У.Сувдсүрэн: Нийслэлд өмчлөх газар байхгүй учир тодорхойлолтоор орон нутагт авч болно

Н.Алтанцэцэг / Нийгэм

Энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ асуудлыг холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулах албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа.

-Иргэдийн хувьд газар өмчлөх асуудал нэлээд чирэгдэл болдог. Танайхаас иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн 2008 онд Газар өмчлөлийн тухай хуульд өөрчлөлт орж, иргэн бүрт газар өмчлүүлэхээр болсон. Иргэд хуулийн мэдлэггүйгээс болж хуулийн хугацаа нь дуусах үед манай албыг бичиг цаас, өргөдөл хүсэлтээр дардаг. Хуулиа сурталчлан таниулахын тулд гарын авлагаар хангаж, иргэддээ туслая, амралтын өдрүүдээр хороод дээр сууж ажиллая гэсэн зорилготой байна. Гэр хорооллын 95 хороон дээр манай мэргэжилтнүүд хуваарийн дагуу сууж ажиллана.

-Орон сууц өмчилж авсан бол газар өмчлөх эрхгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Монгол Улсын иргэн бүр нэг удаа үнэгүй газар эзэмших эрх нь нээлттэй байдаг. Орон сууц өмчилж авсан бол газар өмчилж авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Өмчилж авсан газар дээр байшин барьсан тохиолдолд байшин, газар хоёр тус тусдаа үл хөдлөхийн гэрчилгээтэй байна.

ИРГЭН ЭЗЭМШИЖ БАЙГАА ГАЗРАА ӨМЧЛӨХДӨӨ ГАЗРЫН ЯМАР НЭГЭН ЗӨРЧИЛГҮЙ БАЙНА

-Газраа удаан хугацаагаар эзэмшсэний дараа өмчилж болох уу?

-Үндсэндээ газрын гурван харилцаа байдаг. Тухайлбал, эзэмших, ашиглах, өмчлөх гэсэн гурван харилцааны хамгийн дээд хэлбэр нь өмчлөх. Газар өмчилж авна гэдэг бол тухайн хүний хувийн өмч болж байна гэсэн үг. Тухайн иргэн эзэмшиж байгаа газраа өмчлөхдөө газрын ямар нэгэн зөрчилгүй, хориглосон хамгаалалтын бүсэд ороогүй байх, зөвшөөрөлгүй хашаа бариагүй байх ёстой. Мөн дүүргийн газрын албанаас эзэмших гэрчилгээтэй, цэг тэмдгийн дагуу хашаа барьсан байх ёстой юм.

-Нэг иргэн хоёроос гурван газар өмчилж авч болох уу?

-Хуулиар Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхтэй. Харин иргэн өөрөө хэдэн ч газар худалдаж авч эзэмшиж болно.

-Иргэд цахимаар газар авсан. Цахимаар авсан газраа өмчилж авч чадаж байгаа юу?

-Цахимаар 69800 иргэн газар өмчилж авсан. Харин одоо газраа ашиглаж байгаа нь нэг ч байхгүй. Дэд бүтэц, зам харилцаа хөгжөөгүй газар учраас иргэд амьдрах орчин бүрдэхгүй байгаа учраас иргэд эзэмших боломж байхгүй байгаа. Эдгээр газрын эзэмших хуулийн хугацаа нь таван жилийн хугацаатай боловч газар эзэмшүүлэх үйл ажиллагаа дуусаагүй байгаа учир хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭД 21 АЙМАГ БОЛОН СУМАНД ГАЗАР ЭЗЭМШИЖ, АВАХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ

-Одоогоор нийслэлд 0,7 га газраа аваагүй хэчнээн иргэд байна вэ. Газраа авч чадаагүй иргэд яах вэ?

-Нийслэлийн хэмжээнд өмчлөх газрын нөөц байхгүй. Бидний зүгээс дөрвөн нэгдсэн төвөөр дамжуулан нийслэлийн иргэд газар өмчилж аваагүй гэсэн тодорхойлолт олгодог. Тодорхойлолтоо аваад төрсөн нутагт болон хөдөө орон нутагт газар эзэмших эрхтэй. Нийслэлийн иргэд 21 аймаг болон суманд газар эзэмшиж, авах эрх нь нээлттэй.

-Хөдөө орон нутагт газар эзэмших хүсэлтээ ирүүлсэн иргэд байна уу?

-Манай дээр 50 мянга орчим иргэн хөдөө орон нутагт газар өмчилж авахаар тодорхойлолт авсан байдаг. Үүнээс 12 мянган иргэн орон нутагт газар өмчилж аваад байгаа.

-Нийслэлд өмчлөх газрын нөөц байхгүй гэж байна. Хуулиар хүн бүр газар эзэмшиж, өмчлөх эрхтэй. Иймээс шинээр газар авах хүсэлтэй хүмүүс яах вэ?

-Шинээр эзэмших гэрчилгээ авч байж газар өмчлөх эрх нь нээгдэнэ. Манайх жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-аар баталдаг. Энэ есөн дүүргээс ирсэн санал, иргэдийн санал болон хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөг харж байж батлуулдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлэн ашиглуулна гэж заасан газруудад иргэдэд шинээр газар олгодог. Жил бүр батлуулсан төлөвлөгөөг манайх өөрийнхөө вэб сайтдаа нээлттэй тавьж мэдээлдэг.

