Утаагүй түлшний эргэн тойрон дахь эсрэгцэл

Ц.Анударь / Нийслэл

Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ гэсэн тооцоо байв. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа гэдгийг албаныхан хэлсэн байдаг.Арван сарын эхний долоо хоногийн байдлаар нийт 55286 тонн түлш борлуулсан байна. Борлуулалт дагаад эрсдэл эхлэв үү?

АНХНЫ ХОРДЛОГЫН ТОХИОЛДОЛ ЭНЭ САРЫН 3-НД БҮРТГЭГДЛЭЭ

“Техникийн шаардлага хангаагүй зууханд галлагаа хийсэн” гэдэг шалтгааны үндсэн дээр шахмал түлшний угаарт хордсон хоёр тохиолдол бүртгэгджээ. Сайжруулсан түлшний хувьд “ямар ч төрлийн зууханд түлэх боломжтой” гэдэг нь бодит байдлаас зөрөв бололтой. Дээрх тохиолдлуудад Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эрсдлийн үнэлгээ хийж “бага эрсдэлтэй” гэж тодорхойлсон байна.Хамгийн анхны хордсон тохиолдлын тухайд албаны зүгээс ямар тайлбарыг өгсөн байдаг вэ?

“Таван толгой түлш ” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан: “Айл өрх бүр шахмал түлшийг зориулалтын зууханд нь түлэх хэрэгтэй. Энгийн зууханд эхлээд модоо хийж асаагаад дараа нь нүүрсээ хийдэг бол төслийн зууханд эхлээд сайжруулсан түлшээ хийгээд дээр нь модоо тавьж ноцоогоод шатаана. Дүүргэх эсвэл хэт бага түлш хийвэл дутуу шатдаг учраас галын хотлынхоо 60-70 хувийг дүүргэх нь хамгийн тохиромжтой” гэсэн юм.

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа сайжруулсан түлшний түүхий эдийн 95 хувь нь Таван толгойн сайн чанарын нүүрс, үлдсэн 5 хувь нь нано технологийн хөө, тортог дарах бүрэн шаталтыг дэмжигч бодис, үр тарианаас гаргаж авсан барьцалдуулагч цардуул байдаг. Дээрх бодисууд нь ямар нэгэн химийн орц найрлагагүй. Гагцхүү аюулгүй ажиллагааг хангаж пийшин, яндангаа хөөлөх, шаардлага хангасан зуухыг ахуйн хэрэглээндээ хэрэглэх нь чухал гэсэн байна.

Тэгвэл эрдэмтний зүгээс ямар тайлбарыг өгсөн бэ?

Доктор Д.Наранбаатар: “Нүүрстөрөгчийн дан исэл нь ямар нэгэн өнгөгүй, үнэргүй байдаг. Байх ёстой хэмжээ нь нэг сая молекул дотор 70 ширхэг дан исэл байхад хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж тархи үхдэг. Хүний цусанд хүчилтөрөгчөөс 100 дахин хурдан орох чадвартай маш аюултай химийн хорт утаа. Түлшийг зөв хэрэглэнэ гэдэг нь хэцүү” хэмээжээ.

ДАХИН НЭГ ӨДӨР ӨНГӨРӨХӨД 16 ХҮН УГААРЫН ХИЙНД ХОРДОЖ, ХОЁР ХҮҮХЭД, ХОЁР ТОМ ХҮН НАС БАРЛАА

Угаарын хийнд хордсон 16 хүн Хордлогын яаралтай тусламжийн төвд ирсэн. Тэр дундаас 15 настай хүүгийн бие хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлжээ.Тухайн хүүгийн ээж болон хоёр, дөрвөн настай хоёр хүүхэдугаарын хордлогоос болж амиа алдсан харамсалтай хэрэг гарав.Ингээд Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаан зарлаж дээрх асуудлыг хэлэлцэхээр болсон юм.

Албаны зүгээс ямар тайлбарыг хийсэн бэ?

Нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:"Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган Нийслэлийн цагдаа, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай" гэв.

Харин “Таван толгой түлш” ХХК-аас сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Энэ түлшийг зөв зохистой хэрэглэх ёстой. Сайжруулсан түлшээр иргэд буруу галлаж байна. Мөн иргэд сойлт хаалтаа хааснаас ийм асуудал гарч байгаа. Бүх зууханд хэрэглэх боломжтой гэдгийг хэлсэн байна.

