М.Бүжинлхам: Хаясан хог чинь таны 7-8 үеийг хордуулна гээд л бодчих

Н.Саранчимэг / Шинжлэх Ухаан 2023

“Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 189 дүгээр тогтоол гарч, энэ оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд бид нийлэг хальсан уутнаас албан ёсоор татгалзаад долоон сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ хооронд иргэдгялгар уутыг хэрэглэсээр, харин түүнийх нь үнэ өссөөр байна. Энэ талаар “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийг санаачлагч, “Хоггүй Монгол” ТББ-ыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч М.Бүжинлхамтай уулзаж ярилцав.

-Хэдийгээр Засгийн газрын тогтоол гарсан ч, гялгар уутны хэрэглээ байсаар байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Аливаа шийдвэрийг анхнаас нь нийгэмд таалагдах гэж ч юм уу гаргахаар хэрэгжих магадлал нь маш бага байдаг нь надад анзаарагдсан. Засгийн газрын энэ тогтоол олон улсын хэмжээнд үнэхээр гаргах шийдвэр байсан уу гэвэл тийм. Гэхдээ шууд хорих байсан уу, эсвэл татварыг нэмэх байсан уу гэдэг өөр асуудал. Анх хориглох шийдвэр гаргах үед манай улсын хэмжээнд тэр гялгар уутыг хэмжих багаж нь хангалттай байгаагүй. Хоёрт, гялгар уутыг захаас нь хэмжих, голоос нь хэмжихэд өөр өөр байдаг. Тэгэхээр аль үзүүлэлтийг нь барьж хориглож байгаа вэ гэдэг нь өөрөө маш тодорхойгүй байсан. Хэдийгээр ийм алдаатай зүйл байсан боловч үр дүнг нь яаж харж байгаа вэ гэхээр тухайн үед Засгийн газраас гялгар уутыг хорилоо гэдэг тогтоол шийдвэр гаргаад улс орон даяар мэдээлэл тархсан учраас одоо монгол хүн бүрт “Гялгар уут хортой юм байна, аль болох хэрэглэж болохгүй юм байна” гэдэг мессеж хүрч чадсан нь л гол үр дүн. Түүнээс хэрэгжилт дээр ахиц гарч хараахан чадаагүй л байна.

-Саяхан л нийслэлийн удирдлагаас санаачлага гаргаад л “Азийн дагина” гэдэг хачин гоё нэртэй ногоон уутыг хэдэн тэрбум төгрөгөөр хийлгээд л айл өрх бүрт тарааж байлаа. Түүний буянд нийслэлийн хогийн цэг ногоон уутаар дүүрч байв. Одоо хэрэглэхийг хорилоо гээд л Засгийн газрын тогтоол гаргав. Ер нь гялгар уутнаас татгалзах шалтгаан нь юу юм бэ?

