Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцлээ

Aдмин / Нийслэл

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.10.15/ болж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар тоймловол:

Сангийн яам: Дэд бүтцийг өргөтгөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг дэмжих, санхүүгийн зах зээлийг либералчлах, дагуул хот байгуулж, орон сууцны хангамжийг нэмэх, Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон нутгийн дэд бүтцийг өргөтгөх, шинэчлэх, боловсролын тогтолцоо, чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, засаглал, төрийн ил тод, цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зэргийг шийдэл болгожээ.

Эрчим хүчний яам: Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөөц бий болгох, Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд дулаан хангамжийн систем байгуулах, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Чойбалсан, Эрдэнэт, Дулааны гуравдугаар цахилгаан станц, Амгалангийн дулааны станцыг өргөтгөх, Тавантолгойд дулааны цахилгаан станц, 10 аймгийн төвд дулааны станц барих зэргийг тусгажээ.

Зам, тээврийн хөгжлийн яам: Шат дамжлага, давхардлыг арилгаж, уян хатан, оновчтой удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо бүрдүүлнэ. Ингэснээр эдийн засгийн үр дүнтэй, тогтвортой тээврийн үйлчилгээг хөгжүүлэх эрх зүйн болон эдийн засгийн зохицуулалттай болно. Бодлогод суурилсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зохицуулалт бий болгоно. Эдийн засгийн өсөлтийг хангах чанартай, хүртээмжтэй үндэсний зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөтгөн хөгжүүлж, эрэлт, хэрэгцээнд нийцсэн аюулгүй, тогтвортой тээврийн сүлжээ бий болгож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизм бүрдүүлнэ. Тавантолгой-Зүүн баян чиглэлийн 414 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46 км төмөр замыг ашиглалтад оруулна. Сайншанд-Хөөт чиглэлийн 433 км, Хөөт-Бичигт чиглэлийн 234 км замыг барьж эхэлнэ. Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмж, Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Өвөрхангай, Ховдын Булганы нисэх буудлын хөөрч буух шороон зурваст их засвар хийнэ. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд, Ярант-Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам барьж эхэлнэ. Ирэх дөрвөн жилд улсын хэмжээнд 1800 км хатуу хучилттай авто зам барина.

Гадаад харилцааны яам: 2021-2025 онд Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулна. Монгол Улс, ОХУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах болон бусад улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тусгасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам: Нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр батлуулна. “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг нийслэл, орон нутагт байгуулна.

Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гудамж, зам талбайг камержуулна.

Мөн харьяа байгууллагууд болон албан хаагчдын орон сууц зэргийг шинээр барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийн технологийн чадавхийг бэхжүүлж, бүрэн цахимжуулна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Тэтгэврийн олон давхаргат тогтолцоог үе шаттай нэвтрүүлж, тэтгэврийн зөрүүг арилгана.

Барилга, хот байгуулалтын яам: Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл болон Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлуулна. Хотын болон сумын төвийн инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулж, “Бичил дэд төв” төсөл хэрэгжүүлнэ. Гангийн үйлдвэрийг дэмжиж, шилний үйлдвэр байгуулна. Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам: Ирэх дөрвөн жилд таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулна. Сургууль шинээр барих, шинэчлэх, өргөтгөх зэрэгт 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэн, сургалт, судалгааны чанарыг сайжруулна. Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжиж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ. Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн соёлын төв болгох бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний урлагийн их театр, “Чингис хаан”, Байгалийн түүхийн музей, Хүүхдийн соёл, хөгжлийн төв, Соёл, урлагийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт зэргийг барьж ашиглалтад оруулна.

Хүнс, хөдөө аж ахуйн яам: Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж “Монгол малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлнэ. Сум бүрт малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг тодорхойлох, баталгаажуулах лаборатори байгуулна. Аймаг бүрт малын гаралтай түүхий эд ангилан хадгалах агуулах барина. Малчдыг орон сууцжуулах аян өрнүүлнэ. Хүнсний ногооны дотоодын хэрэглээг жилийн турш тогтвортой хангана. Газар тариалангийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг тухай бүр хийж, усалгаатай тариаланг хөгжүүлнэ. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам: Зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх, газрын тос боловсруулах, нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр байгуулна. Асгат Салхитын мөнгөний орд зэргийг ашиглалтад оруулна.

