Тав дахь шинжилгээний хариу “Зүгээр” гэж гарчээ

Н.Саранчимэг / Нийгэм

-Иргэд минь, түүхий нүүрс битгий түлээрэй. Сайжруулсан түлшээ түлээрэй-

Сайжруулсан түлшний асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас ээлжит мэдээллээ сая хийлээ.

Ээлжит мэдээллийн үеэр НМХГ-ын төлөөлөл “Өчигдөр 13 шуудай түүхий нүүрс илрүүлж буцаасан. Иргэд минь түүхий нүүрс битгий түлээрэй. Иргэд маань УБ хотынхоо агаарыг цэвэр байлгахад анхаарч өөр юм битгий түлээрэй. Энэ сайжруулсан түлшээ түлээрэй. Энэ удаа ШУА-ийн Хими технологийн хүрээлэнгийн лобараторид хийсэн шинжилгээний дүнг танилцуулья. “Стандартын шаардлага хангаж байна” гэж гарсан. Шахмал түлш болон түүний үнсэнд хийсэн шинжилгээгээр хүний амь насанд хүрэх ноцтой байдал, эрсдэлтэй элемент илэрсэнгүй. Ингээд Монголд таван лабораторийн нэгдсэн дүгнэлт хоорондоо зөрсөнгүй. Хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх зүйл илэрсэнгүй гэж гарсан. Тэгэхээр иргэд зөв хэрэглэх хэрэглээндээ анхаарах хэрэгтэй байна” гэсэн бол Агаарын бохирдолтой тэмцэх газрын төлөөлөл “өмнөх өдрүүдэд агаарын дундаж температур 0 градус байж өмнөх жилээс арай хүйтэн байлаа. Тоос тоосонцрын агууламж буурсан үзүүлэлттэй байна” гэсэн юм. Ингэснээр НМХГ сайжруулсан шахмал түлшийг хүнд аюулгүй гэж үзэж байгаа ажээ.

Мөн “Өнөө өглөөний байдлаар зургаан хүн нас барсан байгаа. Цагдаагийнхан тэдгээр айл өрхийн түлсэн нүүрснээс дээж аваад шинжээч томилоод ажилласан. Шүүх шинжилгээний байгууллага дүгнэлтээ хийгээд хариу хэлэх байх. Өөр гадны нөлөөлөлтэй бол цагдаагийн байгууллага хэлэх байх. Хими технологийн хүрээлэнгээс ирсэн хариунд “Хүний эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх эрдэс илрээгүй” гэсэн хариу ирсэн. Энэ нь шууд утгаараа хүний эрүүл мэндэд нөлөөлөх зүйл алгаа л гэсэн үг” гэпэг тайлбарыг дахин дахин хэлж байв.

Түүнчлэн “Иргэдэд зөв галлах тараах материалыг хүргэж өглөө, цахим ертөнцөөр мэдээлэл тарааж байна, мэдрэгч тавьж өгнө гэж байгаа. Үүгээр нэлээд асуудал шийдэх байх гэж бодож байгаа” гэсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:24

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:18:24

зочин [192.82.74.140] 2019-10-21 03:00:13

утаа багасаад сайхан бнаа. тэр толгой тархи нь өвдөөд бгаа хүмүүс утаа үнэртэхгүй болохоор тэгээд бгаа юм болов уу. бид чинь насаараа л өвөлжин утаа үнэртсээр өнгөрөөлөө шүү дээ

Зочин [66.181.161.116] 2019-10-19 12:06:10

ene shaxaani tvlshiig ard irgeded tvlvvlxiin tuld monch olon xvni ami zoliosolj bn da gadnii xogjingvi orond bol tor zasag n ard irgede gedeg bol manai muu jijigxen mongold xarin tor zasag n irgediin ami xamaagvi axiuxan mongo idej l baiwal geel shunal n orgilj baix ym do

Ard [202.55.188.46] 2019-10-20 14:10:40

Chi bitgii huts

Зочин [66.181.161.47] 2019-10-17 14:48:17

Түлж үзсэн хүмүүс толгой өвдөөд байна гээд байна лээ шүү зүгээр сайн асч байдаг бол бас яахав дутуу шатаад үнэртээд угаартуулаад байгаа юм биш үү тийм сайн байсан бол хүн болгон аваад л түлнэ дээ зуух яндандаа гол нь биш түлшиндээ хамаг учир байгаа байхаа

