Монгол эрдэмтэд ОХУ-д айлчилж байна

Л.Батцэнгэл / Нийгэм

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл тэргүүтэй манай эрдэмтэд Оросын Шинжлэх ухааны академийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн 50 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн сард ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан билээ. Тэрбээр ойн баярын хуралд оролцохын зэрэгцээ Монгол, Оросын ШУА-иуд хамтран ажиллах шинэчилсэн гэрээ байгуулсан. Хагас зуун жилийн түүхтэй Монгол-Оросын хамтарсан биологийн болон палеонтологийн экспедицийн ойг ОХУ-д мөн тэмдэглэн өнгөрүүлж, тус үйл явдалтай холбоотой эрдэм шинжилгээний хурлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

image

Тус хуралд оролцох айлчлалын бүрэлдэхүүнд академич Р.Барсболд, Д.Доржготов, Ч.Дугаржав, Б.Бямбаа, А.Дулмаа болон ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох, Биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа нар багтжээ. Манай эрдэмтэд айлчлалынхаа хүрээнд ойн баярын хуралд оролцож, Улаанбаатарт байгуулсан гэрээг хэрэгжүүлэх “Замын зураглал”-д гарын үсэг зурлаа. Мөн хоёр орны Шинжлэх ухааны Академийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх талаар дугуй ширээний ярилцлага уулзалт хийж, тус улсын Газарзүйн нийгэмлэг, Шинжлэх ухааны академийн Экологи эволюцийн хүрээлэнд зочилсон байна.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.225] 2019-10-24 15:15:57

Энэ нөхөд хир ажил бүтээж явнаа

хөөрхий дөө [202.21.127.160] 2019-10-24 01:29:08

Юуных нь эрдэмтэд байхав дээ, хөөрхий. Өөрөө өөрсдөдөө цол хэргэм өгч, улсын төсвөөс мөнгө цохиж, хоногийн хоолны мөнгөө олохын төлөө амь тавин зүтгэж яваа хэдэн нөхөд. Энэ Рэгдэл гээч бол Монголын шинжлэх ухааныг шавартай хутгаж, улам бүр дордуулж байгаагаа мэдэх чадваргүй амьтан. Цаг үе, олон улсын жишгийг дагаад тун удахгүй ШУА гээч нь дампуурна

Зочин [202.126.89.224] 2019-10-24 01:04:52

Энэ рэгдэл чинь ажилгүй мөнгөгүй мөртлөа улсын мөнгөөр сайхан зугаалах юмаа

Зочин [194.228.76.43] 2019-10-23 16:34:54

рэгдэл гуайн хийсэн бүтээлийг хэлж туслах хүн бна уу?

Зочин [66.181.181.115] 2019-10-23 22:58:41

Мөнгөгүй эрдэмтэн ямар байх уу? Бүтээл гарахгүй, мөн систем нь дампуурсан байна. Хөөрхий бүтээл байхгүй, системээ босгож чадахгүй жинхэнэ сүйрэл болчихсон хэрэг. Энэ хүнийг муулахгүй гэхдээ манай системийн элемент бүр нь буруу ажиллаж, улмаар сүйрэл дагуулах бий гэж түгшиж байна.

Zochin [172.58.43.81] 2019-10-23 12:17:41

Darga n alksandr jeleznikov gej baisandaa mongol etsegtei,mon ch olon huuhniig bonustai bolgoj haysan ovoo nohor bailaa .manai mestnii orosuudiin 1 bailaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.