Өнөөдөр 48 хос хуримлалаа

Aдмин / Нийгэм

Өнөөдөр намрын дунд сарын 17. Балжинням, дашнямтай билэгт сайн өдөр. Одоогоос 43 жилийн тэртээ Гэрлэх ёслолын ордон Улаанбаатарт сүндэрлэн боссон цагаас хойш Монголын олон залуу хос чухам энэ л өргөөнд гэрлэлтээ бүртгүүлж, өрх гэрийнхээ голомтыг бадраадаг уламжлалтай болсон билээ. Ялангуяа балжинням, дашнямтай намрын дунд сарын 17-нд билэгдлийг бодож хуримаа хийдэг хосын тоо эрс нэмэгддэг байсан төдийгүй шөнөжин өдөржин дараалалд зогсч хуримын ордонд ёсолдог байсан цаг саяхан. Харин сүүлийн үед байдал өөрчлөгджээ.

Өнөөдөр гэхэд Гэрлэх ёслолын ордонд 48 хос хурим хийсэн байна. Урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил харьцангуй бага хос хуримлаж байгаа аж. Орчин үеэ дагаад залуусын чиг хандлага ч өөрчлөгдөж байгаа гэнэ. Хуримаа хийж байгаа хос заавал балжинням, дашнямтай өдөр гэхгүйгээр өөрсдийн сайн гэсэн өдрийг сонгож хуримаа хийхийг голчилдог болсон байна.

Гэрлэх ёслолын ордонд жилд дунджаар 1500 гаруй хосын хуримын ёслол зохион байгуулагддаг.Мөн Алтан, Мөнгөн хурим, Очир-Эрдэнийн хурим зохион байгуулдаг байна. Гэрлэх ёслолын ордны Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдрийн ёслолын үнэ ханш нэг сая 276 мянган төгрөг байдаг ажээ. Энэ ханшаараа сүүлийн долоон жил үйлчилж байгаа юм байна.


Сэтгэгдэл

Zochin [66.181.183.96] 2019-10-15 09:56:58

Bugd salna. Daa

Зочин [66.181.183.96] 2019-10-15 09:56:30

Bugd salna daa

Зочин [64.119.27.9] 2019-10-15 09:14:07

Goy ymaa hurimaa hiih ymsan

Зочин [66.181.184.56] 2019-10-15 16:37:23

Чам шиг бүдүкаг хэн ч тоохгүй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.