-Шалтгаан нь зөндөө. Хүн төрөлхтөн чинь нэг л цэнхэр гариг дээр байна. Энэ дэлхий дээрээ долоон тэрбумаараа амьдарч байна. Гарч байгаа нийт гялгар уут, хуванцарынхаа зургаахан хувийг бид дахин боловсруулж чаддаг. Жар орчим хувийг нь шатаадаг. Үлдсэн дөч орчим хувь нь шууд ил гадаа хаягддаг гэсэнолон улсын байгууллагын судалгаа байгаа.Манай улсын хэмжээнд ч гэсэн адилхан. Гэтэл энэ байдал цаашдаа хэвээрээ үргэлжлээд байвал бидний амьдарч байгаа цэнхэр гариг маань бидний хаяж байгаа хогонд бохирдоод хүмүүс өөрсдөө хордоод үхээд байна л гэсэн үг.Жишээлбэл, гялгар уут зузаан нимгэнээсээ хамаараад 100-500 жил хөрсөнд хадгалагддаг. Эргэн тойронд 70 метр радиусаар шүлтлэг орчин үүсгэдэг байхгүй юу. Тэгээд нар, салхины нөлөөгөөр маш жижиг жижиг хэсгүүдэд хуваагдаад хөрсний хамгийн үржил шимтэй хэсгийг түлдэг. Хөрсний үржил шимт хэсэг нь дээд тал нь 20 см байдаг шүү дээ. Ингээд зогсохгүй доошоо нэвчиж ургамлын үндсийг тэр чигт нь үхжүүлдэг. Тэрчлэн бидний уудаг усанд шингэж байдаг. Олон улсын “Global citizen” байгууллагаас “Хүн жилдээ 70 мянган ширхэг микропластик гялгар уут буюу хуванцарын жижиг хэсгийг идэж ууж байна” гэсэн судалгааг хамгийн сүүлд гаргасан байгаа. Үүнийг өдөр бүр хэрэглэж байгаа гялгар уут, хуванцар савнаас авахаас гадна бидний уудаг усанд шингэсэн байна гэдгийг хэдийнэ тодорхойлчихсон. Хүн жилд 37 кг гялгар уут хуванцрыг өөрөө “үйлдвэрлэдэг” гэж байгаа юм. Энэ нь хэрэглээд хаяж байгаа хог хаягдал. Энэ хэрэглээгээ бууруулахгүй энэ чигээрээ байвал 2050 он гэхэд хоёр дахин нэмэгдэх тооцоо гараад байна. Бид шатаагаад байдаг. Шатаахаар дандаа хүнд металл агаарт дэгддэг. Хүнд металл дотор нь хар тугалга байдаг. Түүнээс гадна хүний сэтгэцэд нөлөөлөх нөлөөлөл нь их. Хар тугалга хүнийг маш мартамхай болгодог.Ууртай догшин болгохоос гадна хорт хавдраар өвчлөх нөхцөл болдгоороо маш аюултай. Тэгэхээр гялгар уут хуванцарын хор нөлөө маш их. Дээр нь бид гялгар уут, хуванцарыг дандаа буруу хэрэглэдэг. Хүнсэнд ашиглаж болно гээд олон улсын стандарт хангасанзузаан гялгар уутууд байна. Гэтэл бид урд хөршид ч юм уу хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, тээврийн зориулалтаар ашиглах ёстой буюу 10-ын гэгддэг улаан, цэнхэр зураастай уутанд хүнсээ хийгээд авч явдаг. Түүгээр зогсохгүй түүнийгээ тэр чигт нь шарах шүүгээнд хийгээд халаачихдаг. Гялгар уутыг нефтийн шаараар хийж химийн агаар гаргаж авдаг ш дээ. Бид дахиж боловсруулсан, хүнсний зориулалтаар огт ашиглаж болохгүй гялгар уутанд хүнсээ хийгээд хадгалаад байгаа хэрэг. Тэгээд урвалд ороод идэх гэж байгаа хүнсэнд шингээд бид өөрсдөө түүнийг нь мэдэхгүй идээд бидний цусанд ороод хамгийн наад зах нь гэдэсний савханцар өвчин, гүйлгэлт тусдаг.

-Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлмэгц гялгар уут үзэгдэхээ болиод оронд нь даавуун уут гарч ирсэн ч ахиц олсонгүй. Харин хэсэг хугацааны дараа нөгөө нийлэг уут маань үнэ нь өсөөд гарч ирлээ?

