648 тонн хог хаягдлыг татан зайлуулжээ
Дархан хот байгуулагдсаны түүхт 58 жилийн ойн баярыг угтсан “Хотын их цэвэрлэгээ”-г 2019 оны 10 дугаар сарын 14-18 өдрүүдэд зохион байгуулсан байна. Дээрх өдрүүдэд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын 4 хэсгийн 220 гаруй ажилчид нийтийн эзэмшлийн зам талбай, шинээр тавигдсан авто замын цэвэрлэгээг хийж, аймгийн хэмжээнд хог тээвэрлэлтэд 13 машин гарч 204 рейсээр 648 тонн хог хаягдал цугларсныг “Бараат” цэгт татан зайлуулжээ.
Мөн Дархан сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр албан даалгаврын хүрээнд 1-16, Өргөө, Малчин багууд их цэвэрлэгээг багийн нутаг дэвсгэртээ зохион байгуулж аж ахуйн нэгж, байгууллагын 84500м.кв талбайн 150м.куб хогийг цэвэрлэн ажилласан байна. Энэхүү намрын их цэвэрлэгээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 35 СӨХ-н 70 ажилчид 41960м.кв талбайг цэвэрлэн хотын баяраа угтжээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймаг
Сэтгэгдэл
Зочин [202.70.34.30] 2019-10-21 09:19:18
ий нусгай насанбат их юм хийчжээ