Стамбул-Улаанбаатарын нислэгээр хориотой бодис илгээсэн байжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд энэ сарын 05-ны өдөр Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсын нэр бүхий иргэдийн нэр дээр дайвар ачаа ирүүлжээ.

Гэтэл тэрхүү ачаанд олон улсад хориотой бодисын жагсаалтад орсон станозолол, тренболон зэрэг эр бэлгийн дааврын бэлдмэл, булчин хөөлгөгч эм, тариа их хэмжээгээр нуун далдалсан байна. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлжээ.

Эдгээр эр бэлгийн дааврын бэлдмэл нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан, АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”-ийн хориотой бодисын жагсаалтад оруулсан, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бэлдмэл юм.

image

Эдгээр бэлдмэлийн талаар мэдээлэлгүй зарим иргэд, бодибилдинг, фитнессээр хичээллэгчид булчингийн масс нэмэгдүүлэх, өөх шатаах процессыг хурдасгах зорилгоор худалдан авдаг байна.

Ингэснээр урт хугацаандаа элэг, бөөр, түрүү булчирхайн хорт хавдар үүсгэх, зүрхний дутагдал, үргүйдэлд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Эмчийн заавар, жоргүй худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүн гэдгийг ГЕГ-ын Хар тамхины хяналтын албанаас анхаарууллаа. Мөн иргэдэд бусдын эд зүйлийг гуйлтынх нь дагуу авахгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Дон [66.181.184.224] 2019-10-14 14:48:29

Хэргээс мултлах гэж даивар ачаа гэчихжээ.

zochin [64.119.27.230] 2019-10-12 15:13:34

энэ зөвхөн эхлэл нь, Турк улс бүх болох, болохгүй зүйлийн дамжлага болдог их л сэрэмжтэй байх хэрэгтэй дээ..

Зочин [202.70.43.75] 2019-10-12 12:13:48

Пөөх

Зочин [103.229.121.77] 2019-10-12 09:37:25

Истанбүл гэдэг юм

Зочин [64.119.24.142] 2019-10-12 14:29:07

Станбул гэдэг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.