Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна

Aдмин / Нийгэм

Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн иргэд түр замаар зорчиж байсан бол шинэ зам ашиглалтад орсноор иргэд нийтийн тээврийн үйлчилгээндээ агаарын бохирдол үүсгэхгүй, байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт тав тухтай том оврын автобусаар үйлчлүүлэхээр боллоо.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ чиглэл бий болгоно”, “Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, эко автобус, троллейбусыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт тусгагдсан. Уг зорилтуудыг хэрэгжүүлэхээр тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж, амжилттай хэрэгжүүлж байна.

Байгалийн хий нь шаталтын дулаан өндөртэй, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй тул орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашигладаг байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

Шинээр алсыг хар [64.119.16.7] 2019-10-23 17:28:15

Налайх руу трамбай тралэбус таарна

Алтангэрэл [66.181.161.5] 2019-10-23 06:03:34

Налайх автобус газ явах юм байна тэгээд цаашдаа бусад газарт ямар автобус явж болох

Зочин [202.179.31.8] 2019-10-23 06:00:48

Хий нь алдагдаад байгааг харах биш нэг тамхи зуусан нөхөр орвол дэлбэрэх үү?

Зочин [202.55.188.86] 2019-10-23 04:36:23

Goy goy ok

Баянаа [202.55.188.35] 2019-10-23 04:28:09

Хэзэээии ашигаа бодоод үлдчих юм аа эд

Зочин [202.179.27.163] 2019-10-23 04:16:20

хот дотроо явуулвал яадгийн иймэрхүү экө нэртэй юмнуудаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.