А.Түмэнбаяр: Баавгай устгах комиссыг Байгаль орчны яамнаас томилсон юм билээ

Л.Батцэнгэл / Орон нутаг

Хөглөгөр хөвч хангайн эзэн хүрэн бор баавгай хүнтэй их л дотносож үе үехэн гэр орноор нь “айлчлах” нь ихсэв. Хээрийн зэрлэг эл амьтан хээвнэг төв суурин газарт ойртож ирэх нь хэвийн үзэгдэл болсон төдийгүй малчин айлын гэр хотонд халдан, тэр ч байтугай эрдэнэт хүний амь насыг бусниулсан тохиолдол энэ намар бүртгэгдлээ. Саяхан гэхэд л Богд уулын Их тэнгэрийн амны баруун урд Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлсэн талаармэдээлсэн. Идэш тэжээл хомсдсоноос болж баавгай ийнхүү хөвчөөс тал хээр рүү буун ирж, хүн, малд халдах тохиолдол гардаг байна. Майга борын өдөөсөн явдал үүгээр дууссангүй Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс хойш Цагаан горхины адаг гэдэг газар намаржиж байсан малчин Д.Оюунцэцэгийн гэр рүү энэ сарын 18-ны өдөр баавгай дайрчээ. Энэ тухай мэдээллийг Д.Оюунцэцэг тэр даруй ирүүлсэн байна. Дуудлагын дагуу сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, анчнаас бүрдсэн ажлын хэсэг орой нь тухайн айлд очсон аж.

Баавгай гэр рүү нь дайраад байсан учраас гэрийн эзэгтэй өөр айлд очсон байж. Ажлын хэсгийнхэн эмэгтэйг замаараа айлаас авч, гэрт нь очиход баавгай үзэгдээгүй. Тэр шөнөдөө ажлын хэсгийнхэн айлын намаржааг эргэж тойрч хоносон. Гэтэл маргааш өглөө нь нөгөөх айл руу баавгай дахин дайрч, гэрт орж ирэхэд нь буудаж, устгасан байна. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвшөөрөлтэйгөөр баавгайг устгажээ. Үхсэн баавгайг аймгийн Байгаль орчны газрын даргаар ахлуулсан тусгай ажлын хэсэгт хүлээлгэн, өгч устгалд оруулсан аж. Урьд нь Батширээт сумын Хурх багт өнгөрсөн есдүгээр сард баавгай айлын гэр рүү дайрч, мөн буудаж устгасан байна. Иргэдийн мэдээллээр тус суманд 10 гаруй баавгай байгаа гэнэ. Мөн саяхан нэг баавгайг уяагаар хүлж, хөөж, уул руу тавьжээ. Баавгай мал руу дайрсан тохиолдол бол олон байгаа юм байна. “Баавгайд хоол тэжээл дутагдсанаас хүн, мал руу дайрч байгаа нь тодорхой бөгөөд сая устгасан баавгайн гэдсэнд гэхэд шорооноос өөр хоол тэжээл байгаагүй” гэж Батширээт сумын Засаг дарга М.Болд ярьсан байсан.

Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Алтанзагасын Түмэнбаяр саяхан нутгаасаа ирээд байгаа бөгөөд түүнээс хэд гурван зүйл тодрууллаа.

-Батширээт суманд баавгай айл руу дайрч, буудаж хөнөөсөн гэх юм. Энэ үнэн үү?

-Үнэн. Манай сумын хойд талаар энэ жил баавгай их элбэг орж ирж байгаа. Ер нь манай Батширээт чинь баахалдайн орон л доо.

-Баахалдай гэж юуг хэлж байна?

-Манай буриадууд баавгайг баахалдай гэдэг.

-Баавгай сумын төв рүү бүр ойртож ирсэн хэрэг үү?

-Сумын төвийн ар талын айлуудын тэжээдэг зөгийний үүрүүдийг бусниулсан тохиолдол нэлээд гарсан. Хүмүүс жимсэнд явах гэхээр ойн захаар отоод, загасанд явж байхад голын цаагуур дагаад амар заяа үзүүлэхгүй байсан юм билээ.

-Айл руу дайрсан баавгайг буудаж алсан гэсэн үү?

-Тэгсэн байна лээ. Би сая хоёр гурван хоногийн өмнө Батширээт ороод ирсэн. Тэгэхэд манай нутгийнхан баавгай харах гэж байгаа, баавгайтай зураг авахуулна гэж унаатай унаагүй хөлхөөд сүйд болоод байсан.

image

-Хүнээс ер айхгүй гэгээн цагаан өдрөөр ойртоод ирчихээд байжээ дээ?

-Тийм юм билээ. Манай нутгийнхан ч баахалдайг тэгтлээ тоохгүй л дээ.

-Тэр баавгай тэгээд яасан юм?

-Айлын эзгүй гэр түйвээсэн юм билээ.

