Дөрвөн ээлжээр хичээллэж байгаа 133 дугаар сургуулийн хичээлийн байрны асуудлыг шийдэж өгөхийг шаардлаа

Н.Алтанцэцэг / Боловсрол

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай тус сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбай дээр цуглаан зохион байгууллаа.

image

133 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга. Б. Батдэлгэр “Баянзүрх дүүргийн 26 хороонд амьдарч байгаа хүүхдүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар 133 дугаар сургууль 1540 хүүхэд суралцаж байгаа.

“Монгол Тэмүүлэл” сургуулийг нүүлгэх тушаалыг БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн наймдугаар сарын 30-нд гаргасан. Гэвч гаргасан тушаал нь хэрэгжихгүй 45 хонож байна. Өнөөдөр Улаанбаатар хотод дөрвөн ээлжээр 133 дугаар сургууль хичээллэж байгаа. Өөр дөрвөн ээлжээр хичээллэж байгаа сургууль байхгүй. Иймээс Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ. Энэхүү шаардлагын хариуг ирэх арваннэгдүгээр сарын 1-ны өдөр өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно”гэв.

133 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ

image

133 дугаар сургуулийн эцэг эхийн төлөөлөл В. Батцэнгэл “Зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 хороонд сургууль цэцэрлэгтэй болгоно гэж яригдаж, 133 дугаар сургуулийн байр баригдсан. Бага сургуультай боллоо гэж байтал шинээр баригдсан сургуулийг “Монгол Тэмүүлэл “ -ийн байр болгосон. Харин 133 дугаар сургууль хичээлийн байргүй болсон. Хичээлийн байр учраас одоо дөрвөн ээлжээр хичээллэж байгаа. Дөрвөн ээлжээр хичээллэж байгаа болохоор багш нар хичээлээ бүрэн зааж амжихгүй байна. Иймээс энэ хоёр сургуулийн асуудлыг бүрэн шийдэж өгөөч гэдгийг салбар хариуцаж хүмүүст хэлмээр байна” гэлээ.

image


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:08

Зочин [66.181.161.116] 2019-10-17 05:55:17

Худлаа юм бичиж, хүмүүсийг хуурахаа болиоч. Анхнаасаа Монгол тэмүүлэл сургуулийн барилга. Ямар ч сургууль, цэцэрлэггүй газар байр авчихаад, ганц баригдсан улсын сургуулийн байранд түр оруулсан чинт бүр эзнийг хѳѳдѳг эргүү болиоч

зочин [202.126.89.41] 2019-10-15 09:28:37

Төр засаг хаана ямар сургуулиа байлгахаа тушаал шийдвэрийг нь гаргаад шийддэг болохоос нэг шантаажчин нөхрийн үгээр хөдөлдөг яам сургууль ч гэж юу байх вэ? Олон хороолол байр барьсан компаниасаа сургууль цэцэрлэгээ анхнаасаа нэхэхгүй гэнэт ухаан орсон юм шиг хүний хүүхдүүдийг хөөж гаргаж байрыг нь дээрэмдэх ёстой гэж яриад байгаа энэ хүмүүс эрүүл үү? Бид чинь 21-р зуунд амьдарч баыга шүү

Зочин [66.181.187.165] 2019-10-14 22:27:24

М тэмүүлэл гэдэг сургуулийн ч байр биш.Төрийн тусгай өмчид аль аль нь царай алдаад л байж байгааг нь төр М тэмүүлэл гэдэгт нь нүүх шаардлага албан ёсоор тавьсан гарахгүй л байгаа байхгүй юү.Тэрнээс М тэмүүлэлийн хувийн өмч биш..Байдал ийм л байна.

Zochin [202.126.88.146] 2019-10-14 13:48:11

Busdiin bairand guij orchihood yun olon yum yaridagiin

Эр оронч [203.169.50.113] 2019-10-14 11:54:15

Энэ Батдэлгэр гэж хүн энд тэнд хөлсөөр очиж будлиан хутгаж явах юм.улсын 2 сургуулийг хагаруулдуулж б.а.Бүх тушаал шийдвэр нь Монгол тэмүүлэл сургууль дээр байхад илт худал ярьж хүмүүсийг бухимдуулаад.

Монгол [59.153.114.140] 2019-10-14 09:47:16

133 н байрыг яаж Монгол тэмүүлэлд шилжүүлсэнийг АТГ шалгах хэрэгтэй. Монгол тэмүүлэл нүүхгүй бол 133 т нь шингээх хэрэгтэй.

Зочин [192.82.65.137] 2019-10-14 09:13:11

Анхнаасаа 133-ийн газар шдээ

зочин [103.87.255.78] 2019-10-14 09:13:08

Анхнаасаа тэр сургууль чинь Монгол тэмүүлэлийнх ш тэй . Шаардлагыг нь 1 л ойлгохгүй юм Монгол тэмүүлэлийн байранд хорогдож байж Монгол тэмүүлэлийг нүүлгэж өг ч гэх шиг хар ухаанаар бодохоор айлын кармаа өрөөг түрээслэж байж эзнийг нь нүүлгээд өгөөч гэж хэлж байгаатай агаар нэгэн бус уу.арай арай

Зочин [66.181.177.53] 2019-10-14 09:38:18

Mongol temuulel umchluud ugsun bair gj yu bhuu dee!!!!Naad surguuli chni turiin umch shuudee,ali surguulia bailgahaa tur uursduu shiideed uguh biz!!!

Зочин [192.82.65.137] 2019-10-14 09:13:28

Анхнаасаа тэр газар 133-ийн газар шүү

Зочин [182.160.33.97] 2019-10-14 08:09:45

Худлаа бичээд байх юмаа. 133-р сургуулийн байр анхнаасаа биш байсан. Монгол Тэмүүлэл сургуулийн байр. Одоо бүүр худлаа хэлж газар авах юмаа.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.