Хүнсний хаягдал тосоор ажилладаг зуухыг 80 өрхөд үнэгүй суурилуулна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Хүнсний хаягдал тос ашиглан дулаан гаргах технологид суурилсан “Флинт” зуух төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төслийг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын санаачилгаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын “Койка”, “KTL” болон “Флинт” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.

image

Койка-ын суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйн Нан “Монгол Улс түүхий нүүрс ашигласнаар агаарын бохирдол ихсэж, амьсгалын замын өвчин эрс нэмэгдэж байна.

Мөн айл бүрд түүхий нүүрсний хэрэглээ ч ихсэж, түүнийг орлох түлшний нөөц нь улс даяар хангалттай биш байна. Ийм үед “Флинт” ХХК энэхүү төслийг хэрэгжүүлж, ургамлын болон малын гаралтай хаягдал тосыг ашиглаж халаах системийг бий болгожээ. Одоогоор туршилтын явцад байгаа боловч бүтээгдэхүүн эцсийн байдлаар бэлэн болоход газар шороо, ундны ус, байгаль орчинд ч ээлтэй технологи болж, агаарын бохирдлыг ч бууруулахад хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Ирээдүйн үр хүүхдүүддээ цэвэр орчныг бүрдүүлэхийн тулд манай байгууллага ч хамтран зүтгэх болно” гэлээ.

“ФЛИНТ” ЗУУХЫГ АНУ, ХЯТАД ЗЭРЭГ ОРОНД НЭВТРҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

image

“Флинт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Юн Хёг Жин “Өнгөрсөн жил би Монголд ирээд утааны улмаас олон хүн хохирч байгааг хараад сэтгэл их өвдсөн. Иймд бид хүмүүсийн идээд хаясан хүнсний бүтээгдэхүүний тос, амьтны болон ургамлын гаралтай хаягдал тосыг ашиглан хэрхэн байр орон сууцыг дулаанаар хангах тухай судалж, жил гаруйн хугацаанд олон төрлөөр, олон удаа туршиж үзсэний үр дүнд Монгол Улсын цаг уур, уламжлалт заншилд нийцүүлэн “Флинт” зуухыг бүтээсэн.

Хаягдал тос нь хөрсөнд шингэж, маш их хэмжээний бохирдол үүсгэдэг. Харин энэхүү зуух нь хүнсний хаягдал тосыг гэрийн нөхцөлд түлш болгон ашигладаг гэдгээрээ давуу талтай. “Флинт” зуухыг АНУ, Хятад зэрэг оронд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөлтэй” гэв.

ХАЯГДАЛ ТОСОО ЭХЛЭЭД ТОГООР ХАЛААЖ, ДАРАА НЬ АСААХ ТОВЧЛУУР ДАРАХАД ХАЛААЛТЫН ЗАРЧМААР ЗУУХ ӨӨРӨӨ АЖИЛЛАНА

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат “Зуух нь түлшээ буюу хаягдал тосоо хийх тусгай савтай бөгөөд сав нь 13 литрийн багтаамжтай. Энэ нь хамгийн багадаа 20 цаг ажиллана гэсэн үг. Галлах процессод ямар нэг шүдэнз, цаас мод зэрэг шаардагдахгүй. Хаягдал тосоо эхлээд тогоор халааж, дараа нь асаах товчлуур дарахад халаалтын зарчмаар зуух өөрөө ажиллана. Ингэхдээ зуух сард дээд тал нь 5000 төгрөгийн тог зарцуулна. Мөн хэр их хэмжээний хүчдэлээр тосоо халаахаа тохируулж болно. Цагт 420-600 грамм хаягдал тос зарцуулна. Хаягдал тосыг Тохижилт үйлчилгээний компаниуд ресторан, зоогийн газруудын хогийг авахдаа хамт аваад бааз дээрээ буулгасны дараа бид очоод авчихна. Бидэнд ямар ч зардал гаргахгүйгээр хаягдал тосыг дахин боловсруулж дулаан амьдрах боломж бий болж байна. Илч нь маш сайн бөгөөд ямар ч хаягдал гарахгүй” гэлээ.

image

Туршилтын явцад зуухыг дөрвөн удаа шинэчилж, сайжруулсан бөгөөд одоогийн загвар нь дөрөв дэх удаагийнх аж. “Флинт” зуух нь 500-700 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 80 өрхөд үнэгүй суурилуулахаар болжээ.


Сэтгэгдэл

урагшаа [202.179.26.27] 2019-10-24 12:33:17

болж байна манайх баахан өөх тосоо хааш нь хийн учраа олдоггүй энэ чинь хэрэгтэй эд байна.жаахан үнэтэй л болохоос

Зочин [83.23.240.89] 2019-10-23 19:14:08

Tosyg haanas avah ve hereggui naadhaa avaad zail

Зочин [77.119.129.135] 2019-10-23 19:57:29

амаа тат

иргэн [192.82.68.74] 2019-10-23 17:52:52

жирийн иргэдээр туршуулаад дараа нь мөнгө зармаар юм

Зочин [103.9.89.18] 2019-10-23 16:30:05

Угаартаж үхэж байсанаа болиод хиншүүнд хордож үхдэг болох нээ. Монгол жуулчин ирэхэээ болих байх даа хөөрхий

Зочин [77.119.129.135] 2019-10-23 19:58:11

Юу ч мэдэхгүй байж бүү чалч.

хх [202.55.191.205] 2019-10-23 16:14:23

ядарсан айлын боорцогны тосыг нь хулгайлаад байх вийдээ

Зочин [66.181.161.66] 2019-10-23 15:31:11

Ene ch oligtoi yum bolohgui ee

Зочин [202.9.43.54] 2019-10-23 15:26:45

Цахилгаан хэрэглэнэ,дээр нь хиншүү үүсээд байж байх болов уу даа та минь ээ

Зочин [77.119.129.135] 2019-10-23 19:58:51

хэзээ чтэгэ:хгүй, энэ бол ажил, амаа тат

Irgen [202.179.31.114] 2019-10-23 14:55:14

tos shataasan utaa bur hortoi yum bish uu

Зочин [77.119.129.135] 2019-10-23 19:59:06

үгүй л дээ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.