Эрүүл мэндийн яам: Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, нотолгоонд суурилсан оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлнэ. Монгол хүний дундаж наслалтыг 74-т хүргэнэ. Эхийн эндэгдлийн түвшинг 10 мянган амьд төрөлтөд 20, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, нялхсын эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 11 болгож бууруулна. 10 мянган хүнд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16, хорт хавдраас шалтгаалсан нас баралтыг ес хүртэл хувиар бууруулна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам: Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авна. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгоно. Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж, түлш борлуулах, түгээх, сүлжээний хэвийн байдлыг хангана. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бага, дунд оврын уурын зуухуудыг буулгаж, төвлөрсөн системд холбоно. Ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлж, нийт нутаг дэвсгэрийн 8.3 хувьд хүргэнэ. Жуулчдын тоог 1.5 сая, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэнэ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба


Сэтгэгдэл

Бүү сүржигнэ [66.181.176.43] 2019-10-16 17:28:20

Бүү сүржигнэ Зүгээр л байх ёстой зүйлийг байгаа газарт нь байлга хийх ёстой ажлыг хийж чаддагаар нь хийлгэ тэгээд л болоо Өөр элдвийн сүр сар хйисэн юм хэрэггүй

Зочин [66.181.181.248] 2019-10-16 08:06:33

2020 ОНД ХУРЭЛСУГ ОЮУКА МЭТИЙН 15 О РЧИМ ХУН СОНГУУЛЬД СУУДАЛ АВНА ТЭГЭХЭЭР ТА НАР САР РУУ ХУЦАЖ БАЙХААР АВИЛГАЧ ОФФШОРЧИД ХУЛГАЙЧДАА УСТГАХ ТОЛОВЛОГОО ГАРГАСАН НЬ ДЭЭР

Зочин [64.119.22.40] 2019-10-16 07:50:00

өнгөрсөн 4 жилд юу хийснээ л тайлагна. 2020 онд МАН-ЫГ СОНГООХГҮЙ Л БОЛОВ УУ. АН Ч ГЭСЭН БАЯРЛАХ ХЭРЭГГҮЙ. МӨН АДИЛ СОНГОХГҮЙ:

зочин [103.26.195.244] 2019-10-15 22:49:28

Энэ ЗГ байх уу. БХБЯ хэрэггуй юм бнаа.

Зочин [202.126.89.196] 2019-10-15 19:14:49

Солиоролд хязгаар байх ёстой л доо согууль энэ тэр болно эдний хөтөлбөрийг авч үзэх үү

Зочин [202.9.42.252] 2019-10-15 19:10:46

Үгүй нөгөө ҮУИТеатр барих юү болов мартчмхсан уу ҮУИТ- ын барлига барих бол зайлшгүй хийх ёстой ажил шүү

Зочин [202.9.42.252] 2019-10-15 19:07:23

Та нар 1920-1924 оны юм хэлэлцэх нь бүү хэл 19 оны үлдсэн 2 сар 20 оны эхний 6 сарын ажлыг харж чадахгүй байна 20-24 оны ажилч та нараас хол байхдаа

Зочин [150.129.140.145] 2019-10-15 18:33:41

buu gorid ta nar zail

Зочин [31.13.145.237] 2019-10-15 18:24:27

Энэ баигаль орчин аялал зуулчлал гэж ажил хиидгуи цалин аваад сууж бдаг хулгаичууд бнаа сая жуулчин авна гэж хуцаад бх юм уб,хархорин хоерын хооронд ганц жорлон барьчихаад тэгж хуцаж баи 20 жил ярьж бна жорлон бариач гэж

зочин [103.57.95.168] 2019-10-15 18:14:58

Дөрвөн жилд хоноцын сэтгэлээр хандаж бгаа учир манан гэгч ор сураггүй алга болох нээ,монголчууд улс эх орондоо элэгтэй,сэтгэлтэй нам бус жирйн иргэдийг гаргаж ирэх цаг болсон,үндэсний фронтынхон эх орноо дотоод,гадаадын харийн дайснуудаас цэвэрлэх хэрэгтэй

ЗОЧИН [202.131.233.190] 2019-10-15 17:34:14

Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ, танай нам, та нар 2020 онд гарч харагдаач.