-Болохгүй бүтэхгүй гэвэл юу чиг л болохгүй. Хүн өөрөө хэрэглэж байгаа юмаа мэддэг байх хэрэгтэй. Бусдыг дагаад ухамсаргүйгээр үйлдэл хийх юм бол өөрөө л хордоно. Заавал засаг төр оролцоно гэхгүйгээр үүнийг чинь олон улсын хэмжээнд яриад байна. Бид мэдээллийг яагаад заавал фейсбүүкээс, хэн нэгний хэлж байгаа постоос олж аваад байгаа юм бэ. Тархи толгой маань хөгжихгүй байгаа учраас бидний үйлдэл ийм өчүүхэн байгаа юм. Өөрийнхөө болон үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө юу ч хийхийг хүсэхгүй, бүх юмыг бусдаас шаарддаг, бусдад буруу өгдөг хандлагаа л өөрчилчих. Үнэхээр улс орны хэмжээнд шийдвэр гаргаад хийвэл илүү үр дүнтэй байх. Зарим улс орны хувьд маш өндөр торгууль тавьдаг, татварыг нь нэмдэг жишиг бий. Гэхдээ энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Засгийн газрын тогтоол бол хүмүүст гялгар уут хортой шүү гэдэг мессежийг хүргэж чадсан нь үнэхээр авууштай. Шууд хэрэгжүүлж чадаагүй тохиолдол ганцхан манайх биш. Дэлхийн улс орнууд тэр чигээрээ байна шүү дээ. Тэгэхээр хүн өөрөө юу хэрэглэж байна вэ, юу хэрэглэвэл надад хор багатай вэ гэдгээ хамгийн түрүүнд бодох хэрэгтэй. Хүүхдийнхээ сайн сайхны төлөө Ганданд очоод ном уншуулах хэрэгтэй юү, эсвэл 500 жил хөрс усанд үлдэх хор хаяад үхэх хэрэгтэй юу гэдэг олон сонголтын өмнө ирчихээд байна л даа. 500 жил хөрс, усанд шингэх хог хаяж байгаа таны үйлдэл таны 7-8 үеийг чинь хордуулна гээд л бодчих. Тэгэхээр аяндаа таны үйлдэл өөрчлөнө гэж бодож байна.

image

-Нэг үеэ бодвол хогийг ангилан ялгадаг болоод байгаа. Түүндээ зориулж 2-3 төрлийн хогийн сав хүртэл тавьдаг болсон. Үүн дээр ахиц гарч байна уу?

-Би энэ ажлыг гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн. Тухайн үед “Гялгар уут, хуванцар сав хог хаягдлын эсрэг би ажилламаар байна” гээд найзууддаа ярихад үнэндээ шоолж байсан. Одоо тэр найзууд маань хогоо ангилдаг болчихсон. Тэгэхээр тодорхой хэмжээнд өөрчлөлт гарч байна гэж бодож байгаа. Тухайн үед би сошиалаар мэргэжлийн хүнээс нь мэдээлэл аваад хог хаягдлаа бууруулах талаар ярилцлага аваад тавихад хүмүүс огт үзээгүй. Одоо хог хаягдалтай холбоотой контент хийгээд тавихад хүмүүс маш таатай хүлээж авч, хуваалцдаг болчихож. Үүнийг үр дүн гэж харж байгаа. Манай байр хогийг огт ангилдаггүй байсан. Одоо манай орчмын гурван байр тэр чигтээ хогоо ангилдаг болчихсон. Тэгэхээр энэ бодит үр дүн. Би анх хогоо ангилж байхдаа хаана аваачиж өгөхөө мэдэхгүй хоёр гурван сар дахивараа цуглуулж байгаад өөрөө машиндаа хийгээд зөөдөг байлаа. Одоо нийслэлийн хэмжээнд 40 газарт дахивар хог цуглуулдаг цэг байгуулаад өгчихсөн байна. Энэ бас үр дүн. Сургуулиуд бүгдээрээ гялгар уутан улавч хэрэглэдэг байсан бол одоо маш цөөхөн хэрэглэдэг болсон нь ч үр дүн. Ийм болохоор би үр дүн гарч байна гэж бодож байгаа.

-Утасны зай маань хуучраад бидний хэлдгээр нурж пэмбийгээд байхаар нь гаргаад хогийн сав руу чулуудах гэсэн чинь миний 12 настай охин “Хүүе, ээж наадахыг чинь хамаагүй хаяж болохгүй. Маш хортой гэсэн. Тусгай авдаг газарт нь өг” гэдэг юм байна. Харин тэр газрыг нь би мэдэхгүй байдаг?

