Энхийг сахиулагчид өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд гэр бэлэглэлээ

Н.Алтанцэцэг / Нүүр

Онцгой байдлын ерөнхий газраас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчид сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгууллаа.

Энхийг сахиулагчид НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Жаргал, Хөвсгөл аймагт байрлах ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Гүний усны сургалтын төв”-д болон өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадам нарт таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулан өгсөн юм.

image

Энэ үеэр, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн хөдөлмөрийнхөө үр шимээс хуваалцан сайн үйлсийн аяныг өрнүүлсэн алба хаагчдаараа бахархаж байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа бөгөөд өдгөө 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байна” гэв. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид хуримтлал үүсгэн Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажиллаж байгаа болон иргэдэд гэр бэлэглэдэг сайн үйлсийн аяныг 2017 оноос эхлэн зохион байгуулж байгаа аж.

НӨХӨР НАС БАРСНЫ ДАРАА ХАДМУУД НАМАЙГ ГЭРЭЭС ХӨӨСӨН

Өрх толгойлсон олон хүүхэдтэй иргэн Д.Цэцэгбадамаас зарим зүйлийг тодрууллаа.

-Онцгой байдлын байгууллагаас Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба таван ханатай гэр бэлэглэлээ. Таны сэтгэгдэл ямар байна вэ?

-Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд маш их баярлалаа. Өрх толгойлсон 5-12 насны дөрвөн хүүхэдтэй хамт амьдардаг. Хоёр том хүүхэд долдугаар анги, дундах хүүхэд хоёрдугаар ангид сурдаг. Харин бага хүүхдээ би өөрөө хардаг болохоор ажилгүй байгаа.

-Ажил олдвол хийх үү?

-Ханьтайгаа байхад бид буйдан хийдэг байсан. Бурхан болсноос нь хойш ажил хийгээгүй. Хадмууд нөхөр өнгөрсний дараа гэрээс хөөсөн. Би дөрвөн хүүхдээ аваад өмссөн хувцастайгаа гэрээс гарсан. Тухайн үед их сургууль болон арван жилийн ангийн хүүхдүүд дэмжиж таван ханатай гэр авч өгсөн. Одоо тэр гэр их муудчихсан. Онцгой байдлын байгууллагаас Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн хүмүүс надад таван ханатай гэр бэлэглэсэнд маш их баярлаж байна. Би Хөдөө аж ахуйн их сургуулийг Ойн аж ахуйн инженерээр суралцаж төгссөн. Уг нь мэргэжлээрээ хаана ч ажиллах боломжтой.


Сэтгэгдэл

Zochin [202.131.250.130] 2019-10-20 04:31:38

Hadamuud ni ih muu humuus yumaa yaj nylh 4huuhedtei hunig here’s ni uvlin huitend huudug bnaa,Tursun huuginee huuhduudig shuu bas.Nylh 4huuhedtei hun yaj ajil hiih ve.harin ch setgelin hattai sain ohin bna.sanaa sain bol zaya sain.sain yvnaa.harin bar hotiin I zasag darga niigmiin ajil tamgiin yu hiij Turin mungu avsan humuus ve.bas surguulin niigmin ajiltai gej bgaa bizdee

Зочин [139.5.218.137] 2019-10-18 08:32:44

Saihan setgeltei hunuuus bn bayrlaa

зочин [202.179.27.247] 2019-10-18 07:49:36

энэ эмэгтэйд тусласан та бүхэнд баярлалаа. Хүүхдүүд нь сайн сайхан явж эх орондоо ачийг нь хариулна. Анхлан мэдээ бэлтгэсэн сэтгүүлчид ч баярлалаа

sywd [202.126.88.68] 2019-10-18 07:33:34

Hadamyydaa myygaa uzuulehgui ajil hiij saihan amidaraarai. Amidrald ni az jargal husie. Hadamyyd ni hun chanargui muu humuus ba. Heleh ug alga.

Иргэн [202.179.10.162] 2019-10-18 15:53:34

Маш муу хүмүүс юм аа

Tusa [66.181.168.81] 2019-10-18 06:56:35

Хүнд сайхан сэтгэл төрүүлсэн, сэтгэлийн их бэлэг өгсөн энхийг сахиулагчдаараа бахархаж байна. Та бүхний амьдрал алтан нар шиг үргэлж гэрэлтэн цацарч байх болтугай. Харин Цэрэнбадамын хадмууд хүн чанараа алдсан малнууд байна даа. Удахгүй бурхны оронд одохоос цааш буян үйлдэх л хэрэгтэй байсан юм даа. Хогийн шаарнууд.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.