зочин [202.5.194.28] 2019-10-15 17:25:03

Маш цөөн оюутантай жижиг сургуулиуд хэрнээ өчнөөн олон салбар, тэнхимтэй, тэрийгээ дагаад салбар, тэнхим тус бүр эрхлэгчийн туслах ажилтан, сургалтын мастерууд, олон захирлуудын туслахууд, олон хүнтэй сургалтын алба гээд захиргааны нүсэр орон тоотой, нэлээд ажилтнууд нь боловсрол нимгэн, чадвар муутай, гадаад хэлгүй, их сургуульд ажилладаг гэхэд ч ичмээр хүмүүс байдаг зарим нь. Их дээд сургуулиудыг нэгтгэхээр гүйцэтгэх ажилтнуудаа буюу албан тушаалын илүүдэл орон тоог цөөлж, хэмнэсэн зардалаараа багшаа хөгжүүлж, оюутнаа сайн сургаж, дэлхийд өрсөлдөх биш юм гэхэд хойгуур байдаг байраа жаахан урагшлуулмаар юм даа.

Зочин [202.179.25.42] 2019-10-15 17:23:00

шударга ёсоо тогтоогоод одоогийн удирдлагуудыг огцоруулсан цагт хэрэгжих магадлал байж болох юм,юуны түрүүнд засгийн газартай хариуцлага тооцох нь чухал,,,

Зочин [66.181.178.99] 2019-10-15 17:13:13

Ха ха ха Ойрд ингэж инээсэнгүй....

Зочин [202.5.194.28] 2019-10-15 17:07:32

Их дээд сургуулиудыг нэгтгэнэ гэдэг маш чухал. Наад зах нь одоо манай залуусын сурах гэж хошуураад байгаа БНСУ-ын их дээд сургуулиуд л гэхэд маш том бүтэцтэй. Томоохон их сургуулиуд нь амжилттай хөгжиж байгаа. Манай жалгын нэг тарсан юм шиг жижиг жижиг сургуулиуд энэ чигээрээ байвал ирээдүй нь тодорхойгүй. Зуун ямаанд 60 ухна гэгчээр жижигийнхээ хэрээр олон захирал, дэд захирал, газар, албадын дарга , салбар, тэнхимийн эрхлэгч энэ тэртэй. Гадаадын их дээд сургуулиудтай харьцуулахад жижиг, сул хөгжилтэй хэрнээ үрэлгэн бүтэцтэй. Оюутны төлсөн сургалтын төлбөр сургалтын чанар сайжруулахад биш нүсэр орон тоогоо цалинжуулах зардалдаа ихэвчлэн явдаг.

Songogch [8.37.234.57] 2019-10-15 16:28:07

Za suulin uduj suuj muruudlu yarsan yum biz de. Zailuul. Tanai zasgin gazar bol hamgin lalri.n zasgin gazar. Urvaj Sharvaj hamgin lalri.n uildel HI.j garj irsen uchiras.

Зочин [203.91.115.52] 2019-10-15 16:23:45

юун мөрөөдсөн хүмүүс бэ уучлаарай та нар ирэх жил байхгүй болно ш дээ

Зочин [122.201.22.25] 2019-10-15 16:13:35

Udahgui gudamjindaa garah gej bj Yu heleltseed bnaa luivarchidaa

Зочин [66.181.184.30] 2019-10-15 16:13:24

хууль зүйн яам хэдэн камер тавиад болоо юү.гадаад яам тамхи зөөгчдөөсөө сална .эрүүл мэндийн яам хавдрыг багасгана гэж худлаа.боловсролын яам сурах бичгээ нэгэнд гаргаж сур


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.