“Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй

Н.Алтанцэцэг / Гадаад мэдээ

Япон Улсын 10 гаруй мужаар энэ сарын 12-нд дайран өнгөрсөн “Хагибис” хар салхинд Монгол Улсын иргэн өртөөгүй гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээлжээ.

“Хагибис” хар салхи Япон улсын төвийн бүс, Токио хот болон Канагава, Точиги, Гүнма, Иватэ, Мияги, Фүкүшима, Чиба, Сайтама, Нагано мужийг дайран өнгөрсөн. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, энэхүү “Хагибис” нь сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй хар салхи байв. Хар салхины улмаас Токио хотоос гадна төвийн 11 мужид аюулын хамгийн дээд буюу улаан түвшинг зарласан бөгөөд өнөөдрийн (2019.10.14) 16:16 цагийн байдлаар 43 хүн нас барж, 202 хүн гэмтэж, 16 иргэн сураггүй болоод байна.

Япон улсад манай 9700 гаруй иргэн оршин суудаг бөгөөд одоогоор Монгол Улсын иргэн өртсөн гэх мэдээлэл ирээгүй байна.

image

Филиппинчүүдийн тагалог хэлээр “хурд” гэсэн утгатай “Хагибис” хар салхины улмаас Токио хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд саатаж, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаанууд завсарлаад байгаа юм.

Тухайлбал Токио хотын Диснейлэнд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь 1984 оноос хойш анх удаа цаг агаараас хамааралтай үйл ажиллагаа нь зогссон тохиолдол болжээ

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.156] 2019-10-15 14:51:22

150000 мянган монголчууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Хөдөлмөрч ард түмнээс их зүйл сурах болтугай!

Зочин [66.181.185.156] 2019-10-15 22:29:07

10000 орчим монгол иргэд бий .Уучлаараа андуураад тавьж орхив.Монголчууд маань хаана ч ажиллаж амьдарч чадна шүү.үр хүүхэд өөрсдийн боловсрол аж амьдралын төлөө хүний нутагт яваа монголчууддаа ажлын амжилт.

Зочин [89.81.146.50] 2019-10-15 13:59:01

Uhruudiig bugdiig ni huuj yavuulval taarna

Зочин [103.229.120.213] 2019-10-15 12:04:41

гэртээ ир утаагүй авлигагүй болж бн

Ortohgui [202.126.88.216] 2019-10-15 06:51:40

Монгол хүн өртөхгүй

Зочин [223.11.138.82] 2019-10-15 04:48:14

Mongolchuud min.eh orondoo irj amar taivan amidardaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.