-Тэгээд буудчихаа юу? Баавгай агнах чинь уг хориотой доо?

-Сумаас комисс гараад устгалд оруулах болсон юм билээ.

-Баавгайг алж устгалд оруулахыг сумын засаг захиргаа мэддэг юм уу?

-Байгаль орчны яамнаас л баавгайг алж шатаах комисс томилж, тушаал гаргасан гэж байсан.

-Тэгээд шатаасан юм бол уу?

-Шатаасан гэсэн.

-Баавгайны арьс, савар, өөх тос, алив эрхтэн нь жигтэйхэн үнэд хүрдэг гэсэн. Сум орон нутгийн орлого болгож болохгүй байсан юм байх даа?

-Тэрийг ёстой мэдсэнгүй. Ямар ч л гэсэн алаад шатаах тушаалтай байсан юм билээ.


Сэтгэгдэл

Баахалдай [202.55.188.85] 2019-10-25 23:38:00

Өлссөн даарсан баавгай бишээ хө...эзэмшил газаргүй болсон баавгай түймэрээс болоод тэр..яагаав далай тэнгис хүртэл халимаа эрэг дээрээ гаргаад шиддэгтэй адил байгалын үзэгдэл...ханхэнтийн ар мтнжин хнгай хонин нугад мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс ан хийдэг..батширээт биндэр дадалын анг иргэд нь өөрсдөө алаад дууссан дөө

Zochin [202.9.43.39] 2019-10-25 02:51:06

Baigal orchni yam ni ajlaa hiij meddgui turuus tsalin avch ashig honjoo hulgai hiihes uur chadaj medeh hungui ym shig. Heregtei hool tejeeleer hangaj ichij untulah heregtei baimaar shataagad bhda yaahav de

олдвор ба түүх [202.179.26.27] 2019-10-24 07:22:24

бүх дагалдах эрхтний хамтэ музейд тавиач шатаана гэдэг чинь эрүүл ухаан мөн үү.

Оожоо [202.9.43.137] 2019-10-24 05:33:38

Алива амьиан амьдрах нөхцөлгүй болохоор сөнөж устадаг. Хүн баавгай 2-ын нэг нь устаж дээ. Баавгай устаж үгүй болох уу хүн устаж баавгай эзэн суухуу. Маш том бөх торон хашаа хөвч тайгадаа барьж байгуулаад баавгайнуудаа цуглуулан байршуулж хоол тэжээлээр хангаж авран хамгаалах ажил хийвэл яасийн болдоо. Болдог ажил болвуу болдоггүй ажил юм болов уу. Уул нь ч болдоггүй ажил гэж байхгүй д байх даа

Зочин [66.181.161.7] 2019-10-25 08:05:44

Ховор амьтан галзуурчихаад ирж байгаа биш өлсөөд ирж байхад нь БОЯам арга хэмжээ авч болдоггүй юм байхдаа. Иддэг хоолыг нь урагшаа гаргаад одоо идэх хоолгүй ичиж ч чадахгүй байнаадаа

Зочин [202.21.108.175] 2019-10-24 04:50:44

Шатаадаг тэнэг гарууд юмаа

СУЛТАН [66.181.186.99] 2019-10-24 04:48:16

Баавгай алахыг хориглосон тогтоол шийдвэртэй мөртлөө тооллого огт хийдэггүй, түүнийг хамгаалах, өсгөх,тордох талаар тодорхой арга хэмжээ мөрийн хөтөлбөргүй БОАЖ ЯАМ гэж цалинтай ТЭНЭГҮҮДЭЭР ДҮҮРСЭН ажил болон оюуны тураалтай ЯАМАНД ЗАСГИЙН ГАЗАР хариуцлага тооцож ТӨРИЙНХӨӨ АЖЛЫГ ТӨРИЙН ЯАМ ШИГ хийдэг засаглалтай болгохыг ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНААС хүсье

сэтгүүлчээ гэж [202.131.244.210] 2019-10-24 04:19:09

Ярилцлага нтр нь үнэхээр ямар ч чадамжгүй хэнд ч хэрэггүй

BatMon [202.21.120.162] 2019-10-24 03:38:49

Эрээнээс ирж байгаа хужаа ногооноос 2-3 вагоныг хурааж аваад тарааж өгье.

Зочин [202.55.188.41] 2019-10-24 03:34:39

Hyatadad baavgain dondi ih uned hurch baigaa gesen hujaanuud alah zahialaga ogood baigaa yubishuu

Зочин [202.55.188.41] 2019-10-24 03:32:59

Hujaa nariin yavuulga odoo baavgaig hyaduulahn

Зочин [59.153.113.76] 2019-10-24 03:17:57

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ ГЭЖ ХОГИЙН ЯАМ

Зочин [66.181.176.110] 2019-10-25 02:39:05

Duff yam! Bas shonhor iheer exportolsnoos taliin hulgana ihesch belcheer suidej baina. Ene ni mal aj ahuid mash hortoi!

