Такси үйлчилгээ хомсхон талын Монголын нийслэл

Л.Батцэнгэл / Нийгэм

-“Урт дурын” жолооч нарыг бүртгэлжүүлэхгүй бол охидыг маань хүчиндэж, хоолойг минь боомилон, хулхидах нь хэрээс хэтэрлээ-

Дэлхийн хотуудад нэн түрүүн шаардлагатай зүйл нь хөл дүүжлэх унаа байдаг. Аль ч улсын нисэх буудал дээр хөл тавихад л такси үйлчилгээ нь анхаарал татдаг. Нэгэнтээ Берлиний “Tegel”-ийн олон улсын нисэх буудлаар дамжин явахад хамт явсан генерал Б.Баярмагнай “Эндхийн бүх такси нь “Мерседес бенц” шүү дээ. Герман чинь өөрийнхөө юманд ийм л хүндэтгэлтэй ханддаг улс” гэж билээ. Нээрээ ч тэнд анзаарвал япон, солонгос, америк тэрэг ганц ч харагдаагүй юм даг.

Бээжинд яваад очиход таксины жолооч нь үйлчлэгчээсээ тусдаа торон бүхээгтэй, тоолуур нь ил тод харагддаг юм билээ. Ер нь аль ч улсад очсон такси нь бусад унаа тэрэгнээс ялгагдахуйц таних тэмдэг симфортой байдаг. Монголд такси үйлчилгээний тухай ойлголт жилээс жилд бүдгэрсээр байна.

Уг нь таксины хэд хэдэн компани байсан сан. Одоо тэгтэл ганц нэгхээн компани байна уу, үгүй юу болчихлоо. Гуравхан сая хүн амынх нь 1.5 сая нь оршин суудаг Улаанбаатар хотод такси барина гэдэг үнэн тамын ажил болсон. Есөн зуун мянга гаруй машиных нь долоон зуун мянга орчим нь нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа. Хотын хоёр хүн тутмын нэг машинтай гэсэн үг. Гэтэл сэтгэлд хүртэл үйлчлээд өгөх такси тэр бүр таарахгүй нь гачлантай. Гар өргөөд зогсож байтал дайрчих шахсан нэг давилуун юм давхиж ирээд цонхоо онгойлгон “Хаа явах вэ” гэж байцаана. Унаа хэрэгтэй болоод гар өргөж байгаа хэрэг шүү дээ. Такси үйлчилгээнд явж л байгаа бол хаа ч байсан аятайхан үйлчлээд хүргээд өгөх учиртай л баймаар. Өөрийнх нь явах зүг л биш бол тоох ч үгүй хаяад одно. За, энэ ч яах вэ гэж бодъё.

Таксины жолооч нар орой үдэшхэн ерөнхийдөө авд морддог гэхэд хилсдэхгүй. Гайгүй шиг хувцас хунартай халамцуу нөхрийг урд талын суудалдаа суулгангуутаа бүхээгийн халаалтаа өндөр хэмд тавьчихна. Дотор халуунтай явсан нөхөр хүйтэн гудманд унаа хүлээж даарч бээрчихсэн амьтан пүнхийсэн халуун орчинд оруутаа л нам дугжирна. Тэр хооронд мөнөөх нөхрийг өрөвдөх ч юмгүй гар утас, цүнх, хувцсыг нь мултлаад гудманд хаяад явчихна. Шөнө такси барьсан олон эрчүүд ийм байдалд орсноо ярьдаг. Энд хүн чанарын ямар ч баталгаа байхгүй байгаа биз. Ууш цэнгүүний ойролцоо отоонд байж байгаад хацар нь ягаарч харц нь талимаарсан ганц нэг охидыг шүүрчихнэ. Үүнийгээ хасгийн хөх ямаа булаалдахтай адилтгах нь олонтаа. Хөөрхий охид бүсгүйчүүлийг авч давхиад хотын ойролцоох аль нэг уулын аманд аваачаад хүчиндчихнэ. Албан ёсны бүртгэлтэй такси баазынхан бол ингэж чадахгүй. Ядаж л тэр компанийн такси байна гэж таних шүү дээ.