САЙЖРУУЛСАН ТҮЛШ ДОТООДЫН БОЛОН ГАДААДЫН ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР “ХЭВИЙН” ГЭЖ ГАРАВ

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр өгчээ. Мөн түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсын химийн лабораториудад тус тус хүргүүлсэн бөгөөд эхнээсээ “Хүний эрүүл мэндэд хортой бодис илрээгүй” дүгнэлт гарсан байна.

Бас нэгэн өөр эх сурвалжийн тайлбарыг энд оруулах нь зүйтэй.

АН-ын бүлгийн төлөөлөгч М.Тулгат: “Агаарын бохирдол болон үүнтэй тэмцэх ажлын хүрээнд сар болгон мэдээлэл авч нөхцөл байдлын явцтай танилцаж ирсэн. Гэвч зарим нэг мэдээлэл дутуу ирсэн байна. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 15-ны өдөр сайжруулсан түлшний чанарын талаар “Хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй” гэдэг дүгнэлт гарч байж.Энэ бол Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн дүнгийн хуудас.” гэжээ.

УТАА, АГААРЫН БОХИРДОЛ БУУРЧ БАЙГАА Ч ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭХ ЁСГҮЙ

УИХ-ын дарга болон зарим гишүүд өнгөрөгч амралтын өдрүүдээр гэр хорооллын айл өрхүүдээр орж сайжруулсан түлшний хэрэглээтэй танилцсанаас гадна мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээллийг хүргүүлсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар:“Сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа ч иргэдийг мэдээллээр хангах ажил дутмаг байна. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байна. Гэхдээ хүний амь нас эрсдэх ёсгүй. Энэ ажилд төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт чухал” гэж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Өнөөдрийн байдлаар ямар байгаа вэ?

Хордсон тохиолдол бүртгэгдэж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд (2019. Аравдугаар сарын 03-15)313 иргэн угаартаж, хордсон гэсэн дуудлагыг эрүүл мэндийн байгууллагад өгснөөс 120 хүүхэд, 173 том хүн байсан. Насанд хүрсэн 22 хүн, долоон хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Бусад нь гэрээр эмчилгээгээ хийсэн. Одоогоор долоон хүний амь нас эрсэдсэний хоёр нь бага насны хүүхэд.

Сүүлийн гурван жилд угаартаж амь насаа алдсан тохиолдлын статистикийг дурдахад улсын хэмжээнд 2016 онд есөн тохиолдол бүртгэгдэж 14 хүн нас барсан, 2017 онд 15 тохиолдол гарч 10 хүн нас барсан, 2018 онд 10 тохиолдол гарснаас 12 хүн нас баржээ. Харин 2019 оныг ярих уу яах вэ?

Одоо амь насаараа хохирсон иргэдийн ар гэрийнхны яриаг хүргэе.

ҮЙЛДВЭРЛЭСЭН ХҮМҮҮС НЬ “АРЬСАА” ИХ ХАМГААЛЖ БАЙНА

“Долоон хүн нас барсан гэдэг бол худлаа тоо. Биднийг хүүхдээ алдчихсан эмнэлэгт байхад нэг айлаас таван хүн угаартаж ирээд хоёр нь нас бараад гурав нь эрчимт эмчилгээ рүү орж байсан. Нас барсан хүний тоо болон угаартсан хүний тоог нууж байна.

Яагаад хүний амь хохирохоос өмнө заавар зөвлөмжөө өгөөгүй юм бэ. Монголчууд өчнөөн жил галаа түлээд ирсэн. Тэгэхэд галлагаа хэрхэн хийхийг бидэнд заах ёстой гэдэг тайлбар хэлээд зогсож байна. Шахмал түлшинд асуудал байхгүй юм бол энэ олон “үхэл” юу юм бэ гэж асуумаар байна. Үйлдвэрлэсэн хүмүүс нь “арьсаа” их хамгаалж байна” гэж тэд ярьсан юм.

Энэ бүхнээс харахад “Хүний амь нас эрсэдсэн нь харамсалтай ч утааны хэмжээ мэдэгдэхүйц багассан. Үргэлжлүүлэн шахмал түлшийг түлнэ” гэдэг дүгнэлтэд хүрч болох ажээ. Агаарын бохирдлыг бууруулах ээлжит энэ алхамсайн ч бай саарч бай ДАХИН ХҮНИЙ АЛТАН АМЬ ЭРСДЭХ ЁСГҮЙ.


