Монгол Улсын Шадар Сайд бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны талаар бизнес эрхлэгчидтэй өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтанд Шадар сайд, Шадар сайдын дэргэдэх агентлаг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга нар болон бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд уулзалтын хүрээнд бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг хүлээн авсан юм.

Тэдний саналыг нэгтгэн Ерөнхий сайдад өргөн барьснаар холбогдох асуудлуудыг шийдвэрлэх болно гэдгийг албаны зүгээс мэдэгдсэн. Нийт 170 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцсоноос төлөөлөл болгон “Голс” Адууны өлөн гэдэс боловсруулах ХХК-ны захирал Ц.Амарсанаагаас Мэдээ.мн тодруулга авлаа. Тэрээр “Өнөөдрийн уулзалтаас нилээн өндөр үр дүн хүлээж байгаа. Монгол Улсын бизнесийн салбарт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг Хятад компаниуд маш их байгаа. Бидний зүгээс албан ёсоор улсдаа татвараа төлөөд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч Монгол Улсад бизнес эрхэлж байгаа зарим нэг Хятадын компанийн үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагаас зогсоож “дийлэхгүй” байгаа бололтой. Иймд өнөөдрийн уулзалтаар үүнийг Шадар сайдад уламжлаад хууль бус бизнес эрхэлж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох тал дээр мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллая гэдэг саналыг тавьж байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.228] 2019-10-24 03:04:00

Yosotoi doo, Mongolchuud ni huuli duremeeree or zeeliin daramttai unench shudargaaraa GADAADIIN HUN shig mahiigaad l baidag. esreg tald ni HYATADUUD MONGOL ULSIIN IRGEN yum shig huuli duremgui tatvar toloosgui duraaraa durgij dund chomogooroo jirgeed bhiin. Yu geech ni bolood bgaan buu medee

Zochin [150.129.141.150] 2019-10-24 01:32:05

Zuv demjij bn.hujaa kompaniudiig mash sain shalgah heregtei.gehdee shalgahaar yavj bgaa humuus ni mongoloo gesen setgeltei bh shudraga zuv humuus bh estoi shuu darga naraa.tehgui huvia bodson mungund turtai garuud bol hahuuli avaad zugeer bn geed lmeliij zogsono shuu.

зочин [202.131.229.246] 2019-10-24 01:15:18

ямар ч улсад бизнес хийж бусдыгаа хошуучилж явдаг хүмүүс 0,3 хувь байдаг бусад улсад энэ хүмүүсийгээ хүүгүй мөнгөөр дэмждэг харин манай улсад мэргэжлийн хяналт гэсэн энэ байгууллага хийж бүтээх гэсэн хүмүүсийн өөдөөс асар хүчтэй тэмцдэг

Зочин [192.82.73.6] 2019-10-23 14:57:17

chi hezee ch ajil hiij bgaagui hiih ch gui chdah chgui


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.