П. Тэмүүжин: Машиныг минь хараад баяр баясгалан аваасай гэж бодсон

Н.Алтанцэцэг / Энтертайнмент

Бэтмэн тоноглолтой автомашин сүүлийн үед замын хөдөлгөөнд оролцож, хүүхэд болон томчуудын сонирхлыг ихээр татаж байгаа.Энэхүү машин эзэн нь П.Тэмүүжин. Энэ машиныг хийх болсон шалтгаан нь стресс бухимдалтай, утаа униартай нийслэл хотын иргэд болон хүүхэд багачуудад цөөн хоромд ч гэсэн баяр баясгаланг өгөх зорилгоор машинаа бэтмэн болгож тоногложээ. Ингээд бэтмэн машины эзэн П. Тэмүүжинтэй ярилцлаа.

- Таны бэтмэн болгож тоноглосон машиныг хүмүүс маш их сонирхож, зургийг авч байна. Иймэрхүү байдалтай өдөр болгон таарч байгаа байх. Энэ байдал өөрт чинь ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

-Анх хийхдээ "Гоёор хүлээж авах хүмүүс ч байгаа байх. Яасан тэнэг юм бэ" гэж дооглох хүмүүс ч байгаа байх гэж бодож байсан. Гэхдээ хүмүүс юу гэж хэлж байсан ч хамаагүй гээд зориглож хийсэн. Энэ бухимдалтай нийгэмд хүмүүс машиныг минь хараад инээд, баяр баясгаланг аваасай гэж бодсон. Тэр дундаа хүүхэд рүү чиглэж хийсэн. Миний хувьд Улаанбаатарын утааг арилгаж чадахгүй. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маш их стресстэй хөдөлгөөнд оролцдог. Би ийм орчинд машин барьж явахыг хүсээгүй. Мөн хүмүүст муухай мэдрэмж өгөхийг бодоогүй. Иймээс машинаа бэтмэн болгож тоноглосон. Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүст сайхан мэдрэмж өгөх, зөрөөд өнгөрөх нэг, хоёр секундийн хугацаанд хүмүүст инээд бэлэглэхийг зорьсон. Сонин хачин зүйл хийчихвэл хүмүүст инээд бэлэглэх байх гэсэн тооцоолж хийсэн. Миний тооцоо зөв байсан гэж бодож байгаа. Гэхдээ хүмүүсийг яаж хүлээж авах бол гэсэн айдас бас байсан. Харин сүүлийн үед цахим орчинд тавигдсан зургийн доор эерэг сэтгэгдэл их байсан учраас сэтгэл хангалуун байна.

-Замын хөдөлгөөнд ороод удаж байгаа юу ?

-Хөдөлгөөнд ороод удаагүй байгаа. Гурван өөр газар хийгдсэн.Тухайлбал, будаг , ерөнхий хэв нь өөр өөр газар хийгдсэн. Иймээс нэг газраас нөгөө газар руу явах хооронд хүмүүс зургийг нь аваад цахим орчинд тавьсан. Миний хувьд бүх тоноглолоо хийж дуусгасны дараа хүүхдэд бэлэг барих гэж байсан. Гэвч цахим орчинд зураг нь тавигдсан учраас нууц биш болсон. Одоо ч гэсэн бүрэн дуусаагүй, ажил нь 60 хувьтай явагдаж байгаа. Бүрэн тоноглож дуусаагүй хирнээ унаад явж байна. Дотор засал хийгдэнэ.

МИНИЙ МАШИНЫГ ТОМ ХҮМҮҮС Ч СОНИРХОЖ БАЙГАА

-Дотор заслыг хэзээ хийж дуусах вэ?

