Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ

Aдмин / Нийгэм

Өнөөдөр /2019.10.16/ хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Үндэсний геологийн алба байгуулснаар геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Мөн хоорондоо уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулна. Салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах болон улс орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.145] 2019-10-17 08:56:31

Овоош дээ. Монголын үндэсний үйлдвэрүүдийг үгүй хийж сөнөөхтөйгөө зэрэгцээд монгол геологчдийн хөдөлмөрийн үр дүнг хулгайлаад, геологчдыг маань хөсөр хаясан гэхэд хилсдэхгүй. Монголын газар нутгийн шинжээг харийнхнаар хийлгэдгээ больчихоосой доо.

Shuu [122.11.163.183] 2019-10-16 09:23:36

Zuv bna. Gehdee uy ch medehgui Enhjargal, Sunjidmaa geh met gudamjnii avgai nariig uls tur, bisnesiinhnii gar hul bolgoh gej tavih um bol yamar ch heteggui

Геолог [66.181.187.131] 2019-10-16 08:48:10

Зөв санаа бна. Харин албаны даргад мэдлэгтэй сайн мэргэжлийн хүн томилоорой. Улс төрийн томилгоо хийж юу ч мэдэхгүй, мөнгө хийх гэсэн хүн битгий тавиасай

зочин [103.57.95.168] 2019-10-16 08:20:03

Улсын хэмжээний геологи, хайгуулын байгууллага,геологийн төв лаборитори геологийн яамны мэдэлд байсан бүх зүйлийг анархистүүд устгаж хаясан, устгасан эзэн эзэдүүд ни зи энхболд ба түүний хамсаатан анархистүүд шүү дээ,зи энхболдын хариуцлагагүй өмч хувичилалаас болж монгол оронд ямар их гай авчирсаныг тооцвол төрийн шоронгоор хамсаатангуудан дүүрчих байх өө,ингэж улс орныг хөгжилгүй чөдөрлөж дампуурах зам руу олон салбарыг татан унагааж бгаа шүү дээ,үндэсний лабориторийг геологийн эkспидицтэйн хамт хөгжүүлэх боломж бололцоотой байсныг юу ч үгүй хийж хаясан зи энхболд болон хамсаатаныг шоронд хийж ялын эдэлүүл


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.