хэрэглээд байна. Улсаас нь үнэгүй тавьдаг юм байна. Жишээ нь Германд 1 удаа үнэгүй. ( Brand ,Rauch Melder) гэж. Гайгүйхэн шиг хийгдэж байгаа ажилд нь битгий саад болцгоо хүмүүсээ!

Chuka [109.163.193.69] 2019-10-11 05:08:07

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГООД ЭХЭЛБЭЛ БҮГД.БИЁ БИЁНЭЭ УГААРТУУЛААД АЛААД ЭХЭЛНЭ.ХЭРХЭВЧ ӨГЧ БОЛОХГҮЙ

Иргэн [64.119.20.174] 2019-10-11 04:50:51

Түлш түлж чадахгүй угаартаад байгаа айлуудыг хөдөө гарга . Юун мэдрэгч хайран татвар төлөгчдийн мөнгө.

Зочин [202.9.43.102] 2019-10-11 03:54:47

Түлшний мэдээ.мн гээд наад сайтаа нэрлэ

Зочин [66.181.170.73] 2019-10-11 03:36:18

дохиолол гэж гоё бизнес гарж ирсэн үү 4 сая ногоон урагшаа ман ждү 60 ынхааан жинхэнэ алалцдаг газар биздээ маныхаан

Зочин [66.181.170.73] 2019-10-11 03:33:03

2 хүүхдээ алдсан айл засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжлэх хэрэгтэй 10 сая доллар нэхэмжил

10 сая $ унэлэх гэж уу? Тэнэг [64.119.20.18] 2019-10-11 04:20:22

10

Ганбаа [202.131.225.197] 2019-10-11 02:54:47

Дохиолол гэдэгийг ойлгож л байдаг байгаа даа? Дуут дохио өгөхийг дүлий биш л бол... Ер нь бол коксждог нүүрс нь энгийнхээс удаан шатдагийг Өмнөговьчццд мэднэ. Шаталт нь бүрэн дуусаагүй байхад, яндангийн хаалтаа хааж байгаатай энэ угаарталт холбоотой гэж харж байгаа.

х [66.181.168.8] 2019-10-11 04:47:55

хүүхдээр нь бизэес хийх нь үү

юу харж байна [66.181.184.158] 2019-10-11 04:31:30

хүн үхээд байгааг юу гэж харж байна.ккк

Irgen [202.9.42.79] 2019-10-11 02:27:57

Naad lyivarchid chin xynii tuluu ym xiix setgel bga ymyy uuruunxuu bayjixiin tuluu xynii xeregtseeg dalimdyylaj dandaa shaxaanii biznes xiix gesen shynaxai syvdsg lyivarchid l bgash de xynii tuluu ylsiin tuluu gesen setgeltei bsan bol yls xugjij amudral saijirch avilga alban tyshaald jivexgyi bsan xitod tsyglyylaj alj bxr xuduu ryy nyylgex biznes xiij xyn ardad tys bolbol ulziitei bx

Иргэн [202.126.89.129] 2019-10-11 02:13:18

Шөнө 3 цагт дохио дуугарлаа, хөгшин няла үрсээ босгоод гудамжинд гарах уу, яахав?

Tulgaa [66.181.161.26] 2019-10-11 05:21:21

Dohio duugarval tsonh haalgaa neegeed l bolooshuudee. yu gej gadaa garahveedee.

Зочин [64.119.19.39] 2019-10-11 01:57:13

Хvмvvc ээ!!! Тvлш дэлбэрлээ!! Тvлш угаартууллаа!!! Шахмал тvлш Ба ба!! гээд орилоод байгаагийн цаана АН-н том удирдлагууд, Алтан хараацайнууд Элбэгдорж, Батvvл, Эрдэнээ, Эрдэнэбат, Гарамгай, Портунаа, Баярцогт, Сайханбилэг, нарын идсэн уусан, хулгайлсан зееснийг шалгуулахгvй саармагжуулах , олны анхаарлыг еер зvйлд хандуулж байгаад араар нь сугарч vлдэх хорлонт телевлегее яваад байгааг анхаарахгvй бол болку нээ!!!

шөнө унтаж байгаа улсууд дохио дугахад мэдэх үү шөвлийн хүйтэнд гараад хайчих вэ нялх хүүхэдүүд яах [202.179.31.66] 2019-10-11 01:52:46

Угаартаж үзсэн хүн. [122.201.24.55] 2019-10-11 01:36:01

Угаартах явдал хаа сайгүй л гарч байдаг Харин угаартсан бол цэвэр агаарт гар гэдэг бол буруу!! ! ! Цэвэр агаарт гараад шууд л сѳхрѳѳд ойчно. түүний оронд зуухнийхаа халуун үнсийг авч дээр нь ус хийж уур гаргаж утах ѳрѳѳ тасалгаа гэрээ цэвэршүүлэх хэрэгтэй. Шахмал түлшиндээ биш ерѳѳсѳѳ таван толгойн нүүрс бусад нүүрстэй адилгүй шѳнѳ түлээд унтсан нүүрс ѳглѳѳ , бүр орой ирээд хѳдлѳгѳхѳд цог байж л байдаг дээр нь мод хийж жаахан байгаад л ахиад нүүрсээ хийгээд дороо асдаг. Хѳдѳѳд хѳрзѳн түээд мѳн ялгаагүй угаартдаг шүү Настай хүнтэй айл бол угаартахгүй л байгаа байх.

