Харилцаа холбооны зохицуулах хорооноос сэтгүүлчидтэй уулзлаа

Ц.Анударь / Нийгэм

Өнөөдөр хэвлэл мэдээллийн томоохон сайтууд болон Нийслэлийн онцгой байдлын комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран хуралдлаа. Хурлын үеэр хоёр гол асуудлыг хөндсөн бөгөөд “Нэгдсэн зарлан мэдээллийн систем”-ийг сайтуудаар хэрэгжүүлж, зөвлөмж, мэдээлэл, сэрэмжлүүлгийг ард иргэддээ хэрхэн цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх вэ гэдэг талаар өөрсдийн байр суурийг солилцсон юм. Үр дүнд нь мэдээ мэдээллийн томоохон сайтууд Нийслэлийн онцгой байдлын газраас өгөх сэрэмжлүүлэг, зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй дамжуулахаар санал нэгдлээ. Түүнчлэн нэгдсэн нэг сувгаар мэдээллийн эх сурвалжийг авах үүднээс Нийслэлийн онцгой байдлын хэвлэлийн албанаас долоо хоногт нэг удаа албаны мэдээллийг хүргүүлж байхаар болов.

Монгол Улсын хэмжээнд домайн нэр эзэмшдэг маш олон сайтууд байдаг. Тэдгээрийн чанарыг сайжруулж, мэдээллийн үнэ цэнийг хадгалахын тулд шаардлага хангахгүй зарим мэдээллийн сайтуудыг хаах хүртэл арга хэмжээг авна гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг хэллээ. Домайн нэр олгох эрхийг Датаком компани цаашид хариуцахгүй бөгөөд Үндэсний зохицуулах хороо хариуцахаар болжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.128] 2019-10-16 13:52:23

Domain ner haagaad alah ni dee

Зочин [202.131.227.51] 2019-10-16 09:47:16

бичиг үсгийн дүрэм зааж өгөө.Бичсэн юмнууд нь алдаа авцалдаагүй зүгээр л үгийн бөөгнөрөл.

Энхбаатар [66.181.168.81] 2019-10-16 09:17:00

амжилт хүсье


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.