- Харин танд багад чинь зааж өгөөгүй байхгүй юу. Багаас нь заагаад төвлөвшүүлээд өгчих юм бол тэр төлөвшил нь насан туршид нь хадгалагддаг юм билээ. Би тэрийг япон оюутнуудтай хамт суралцаж байхдаа л ойлгосон. Тэд маань ерөөсөө хог хаяж чаддаггүй хүүхдүүд байсан байхгүй юу. Тийм учраас л бид нар ирээдүйд буюу 20, 30 жилийн дараа Монгол Улс үнэхээр эрүүл саруул, хоггүй, байгаль орчиндоо ээлтэй улс орон больё гэж бодож байвал одооноос эздийг нь бэлтгэх ёстой. Хүүхдэд хогны талаар ойлгуулсан ганц ч ном үнэндээ Монголд байдаггүй юм билээ. Тийм болохоор “Хоггүй Монгол” ТББ-аас санаачлан “Хогны мангас” гэдэг номыг гаргасан. Энэ номыг ээж аав нь хүүхдүүддээ оройд ганц удаа ч болсон уншаад өгөөсэй. Ер нь аав ээжийн уншиж өгсөн ном хүүхдэд насан туршид нь дурсамж болоод хадгалагддаг. Тиймээс хамтдаа дурсамж бүтээж болно. Ном шахах гэж байна гэж битгий бодоорой. Хүнд хэрэгтэй болов уу гэж хийсэн бүтээл юм шүү. Та сая утасны зай батарей гэж хэллээ. Батарей бол аюултай хог хаягдал. Анх удаа манай улс үүнийг ангилах талаар ярьж эхэллээ. Энэ бол анхны алхам. Мэдээж, алдаа оноо байгаа. Гэхдээ хийх гэж эхэлж байна гэдэг бол маш том үр дүнгийн эхлэл. Ганцхан батарей 800 литр усыг хордуулах чадалтай. Тийм учраас утасны зай батарейг ил хаяж огт болохгүй. Аккумлятор бас аюултай хог. Аккумлятороос хуванцар гарна. Хүхрийн хүчил гарна. Тэгээд хар тугалга ялгарна. Хүхрийн хүчил түлдэг. Бид тэгэхээр маш хортой хог хаягдлыг өдөр бүр хэрэглээнээс гаргаж байгаа атлаа түүнийхээ талаар юу ч мэддэггүй. Үүн дээр ээж нар ялангуяа сэтгэл гаргаж анхаараасай. Үр хүүхдэдээ зааж сургаасай гэж бодож байна. Тэгвэл тэр чинь хүүхдүүдийнхээ төлөө хийж байгаа их буян шүү гэж хэлье.

image

-Танай төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төр засгийн дэмжлэг байдаг уу?

-Яг үнэндээ нэг их дэмжлэг авах сонирхол байхгүй ээ. Юмаа хийгээд явж байхад, зорилгодоо үнэнч байхад айхавтар гажуудаад, мөнгө төгрөггүй гээд явахгүй гэдэгтээ бид итгэлтэй байдаг. Гурван залуу ажилладаг юм. Төмөрхуяг, Булган, тэгээд Бүжинлхам би. Бид олон улсын байгууллагатай ч тэр, төрийн байгууллагатай ч тэр бүгдтэй хамтран ажилладаг. Хэн хэнийхээ дутууг нөхөөд л ажилладаг даа. Жишээлбэл, би сэтгүүлч юм чинь төрийн байгууллагуудын хичнээн хийсэн ажлаа түмэнд түгээж чадахгүй бол бид хамтарч ажиллаж болж байна. Олон улсын байгууллагууд өчнөөн сайхан төсөл хэрэгжүүлээд байдаг. Гэтэл яг нутгийн иргэддээ хүргэж чаддаггүй. Монголын нөхцлийг сайн ойлгоогүй учраас хөрсөнд нь буулгаж чаддаггүй. Тийм болохоор сургалтанд нь хамтарч ажилладаг гэх мэтээр дэм дэмэндээ л явж байна. Түүнээс биш улсаас төдөн төгрөгийн тусламж энэ тэр гэж хүсэхгүй байна. Яахав, ийм залуучууд маш олон байгаа учраас айхавтар дарамт шахалт болоод байхааргүй нөхцөл бүрдүүлж өгөөсэй, нэг их хуулиар, санхүүгээр дарамтлаад байхгүйгээр ажиллах боломжоор л хангачих юм бол болох нь тэр.