-Би өөрөө ажил ихтэй болохоор амжихгүй байгаа. Өөр хүмүүст даатгахаар санаанд хүртэл хийхгүй байна. Өөрөө нэг бүрчлэн хийхгүй бол болохгүй. Хэн нэгнээр хийлгэчихээд дараа нь ингэж хийдэг байж гэж харамсахааргүй л юм хийх гээд хичээж байгаа. Ажил ихтэй болохоор амжихгүй байна. Завтай чөлөөтэй байсан боо хурдан хийчихмээр л байна. Бүх зүйл хийгээд 100 хувь болохоор илүү гоё болно гэж найдаж байгаа. Энэ тоноглосон машиныг хүүхэд гэлтгүй том хүмүүс ч гэсэн сонирхож хүлээж авч байгаа. Иймээс ахиад өөр машиныг үлгэрийн баатраар тоноглох санаатай. Би өөрөө шоколадтай тортонд дуртай. Хүн болгон тортонд дуртай байх . Хотоор шоколадтай торт яагаад явж болохгүй гэж. Гэхдээ энэ машинаа бүрэн дуусгасны дараа хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

image

-Та ямар мэргэжилтэй хүн бэ. Автомашины инженер юм уу?

-Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн. Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Бэтмэн машин олны анхаарлыг ихээр татаж байгаа. Кино болон рекламд тоглох санал ирж байна уу?

-Машинд санал ирж байгаа. Тухайлбал, Хүүхдийн парк дээр болох “Halloween”-ны баярт ирж хүүхэд баярлуулаач гэдэг санал ирсэн. Энэ саналыг хүлээж авсан.

-Таны тоноглосон машиныг иргэд маш их сонирхож байна. Иргэдийн зүгээс машинаа тоноглуулах санал ирж байна уу?

-Олон бол тааралдаагүй. Машинаас бууж суух хооронд хүмүүс машин тэргээ янзлуулж болох уу. Өөртэй чинь холбогдож болох уу гэсэн санал ирсэн. Гэхдээ олон биш хоёр гурван л санал ирсэн байгаа. Энэ машиныг хүүхэд зориулж хийсэн.

image

ЗАМЫН ЦАГДАА НАРТАА БАЯРЛАЛАА

-Замын хөдөлгөөнд оролцохоор цагдаа зогсоож байна уу?

- Анх замын хөдөлгөөнд оролцохдоо хэцүү байх болов уу гэж бодож байсан. Гэтэл замын цагдаа нар яасан хөөрхөн юм бэ. Ямар их сэтгэл гаргаж хийсэн юм бэ гэх мэтээр гоё хүлээж авсан. Иймээс замын цагдаа нартаа баярлаж байгаа.

-Машинаа хүүхдэд зориулж бэтмэнээр тоноглож. Та өөрөө хүүхэдтэй холбоотой ажил эрхэлж байсан уу?

-Би өөрөө хүүхдийн байгууллага ажиллуулаад долоон жил болж байна. Иймээс хүүхдэд зориулж бэтмэн машинаа хийсэн . Хүүхдийн эерэг сэтгэгдэл, инээд баяр баясгалан маш хүчтэй зүйл. Одоо үүнийг илүү ихээр мэдэрч байна. Өмнө нь мэдэрч байсан.

-Хүүхдийн холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа болоход машинаар туслалцаа үзүүлээд өгөөч гэвэл та туслалцаа үзүүлэх үү?

- Мэдээж үзүүлнэ. Гэхдээ хүүхдүүдийг суулгаад хотоор зугаалуулаад явах боломж байхгүй. Маш олон хүүхэд цугласан арга хэмжээнд хүүхдүүдийг баярлуулна. Мөн гудамжаар явж байгаад хүүхдүүд бэтмэн машин хараад нүдэнд нь баяр баясгаланг өгч байгаа гэдэгт найдаж байгаа. Орой үдшийн цагаар хүүхэд ихээр цугласан кино театр болон тоглоомын газарт зогсохдоо гэрлийг нь асаагаад орхичихдог.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:37:37

ZAP [202.131.228.66] 2019-12-12 17:37:37

ОЮУНТУЯА [66.181.161.96] 2019-11-15 18:22:31

гоё болжэ амижалт

Зочин [182.160.1.202] 2019-10-21 18:31:20

Ийм гаж машиныг кино болон шоу арга хэмжээнд зориулан хийж тухайн зориулалтаар нь ашигладаг болохоос байнга унаж хөдөлгөөнд оролцно гэвэл том яндантай машин орилуулж давхиад байдаг гаж донтой нөхдүүдтэй адил болно.

