Картаар төлбөр тооцоо хүлээн авагч байгууллагуудын Х зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа

Aдмин / Эдийн засаг

Монгол улсын ууган арилжааны банк ХХБанк нь Картаар төлбөр, тооцоо хүлээн авагч харилцагч байгууллагын 10-р зөвлөгөөнөө “Дижитал Дэвшил” нэрийн дор энэ сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөнийг олон улсын байгууллагуудын туршлагаас хуваалцахын зэрэгцээ финтек байгууллагуудын оролцоо, уг салбарт хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа санал солилцох, туршлагаас хуваалцах, цаашид хамтран ажиллах чиглэлээ шинэ шатанд гаргаж, Дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шинэ зорилго өмнөө тавин энэхүү харилцагч байгууллагуудын зөвлөгөөнөө уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

image

Арга хэмжээнд ХХБанкны Картаар төлбөр, тооцоо хүлээн авагч Топ 400 харилцагч байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирж оролцсон ба олон улсын байгууллага болох Visa International болон хамтран ажиллагч үйлчилгээний байгууллага, e-commerce төлбөрийн гарц дээр хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүд оролцож шинэ санаа, шилдэг туршлагуудаа хуваалцлаа. Дижитал эринд зөвхөн банк, үйлчилгээний байгууллага гэлтгүй оролцогч талуудын хамтын бизнес бидэнд асар их дэвшил, үр ашиг, үсрэнгүй хөгжлийг авчирна гэдэг нэг л дүгнэлтийг арга хэмжээний илтгэлүүд дээр онцолж байлаа.

ХХБанкны зүгээс олон жил тууштай хамтран ажилласан үнэнч харилцагч картаар үйлчлэгч байгууллагуудаас 12 номинацид нийт 13 мерчант байгууллагыг шалгаруулан цом болон ХХБанкны картын цуглуулга бүхий дурсгалын зүйлсийг гардуулсан юм.

image

image

image

image

image

image

image

image

image

image

https://www.tdbm.mn/mn/12621/news