Ц.Нямбаяр: Онцгой байдлын газар нисэх нэгжтэй болох төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлнэ

Н.Алтанцэцэг / Нийслэл

Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяртай ярилцлаа.

-Онцгой байдлын ерөнхий газарт нисэх нэгж байгуулагдахаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмжийн шинэчлэл болон онцгой байдлын байгууллагад ашиглагдаж байгаагүй агаараас аврах ажиллагаа явуулах эрэн хайх. Мөн төрөл бүрийн цагийн байдлаас болж үүссэн гамшиг гал, түймэр, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх зэрэгт ашиглах зориулалтаар тоноглосон нисдэг тэрэг бүхий техниктэй болно. Үүнийг дагаад нислэгийн сургалт болон нисэгч, техникийн ажилтнаа бэлтгэх, сургах чиглэлийн төсөл юм. Одоогоор Онцгой байдлын ерөнхий газарт байхгүй байгаа нефтийн бүтээгдэхүүн гарсан гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, хэт хүйтэнд гал унтраах автомашин, гал унтраах онцгой албаны авто механик шатны автомашин гэх зэрэг 42 нэгж техник нийлүүлэх төсөл хоёр жилийн хугацаанд хоёр талдаа ажиллаж, тодорхой судалгаанууд хийгдэж хэрэгжихээр болсон. Монгол Улсын Сангийн сайд, Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа элчин сайдтай гарын үсэг зурсан байгаа.

-Хэдэн төгрөгийн төсөл хэрэгжих вэ?

- Энэ төсөл нийтдээ 57 орчим сая еврогийн өртгөөр онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон Онцгой байдлын газар нисэх нэгжтэй болох төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Төслийг хэрэгжүүлэгчид манай улсад ажиллаж, Онцгой байдлын газарт нэн шаардлагатай байгаа эдгээр техникийг ажиллуулах техникийн нөхцөл болон сургалт явуулах газар байр талбайтай ирж үзэж танилцсан. Үүний үр дүнд энэ төсөл хэрэгжихээр болсон.

-Төслийн санжүүжилтэнд ямар нэгэн хөнгөлөлт байгаа юу?

-Ерөнхийдөө төслийн санхүүжилт Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ. Төсөл маань 30 жилийн хугацаатай, жилийн 0.08 хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээлд хамаарч байгаа. Иймээс энэ зээлийн хөрөнгөөр Онцгой байдлын ерөнхий газар тоног төхөөрөмжөө шинэчилж өндөр төвшинд хүрэх зорилт тавиад ажиллаж байна.

НИСДЭГ ТЭРЭГНИЙ ТӨСӨЛ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ХЭРЭГЖИНЭ

- Төсөл хэдэн жилийн хугацаатай хэрэгжих вэ?

- Нисдэг тэрэгний төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Харин галын автомашины төсөл бидний төлөвлөснөөр жилийн дотор хэрэгжүүлэх боломжтой. Төслийн хүрээнд галын машин нийлүүлэхээс гадна орчин үеийн тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчнээ сургах сургалтыг үйл ажиллагаа давхар хийгдээд явна.

-Боловсон хүчнээ бэлтгэх ажил хэрхэн хийгдэх бэ?

-Онцгой байдлын ерөнхий газрын нисэх нэгж газрын техникийн ажилтан, нисэгч нарыг төслийн хүрээнд Францын сургагч багш нар ирж бэлтгэнэ. Мөн төсөл хэрэгжүүлж байгаатай холбогдуулан ажиллах боловсон хүчний нөхөн хангалтыг хийх, шинээр хүмүүсээ сургаж дадлагажуулах ажил төслийн хүрээнд хийгдээд явна.

-Танай байгууллага нисдэг тэрэгтэй болно. Агаарын зөвшөөрөл энэ тэр гээд бөөн асуудал бий?

-Нисдэг тэрэгний нэгж байгуулагдах асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтарч ажиллаж байгаа. Нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөвшөөрөл авах асуудал Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм журмын хүрээнд хийгдээд явна. Иймээс бид боловсон хүчнээ бэлтгэх , нисэхийн олон улсад болон дотооддоо мөрддөг журам дүрмийг хуулийн хүрээнд барина.

-Аврах ажиллагаа явуулах нисдэг тэрэгний хувьд тоноглол болон бусад зүйл ямар байх вэ?

-Нисдэг тэрэг тусгай тоногоор тоноглогдсон байна. Ямар гамшгийн нөхцөл байдал үүссэнээс хамаарч хүн тээвэрлэх үү, өвчтөн авч ирэх үү, бие бүрэлдэхүүнээ голомтод хүргэх үү, аврах ажиллагаа агаараас явуулах уу гэдэг онцлогтоо тохирсон тоноглол солиод хийж, угсарч авч явах тоноглолтой ирж байгаагаараа давуу талтай. Зөвхөн хоосон устай нисдэг тэрэг биш. Аврах ажиллагаа явуулах бүрэн боломжоор хангагдсан тоноглогдсон нисдэг тэрэг ирж байгаа.

МОНГОЛ ОРНЫ НӨХЦӨЛД БОЛОН ХЭТ ХҮЙТЭНД ТОХИРСОН ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ АВТОМАШИН НИЙЛҮҮЛНЭ

-Галын машины хувьд ямар байх вэ?

