Тагнуулын Ерөнхий Газрын мэдээлэл

Aдмин / Нийгэм

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг.

Тагнуулын байгууллага нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар харьяалуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа болон бусад /гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийттэй харилцах зэрэг/ үйл ажиллагаа явуулдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан.

Улмаар тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд уг хэргийг шүүхээс 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж, гадаадын иргэн “В”-г Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйл /Тагнуул хийх/, Монгол Улсын иргэн “А”, “М” нарыг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/, 19.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Төрийн нууц задруулах/, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасан “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэснийг удирдлага болгон шүүх хурлыг завсарлуулсан.

Дээрх этгээдүүдэд холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн “А”-д 13 жил 3 сарын хорих ял, Монгол Улсын иргэн “М”-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/-ийн Тайлбар хэсэгт “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан бөгөөд хэрэв гадаадын тусгай албанаас манай улсын иргэнтэй хамтран ажиллахаар тохиролцсон тохиолдолд иргэн Та энэ талаар Тагнуулын ерөнхий газарт сайн дураараа мэдэгдэж, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


Сэтгэгдэл

ЗӨӨ ЗӨ [202.179.25.154] 2019-10-17 01:44:36

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ЗАРЛАЛ ГАРГАЧИХАЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ...

Зочин [202.131.227.178] 2019-10-16 07:04:24

76 урвагч нар л худалдаад нууц мэдээлэл зараад байгаа биз дээ. худлаа гэвэл ОТ-н мэдээлэл яагаад харийханы гарт орж шинээр нээж олсон мэт болоод гадны эзэрхийлэлд оров оо?

zochin [124.158.77.41] 2019-10-16 02:16:41

АРД ИРГЭДДЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ ДЭЭ

ШУДАРГА [183.81.171.2] 2019-10-15 02:06:31

ТАГНУУЛЫНХАН АРД ИРГЭДДЭЭ ХАНДАЖ ДЭМЖЛЭГ ХҮСЭЖ БАЙГААН НЬ МАШ САЙН БАЙНА, ИРГЭД БИД СОНОР СЭРЭМЖТЭЙ АЛИВАА ХОРЛОН СҮЙТЭГЧДИЙГ ИЛЭРҮҮЛЭХЭД НЬ ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ ,,,УРВАГЧИДАД ГИШГЭХ ГАЗАР ҮГҮЙ, ШИЙТГЭЛ МАШ ХАТУУ БАЙХ ХЭРЭГТЭЙ, НЯМДОРЖ БОЛОН НЯМДОРЖТОНГУУД ОЛШИРСОН ЗЭВҮҮН ЦАГ ШҮҮ ОДОО,,,ЭХ ОРОН НЭГ , ТУСГААР ТОГТНОЛ АМЬНААС ҮНЭТЭЙ ,,,ХҮН БҮР ЭХ ОРНОО ХАМГААЛСАН ТАГНУУЛЧ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ,,,

Зочин [66.181.161.82] 2019-10-14 15:03:31

a

Tumee [66.181.161.17] 2019-10-14 11:15:03

Urvagch huniig shiiteg.

иргэд [150.129.141.176] 2019-10-14 10:29:23

Өрөвдмөөрч юмдаа,Баянзүрэхийн иргэн мяндаггүй болохоор арван хэдэн жилийн ял авч,мяндагтай нь болохоор төр засагын өндөрлөгт ажиллаад л байгаа биздээ,дангийн жоо бөөрөнхий-мунын даваа хальтиргаатай гэж энэдээ

Зочин [103.9.89.18] 2019-10-14 06:47:29

Урвагчидыг их засаг хуулиар цаазал

зочин [66.181.188.38] 2019-10-14 05:41:19

Эзнээ олоогүй мэдэгдэлв Их хурлынханд нууцаар мэдэгд.

