Хүний амины үнэтэй байгууллагын нэр төр гэж байх уу?

Н.Саранчимэг / Нийгэм

Монгол хүн, тэр дундаа малчны хүүхдийн амь үнэгүйдсэн өнөө цагийн өнгийг тодорхойлсон нэгэн үйл явдлын эргэн тойронд чухам юу болоод байгааг уншигч та бүхэнд хүргэхээр зорилоо. Энэ сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан өндрөөс унаж хүнд гэмтэл авсан тухай манай Мэдээ.мн сайт өмнө нь мэдээлсэн. Тэгэхдээ “Энэ осол оройн 23.25 цагт болсон бөгөөд 23.42 цагт Түргэн тусламжийн 103-аар авч явсан тухай “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын жижүүрийн тэмдэглэлд бичигдэн үлдсэн байна. Харин энэ тухай цагдаагийн байгууллагад огт мэдэгдээгүй өнгөрсөн байдаг. Нэр хүнд бүхий ийм том компани нэг ажилтнаа онгоц бүтээх гэж байгаад унаж хүнд бэртэл авсныг дуулаагүй байна гэж үгүй, харин тоохгүй байна гэвэл үнэнд ойртох байх. Техникч О.Мэргэншагайн хувьд “Гавлын ясны цууралт, хугаралт, тархины суурь яс цууралттай” гэсэн оноштойгоор өчигдөр өглөөний 07 цагийн үед тархины хагалгаанд орсон боловч биеийн байдал муу, дахин хагалгаанд орох шаардлагатай гэсэн байна” гэж мэдээлж байлаа. Мөн түүний үеэл ах нь дүүгийнхээ төлөө санаа тавьж,болсон үйл явдлыг тодруулахыг хичээсэн боловч “Хүннү Эйр” компанийхан болон “Чингис хаан” нисэх буудлын удирдлагууд энэ асуудалд тун хойрго хандсан талаар мэдээлсэн. Хэрэг болсноос хоёр хоногийн дараа түүний ах Д.Совд өөрийн нүүр хуудсандаа “Аравдугаар сарын 16-нд 22:10 цагт. За ямар ч байсан Та бүхнийхээ хүчээр, дэмжлэгээр хэрүүл хийн байж орой ч гэсэн яг 72 цагийн дараа осол болсонг нь тус компаниар нь хүлээн зөвшөөрүүлж чадлаа / ЗТХЯам, ИНEГ, Чингис хаан ОУ-н нисэх буудал, ЦEГ дутуу байна/, хэргийг цагдаагаас нуусан байсныг нь ил болгож цагдаад өргөдөл гаргаж шалгалтыг эхлүүлж, мэргэжлийнх нь хяналтын байгууллагаар нь нисэхийн аюулгүй байдлыг нь шалгуулж эхлүүллээ! Болоогүй, дүүгээ ухаан оруулсны дараа хэн нь хэн бэ-г баталгаа нотолгоотой нь гаргаад тавинаа! Жич: Гэмтэлийн эмнэлэг ЭМСайдаас анхаарч бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч байгааг энд тодотгох байна” гэсэн пост оруулж байсан бол, 2019 оны аравдугаар сарын 19-нд “Монгол төр, Монголын төрийн байгууллагууд жирийн малчны хүүгийн амь нас, эрүүл мэндийг гаргуунд нь гаргаж байна. Миний дүү болох О.Мэргэншагай нь “Хүннү Эйр” компанийн онгоцны далавч дээр ажлаа хийж байгаад компани нь хөдөлмөр аюулгүй байдлын нөхцөл хангаж өгөөгүйгээс шалтгаалж өндрөөс унаж, тархины маш хүнд гэмтэл авсан одоо ГССҮТ-д ухаангүй тав хонож байна. Миний дүү 132 цаг ухаангүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байхад холбогдох байгууллагууд юу ч болоогүй юм шиг нэр хүнд, албан тушаал, арьсаа хамгаалж 132 цаг аман дотроо хэлээ хазсан байдалтай байна даа” гээд хүнд сурталтай тэмцэхэд туслаач гэж сэтгэгдэл үлдээсэн байв.