-Галын машины хувьд Франц улсад үйлдвэрлэсэн машинууд ирнэ. Энэ нь монгол орны нөхцөлд, хэт хүйтэнд тохирсон туулах чадвар сайтай автомашин байх юм.

-Тоо хэмжээний хувьд...?

-Гал унтраах үндсэн ангид 42 машин төслийн хүрээнд нийлүүлэгдэнэ. Гал унтраах үндсэн албаны автомашин буюу авто механик шат, хэт хүйтэнд гал унтраах автомашин. Мөн Монгол Улсад байхгүй нефтийн бүтээгдэхүүнийг унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэгдэхээр болсон.

-Тэгэхээр онцгой байдлын бүх чиглэлийн техник тоног төхөөрөмж давхар шинэчлэгдэнэ гэж ойлгож болох уу?

- Тийм ээ. Бүх төрлийн агаараас аврах ажиллагаа явуулах, гамшгийн голомтод бие бүрэлдэхүүн хүргэж шуурхай арга хэмжээ авах ажиллагаанд зориулагдсан орчин үеийн техник тоног төхөөрөмжийн хангалтаа хийнэ.

-Тоног төхөөрөмж сайжирч байгаа юм чинь аврах ажиллагаа улам сайжирна биз дээ?

-Гал унтраах тоног төхөөрөмж дэлхийн зах зээлийн өртөг өндөртэй байдаг. Иймээс тэр болгоныг улсын төсвөөр авах боломж байхгүй. Төслийн хүрээнд өндөр хөгжилтэй орнуудын хэрэглэж байгаа тоног төхөөрөмж Oнцгой байдлын газарт нэмэгдэнэ.

-Боловсон хүчний хувьд хэр хүртээмжтэй байгаа вэ?

-Нисэх чиглэлийн боловсон хүчнийг шинээр сургаж авна. Онцгой байдлын ерөнхий газарт нисэхийн чиглэлийн салбар байхгүй учраас шинэ боловсон хүчин бэлтгэж, дадлагажуулна. Гал унтраах автомашины хувьд манай боловсон хүчнүүд сургалтад хамрагдсаны дараа ажиллуулах бүрэн боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [83.23.240.89] 2019-10-22 15:43:09

Saarald orson naadah tosol chin budaa

Зочин [192.82.75.135] 2019-10-22 01:14:49

Яасан ч хэцүү юм дээ. Мэдээ, ярилцлага унших ч арга алга. Дандаа нэгнийгээ муулах юм. Яагаад зүгээр мэдээллээ аваад өнгөрүүлж болдоггүй юм бэ. Бүх мэдээний дор хардсан, харааж зүхсэн үгс байх юм

Зочин [202.55.188.38] 2019-10-21 18:55:00

Bi nisgegch bolyo

Cnl [203.91.115.48] 2019-10-21 10:35:30

БАДРАЛ АРИУНБУЯН МЭТИЙН ЦҮНХ БАРИГЧ ШУНАЛТАЙ ХҮН СҮГНҮҮДЭЭС САЛААГҮЙ ЦАГТ ОНЦГОЙ ӨӨДЛӨХГҮЙ. ТА НАР ҮЙЛ ЛАЙГАА ЭДЛЭХ НЬ ГАРЦААГГҮЙ ШҮҮ. БАДРАЛ ЧИ МИ ЭНХБОЛД ЭЛБЭГ НАРТАЙ ХОР ХИЙЖЖ ЁРӨНХИЙЛӨГГЧИЙН СОНГУУЛИАР ХОТ ХӨДӨӨ ЯВЖ БАТТУЛГА ЁРӨНХИЙЛӨГЧИЙГ МУУЛЖ ИХ ХАРЛУУЛУУЛСАНН ДАА. ШАНД НЬ ТА 2 ГЁНЁРАЛ ЦОЛ АВСАНН ЧИНЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН ШҮҮ ДЭЭ.

Зочин [198.16.76.29] 2019-10-21 10:45:07

Энэ одоо мэдрэл муутай нөхөр үү. Харин ч наад хоёр даргыг чинь Онцгойхон нь хүндэлдэг юм билээ ш дэ. Маш их зүйл хийж байгаа дарга нар гэдэг юм билээ. Намын балай гар минь зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсээс холхон байсан нь дээр шүү

Зочин [103.80.210.19] 2019-10-21 09:20:30

Ой хээрийн түймэрт ашиглагдах боломж бүхий туулах чадвар сайтай гинжит трактор Зүүнхараагийн унтраах ангид авч өгөх техник сайжруулах санал байна хурандаа Нямбаяр танд танилцуулах сөнал байна трактор зүүнхараад байгаа

zochin [202.21.110.38] 2019-10-21 08:35:19

Ontsgoi baidal irgenii nished yamar hamaatai gej. Irgenii nisehiin huulias gadna ulsiin nisehiin huuli gej bdaggui bil uu. Huuli durmee medehgui bas neg sain duriin uran saihanchid garah ni ee.

Rtf [83.23.240.89] 2019-10-21 08:13:22

Manaihan nisdeg tergiin an mand nisgeed avaart orood jumyn tonood huglen de ih untei tuunii orond hiatadaas avz arai hiamd oirhon bas l neg hogiin chihee biz de


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.