Зочин [103.10.21.31] 2019-10-13 11:19:55

Худлаа шaaгаад бай чи.

Зочин [122.201.24.55] 2019-10-11 01:40:52

ҮҮНИЙГ САЙН УНШИЦГАА ХҮМҮҮС ЭЭ ! ! !

Зочин [192.82.65.160] 2019-10-11 01:14:52

5 төрлийн орц орохоос нэгийг нь хийсэн юм биш үү.

Зочин [103.111.68.3] 2019-10-11 01:08:55

atsnuud utaagui bolsnoo harj chadahgui batuul aluurchiniig dagasj sambagnaad l

Zochin [64.119.18.122] 2019-10-11 01:03:22

Болж бүтэхгүй чадахгүй хүсэхгүй нэж юүг ч хэнийг ч сэтгүүлч чамайг ч сайт таныг ч юуггар ч муулж болно. амархан. харин сэтгүүлч чи ингэхийн оронд зуухаа ингэдэг, пийшэнгээ ингэдэг ингэж галлана тэгвэл угаар гарахгүй балчир хүүхэд галлаж болохгүй Гермес төвдээр мэдрэгч ийм байна гээд хүмүүсийнхээ төлөө юм бичих сэтгэл байхгүй юм байна. Гуйвуулах мушгих муулах хов зөөх бол хамгийн хялбар хувиа хичээсэн арга.

Зочин [66.181.183.233] 2019-10-11 01:03:13

ОНДОР ИЛЧЛЭГТЭЙ НУУРСЭЭР ШАХМАЛ ТУЛШ ХИЙДЭГГУЙ БАЙХ .БАДАМХАТАН ГЭЭД ТЭНЭГ ОВГОНИЙ УГЭНД ОРООД МОНГИЙГ БАРУУН СОЛГОЙГУЙ ЦАЦАЖ БНДА .ЭЦСИЙН ШИЙДВЭР БОЛ БАРИЛГАЖУУЛАХ

Zochin [108.207.5.183] 2019-10-11 00:46:21

Dohiolol bol ail orh, alban baiguullaga burt baih yostoi standart shuudee. Manaih shig ami nasaaraa turshdag uls oron gej baihgui.Galiin, hort hiin dohiolol baih yostoi. Ail bur oor turliin zuuh, piishintei baigaa uchraas shatalt yavagdaj bgaa zuuhnaas hamaarch hort hii hurimtlagdah magadlaltai. Ami nastai holbootoi yum bolohoor dohiolol hereglej surah l bh.

ИРГЭН [202.180.220.172] 2019-10-11 00:42:45

ЮМ БҮРИЙГ ХАРЛУУЛАХ ГЭСЭН ТЭНЭГ СЭТГҮҮЛЧ БЭ. АЖИЛ ХИЙСЭН САЙН САЙХАН ГЭГЭЭЛЭГ МЭДЭЭГ ТАВЬЖ БАЙГААЧ.

Нэгэн [103.10.23.164] 2019-10-11 00:41:17

Ойрд сонсож байгаагүй ухаалаг гарчиг, ухаалаг нмйтлэл байна. Браво!

Зочин [202.126.89.87] 2019-10-11 01:40:56

Ззааасссс

Зочин [202.70.37.2] 2019-10-11 00:35:31

Эхлээд утаагүй зуух Дараа нь утаагүй түлш Одоо утаа мэдрэгч Ирээдүйд улаан модон авс Бүгд мөнгөний шахаа сонгуулийн мөнгө босгох арга Хүний амь бол статистикийн тоо баримт

Pee [202.131.225.197] 2019-10-11 00:27:26

Ger horoololiinhondoo tulshiin beldeed ugchloo, odoo utaa medregchiin beldeed ugchino. udahgui hooliin hiigeed bugsiin archij uguh bailgui dee hoo ai?

Зочин [66.181.185.193] 2019-10-11 00:26:54

Эцсийн дугнэлт гараагуй байхад дохиолол шахх буруу. Хотын иргэдийн. Амь нас эруул мндтэй холбоотой асуудлыг байгаль орчны сайд эсвэл хотынхон дангаараа шийдэхгуй шуу

МАНАН [59.153.115.165] 2019-10-11 00:04:03

ЗУУХ ШАХНА, ТҮЛШ ШАХНА, ДОХИОЛОЛ ШАХНА. ЭРХ БАРИГЧИД БАЯЖИНА.


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.