Зочин [1.68.42.104] 2019-10-14 05:00:11

Mongold nuuts gej bdag yum.boliv uu

Зочин [64.119.24.142] 2019-10-14 04:13:17

Өмхий казакууд урвадаг биз дээ дэнш нь гаргах хэрэггүй шүү

Зочин [114.160.120.154] 2019-10-14 03:37:53

УИХ гишүүн Ундраа Сайд асан Сайханбилэг Хужаа Баярцогт гээд байжл байна шд бариад шалгаач

Зочин [176.59.134.207] 2019-10-14 03:29:04

Лаларуудыг газар дээр нь букдан хороох хэргтэй

зочин [66.181.189.232] 2019-10-14 03:18:31

Танайхан төрийн өндөрлөгүүд болон,төрийн албад,түшээд нарыг гадаад дотоодын хулгай нартай сүлбэлдэж,айлчилал дайлга,цайлгын үеээр эх орны эсрэг гадны чонотой нийлж гэрээ,хэлэлцээ,аман тохиролцоо,хувийн эрх ашигт нийцсэн яриа, үйл ажиллагаа явагдах юм бол,баримт,нотолгоо,бичлэгтэйн илэрүүлж эх орны нэрийн өмнөөс хуули шүүхийн өмнө илчилж яллаж шийтгэх үүрэгтэй гэдэгээ мэдэж ав?энэ үүрэгээ биелүүлэхгүй,хэрэгжүүлэхгүй 29 жил явсны гай гарч ирж бна,цаашидаа ч ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгдээрээ гадаад,дотоодын хулгай нартай сүлжээтэй,холбоотой болчихсон бгааг яааж ч чадахгүй гэдэг ни илэрхий бна,

Зочин [139.5.216.129] 2019-10-14 03:13:35

Урвагчдийн ихэнх нь тагнуулчид өөрсдөө байдаг ч өөрсдөө түүнийгээ хайцаалан хамгаалдаг шдээ

Зочин [202.126.89.109] 2019-10-14 02:52:39

та нар бүгдийг харж сонсож, харин та нарыг хэн ч харж мэдэх ёсгүй

zochin [202.55.188.91] 2019-10-14 02:25:36

Turiin nuuts gej ymar ym baidag ym. Ugaasaa tur chini hulgaich nariin buleglel bolson ym chini. Turiin hulgaich nariin hereg ilreh geed nuuts gej soliorch baigaa biz dee. Mongoliin huuli ni shudarga bus baigaa ym chini gadaadiin hund helj ilchlehed yadag ym.

Зочин [103.26.193.139] 2019-10-14 01:55:47

Эх орноосоо урвасан гэж үзээд хатуу шийтгэж боломжтой бол нийтэд зарлаж байх хэрэгтэй

зочин [202.126.88.156] 2019-10-14 01:36:46

эрүүгийн хууль энэ урвагч, хулгайч, завшигч нарт оноох ялыг хүн ий эрх нэрийн доор зөөлөн илж байгаа юм. ардчилсан нийгэмд харин ч шударга бусын эсрэг бүр хатуу ял оноож тэмцэж шудрага ёсыг тогтоох ёстой баймаар.

Зочин [103.212.119.240] 2019-10-14 01:19:32

эх орноосоо уравсан хүнийг арай л толгойг нь илж байна даа

zochin [64.119.18.34] 2019-10-14 01:12:47

эх орноо худалдаад их мөнгө авчихаад 13 жилийн дараа гараад жаргана гэсэн үг үү дайн үед шууд бууддаг бсан байхдаа..

Зочин [66.181.161.57] 2019-10-14 01:03:47

гайгүй болох гэхээр саад их байгаа юм байна даа

зочин [103.212.119.201] 2019-10-14 00:47:37

Тартагтаа тулсан ч эх орноо л худалдаж болохгүй шүү таминь

Зочин [202.21.100.210] 2019-10-14 03:10:09

НААД ҮГЭЭ 60 ТЭРБУМЫНХАН, УЛС ТӨРЧИДДӨӨ Л ХЭЛ. ЖИРИЙН ИРГЭД ЭХ ОРНОО ЗАРНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ

Зочин [66.181.184.30] 2019-10-14 00:46:34

нөхдүүд ажлаа дийлэхээ байжжж


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.