Бүртгэлтэй ажилгүй иргэд 20.4 мянга байна

Aдмин / Нийгэм

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 9 сард ажилгүй 58.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 15.5 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 47.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 6.1 (9.3хувь) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 (6.6хувь) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 622 (4.2хувь) хүнээр өсчээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.20] 2019-10-16 12:57:58

Ажилгүй хүн байхгүй байхөө. Өдрийн 50к дээр хоолтой ажилд хүн авах гэж хэд хонож байна

зочин [103.57.95.168] 2019-10-16 08:39:16

Худлаа битгий мэдээлэл цацаж бай,монголд ажил эрхлээгүй хүний тоо 800,0 хол давчихаад бгаа юм,үүнд жижиг,дунд үйлдвэргүй улс оронд ажилгүйдэл 20,0 бна гэж худлаа хэлээд юугаа хийнэ,солонгосын хөдөлмөр эрхлэлтийн дэмждэг хүмүүсээс асуу даа,танай монголчууд манайх шигээ үйлдвэрлэл хөгжүүлэхгүй бол хол явахгүй ээ гэж хэлнэ дээ,солонгосчууд жижиг,дунд үйлдвэрлэлгүй байсан оронд хэдэн зуун саяаараа ажилгүйдэлд орсон орон байсныг мэдэх үү?манайд яг л тэр байдал 29 жил үргэлжилэв ээ,бүртгүүлээгүй,бүртгэлгүй ,ажлын байргүй хүмүүс,дипломны голууд,хөдөө орон нутагт ажилгүй хүмүүс гээд тооцвол хэдэн зуун мянгаараа тоологдож бна хөө,хийх ажил үгүй энэ хүмүүсээ гадагшаа гаргаж ажил хийлгэж хөл дээр ни зогсох бодлого та нарт алга даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.