Хүхэрлэг хийн агууламж өмнөх оноос өндөр гарсан

Ц.Анударь / Нийслэл

Есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын эхний долоо хоног хүртэлх агаарын чанарын индексийг харахад хамгийн бохирдолтой цэг нь Баянхошуу орчмоор байгаа бөгөөд РМ10 том ширхэгт тоосонцор дөрөвдүгээр үзүүлэлт буюу бохирдолтой хэмжээнд хүрсэн гэ Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдсэн.

Агаарын чанарын индексийн зургаан үзүүлэлт:

  1. Цэвэр
  2. Хэвийн
  3. Бага бохирдолтой
  4. Бохирдолтой
  5. Их бохирдолтой
  6. Маш их бохирдолтой

2019 оны аравдугаар сарын 7-14-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдолд хамгийн ихээр нөлөөлж байгаа нь тоосонцрын агууламж. 2018 оны мөн үед том ширхэгт РМ10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж нь 106 байсан. Харин өнгөрсөн долоо хоногт 128 болсон байна.

Нарийн ширхэгт РМ2.5 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж нь өнгөрсөн онд 49 байсан бол энэ онд 34 болж багассан байна. 24 цагийн дунджаар хамгийн их агууламж нь 2018 онд 102 байсан. Өнгөрсөн долоо хоногт 63 гэж гарчээ. Мөн адил стандартаас давсан тохиолдлын тоо хувиар 32-оос 14 болж буурчээ.

Агаарт байгаа түгээмэл бохирдуулагчдыг хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, РМ10 том ширхэгт тоосонцор, РМ2.5 нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн зургаан төрлөөр авч үздэг. Улаанбаатар хотод өвлийн улиралд өндөр хэмжээтэй байдаг нь тоосонцрын агууламж байдаг байна. Түүнчлэн агаарын бохирдолд цаг уурын өөрчлөлт, бүтээн байгуулалт, зам барилга болон нүүрс хамгийн их нөлөөлдөг байна.

Хүхэрлэг хий долоо хоногийн дундаж 2018 оны өдийд 10 гарч байсан бол энэ сарын 7-14-ний өдрүүдэд 19 байна. 24 цагийн дунджаар хамгийн их агууламж өнгөрсөн онд 47 байсан бол өнгөрсөн долоо хоногт 98 байсан байна.


Сэтгэгдэл

Zochin [43.242.243.237] 2019-10-20 20:18:44

Shahmal tulshee avch chadahgui heseg ny negee muuhai duvuinii rezin undaanii sav ene teree tuleed baigaa baikh ahig baina bur avch chadahuid ny burtgeljueed avaad rgvel bolohgyu yu

Амьдармаар бнашдэ [202.9.42.160] 2019-10-20 15:13:03

Тийм байхаа үргэлж толгой өвднө охин минь бас байнга толгой нь өвдөөд гээд бга гадуур нэг ийммуухай үнэр үнэртээд одоо бүр тэр үнэр хамараас салхаа болилоо дотор муухайраад хордоод бна гэсэн үгүү яанаа одоо арга хэмжээ аваасайдаа

Зочиг [59.153.114.37] 2019-10-19 20:54:19

Химийн хүрээлэнгийн захирал жаргалсайхан гуай л тайлбар хэлмээр юм аа. .Би БИ БИ гээд орилоод байдаг авгай хог ярьж тэнэгтэж байхаар нүүрсний найрлагаа ярьмаар даа....тэнэг авгай

Иргэн [64.119.22.124] 2019-10-19 20:33:49

Шахмал түлшнийхээ хүхэрийг багасгах арга хэмжээ авч эхэлсэн болов уу

Irgen [202.179.26.111] 2019-10-17 17:36:41

Nanaih ch hanan piisin dul zuuhand saijruulsan tulsh tulj l baigaa. Zarim udur ugluu jaahan oroi ahiuuhan hiij tuleed baiga. Sain ym baina. Dajgui sain ymaa

Irgen [66.181.161.74] 2019-10-17 17:35:49

Barilgajuulah ym bol utaagui bolno shuu dee

Irgen [202.179.26.111] 2019-10-17 17:31:46

Nuguu dugui, haimaraa yu yu ch bilee teriigee tuleed baigaa gesen biz de. Hetsuuch ymaa yadyugaaraa turii bariad

Зочин [122.201.22.1] 2019-10-17 14:46:52

Харагдах утаа тоос нь буурсан ч хортой хийнүүд нь дахин өссөн нь их аюултай юм даа. Удаанаар хордрж байсан бол одоо түргэн хордуулах хийгээр амьсгалаад эхлэхээр юу болох нь хэцүү харагдаад явчихлаа даа. Шахмал түлшийг хортой учраас асуудал үүсгээд байна тэрнээс хэн 1ний ажлыг буруутгаад нураах гээд байгаа юм угаас алга. Галлагаа бага гадаа агаар хөнгөн салхитай байхад иннэж байгаа юи чинь 9 эхлээд хүйтэн нягт агаар тогтож салхигүй болохоор юу болох вэ гэдэгт бүгд түгшиж байна

moogii [66.181.161.76] 2019-10-17 13:55:47

medeej shuu dee

Зочин [202.55.188.35] 2019-10-17 13:25:10

Medee.mn neeree ardiin namiig doosh hiih um yu bna geel bj bdag bhdaa

d [202.126.89.211] 2019-10-17 13:17:56

nuuj baij baahan hun alab daa horchidoo

Зочин [192.82.67.226] 2019-10-17 12:51:26

Шахмал түлшнээс гурав дахин их гарч байна.та толгой өвдөж банх нэвэл та хүхэолэг хиын хордлж байна гэсэн үг

Зочин [66.181.183.59] 2019-10-17 14:23:19

Тийм

Зочин [103.26.192.22] 2019-10-17 12:43:04

Khukher naad niitiin teevriin yambii autobus-aas ikh yalgarch bgaa sh dee!!!!

Иргэн [202.179.27.163] 2019-10-17 11:52:40

Агаарын чанарыг нийслэлийн 12 станцын хэмжилтээр гаргадаг нь ,"Агаарын чанар" сайтад байна. Гэтэл хамгийн их утаатай 7 станцын (Баянхошуу, Толгойт, Нисэх, МҮОНРТ, Амгалан болон Мишээл Экспо, Бөхийн өргөө) мэдээнд нүүрстөрөгчийн дутуу ислийн тоо хэмжээ огт бичигдэхгүй байна. Ийм байхад агаарын чанарын ерөнхий дүн үнэн зөв гарахгүй. Хүхэр өндөр байгаа бол нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ мөн өндөр л байж таарна

Зочин [66.181.183.59] 2019-10-17 14:23:40

Тийм бн

Зочин [192.82.71.118] 2019-10-17 11:52:16

Манан-гийн


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.