Манайх шиг эрээвэр хураавар машины сэгээр дүүрсэн хотынхонд бол таксины соёлтой үйлчилгээ падлий ч байхгүй. Эсрэгээрээ таксины жолооч нар хохирох үзэгдэл бас мэр сэр гарнаа. Таксины жолоочийг хүн гарууд баахан унаж унаж давхичихаад сүүлд нь эзгүй хороололд аваачин боомилсон хэрэг хэдэнтээ гарч байсан. Такси үйлчилгээ нэгдсэн тогтолцоонд орсон газарт бол ийм зүйл болохгүй шүү дээ. Ядаж л жолоочийнхоо эрх ашгийг хамгаалж дохиоллын систем суулгаж өгнө өө дөө. Таксины жолооч нарын нэг муухай зан нь хий мөнгө саадаг явдал. Мянга таван зуу гардаг газарт явчихаад л 2500 төгрөг гээд нэхээд хэвтчихнэ. Шунал нь шулам болсон утгаараа ч манай таксичид үнэн булай шүү дээ. Яаж ч тэр мөнгө өөрт нь буян болж наалдах вэ дээ гэмээр загнана. Энэ мэтээр такси үйлчилгээ тойрсон асуудлыг яриад байвал хэзээ ч барагдахгүй дээ.

Такси үйлчилгээ байхгүй талын Монголын нийслэлд гадаадынхан аялал жуулчлалаар ирлээ гэхэд дахиж л лав ирэхгүй гэдэгтэй мөрийцсөн ч ядах юм алга.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:05

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:36:05

иргэн [122.201.24.251] 2019-10-23 11:48:01

хэнд ч татвар төлдаггүй, үйлчилгээний соёл муу,буруу хүрдтэй машинтайгаа өдөржин зам бөглөрүүлэх албан бус таксиг цэгцлэх цаг нь болсон шүү. Зөв хүрдтэй тоолууртай албан ёсны таксиг олон болгож, тухайлсан зогсоолтой болгох хэрэгтэй. ойрын нэг жилийн дотор буруу рультэй машин таксинд явуулахыг болимоор байна. Хотын дарга овоо шийдэмгий хүн шиг байна .Таксийг цэгцэнд оруулаачээ гуйж байна.

Zamaa meddeggui taxi!!! [43.228.131.212] 2019-10-23 07:07:28

11-r horoolloos Bayanzurkh duurgiin negdsen emnelegiin turgen tuslamjiin tuv ruu ochih geed taxi barisan chin 1 avgai bur hudulsun hoinoo Sansariin tend irsnee tsaashaa yaj yavah ve geed asuugaad baisan, zaaj uguud baihad tsaashaa mashin orohguim bn geed Has banknii ATM-iin gadaa buulgasan, uuruu tsaashaa 200m alhaad gadaa ni ochson chin gaduur ni mashinuud zogstson baisan. Tegcheed 4500 avsan. Tegsen chin butsahdaa uur taxi barisan chin 1 bandi hurdan turgen uilchleed 3500 avsan. Tegeed bodloo zam medehgui yumnuud ingej taxind yavahaa bolivol taarna, buh zamaa zaalgaj yavchaad ichihgui iluu une heleed avj baidag ter muuhai avgain 4 dugui ni deeshee harj uheg geed haraasan. Munguu bagtaasandaa bish uvduj zovood uuruu alhaj chadahgui bolood l taxi barij baigaa shuudee. Hunii zovlon deer duruulsun muusain zam medehgui taxichidiin bugdiinh ni 4 dugui ni deeshee haraad uheh boltugai!!!

Кккк [139.5.216.228] 2019-10-22 12:32:34

Такси биш сэгсэрдэг омхий хайрцаг

Aztan [202.55.188.82] 2019-10-22 12:29:07

Zavaan taksi ch bii zavaan uilchluulegch ch bii alban esnii taksi bol ehnii km 1500 duudlaga 1000 tugjreld tooluur guine. Huviin taksichdiin hanshnaas 2 dahin iluug tuluh baih. Ajilgui n hool zalguuldag ajiltai n tsalindaa nemer bolgodogiig gurav durvun dargiin kompani baga tsalingaaraa ezelhiig demii l yum bgan .

ORKM@N [122.25.8.251] 2019-10-22 12:22:32

Jinhene original teneg, erguu, malnaas dor ork muu pizdakuud shuu dee, Tarkhinii turaal, uhamsriin doroitold orson novshiin, lalariin pizdakuud!!!!!.....

hamgiin adgiin doosoo orson ylas boljee!! [148.60.92.227] 2019-10-22 07:30:36

Mongold ynen yum baihgyi bolson ynen byrhanii sasing hyrtel muuldag tenegyyd olsirson ta nart yamarch syrgaal oyun yhaanii onchgoi sinj baihgyi odoo yrtyydan doroitoj baina!