-Ярилцсанд баярлалаа


Сэтгэгдэл

Zochin [172.58.43.94] 2019-10-23 02:11:58

Ene arhichin avgai odoo boliochee, tamhi zuuchaal amniihaa halih hemjeeg amgaalj chadahgui savirtal shaahiimaa,margaash n gants yum avaad ogchuul ,bi ochigdor buruu gutsajee geel nogoo talaas n oonz ulaital bavj garna daa ,hogiin gants yumnii avgai

Зочин [27.104.184.237] 2019-10-22 19:30:22

Ene gazar umchluh erh olgoh asuudliig nen dariu zogsooh shaardlagatai. Uunees l bolj ger horoolliin asuudliig shiidej chadahgui bnshde

Зочин [202.9.45.8] 2019-10-22 11:17:02

тэнэг юм чалчихаа болиод хэлтэс газраа татан буулга.

зочин [103.57.93.96] 2019-10-22 11:02:54

Хотод эзэмшүүлэх газар үгүй юм бол дүүргүүдийн газрын алба,хотын өмч газрын агентлагийг татан буулга,тэр сум,аймагт газрын албаа ажиллуулах болждээ,улсын төсвөөс газрын агентлаг,дүүргүүдийн газрын албыг цалин хангамж өгөхөө зогсоож төсөв мөнгө хэмнээчээ,сангийн яамныхан энэ нөхөдийг харж бна уу?газар үгүй,хийх ажилгүй сул цалин хангамж авдаг болсон бна,

Зочин [192.82.69.230] 2019-10-22 10:17:07

Худалаа хэлээд л

Зочин [103.229.120.213] 2019-10-22 09:53:23

наад хашсан газар хэний нэр дээр байгааг ард нийтэд ил болгох ажлыг л хий. Чи газрын эзэн биш. Ил тод мэдээлэлээ л тавьчих. Чиний үүрэг энэ хүүхэээн. Бусдаар Лусын эзэн шиг өөрт ахадсан зүйлийг бүү ярь

Иргэг [43.228.130.169] 2019-10-22 09:49:43

Хотод өмчлөх газар байхгүй гэнээ.Бүгдийг нь чи болон танай үе үеийн дарга нар чинь аваа биз дээ.Битгий ингэж шаа

Газар авсан хүн [202.55.188.35] 2019-10-22 09:38:57

Тэгээд яагаад дүүргийн газрын албаныхан ил тод зараад байдгын...энэ их жорлондоо бүслэгдэх шалтгаан нь хөдөөнөөс ирээд ахыхаа оруулж өгсөн газрын албанд ороод газар зарах биддээ

Зочин [119.40.99.30] 2019-10-22 09:10:53

Хахуульд өгөх мөнгөгүй хүн яаж газраа авах вэ?

зочин [103.26.195.244] 2019-10-22 09:00:48

69800 иргэн газар емчилж авсан эзэмших хугацаа 5 жил. Юу яриад бнаа. Эсвэл энэ сэтгуулч бдилууулаад бна уу.

Зочин [202.126.88.39] 2019-10-22 08:52:23

газар аваад зараад явдаг юм биш үү.

Зочин [202.70.37.2] 2019-10-22 05:57:36

Neg hunii ner der mash olon gazar baih yum. Bas end tend 7-8 ailiin gazar humuusiig shalgaach yamar uchirtai humuus yum, zarimd ni gazar hurtehgui baihad

Зочин [66.181.161.81] 2019-10-22 05:38:03

ИРГЭНД ХАХИР ХАТУУ, ДАРГА САЙД НАРТ ГӨЛӨГ БОЛДОГ ГАЗРЫН АЛБАНЫХАН ГЭЖ НЭГ ИЙМЭРХҮҮ ТЭЭГ ШААГ ЯРИАД Л СУУЖ БАЙДАГ ИЗДАА НАР ДАА.

Зочин [202.179.13.130] 2019-10-22 03:33:40

Миегиин газаруудаас ард түмэнд алган чинээг таслаад өгч болохгүй юмуу?

Газраа дахин хувиарлах [192.82.70.198] 2019-10-22 02:56:54

Луйварчдаас газраа хураан авч дахин хувиарлах хэрэгтэй болж дээ

зочин [66.181.180.78] 2019-10-22 02:44:16

Хятадуудад өгах болохоор газар байгаад байдаг харин монгол хүн 0,7 га газраа авах гэхээр байхгүй болчихдог сонин шүү.

зочин [66.181.180.78] 2019-10-22 01:59:04

Битгий худлаа хуц гичий минь. Нийслэлд газар байгаа болохоор зай завсаргүй барилга барьж байгаа биздээ.

1 [66.181.176.59] 2019-10-22 01:44:23

Dan hulgaich nar tsuglasan gazar daa

Зочин [202.179.26.147] 2019-10-22 00:04:12

Эзэмшиж байгаа газрыг иргэн, түүний гэр бүлийн гишүүдэд эзэмшүүлэх эрхийг нээх хэрэгтэй . Нийслэлийн газрын албаныхан өөрсдөө иргэдийн газрыг худал ярьж, дээрэмдгээ болих хэрэгтэй. Зөвшөөрөлгүй хаашаатай. газрын зөрчилтэй нэрээр хулгай хийдэг


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.