Хар шуурганы улмаас Улаанбаатар-Токиогийн нислэгийг хойшлууллаа

Н.Алтанцэцэг / Шинжлэх Ухаан

Японы иргэний агаарын тээврийн компаниуд Номхон далайд үүссэн “Хагибис” далайн хар шуурганы улмаас бямба /2019.10.12/ гаригт хийх байсан дотоодын бүх нислэгээ цуцалжээ. Улмаар өнөөдөр Улаанбаатар Токио чиглэлийн ОМ501/2 нислэгийг хойшлуулж, 13-ны өдөр болгосон байна.

Нислэгийн дугаар ОМ501А, ОМ502А

Улаанбаатар-Токио 07:35-13:30

Токио-Улаанбаатар 14:30-19:05

Япон улсын Цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр /2019.10.11/ оройноос эхлэн ням гаригийн /2019.10.13/ өглөө хүртэл "Хагибис" хэмээх хар салхи Япон улсын Тоокай болон Канто бүсээр дайран өнгөрнө. "Хагибис" нь хар салхи нь Номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи юм байна. Хүчтэй салхи салхилж, хур тунадас орох магадлалтай тул гамшигт өртөж болзошгүй бүсүүдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ч хязгаарласан.

Хар салхины шуурганы аюулаас япончууд урьдчилан сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хүнсний нөөцөө базааж байгаа бөгөөд өчигдрөөс дэлгүүрийн лангуу нь хоосорч эхэлсэн байдаг.


Сэтгэгдэл

Зочин [103.57.93.136] 2019-10-12 13:44:47

Чи тэнэг үү

Зочин [202.9.43.217] 2019-10-12 07:00:37

Монголын газар нутгийг дуудлага худалдаагаар зарвал дэлхийн улс орнууд булаацалдах байх даа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.