Монгол Улсыг сурталчлав

Aдмин / Гадаад мэдээ

Монголын баг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтод анх удаа Японы шигшээ багтай энэ оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Сайтама 2002” цэнгэлдэх хүрээлэнд тоглов. Уг арга хэмжээнд нийт 67800 үзэгч сонирхож, тухайн өдрийн тийз бүрэн борлуулагдсан байна.

Арга хэмжээний үеэр мөн өдрийн 13.00-20.00 цагт Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо болон Монгол оюутны холбоотой хамтран “Сайтама 2002″ цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы хажууд “Монгол павильон” ажиллуулж, манай улсын соёл урлаг, ахуй, зан заншил, хот суурин газар, хөдөө орон нутгийг өргөн хүрээнд сурталчилж, Монгол орны талаарх видео танилцуулга хийх, сурталчилгааны хэвлэмэл материал тараах, монгол дээл, хувцас өмсгөх, Монголын дуу хөгжим, түүний дотор морин хуурын тоглолтыг хийх зэргээр ажиллав. Түүнчлэн уг хөлбөмбөгийн тэмцээнд монголын багийг дэмжигч нарт 400 ширхэг монголын дарцаг тараав. Мөн Токиод үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар”, “MJ House” зоогийн газрууд олон нийтэд монгол зоогоор үйлчлэв.

image

image


Сэтгэгдэл

Монгол [64.119.19.188] 2019-10-17 13:06:56

Монголыг муулах чухал санааг хятад эрлийзууд олжээ !!! Энэ тэмцээнд оролцох нь чухал байдаг юм !!!

Зочин [192.82.70.115] 2019-10-17 01:00:58

Оролцсон нь чжхал шүү дээрх 2 оркод

зочин [139.5.216.50] 2019-10-16 13:35:30

мэдээж .гэхдээ эхлээд хожигдож сурах хэрэгтэй.

Зочин [66.181.188.224] 2019-10-16 13:12:50

110-0 оноогоор хожигдсон гэл үү

Зочин [202.126.89.134] 2019-10-18 03:39:16

Чи бомбог холдоо хургэж узчих тэгээд бич !


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.