Сэтгэгдэл

иргэн [124.158.111.6] 2019-10-18 16:15:49

Энх цагт зүгээр л гал түлсэнээс болоод хүн нас барна гэдэг бол байж боломгүй зүйл. Буруу түлсэнээс болсон гэдэг ойлголт байж болохгүй. 21 р зуун шүү дээ арай л бишүү. Монголчууд дэндүү хүлцэнгүй юмаа.

Зочин [202.131.239.170] 2019-10-17 21:20:22

Зуухны яндангийн нүхийг нүүрсээрээ таглачихвал угаартана. Иймээс түлшээ тааруулж хийх хэрэгтэй.

zoxchin [192.82.68.14] 2019-10-17 14:49:53

TSAHKILGAAN STATSUUD 24 tsagaar hkimiin laborantuud ajillaj co2 n khemjeeg shalgaj ODOO STANTSAAS KHAR UTAA gardaggyi shuu dee, SHATALTIIN GORIMIIG L MERDEKH ESTOI ENEEDER CH CO2 g shalgaj l baigaa

Хаабар [112.72.6.54] 2019-10-17 12:30:31

Хариуцсан нөхөд бүх зуухыг шалгаж хорт хийн хэмжилт хийх ёстой, хэт муйхарлаад бүх зууханд зөв галла гэдэг тэнэг шаардлага тавиад байвало хүмүүс хордсоор л байх болно. Үнэхээр таарахгүй ханан зуух, нам даралтын зуух, автомат зуух гээд олон зүйх ашиглагдаж байна, тэнэг муйхар байдлаар хандаад таардаггүй зууханд түл гээд шахаад байвал иргэдээ алаад л байх болно шүү. Мөн угаасан нүүрсний хаягдлыг үнэгүй авчихаад яаж 150000 төг болгоод байгаа схемээ ил болго, хэт нугалж ашиг хөөцөлдөөд хүний амийг огт хайхрахгүй байгаа шинж харагдаад бна шүү.

Зочин [202.55.188.82] 2019-10-16 22:43:57

Хамгийн түрүүнд зах зээл. Эрх баригч нам сонгуульд ялахдаа хэдэн ч билээ мянган хүнийг ажлын байраар хангана, ажилгүйдлийг бууруулна гэж амлаж гарч ирсэн. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд байдал эсрэгээрээ эргэж байна. Түүний наад захын жишээ нь энэ шахмал түлшний асуудал боллоо. Хүн үхээд сүйд болохдоо ч биш. Өмнө нь ч гэсэн манай мунхаг олон түмэн угаартаж нас барах явдал хэвийн үзэгдэл л байсан. Байгаа байдал, анхиа нь энэ юм чинь биднээс ойр зуурын зовлон тасрахгүй байх нь аргагүй шүү дээ. Осол аваар байна. Зуны урин цагт зугаалж яваад хэдэн зуугаараа усанд үйж байна. Энэ мэтчилэн зөндөө. Энэ бол зүгээр нэг эрх баригч нам, засаг, хөлдүү толгойт Хүрэлсүхээс хамаардаг зүйл биш. Цогц асуудал. Монгол хүний цогц асуудал. Шахмал түлштэй холбогдуулж мунхаг олон дургүйцлээ илэрхийлж байгаа нь ердөө зах зээлээ төрд алдсаных юм. Түүний шалтаг нь угаартах явдал. Хэдэн мянган хүн гадаа зогсож нүүрс түлээ зардаг вэ? Тэд бүгдээрээ өртөг шингэсэн хөдөлмөрөөр гэр бүлээ тэжээж байгаагүй гэж үү?

