Байгалийн түүхийн музейг нураах тендерийг хориглов

Aдмин / Нийгэм

Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолын эсрэг шүүх хурал өчигдөр болж музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх болжээ. Музейг нураах шийд­вэрийг хөндлөнгийн шинжээчээр шалгуулахаар болсон байна. Энэ талаар хуульч Б.Мэргэн “Өнгөрсөн долдугаар сард нийслэлийн соёлын өв болох Байгалийн түүхийн музейг нураах 280, 281 дүгээр тогтоол гарсан. Улмаар боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, шинээр босгох тендер зарлахыг үүрэгдсэн. Тус тендерт “Аяа” ХХК шалгаран, байшинг энэ сарын 31-­ний дотор буулгахаар болсон юм. Хэрэв барилгыг үгүй хийчих юм бол бидний соёлын өвийг хамгаалах ажил үр дүнгүй болж, шүүхдэх шаардлагагүй болно. Тиймээс анхан шатны шүүхээс өмнө тус барилгыг нураахыг эсэргүүцэн нэхэмжлэл хүргүүлсэн. Үүний дагуу өнөөдөр шүүх хурал болж, нураах тендерийг түдгэлзүүллээ.

Манай хуулийн ферм “Эрх зүйн соёл” төрийн бус байгууллагынхаа хүрээнд нийтийн эрх ашгийг хөндсөн уг асуудал дээр ажиллаж байна. Шүүх хуралд хариуцагч талаас БСШУСЯ болон Засгийн газар, байгалийн түүхийн музейн удирдлага оролцлоо. Харин нэхэмжлэгч талаас ХҮН намынхан болон Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо, Зон олны нам болон төрийн бус байгууллагууд ирсэн. Би уг асуудлыг музейгээр бизнес хийж, мөнгө угаах зорилго өвөртөлж байна гэж харж байна” хэмээв.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор хариуцагч тал гомдол гаргах эрхтэй. Байгалийн түүхийн музейг нураах нь соёлын өвийг үгүй хийж буй хэрэг юм. Тус музей нь сүүлийн зургаан жилийн турш мэргэжлийн хяналтын дүгнэлтийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон. Гэвч 17 жилийн турш музейн захирлын алба хашиж буй Н.Зоригбаатар жил бүр урсгал зардлын төсвөөр улсаас 200­-400 сая төгрөг авдаг байсан. Тодруулбал, 2016 онд 240 сая төгрөг, 2017 онд 300 сая төгрөг, 2018 онд 350 сая төгрөг авсан ч барилгад ямар ч засвар хийгээгүй төдийгүй үйл ажиллагааг нь зогсоосон юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.8] 2019-10-24 11:30:19

Manaih 20 r zuund iim modon baishin barij bailaa gej hadgalj vldeeh gej bgan bh daa

Зочин [80.215.156.48] 2019-10-23 06:43:44

Наад балгасаа нураагаачээ хүн дарж ална шүү дээ

Зочин [202.179.24.117] 2019-10-23 06:13:10

Энэ музейн захирал гэгч этгээд 14 жилийн хугацаанд улсын онцгой обьектыг яаж суйруулснийг хар гаднах ч онгорч доторх узмэрууд хаана байна яаж суйтгэж идэж уусан бол шалгаачээ улсын мордон байцаах газар

Зочин [202.179.31.8] 2019-10-23 05:56:38

Халтуурдсан грек байшин шүү дээ. Тэр захирлаас нь бол урсгал зардлын мөнгөө нэхэмжилж буцааж авч төсөвт хийх нь зүйтэй. Хөөн хэлэлцэх хугацаагаа бодоод эртхэн шүүхэд өгөөд шүүх нь хурдан шийдвэрээ гаргаад мөнгөө авах хэрэгтэй.

Зочин [202.179.31.8] 2019-10-23 05:54:51

Нураах нь зөв. Түүхийн өв биш. Харин газрыг нь өөр хүн, байгууллагад өгч болохгүй. Газар дээр нь маш гоё сайжруулсан үзмэр хадгалах тохиргоотой агаар хэлбэр чийгшил бүгдийг хянах автоматаар тохируулах боломжтой орчин үеийн юм зайгүй гэвэл олон дэвхэр болгон дээш нь өндөрсгөөд хийх хэрэгтэй. Өөр газар барина гэдэг үлгэр шүү. газар н, музэйд л байх ёстой.

Зочин [202.180.218.37] 2019-10-23 05:51:48

Энэ сэтгэгдэл бичиж байгаа гарууд бүгд энэ Н.Зоригтбаатарын хамаатнууд байх даа...

тогтох [202.21.100.210] 2019-10-23 05:12:42

Ойлгохгүй байна. юм хийвэл эсэргүүцэл,эсвэл шоу тэгээд хий гэнэ Энэ ЗГ-н гаргасан шийдвэрүүд амжилттай хэрэгжиж байгааг би ч харж байна чи ч харж байна бид бүгдээрээ харж байна.

zochin [66.181.165.93] 2019-10-23 05:11:02

Аяа компани барилга барьж чадахгүй галтуурддаг л компани даа

иргэн [192.82.76.100] 2019-10-23 05:07:33

Шинчилэх нь зөв шүү дээ.манайхан нурж унаж байшинг шинчилэх гэхээр сүйд болоод бх юм.?????????

Зочин [202.179.31.8] 2019-10-23 05:57:21

Харин тийм. түүхэн гоё байшин бол яах вэ дээ. Соц үеийн энгийн дууриамал байшинг нураах хэрэгтэй.

Tusa [66.181.168.81] 2019-10-23 04:58:49

Мэргэн гуай та өөрийн хөрөнгөөрөө уг музейд засвар хийчих. Их хуралд дэвших санаагаа ийм аргаар хэрэгжүүлж болохгүй. Хүүхдээрээ байна даа.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.