Иргэн [49.0.213.33] 2019-10-21 12:49:55

ГОЁ ЯНЗАЛЖЭЭ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ЭНИЙГ Л ХЭЛЭХ БАЙХ

Зочин [202.9.42.208] 2019-10-20 21:19:20

машин хараад дургүй хүрдэг болоод байна шүү, энэ новшийн балай түгжрэлээс болоод (:

Gadaadad baidag [66.181.190.103] 2019-10-18 18:25:45

90-d onii uyed gadaad ruu anh garaad iim tonogloson mashin haraad mash ih sonirhood hardag baij bilee

I [124.158.95.5] 2019-10-18 09:46:09

wow nice

эмч [203.91.115.38] 2019-10-17 15:14:59

өөрийн хүсэл зорилготой, тэмүүлэлтэй хийе гэснээ хийнэ гэдэг бол хуруугаа ч хөдөлгөхгүй хийдэг шүүмжлэх гэдэг муухай юмтай харьцуулашгүй бүтээлч чанар шүү

Zochin [66.181.161.66] 2019-10-17 13:38:47

Iim zuil dr hurtel sorog handlaga bh gj itgemeergui yum.mongolchuud mindee

Зочин [202.9.45.70] 2019-10-17 12:45:24

ккк

Зочин [112.72.12.4] 2019-10-17 12:25:17

Ямар гоё юм бэ өөдрөг үзэлтэи таньд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Zochin [172.58.43.226] 2019-10-17 11:59:18

Bohir sordog mashin yumuu bar suul n haa bainaa.esvel shorongiin huyagt mishii yu

Зочин [150.129.143.186] 2019-10-21 09:19:51

166.181.161.8 янзтай хэллээ

Зочин [66.181.161.8] 2019-10-19 09:54:16

Чи бид мэтийн бараг хөгшчүүлд зориулж хийсэн биш. Бидний санаа бодол хэнд хамаатай юм. Хөвгүүдээсээ асуу. Тэдэнд ямар байх нь харин бидэнд хамаатай.

зочин [202.131.225.150] 2019-10-17 10:50:07

гоё юмаа

Зочин [59.153.114.41] 2019-10-17 10:39:56

Humuus yu ch gej oilgono bodno ter hamaaguu ee,gehdee chi uuriinhuuruu buteelch bga n taalagdaj bn

Mandah [59.153.114.41] 2019-10-17 10:38:37

Huurhun mashin bna deerees n ulaan unguur chimeglwvch bur ynztai ok amjilt .Mongoliin mini zaluus iim buteelch bgasai

Зочин [150.129.142.154] 2019-10-17 10:32:54

Оршуулгын авсан машин шиг л болчихож, муухай харагдаж, сэтгэл сэрдхийлгэлээ!!!

Зочин [66.181.161.8] 2019-10-19 09:46:27

Оршуулгын машин чинь гандантай адилхан харагддаг. Энэ машин бол Бэтмэн байна.

batman [192.82.70.177] 2019-10-17 14:57:36

xuts muu pi mini

Зочин [66.181.161.64] 2019-10-17 11:41:33

zail golgontsor min

Зочин [202.5.206.181] 2019-10-17 09:27:11

Хөөрхөн юм аа баярлалаа

Сайн [202.131.245.34] 2019-10-17 09:18:20

Мундаг, сайхан сэтгэлтэй, шинэ үеийн жинхэнэ монгол залуу хүн байна. Та хэд л Монголыг аварна, хөгжүүлнэ, та нарт бүрэн дүүрэн итгэж байгаа шүү. Чи, Хатанбаатар, өөр бусад шинэ үеийн залуус байна аа байна.

MGL [202.126.89.235] 2019-10-17 07:55:09

Mash ih hudulmur saihan bolj

Зочин [202.179.31.105] 2019-10-17 07:50:35

Спаидэрмэнийг хийвэл галзуурна даа. Хамгийн дуртай баатар нь.

Зочин [66.181.161.8] 2019-10-19 09:58:06

НДШ гм-ийг бууруулбал Бэтмэнтэй мөр зэрэгцээд явах юмсан.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.