С.Чонохүлэгч: Шинийн 17-ны өдрийг бурхан багшийн тусгайлан зарлигдсан өдөр гэдэг

Н.Алтанцэцэг / Байгаль орчин

Жилд хоёр удаа тохиодог “Балжинням, Дашням” давхацсан билэгт сайн өдөр намрын дунд сарын шинийн 17, өнөөдөр тохиож байна. Энэхүү өлзийт сайн өдөр хийсэн буян бум, живаа болон арвиждаг тул Монгол түмэн эрт дээр үеэсээ төгс гэгээрлийн уг шалтгаан болсон буян номын үйлэнд бие, хэл, сэтгэлээ зориулж, нүгэл хилэнцийн үйлийг хорьж, боомилдог уламжлалтай. Мөн энэ өдөр олон хос гэрлэлтээ батлуулж, хуримаа хийдэг билээ. Намрын улирал хурим найрын сар байдаг. Тэр дундаа энэ өдрийг сонгож хуримаа хийх нь элбэг байдаг юм.

Ингээд шинийн 17-ны өдрийн талаар Зурхайч, лам С.Чонохүлэгчээс тодруулахад “Шинийн 17-ны өдрийг бурхан багшийн тусгайлан зарлигдсан өдөр гэдэг. Иймээс Дашням, Балжиннямтай өдөр гэж нэрлэдэг. Балжинням гэдэг чинь өлзийтэй наран гэсэн үг. Харин Дашням гэдэг нь цогын наран гэсэн үг юм. Бурхан багш энэ өдрийг од гаригийн тохиолоор тусгайлсан байгаа. Өлзий, цог наран хосолсон өдөр тэр болгон тохиодоггүй. Монголчууд намрын дунд сард айраг цагаан идээ элбэг болдог учраас хурим найр хийхэд, элбэг хангалуун явахын бэлгэдэл гэж үздэг. Мөн энэ өдрийг зурхайд жаахан охидын царай гоо үзэсгэлэнтэй болно гэж тэмдэглэдэг. Иймээс айлын жаахан охид гоо үзэсгэлэнтэй болж, хадмын босгыг алхаж орохыг билэгддэг. Мөн намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг эмэгтэйчүүд болон залуу охидод ээлтэй сар гэж үздэг байсан. Иймээс шинийн 17-ны өдрийг олон талаас авч үздэг. Харин бурхны номонд бурхан багшийн тусгайлсан өлзийт өдөр гэж үздэг.

ЭНЭ САРД ДАШНЯМ БАЛЖИННЯМТАЙ ӨДӨР ХОЁР ТОХИОЖ БАЙГАА

Миний хувьд үсний найрыг энэ өдөр хийлгээд байдаггүй. Ер нь бусад сарын 17 муу байдаг учраас үс үргээдэггүй. Гэхдээ хоёр талтай. Дашням, Балжиннямдаа найдах уу гэдэг тухайн хүний сонголтын асуудал. Өнгөрсөн жил шинийн 17 –нд "Бямба хишиг" тохиож байсан. Иймээс энэ өдрүүдэд хурим хийхгүй байсан. Яагаад гэхээр өдрийн муу “Бямба хишиг“ гэдэг. Энэ жилийн хувьд хоёр дахь өдөр шинийн 17 таарч байгаа. Хоёр дахь өдөр монголчууд маш их цээрлэдэг.

