Гурван уулзварт зүүн эргэхийг хориглов

Н.Алтанцэцэг / Нийгэм

Замын хөдөлгөөн болон уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн их ачаалалтай гэгддэг Баруун дөрвөн замын уулзвар, Механик тээврийн сургуулийн уулзвар, Цэцэг төвийн уулваруудын гэрлэн дохиололд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал:

  • Баруун дөрвөн замын уулзварт хойноосоо Энхтайваны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна.

Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1000 хүрэхгүй тээврийн хэрэгсэл эргэж байгаа нь уулзвар нэвтрэх цаг хугацааны хувьд ихээхэн алдагдалтай байгаа юм. Өөрчлөлтийг хийснээр урдаас хойшоо чиглэсэн авто машины тоо 88%- иар буюу цагт 479 авто машин нэвтэрч байсан бол дээрх зохион байгуулалтыг хийснээр 766,2 авто машин зорчих боломжтой болж байна.

  • Механик тээврийн сургуулийн уулзварт урдаасаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Ингэснээрээ урагш нэвтрэх босоо чиглэлийн хөдөлгөөний эрчим хоёр дахин нэмэгдэх ба урдаасаа хойшоо чиглэх хөдөлгөөн өмнө нь хоёр эгнээгээр зохицуулагддаг байсан бол өөрчлөлт хийснээр гурван эгнээгээр хөдөлгөөнд оролцдог болж хүлээлт багасна гэсэн тооцооллыг гаргасан байна.

  • Цэцэг төвийн уулзварт зүүнээсээ ирээд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилжээ.

Энэ чиглэлд цагт 200 орчим тээврийн хэрэгсэл эргэдэг. Тэгвэл энэ эгнээг чигээрээ явах болгосноор уулзварын Энхтайваны өргөн чөлөөний баруун дөрвөн замаас Төв шуудангийн уулзвар руу явах хөдөлгөөний ачаалал буурах юм. Харин гудамж руу орох тээврийн хэрэгслүүд Төв шуудангийн уулзвараар зүүн гар тийш эргэж орох боломжтой болжээ


Сэтгэгдэл

зочин [66.181.191.217] 2019-10-22 07:04:05

Хориглоно хориглоно, бас дахин хориглоно. Энэ бол ТЦГ-ын эрхэм зорилго авай. Гэрэл дохиотой уулзваруудыг хаагаад 100 метр хүрэхгүй газар гэрэл дохиогүй, түгжрэлийн уулвар бий болгож олныг бухимдуулна. Ж-нь, Урбанекийн, Энх тайвны гүүрний зүүн, ТЦГ-ын зүүн талын гэх мэт уулзварууд

Зочин [202.131.239.170] 2019-10-22 06:38:41

Замын онгорхой нүхийг дор бүр нь нөхдөг болвол түгжрэл аварь осол буурна.

zochin [66.181.161.68] 2019-10-21 12:16:29

энэ хотод эргэдэг зам үлдээхгүйнээ. Чигээрээ явсаар байгаад дархан орох юм уу ккк

Зочин [202.55.188.34] 2019-10-21 11:10:01

Иргэд [103.9.89.18] 2019-10-21 10:01:32

1 чигийн урсгал дахь машины тоог нэмэгдүүлж бөглөрөл үүсгэдэг энэ хоцрогдсон ажлаа зогсоож эргэдэг бүх гарцуудыг чөлөөтэй болгох хэрэгтэй. GPS систем нэвтрүүлж бүх эргэдэг замаа аль болохоор чөлөөлж байж замын бөглөрөл арилна. Гадны туршлагыг судлахдаа хэрэгжүүлээд үр дүнд хүрээгүй янз бүрийн арга хэмжээг хуулж хэрэглээд байвал машинтай явах аргагүй болно. Оройн цагаар цагдаа зөвхөн нэг талыг нь удаан явуулсанаас болоод л бөөн бөглөрөл үүсэж байна. Гэрэл дохио байсаар байтал цагдаа гар зохицуулалт хийж бүдүүлэгтэх хэрэггүй. Яарсан жолооч сигналдаад шаардлага тавихаар зөрүүд цагдаа 1 талыг нь 15-20 минут явуулж бөглөчихөөд Маадага маадага алхаад алга болчихно. Бөглөөс үүсч байгаа шалгаан ийм л байна. Машин тоолоод цөөн машин явсан хэсгийг нь хаагаад олон машин явж байгаа хэсэгрүү нь эргэх машиныг аөөж оруулаад байвал бөглөрөл үүсэх нь гарцаагүй. Тэнэг ажлаа зогсооно уу


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.