Зочин [103.57.93.152] 2019-10-19 12:19:18

Яг тийм

Зочин [66.181.161.103] 2019-10-15 07:29:09

Шинжилдэг багаж монглд байхгуй гээ биздээ.Яаж шинжилсэн юм вэ.Тэр зууханд нь тухайн нохцолд шатаагаад шаталтаас ууссэн хий шингэн хатуу бодисоо шинжлээд дараа нь ярь

Атилла [202.72.245.122] 2019-10-15 03:09:21

Гол нь гадны хөндлөнгийн шинжилгээний дүгнэлт л чухал байна. Тэндээс аюулгүй гэж гарвал асуудалгүй

Zochin [66.181.161.48] 2019-10-14 15:28:02

Engiin bid nariin ami bol ami bish boltsiin bnlda ene said darga ajiliin hesgiinhan ger horoolold ochood gallaad hed honuula asuudal doroo shiidegdne

Irgen [203.169.48.146] 2019-10-14 08:30:48

Ene zuuhaa hoolohgui baigaagaas n bolj baigaa baih daa. Nuursnii utaa muuhai unerteed hun zuuh yandan n sain sorohgui baigaag shuud meddeg. Shahmal tulsh n unergui tul medehgui ugaartaad baina uu

Зочин [61.68.139.19] 2019-10-14 06:49:32

Una tulsh bish ugaartuulaad bga utaag n shinjleechee

зочин [202.21.122.66] 2019-10-14 06:44:10

Түүхий нүүрсийг олон зуун жил түлээд л ирлээ.Угаартаж байсан үе олон.Тэр чбайтугай нас барсан хүн ч байдаг.Яг юуг хэлэх гээд байн гэхээр та бидний өөрсдийн аюулгүй ажиллагаа нөхцлөөс болоод байн шүү дээ монголчуудаа.Тиймээс шинэ түлшээ ашиглаад аюулгүй байдлаа хангаад явбал болохгүй юм гэж үгүй.Бид утаанаасаа салья гэвэл дэвшилтэт зүйлийг л хэрэглэх нь зүйтэй.Эсвэл орон сууцжуулах л 2 зам бна шдээ

тогтох [202.21.100.210] 2019-10-14 06:33:23

Зөв технилогын дагуу галлаж,түлж сурцгаая аюулгүй ажиллагаанд анхааръя энэ сөрөг бичээд байгаа гарууд учрыг нь мэдэж байгаа болов уу

Зочин [202.126.89.110] 2019-10-14 05:59:57

Иргэд бид буруутай болохоор үхэж байсан ч хамаагүй боллоо

зочин [203.91.116.118] 2019-10-14 05:28:06

Зөв галлах л асуудал бгаа байх даа, ,,,Зуух яндангийнхаа нүх сүвийг бөглө,, яндангаа хөөл,, Зааврын дагуу галлаа,, Утааг бууруулж чадвал ямар олон хүний амь насыг аврах боломжтойг сайн бодоорой,,,АН-ын үхэрнүүдийн улс төрийг бүү тоо,,,,

zochin [202.126.88.159] 2019-10-14 05:06:35

vns ix garch bn.laboratoin hinjilgeenii hariygaa alban esoor hebleld gargaach. vnsleg ih bga ni dylaan gargahgvi bodis ih bn gesen vg.iimees 25 kg iin vne abaahaa bolioch

Зочин [192.82.65.154] 2019-10-14 04:33:49

Энэ МХГ-хан болон бусад хотын дарга нар гал түлдэг айлд нэг хоноод үздээ. Яагаад хүмүүс угаартаад байна бие дээрээ туршаад үзээч. Шахмал түлшийг галлаагүй байхад нь мэдээж шинжилгээ нь зүгээр л гарах байлгүй. Шатаагаад ирэхээр яагаад угаарын хий гарч байгааг шинжлээгүй биздээ

зочин [202.179.25.122] 2019-10-14 03:56:29

Нээрээ утаа багассан байгаа шүү. Өвөл ид хүйтрэхээр яадгийн бол гэхээс. Утаанаас салах гэж дээр дооргүй л зүтгэж байхад энэ түлшээ тууштай түлээд үзье дээ, манайхаан

Bairlaj bgaa shui [103.10.21.37] 2019-10-14 03:45:09

Utaa bagasaad saihan bnaa.ene shahmal tulshee tcaashlaad exportlodog bolooroi

Зочин [202.21.108.75] 2019-10-14 03:16:46

Яндангаа хөөлөөд, доторхийн цэвэрлээд зөв галлах хэрэгтэй юм бндаа


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.