Энэ сарын 30-ны өдөр бас Дашням, Балжиннямтай өдөр байгаа. Энэ сард Дашням Балжиннямтай өдөр хоёр тохиож байгаа. Ийм өлзийтэй өдөр давхцана гэдэг бол маш сайхан зүйл юм” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.128.25.98] 2019-10-15 15:28:15

Сайн гэвэл сайн л гэж бодно биздээ. Заавал харааж зүхээд яах вэ

болдоо [182.160.38.146] 2019-10-15 15:20:03

битгий худлаа шаацгаа .энэ дэлхийд муу сайн өдөр гэж байдаггүй .бүгд л адил . харин өөрөө өөрсдийгөө хичээцгээ

зочин [103.57.95.168] 2019-10-15 14:51:03

Хийж бүтээх ажилгүй болсон монгол орон хурим найр наадамын сар гэж хагас галүуу солиоролын сар өдрүүд юм биз дээ?хурим найраа хэсээд ууж, идээж согтуурч хөлчүүрхээд бүтэн сар амрааад байж дээ согтуу солиотой монголчууд

зочин [103.9.90.130] 2019-10-15 14:35:23

юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй ямар сонин хүн бэ, муу ч өдөр юм шиг, сайн ч өдөр юм шиг, бүтэхгүй ээ

Irgen [202.9.42.7] 2019-10-15 12:40:49

Byrxan shashinaar ard tymniig darangyilax arga tuvd gej yls byrxan shyteen deedlen sysegleed bx murtuu yagaad iim iim ydyy xugjixgyi bgag xaral da byx ymiig ni byrxan byteegeed bdag bol ene tur zasagiin xylgai lyivar avilga shydraga bys yvdalyyd xiigchdiig ystgaad uguuch gej gyi lyivarchid yg ynen byrxan shashinaar ard tymniig mynxryylaj araar ni xylgai lyivar boloxgyi byxniig xiij bga ni bodit ynen byr mynxraad byrxan tursun udur amryylana ch gex shig gai zovlon nemxees uur yu ym tyynii orond zalyysiig xugjyylex zyil xiigeech medrel oyunxorol zalyysiig arxidyylaj ajilgyi zalxyy bolgox xyyli sanaachlaad

Зочин [114.160.120.154] 2019-10-15 12:38:31

бурхантайгаа чѳтгѳрлүүгээ тонил

Иргэн [64.119.24.236] 2019-10-15 09:39:09

Мал сүрэг тарга тэвээрэг авч идээ ундаа элбэгшсэн цаг , хадлан тэжээлээ бэлтгэсэн удахгүй ирэх өвлийн хүйтнээс өмнөх амсхийх цагийг мэдэх монгол хүний товлосон өдөр болно.

Зочин [64.119.20.186] 2019-10-15 09:29:09

Бурхан багш гэдэг нь бусдыг мунхруулж номхон хүлцэнгүй баылгах гэж гаргаж ирсэн хий хоосон зүйл.

Зочин [202.9.43.5] 2019-10-15 10:55:22

Тиймээ. Төр, засгийн эрх мэдэлтнүүдэд хүн ардыг мунхаг эргүү мунхаг, аймхай байлгаж, дарангуйлан мөлжих хоорондоо хуйвалдсан хоёр хар хүч байдаг. Эхнийх нь хууль гэх гав бүсэндээ зүүсэн харгис цагдаа, дараачийнх нь бүхнийг мунхруулан мөлжигч шашин гэх оюуныг гавлагч хоосон харгис суртал, түүнийг ашиглан ардыг сорогч хувалз лам нар. Хүн өөрийгөө сайн арчилж, сэтгэлээ амгалан барьж чадвал хорвоогийн өдөр бүр сайхан!

Зочин [66.181.161.57] 2019-10-15 09:04:41

Хаа байсан Энэтхэгт амьдарч байсан нэг хүнийг бурхан гэж шүтээд тэрний төрсөн өдөр тэмдэглэнэ гэж ярьцгааж байдаг хөөрхий үхэр монголчууд

Оожоо [202.9.43.113] 2019-10-15 08:44:08

Асуудаггүй 17 гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар өдөр вэ? Хурим найр хийж болоуу гэж лам үзмэрч нараас асуух шаардлагүйг хийж болох өдөр гэж ярьдаг байсан нь худлаа болж бна у? Энэ сайн өдөр нь тухайн өдрийнхөө цээртэй бүхнийг зассан байдаг гэдэг нь худлаа юм у?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.