Зочин [202.55.188.82] 2019-10-16 22:55:10

Ар гэийнх нь ам бүлийг тооцвол хэдэн мянга болох вэ? Тэд бүгд монголын иргэд биш гэж үү? Нүүрсний зах зээлд оролцдог жолооч, уурхайн ажилтан, туслах гээд магадгүй хэдэн зуун мянган хүний зах зээлийг энэ төр нэг л өдөр булаах нь тэр. Та нар яахав ээ, гэртээ сууж бай, би нүүрсийг чинь боловсруулаад зөөгөөд өгье гэж байгаа нь сайхан хэрэг. Харин хэдэн зуун мянган хүн бизнесгүй болох нь эдийн засаг, нийгэмд яаж нөлөөлөхийг Хүрэлсүх тэргүүтэй хоосон толгойтой гахай сүүлтнүүд огтхон ч тооцоолсонгүй. Магадгүй хэдэн зуун мянган хүний зах зээлийг хэдхэн үйлдвэр булааж аваад Хүрэлсүхийн хэдхэн хамаатан цадах нь энэ бүх асуудлын цаадах гол шалтгаан байсан ч юм билүү. Энэ төр өнөөдөр улам л увайгүй болоод байгаа. Иргэдээсээ өөдтэй бүхнийг булааж, зах зээл болгонд эзэн суухаар улайрч байна. Энэ сайн юманд хүргэх болов уу? Мэдэхгүй. АН-ынхны элгээр нь хэвтүүлсэн барилгын салбарыг аварна гэж ороод юу болгов? Нэр зүс нь л өөрчлөгдсөнөөс ялгаа байхгүй гахайнууд л төрөөс төрлөө. Чойжоо гэж нэг ханахаа мэдэхгүй гахай тэргүүн жишээ болно. Бор зүрхээрээ зүтгэж буй компаниуд хаалгаа барьсаар. Чойжоо мэтийн төрөөс төрсөн тэрбумтнууд олширсоор. Энэ бүх увайгүй явдлын өөр нэг жишээ ЖДҮ биш гэж үү? Засгийн тэргүүн хүртэл тэргүүний ждүчин байхаа мартахгүй. Танхимын талаас илүү нь ёс зүйгүй гэж цэвэрхэн нэрлэсэн хууль бус явдалтай орооцолдсон үүн шиг ичгүүргүй засаг нь өмнө нь байгаагүй. Сайд нь буу тулган хувийн хэвшлийн өмчийг дээрэмддэг ийм төр өмнөх 30 жилд байсан эсэхийг мэдэхгүй. Төрийн толгойд дэс дараалан рекетчин, хулигаан, авилгачин, луйварчин, казиночид тодорсон ийм увайгүй төрийг бид тэвчсээр л суух хэрэг үү?

Зочин [202.55.188.82] 2019-10-16 22:38:06

Асуудал "эсрэгцэл"- дээ ч байгаа юм биш. Хүний үхэл эсвэл хордлогод ч биш өөр зүйлд байна.

Зочин [139.5.218.48] 2019-10-16 21:55:12

Эсрэгцэл? Ватдафак?

Зочин [122.201.22.1] 2019-10-16 21:52:13

Сайн түлшинд муу хүмүүс угаартаж амиа алдаад байгаа юм шиг хачин зүйл ярихаа болиосой. Багануурын нүүрсний үхрийн хий 0.3 шахмалынх 1 бүхэл гэхээр шахмал нь илүү хлртой учир хордох нь ойлгомжтой. Өмхий үнэр мэдрэгдэнэ. Шахмал шаталтаа дэмжихгүй ширэм мэт болж уугина. Энэ нь маш аюултай. Яндан дээд зэргийн таталттай зуухны хотол сайн бол шахмал түлш гайгүй асах болтой. Жирийн нүүрс сийрэг бүтэцтэй тул агаар авч хялбар шатдаг. Шахмал түлшийг хуурай түлээ модтой эсвэл түүхий нүүрстэй үeлж өрж түлэх нь арай дээр юм байна. Цогон дээр шахмал түлш нэмж болохгүй. Цогноосоо гал ноцож асахгүй уугих тул аюултай

irgen [198.16.74.205] 2019-10-16 21:36:17

bagnuuriin nuurs ch aimar utaatai shuu dee ee burhaan

Гэр хорооллын иргэд [202.126.89.116] 2019-10-16 20:50:30

Утаа багатай ч хүний амь эрсдэх нь илүү болж бгаа нь .....

Ард [66.181.190.188] 2019-10-16 19:32:11

Гэр хороололынхноос санал асуулга явуулаад асуудлаа нэг тийш нь болгомоор байна.