Жич: Байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэх нийлэг хальсан уутыг дэлхийн 60 гаруй улсад хязгаарлаад байна. Харин Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, үүний500 тонн нь гялгар уут байдаг байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:35

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:35

зочин [150.129.140.3] 2019-11-20 00:25:32

зѳв шүү амжилт.Бид гадны хогыг л мѳнгѳѳрѳѳ худалдаж аваад байгаа гүнээ ухаарах хэрэгтэй...

Зочин [139.5.216.179] 2019-10-28 07:13:24

setguulch nar utaa,uut geel jagsaj tsuglaal bayajaad bhiib

д [202.9.43.178] 2019-10-28 00:57:42

пээш хүмүүсийн сэтгэгдэл нь ямар тэнэг юм бэ. яахаараа иим мулгуу бдаг бнаа. буудаж албал таарах нөхдүүд бн

Зочин [192.82.71.199] 2019-10-25 00:49:35

Монгол хvнийг айлгаж ухааруулах юмаа мен олов оо!!! Ккк. 7-8 vеээ хордуулна гэхээр л ухаарна гэж vv!!?? Естой бодогдохгvй юм чинь тэр байхаа. Монголчууд vр хойчынхоо талаар санаашран боддог vндэстэн биш !! Зевхен ярих , шоудахдаа л ашигладаг байхгvй юу!!! Харин Сонгуулиар 20000 тег егехгvй гэдэг ч юмуу!? Цагаан сараар ул боов тараахгvй , автобусны хенгелелт карт егехгvй энтр гэвэл арай дээр байх

Зочин [203.91.115.52] 2019-10-23 11:50:42

Энэ муу шантаажны гичий бас юуны үнэр авчихаад солиороод сууж байгаа юм болоо?!. Чамтай чамгүй хог хаягдлаа яаж шийдэхээ мэднэ. Хол очиж хуц!!!. Муу өмхий гичий!!!.

Зочин [202.70.34.98] 2020-05-13 04:06:59

Ямар малаас дор сэтгэхүйтэй бүдүүлэг амьтан бэ. Бүдүүлэгээ энд гайхуулах хэрэг юунд байна.

Зочин [66.181.182.165] 2020-05-12 14:39:42

чи бол жинхэн оюуны хомосдолтой мулгуу хүн байнада өрөвдөлтэй юм да зайлуул

Зочин [91.141.1.155] 2019-10-26 14:58:20

Зөв юмыг хүртэл үгүйсгэдэг монгол

Содмон [192.82.75.140] 2019-10-23 05:25:15

Өнөөдөр хог хаягдал нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсон гэдэгтэй маргах хүн байхгүй байх. Хог хаягдлаас үүдэлтэй орчны бохирдлыг бууруулах талаар маш их идэвхи санаачлага гарган өөрийн цаг зав, хүч бололцоог ашиглан асар их ажил хийж буйд нь Бүжээдээ маш их талархаж байна. Мундаг шүү

T [103.26.193.11] 2019-10-28 02:41:53

Amjilt husie. Mundag busgui bn

Бүж [150.129.141.65] 2019-10-23 01:44:56

Юу ч хийхээс буцахгүй тэнэг янхан хүүхэн

Зочин [77.119.129.135] 2019-10-23 11:47:38

хог хаяхаа больчих, доромжлогч оо

муур [202.21.109.69] 2019-10-22 16:22:13

я тэбэ лублу.

Зочин [188.29.164.28] 2019-10-22 15:06:17

Ийм хөөрхөн хүүхнийг юу ч хийсэн сайхан дэмжиж байгаа шүү. Хүмүүсээ хогоо хамаагүй битгий хая за юу. Бүжинлхам бид 2 одоо нэг тал.