Зочин [43.228.131.239] 2019-10-22 05:47:14

odoo shine jil bolno baahan huuhen huchinduulne dee

Зочин [182.160.2.45] 2019-10-22 05:16:28

Албан ёсны такси үйлчилгээ өнөөгийн ханшаар хамгийн багадаа км тутамд 1500 ₮ өөр үйлчилж байж оршин тогтноно.Ийм үнэ ханшаар үйлчлүүлэх хүн олдохуу.Ийм учраас л нөгөө муу нэртэй хувийн таксичид такси үйлчилгээг залгуулаад байгаа юм.Нэг их хүсээд байхаар амар ажил биш ч гэсэн ажилгүй орлоггүй иргэд амжиргаагаа залгуулахын эрхэнд энэ ажлыг эрхэлдэг.мэдээж олон хүмүүс дотор хүмүүсээс илүү мөнгө нэхдэг гэх мэтийн үл бүтэх нөхдүүд хааяа байдаг гэдгийг үгүйсгэх аргагүй.

Зочин [202.126.89.23] 2019-10-22 03:47:42

Задгай мөнгө байхгүй гэж мөнгө иднэ. Арга ядаад дэлгүүр орж мөнгө задлуулаад гараад ирсэн чинь миний цүнхийг аваад явчихсан байж билээ

иргэн [66.181.166.154] 2019-10-22 03:23:30

ер нь такси үйлчилгээг утсаар захидаг, захиалгаа утсаар авдаг л байх нь аюулгүй. юмаа гээсэн ч эргээд олдох гарцтай. Манай албан ёсны таксинууд чинь нисэх явахаас бусад захиалга утсаар авдаггүй хэрнээ үнэтэй утсаар хайж байна гээд 2-4 минутын мөнгө идчээд ойр хавь байхгүй гээд хариулдаг. манай цонхоор нэг такси харагдаж байна гээд дугаар хэлээд байхад л гүрийчдэг дээ.

Зочин [80.215.93.20] 2019-10-22 03:17:51

Монгол бол хамгийн адгийн улс гэдгээ мэдэх хэрэгтэй

jirgen [202.9.43.55] 2019-10-22 02:58:53

naad takci nii yilchilgee erxeldeg gazryydiin rzed gej mungunii shynaltai lyivarchid ymarch bolovsrolgyi ymnyyd ene tilchilgeeg mungu olox zorilgoor xiij bga ni todorxoi bga biz de yilchilgeegeer ni xen uynii tuluu yu xiij bga ni xaragddag ym takcund orood syyxad l xoni mal ynertsen xir byrtagtai xyn syygaad yvax argagyi xogiin savnyyd shig ym bna le arxichid sogtyychyydiin ynaa ym chin argagyi biz de ezed ni neg sogtyy bdg bx l da

Зочин [202.21.107.34] 2019-10-22 02:29:20

Нийтийн тээврийн үйлчилгээ гээ сайжруулахгүй байж хувь такси хорьсон нь буруу л доо хамгийн гол нь нэг удирдлагатай нэг тарифыг яс бүрдүүлээд хяналттай татвартай болгох л юм ш дээ сэтгэлгээ байхгүй л юм даа төрийн үйлчилгээг үзүүлж байгаа албадын тавиул ууд

Зочин [150.129.142.101] 2019-10-22 02:02:46

unen unen ydaj bhad gants bga ub taxi-n tengerin od aytai l olodhgui esvel buunduu tom hotel,nisehin gadaa ochood shavchin

unin [106.125.70.207] 2019-10-22 01:31:55

Estoi unen. odoo uurchileh chag ni bolji

Иргэн [103.212.116.148] 2019-10-22 00:59:13

түгжээнд 1км яаваад 1000 төгрөг авснаас зүгээр байсан дээр байлгүй таксинууд нь шөнөөр наад ажлыг чинь хийдэг байх өдөрт нь амраад авчихна машин нь түгжрээнд зардлаа ч нөхөхгүй солонгос сэгүүд үйлчлүүлэгч хаан гэдэг ухагдхуунаа зөв ойлго хаан шиг бай өгөхөө өгчхөөд авхаа ав гэсэн үг

Иргэн [103.212.116.148] 2019-10-22 00:52:03

Хэдэн эмэгтэй хүчиндүүлж хэдэн согтуу шалдлуулаа вэ тодорхой бич үйлчилж байгаа нь ч үйлчлүүлж байгаа нь ч нэгнээсээ дээрдэх юмгүй хүмүүс ш дээ орой үдшийн цагаар л наад архичин завхайрагчид чинь нохойноос дор үйлдэл хийдэг байх

Irgen [202.179.25.15] 2019-10-22 00:36:33

Estoi unen. Bas deer ni huduunii nomertoi mashiin taksiid yavhiig ni yanaa,. Mashin tergee ugaachihgui bohir zavaaniig ni yanaa

Зочин [139.5.217.189] 2019-10-22 00:22:21

1 unen


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.