Нэг удаагийн нийлэг хальсан уутыг ашиглахгүй байхыг анхааруулж байна

Aдмин / Хууль

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарын шуурхай мэдээллийн утсанд иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 76 дугаар, 1047 тоотод байрлах “Хөвхөргийн гол” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар Монгол улсын Засгийн газрын 189 дүгээр “Нийлэг, хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг зөрчиж хүнсний зориулалтын бус сав, баглаа, боодол болох 0.035 мм-ээс доош буюу 0,017 мм хэмжээтэй нэг удаагийн нийлэг хальсан уутыг сав, баглаа, боодолд ашиглаж байсан нь тогтоогдсон тул илэрсэн зөрчилд нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, шаардлага хангахгүй нэг удаагийн 5 нэр төрлийн 1049 ширхэг, 34.080 төгрөгийн үнэ бүхий нийлэг хальсан уутыг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч, улсын орлого болгуулахаар Нийслэлийн Зөвлөлд хүргүүлж ажиллалаа.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

zochin [202.131.246.74] 2019-10-19 09:10:55

ИЙМ БОЛХООРОО Л ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ШДЭЭ. ОБ КАПИТАЛ-Д ЗОРИУЛЖ ХУУЛЬ ГАРГАСАН. ХАА САЙГҮЙ ГЯЛГАР УУТ ХЭРЭГЛЭЖ БАЙНА. НИМГЭН ЗУЗААН ЧУХАЛ ЮМУУВ УУТ Л БОЛ УУТ БАЙМААР ЮМДАА.

Зочин [202.55.188.43] 2019-10-18 19:39:52

Үл бүтэх утопи гэж

Зочин [202.9.42.169] 2019-10-18 17:39:41

Хогийн уут гэж хар уутыг худалдаалахыг зөвшөөрч бусад гялгар уутыг худалдаалахыг хориглочих.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.