Зочин [77.119.129.135] 2019-10-23 11:48:24

172 хог хаяхаа боль гэж байна

Зочин [172.58.43.94] 2019-10-22 23:22:53

Naad avgai chine hasag tsustai za yu, mongolchuud hasag hujaa metiin dood zayand zoriulsan hun uhaantai yumtai urag barildval yas chine harlana

Зочин [202.9.42.185] 2019-10-22 12:48:05

Хаана тэр цэг нь бдаг вэ.

dood [182.160.35.11] 2019-10-22 12:40:44

chi uzmerch uu. iim balai soliotoi eruul hunees garahgui tenegtehee bol odoo

Зочин [77.119.129.135] 2019-10-23 11:49:00

Болихгүй

Зочин [14.28.153.196] 2019-10-22 08:59:46

ene setguulch yasan tsarailag hoorhon busgui yum ve

иргэд чинь хавдарт дуусах нээ [202.9.42.112] 2019-10-22 07:24:27

уутнаас олон мянга дөхин хортой хуруун зай,гар утсны батерейг хаа сайгүй хаясан байх юм. приусын болон бусад машины батерейд МУ хивж байна. МУ элдэв хорт хавдраар дэлхийд тэргүүлэх болсонд энэ бүхний роль нэн их???? Нөгөө хянаж зохицуулах чиг уурэгтэй,асар их төсөв цусалдаг ЭМЯ,МХЕГ,ариун цэврийн албад байгаа юу? байгаа бол тэд юу хийж байнааааа

Зочин [77.119.129.135] 2019-10-23 11:49:50

хохь чинь, хэн оруулж ир гэсэн юм.

Зочин [66.181.161.117] 2019-10-22 06:39:18

Хогтой тэмцэж байгаа нь талархууштай. Гэхдээ ийм их халдварт шар, сүрьеэ, гэдэсний өвчнүүд байхад гялгар уут хэрэглүүлэхгүй байна гэдэг эрүүл ахуйн талаас ямар ч утгагүй. Гялгар уут хориглосон өндөр хөгжилтэй орон байна уу? Байхгүй. Африкийн хэдэн орон л байгаа.

м [66.181.168.8] 2019-10-22 02:04:16

машины ч бай, утасны ч бай батарей-г муудахаар нь хаана өгөх, яаж устгахыг даруйхан шийдэх хэрэгтэй юм байна даа, төр засаг минь анхааралдаа авна уу

Зочин [202.9.43.168] 2019-10-22 02:03:23

Энэ сэтгуулч нэртэй хэдэн хуухнууд хэдэн цаас олох гэж зовж байх шиг

Зочин [64.119.21.16] 2019-10-22 01:18:02

Энэ ёстой гоё хүүхэн. Даанч энд зургийг нь миа авжээ. Хийж байгаа ажил нь ч зөв ажил.

Зочин [77.119.129.135] 2019-10-23 11:50:51

зураг зүв зүгээр л байна

zochin [122.201.22.233] 2019-10-22 01:02:43

Приус машинд байдаг батарейны тухай саяхан нэг хүнээс сонслоо. Батарей нь их хортой учраас приус машин Япондоо их өндөр татвартай байдаг гэж япон хүн хэлсэн. 10 жилийн дараа танай иргэдийн эрүүл мэндийн асуудал нилээн хүндэрнэ, одооноос энэ тал дээр арга хэмжээ авахгүй бол болохгүй гэж манайд айлчилж ирсэн япон хүн гайхаж айж ярьсан гээд нэг хүн яриад бсан үүнийг тодруулах арга бна уу. Энэ Монгол чинь приусээр дүүрээд байгаа биздээ

Зочин [202.126.88.39] 2019-10-22 08:55:06

приус ыг үнэгүй болго

Цэцгээ [139.5.219.220] 2019-10-22 00:13:40

Ийм иргэд олон болох болтугай!! Баярлалаа


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.