иргэн [192.82.66.152] 2019-10-16 17:15:08

Яагаад хүн угаартаад байгаа сайн түлш юм бол.Асуудалгүй шинжилгээ гарсан юм бол яагаад хүн үхээд байгаа.Хэргээр өөрсдөө үхээд байгаа юм уу.МАН- болон хүрэлсүхийг заавал муу болгох харлуулахн гэж амь насаа алдаад угаартаад л өвчиний үүр болоод байгаа юм уу над 300 гаруй хүн чинь.Яаж ингэж яриад хэлээд түүнийг нь энэ палдикууд өөгшүүлж чадаж байнаа.Үхье гээд үхдэг болж таарахна уу.Ярьж байгаа үгэндээ жааханч гэсэн жудаг хүн чанар орлуулж болдоггүй юм байхдаа.Утаа цагаан болохоос огт утаагүй болоогүй.Хүмүүс айгаад түлэхгүй байгаа шүү.Цас ороод хүйтрээд ирэхээр жинхэнэ л үнэн төрх нь гарч ирнэ дээ.Ард иргэд олон жил ямар түлшийг түлээд ирсэн.Заалгана гэж юу байдаг юм.Гал буруу түлнэ гэж юу байдаг юм.Яагаад түүхий нүүрс түлэхэд угаартахгүй байгаа.Өмнөх оны угаартал чинь жинхэнэ өөрсдөөс нь болсон.Түүнтэй харьцуулж байгаадаа ичээч эрхэмүүдээ.

Зочин [122.201.31.161] 2019-10-16 16:16:24

Эрх ашигуудын зөрчил гэхгүй юү.

Zochin [150.129.142.82] 2019-10-16 14:41:07

Esregtsel genee ene yu gsn ug ve?

Зочин [122.201.31.140] 2019-10-16 13:54:35

Эсрэгцэл гэж юу гэсэн үг вэ .эсгүүцэл гэх гээд байгаа юм болов уу утга санаа нь тохирохгүй юм. Энэ үг яах алгаггүй харийн аялгуу сонсогдоод байгаа юм даа

зочин [103.26.195.244] 2019-10-20 18:24:38

эрэгцуулэл

tovd saaraltaad neg sonin omhii unerteed l baigaa [66.181.190.207] 2019-10-16 13:29:32

hamgiin gol n irgediin ami nas bid heddugeer zuund amidarch baigaa bilee zaabal hun uhuulj bolohgui shuu ,LONDOND 18-r zuund irged uhej baisan odoo bol 21 -r zuun bolson hotiin tovd ogloo oroi gadaa saaraltaad neg sonin omhii unerteed baigaa

Зочин [217.182.175.63] 2019-10-16 12:26:23

Zika virusnii boov hohogch Batkhand hvvhen icheechee ene sitiig dampuuralchihjee vneheer

хх [202.55.191.205] 2019-10-16 11:15:13

эсрэгцэл гэж монгол үг байдаг юм байхдаа

Зочин [202.131.227.51] 2019-10-16 10:49:54

эсрэгцэл гэж юү гэж байгаам бэ

Зочин [182.160.35.36] 2019-10-16 10:40:41

ЯМАР Ч БАЙСАН УТАА БАГАСЖЭЭ.ӨНДӨР ГАЗАР ГАРААД ХАР.ХҮРЭЛСҮХ АМАРСАЙХАН НАР САЙН БАЙНА.

Зочин [66.181.178.221] 2019-10-16 10:34:23

ЮУ Ч ТҮЛСЭН Ч УТАА ГАРНА ДУЛААНЫ СТАНЦ БАРИАД АЙЛУУДЫГ ДУЛААН ЦЭВЭР УС БОХИРЫГ ШИЙДЭЭД ӨГЧИХВӨЛ

Зочин [103.68.107.22] 2019-10-16 09:41:24

MAN 4 jil hulgai luivar hiij hoorondoo l zodoldloo. oor hiisen yum unendee l alga

Зочин [202.126.88.168] 2019-10-16 09:33:34

Биздуны мангарууд хэзээ олигтой юм хийж блаа. 30 жилийн 20 жилд нь засаглаад улам ядууруулаад л бж бна.

Зочин [59.153.114.191] 2019-10-16 09:18:43

Энэ сайтын эзэн чинь алдарт луйварчин Анандбазар шүү дээ. Бас Зика вирус байна

зочин [103.9.90.98] 2019-10-16 09:04:24

энэ сэтгүүлчийн бичсэн нийтлэл дэх үг үсэг, утга найруулгын алдаа, нэрний алдаа зэргийг хараад өмнөөс нь ичих юм.

Bold o [223.62.216.82] 2019-10-16 08:54:07

Ene uheliim tuldhnees bolj 20 ond MAN usgui husuulna daa..hurdan zailaarsa mangaruudaa

Зочин [73.239.187.223] 2019-10-16 16:04:57

hutsmoi muu pizda uhmoi chi utaandaa hordoj

Зочин [122.201.26.172] 2019-10-16 08:57:59

Erdenee uy?


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.