Зочин [103.229.123.99] 2019-10-24 03:15:07

Ene yamniihan deer dorgui ajlaa meddeg hungui yum bish u. Bas l neg tom jijig avilgach, humslagch nar.

Зочин [202.21.107.88] 2019-10-24 03:01:00

Өөр газар явж байхад нь алаад энд авч ирж тавиад зургийг авсан ч байж болно. Зүй нь хоол тэжээл тавиж өгөх ёстой шүү дээ 60-70 сая малнаасаа хэдийг алаад өгсөн ч болно. Алахаа уртал болгох юм. Айлийн бүрээс урсан төлөө.

Зочин [112.72.12.3] 2019-10-26 05:18:16

Zarim humuus bur soliorch uguh yumaa

Зочин [202.179.24.187] 2019-10-24 04:26:13

хуцаач чи,2-ийн 2 хун идүүлээд гэр орон сууцыг нь түйвээгээд байхад зэрлэг араатанг хайрлаад хүний амь үнэгүйдүүлээд суух уу

Зочин [202.179.26.94] 2019-10-24 02:45:20

Байгаль орчны яамны дарга нарыг 3 сар цалингуй амраагаад хэмнэсэн монгоор нь баавгайнд хоол хунс аваачиж огье ер нь энэ байгаль орчны яам байгаль орчинд маш их хохирол учруулж байнаа татан буулгья

Зочин [64.119.18.128] 2019-10-24 02:35:47

байгаль орчны яамнаас албан тайлбар авмаар бн бидэнд баавгай хэрэгтэй

Ээ хайрхан [202.179.25.25] 2019-10-24 02:31:57

Байгаль орчны яамнаас яахаараа шатаа гэхэв дээ .... арай үгүй байлгүй наанадаж л музейн үзмэр, судалгааны асар том бэлэн материал шүү дээ

зочин [66.181.166.196] 2019-10-24 02:14:29

Ингэж байгаад баавгайгүй болох нь дээ, янз нь хулгайгаар ална, хоол тэжээлгүй болсон үед нь засаг захирамж гаргаж ална, байвгай үлдэх үү

irgen [192.82.68.74] 2019-10-24 01:53:04

hool tejeel taviad ogch boldoggui une hureh uchraas buudah ni chuhal baij de baigal hamgaalah gej

Зочин [202.5.194.28] 2019-10-24 01:50:38

Эвий хөөрхий. Өлсгөлөнгийн туйл... Амьд үлдэх тэмцэл...

ха ха [66.181.169.108] 2019-10-24 01:50:06

яг шатааж харагдана биз ха ха ха ха

Иргэн би харамсаж байна [202.131.251.146] 2019-10-24 01:29:04

Шударга царай гаргаад шатаагаад байхдаа яахав дээ малнуудаа. Музейдаа чихмэл хийх, Мөн харийн хятадуудад өөрсдөө харж байгаад тэдний авах гэснийг нь худалдаад өөрсдөө цададлаа хоол идэж аваад үлдсэн мөнгийг нь нутгийнхаа ядарсан хүмүүст өгч болноодоо. Идсэн хоолны мөнгө чинь төсвийн мөнгө биш гадаад хүний мөнгө монгол гуйнзанд орж байгаа юм шүү дээ. Ядахдаа гэрийг нь сүйдгэсэн айлын зардлыг нь сумын төсвөөсөө гаргаж байхаар дээрхээсээ нөхөөд авч болноодоо. Агнах гэж явсан хүмүүсийнхээ хоол, шатахуун, бууны сум, цалинг нь бас төсвөөсөө гаргаж, үрж эргүүтэж суудаг.. Баавгай чинь Монгол орны хишиг, иргэн бүрийн өмч шүүдээ боловсролгүй малнуудаа. Тэр үнэт эдээ багыг нь ч болов ашигладаггүй хог болгоод, дээр нь баахан үр дгнгүй зардал гаргаад шатааж байхдаа яахавдээ, даан ч яавдаа. Ээ малнууд, ээ, малнууд гэж. Ерөнхий сайд минь энэ малнуудаа жаахан боловсролтой болгож өгөөчээ.

Зочин [66.181.176.126] 2019-10-24 02:22:39

ХОВОР АМЬТНЫ ЭД ЭРХТЭНГ ЗАРЖ ХУДАЛДААЛАХЫГ ХОРГИЛСОН БАС НЭГ ХУУЛЬ БАЙНАА ОРКОО

Зочин [43.228.130.113] 2019-10-24 01:00:52

Хэ хэ ан гөрөө болохоор засаг ноён орлогч гээд хамаг томчууд нь ирээ биз. Шөнжин ахидаж хоноод өглөө нь хаа хамаагүй яваа амьтан алж чирч авчраад найрлаа биз .Өөр зүйлд дарга нар яаг бөөнөөрөө комисст орж ирж харагдаач.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.