Харин хоёр хоногийн өмнө “Миний дүү ухаан ороогүй 6 хоног яг 156 цаг боллоо, дүүгээ сэргээх, цаг алдалгүй эмчилгээг нь эрчимжүүлэхэд Та бүхний хүч надад хэрэгтэй байна. Миний дүү ухаан ороогүй зургаа хоног болж байхад холбогдох төрийн байгууллагууд энэ ноцтой ослыг одоо хүртэл нисэхийн цагдаатайгаа хамтран зургаа хоног нуун дарагдуулж олон нийтэд үнэн бодит мэдээллийг зарлахгүй, мэдээлэхгүй байна. Иймээс би “Чингис Хаан” ОУНБ-аас гаргасан ослын талаарх баримтыг ил болголоо. Гэхдээ энд маш ноцтой нь ослын талаар анх дуудлага өгөхдөө "өндрөөс унасан биш, ухаан алдсан" гэж буруу мэдэгдсэн нь миний дүүг анхны тусламж авах боломжоор хангаагүй амь насыг нь эрсдэлд оруулах гол шалтгаан болсон байгаа юм” гээд дараахь баримтыг дэлгэсэн байна.

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.5] 2019-10-26 06:59:41

Ehneesee dvgnelt garagsan emnelgiin ajiltanii buruu yum bishvv odoo bolhoor baahan hvn buruutgaad huulgvi yum shig shogiin er ve

Зочин [43.242.241.247] 2019-10-23 14:33:10

Онгоц бүтээдэг үе өнгөрөөд удаж бна шүү дээ одоо үед далавч цандсан тохиолдолд тусгай шингэн цацаад л арилгаад нисдэг тухай компани шингэний төлбөрөө хэмнэж хоол зөөдөг машин дээр гарж бүтээлгэдэг байсан нь ийм үр дагавар болжээ Команий удирдлага аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажилчдаа ажлуулаагүй ИНЕГ нь хяналтаа тавиагүй л байж дээ

Зочин [103.111.68.3] 2019-10-23 07:30:17

маапантай мафийн компанидаа...

heneggui mongolchuud [202.170.68.38] 2019-10-23 05:41:24

zaluu saihan nasandaa bertel avsan ni mash haramsaltai bainaa. gehdee nisehiin yamarch mergejil nariin deg juramtai, ajliin bairnii ayulgui baidliig hangaj ajillah zohitsuulalttai baidag. teriig l sain murduj ajillah heregtei baisan bolov uu. zaluuchuud anhaarag heregtei. heneggui, juram zaavraa murduhgui baih ni iim l ersdeliig daguulna.

Совдод [64.119.25.56] 2019-10-23 04:34:17

Тээврийн цагдаагийн газрын даргын дүү ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ЧХОУНБ-ын захирал УИХ-ын гишүүн Б. Саранчимэгийн хар хүн Д.Мөнхбаатар гэсэн нисэхийн мэргэжилгүй 2 хүн чинь Хүрэлсүхийн, сайд Б.Энх-Амгалангийн дархлагдсан этгээдүүд. Сая аварга Батсуурь тээшээ алдчихаад байхад Д.Мөнхбаатар яаж арьсаа хамгаалж байгааг үзээ биз дээ. Та бүхэн одоо нисэхийн мэргэжлийн нийгэмд үйлчилдэг ТББ болох "Иргэний нисэхийн хяналт" гээд ТББ-д хандаач. Нисэхээр үйлчлүүлэгч, зорчигч нарт Хаягийг нь өгье. / aviationaudit.mgl@gmail.com /

жож [202.9.42.89] 2019-10-23 04:15:06

тонголчууд болсон хойно аюулгүй байдлаа анхаарахгүй. хамгаалах бүс энэ тэр хийхгүй далавч дээр гараа биз. тэгээд л унаа, үхээ. өөрсдийн аминдаа хайртай байл даа малнууд аа

Зочин [66.181.161.33] 2019-10-30 14:30:23

байгуулга нь ажилын бээдийгээ ч олигтойхон өгч чаддаггүй газар гэсэн шүү хөө тийм газар хх ийн хэрэгсэл өглөө юу мал минь

Hohirogchiin ax [202.180.218.40] 2019-10-24 01:42:18

Tiim yum ogt bdggui company bna lee shuu... Odoo l mashin tereg kask zahialsn gsn

Зочин [202.126.89.246] 2019-10-23 02:52:51

монгол хүний амь үнэгүй болсон цаг шүү.эд хөрөнгө чухал болжээ

Зочин [202.179.31.97] 2019-10-23 03:53:05

vnen moniiq olmoor l bna shvv xaramsamaar ym aa

хх [202.55.191.205] 2019-10-23 02:33:24

хүн унаж бэртчихээд байхад нуугаад байдаг нь яаж байгаан арай дэндүү юм бишүү


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.