Түрээслэх сурах бичгүүдийг тарааж эхэлжээ

Н.Алтанцэцэг / Боловсрол

Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ худалдаж авдаг байсан. Харин энэ жилээс түрээслэх үйлчилгээ нэвтрүүлсэн.

Түрээслэх сурах бичиг хэвлэлтийн явцын талаар БСШУСЯ-наас тодруулахад “Бага ангийн 39 нэр төрлийн 717799 ширхэг сурах бичиг, тусгай хэрэгцээт боловсролын 10 нэр төрлийн 1500 сурах бичгийг энэ оны долоодугаар сарын 25-нд аймгуудын Боловсрол соёл урлагийн газар /БСУГ/-аар дамжуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 58 нэр төрлийн 233500 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 5-нд БСУГ-аар дамжуулан аймгийн болон нийслэлийн ЕБС-иудад хүргүүлсэн. Дунд ангийн 200846 сурагчийн 40 хувь буюу нийт 80338 сурагчийн гар дээр сурах бичиг хүрсэн. Ахлах ангийн хувьд 35 нэр төрлийн 120821 ширхэг сурах бичгийг наймдугаар сарын 15-нд сургуулиудад өгсөн. Харин X-XII ангийн номыг хэвлэх дөрвөн компанитай энэ сарын 2-нд гэрээ байгуулсан” гэлээ.

2019-2020 оны хичээлийн жилд сурах бичиг түрээслэх 181 мянга орчим хүүхэд байгаа. Сурах бичгийг хэвлүүлэхэд шаардлагатай найман тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:08

зочин [202.131.225.249] 2019-10-15 05:09:38

Түрээсийн ном өгнө гээд 9 сард мөнгөө авсан одоо болтол өгөөгүй л байна даа хүүхдүүдээр бас тоглочих юм аа худлаа ярихаа болиул таарна

Зочин [202.9.42.168] 2019-10-15 03:30:38

tureesiin une undur bn

хх [202.55.191.205] 2019-10-15 02:18:57

түрээсэлж байгаа юм чинь зарах худалдах асуудал бас байж л таарна

hh [202.55.191.205] 2019-10-15 02:14:38

сурах бичиг түрээслэх чинь зөв шдээ та худалдаж авмаар байгаа бол худалдаад л аваач ,харин түрээсийн үнэ нь хямд байх хэрэгтэй шүү номоо гамтай хэрэглэсэн байх юм бол түрээсийн үнэний тэдэн хувийг нь буцаан олгоно ч гэх юмуу урамшуулал байвал уг нь зүгээр

Зочин [64.119.21.188] 2019-10-15 02:04:08

Өнөөдөр 10-р сарын 15 Манай хүүхдийн сургууль дээр 7-р ангийн ямарч сурах бичиг тараагдаагүй байна . Ямар худалч юм бэ? Хүүхдүүд минь ийм худалч болчивол яана аа.

Зочин [66.181.178.221] 2019-10-15 01:59:55

ХУУЧИН НИЙГЭМИЙН ҮЕД Ч ИЙМ БАЙГААГУЙ АХ ЭГЧ НАРЫНХАА НОМЫГ ДАХИН АШИГЛААД БОЛЖ БАЙСАН ТЭГЛЭЭ ГЭЭД МУУДСАН ЮМ АЛГА


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.