Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдөр ашиглаж эхэлнэ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Явган зорчигч өөрөө удирддаг гэрлэн дохио өнөөдрөөс /2019.10.21/ эхлэж ажиллана. Ингэснээр жолооч нар шаардлагагүй зогсолт хийхээ болих юм байна.

Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр “Яармагийн замын явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохио бүхий гарцаар гарах явган зорчигч өөрөө удирддаг гэрлийн товчлуур тавьсан ба даваа гаригаас ажиллаж эхэлнэ. Хөдөлгөөний эрчмээс үл хамааран явган зорчигч байхгүй тохиолдолд ч хориглосон улаан гэрэл асаж хөдөлгөөнийг саатуулдаг байсныг өөрчилж явган зорчигч ирсэн тохиолдолд өөрсдөө асаах боломжтой болж байгаа ба замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж жолооч нар шаардлагагүй зогсолт хийхгүй болж байна. Явган зорчигч гарцаар гарах үедээ товчлуурыг дарж ямар гэрэл асаж байгаагаас шалтгаалан 15-20 секундийн дараа зөвшөөрсөн ногоон гэрэл асаж явган зорчигч нар гарцаар зам хөндлөн гарах боломжтой болж байгаа юм. Харин жолооч нар үүнээс үл хамааран гэрэл дохионы зохицуулга бүхий явган хүний гарцын орчим хурдаа тохируулж анхаарал болгоомжтой яваарай” гэж бичжээ.

image

image


Сэтгэгдэл

hi [37.47.200.28] 2019-10-21 04:07:33

Evropt dan iim bh yum zuv

Зочин [203.91.116.226] 2019-10-21 03:35:44

энэ их зөв шийдэл шүү. санаагаар болдог бол сургуулиудын орчны явган хүний гарцад ийм болгомоор байгаа юм. тэгэхгүй бол ид ачааллын үед нэг хүүхэд ирхэд хөдөлгөөн хаагаад тэр орчмыг түгжрэл дээр нь түгжээ үүсгээд байдаг.

Зочин [202.9.44.109] 2019-10-21 02:31:00

ОХУ-д бол 1970-иад оны дундуур ашиглаж байсан юм. Хувь хүний ухамсараас л ихээхэн шалтгаална даа. Явган хүний урсгал бага болохоор болох байх

Зочин [103.111.68.3] 2019-10-21 01:25:41

ДААНЧ ТЭГМЭЭР ЮМДАА, ЯВГАН ЗОРЧИГЧ БАЙХГҮЙ БАЙХАД ШӨНӨ УЛААН ГЭРЭЛ АЧИХДАГ, ЯВАХ ХЭЦҮҮ ЗОГСОХ БАС ХЭЦҮҮ...

би [202.70.44.46] 2019-10-21 01:29:30

үнэн шүү, хүн, машин аль алинд нь их цаг хожоотой


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.