С.Мишиг: Ц.Нямдорж сайдыг хариу өгтөл өлсгөлөнгөө зогсоохгүй

Ц.Анударь / Улстөр

Аравдугаар сарын 21-ний өдөр “Зөрчлийн хууль”-ийг эсэргүүцэж Баянгол дүүргийн жижиглэнгийн худалдаа эрхэлдэг иргэд мэдээлэл хийсэн. Тэд Хууль зүй, Дотоод хэргийн яамыг ажлаа хийхийг шаардаж, хагас өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан билээ.

Тэгвэл шаардлага хүргүүлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос ямар нэгэн хариу, шийдвэр ирээгүй байгаа тул иргэн С.Мишиг шаардлагын хариу иртэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэлээ. Тэрбээр мэдэгдэл хийснээс хойш ийнхүү гурав дахь өдрөө “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний хажууд тэмцлээ үргэлжлүүлж байна. Мэдээ.мн иргэн С.Мишигтэй ярилцлаа.

“Энэ бол ард түмний язгуур эрх ашгийн төлөөх тэмцэл”

-“Зөрчлийн хууль”-ийг эсэргүүцэж, ямар шаардлагыг хүргүүлсэн бэ?

-Өлсгөлөн зарлаад гурав хонож байна. Ерөнхийдөө гурван шаардлагыг хүргүүлсэн бөгөөд үүнээс хоёр нь өнөөдрийн байдлаар эерэгээр шийдэгдсэн байна. Эхний нааштай шийдвэр гарсан асуудал бол СХД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Хамбын-Овооны ойр орчим байгаа 40-өөд айл өрхийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх байсан. Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өөрийн биеэр очиж, танилцаад эхний ээлжинд түр хугацаагаар цахилгаан өгөхөөр болсон. Хоёр дахь шаардлага “Зөрчлийн тухай хууль”-ийн торгуулийн заалтад өөрчлөлт оруулж иргэдэд уян хатан сонголттой болгох байсан. Өчигдөр энэ хүсэлтийг харгалзан үзээд ажлын хэсэг байгуулахаар болсон байна лээ.

-Гурав дахь шаардлагын тухайд?

-Нийслэлийн Худалдаа үйлчилгээний журмыг батлах тухай яаралтай арга хэмжээ авах асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Одоогоор хагас өлсгөлөн зарлаад байна.

-Ганцаараа өлсгөлөн зарласан уу?

-Тийм. Гэхдээ иргэд, олон нийт маш их дэмжиж байгаа.

-Өлсгөлөн зарлаад гурав хоносон гэлээ. Энэ хугацаанд ямар нэгэн шахалт дарамт ирэв үү?

-Бэрхшээл гэх зүйл байсангүй. Өлсгөлөн зарлах хугацаанд цагдаагийн албан хаагчид болон эмнэлгийн байгууллагын зүгээс миний аюулгүй байдал, эрүүл мэндэд онцгой анхаарч байна. Тэдэнд маш их талархаж байна.

-Энэ тэмцлээ хэзээ дуусгах вэ?

- Одоогоор Ц.Нямдорж сайдын шийдвэрийг хүлээж байна. Даваа гарагт өөрт нь албан ёсоор шаардлагаа хүргүүлсэн.

- Ямар хариу шийдвэрийг хүлээж байгаа юм бэ?

- Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ц.Нямдорж сайдтай би өөрийн биеэр уулзаж байсан. Тэр үедэнэ хуулийн торгуулийн зохицуулалтын учир дутагдалтайг хэлээд, дээд доодхязгаар байх ёстой гэж байсан. Гэтэл сая Засгийн газраас их хуралд хуулийн төслийг өргөн барих үеэрээ энэ талаар оруулаагүйд сэтгэл дундуур байна.Миний хувьд хохирлын хэм хэмжээнд таарсан шийтгэлийг лард түмэн авъя гэдэг зүйлийг хэлж байгаа.Тиймээс шийдвэр гартал өлсгөлөнгөө зогсоохгүй.


Сэтгэгдэл

zochin [185.39.141.67] 2019-10-24 07:12:25

nymdorj geech 9 shid ni bvrdsen zalit bosoo oroolong tonilgoh tsag bolson .. hurtsiig hrleltgvi ... nymdorj uuruu . buzariin baritsaalagch . tiimdee ch 28 jil huuliin saidiin sentii temterch ene ulsiig buzarlasan uligchin

Zojin [202.126.88.46] 2019-10-24 05:04:07

Tarvaga nuhneesee garah boloogui l bnuu buudah yumsan

Зочин [202.126.88.134] 2019-10-24 03:39:20

Хүн болгон дур дураараа хүссэнээ хийгээд байвал энэ улс орон чинь оршин тогтнох уу. Тэгээд л өөрт нь л таалагдахгүй бол өлсөн гэх болж дээ. Тэгээд өлсөөд үхэх нь үү гэтэл нэг хүн үхдэггүй ээ. Одоо энэ жүжгээ болимоор юм

Зочин [66.181.176.126] 2019-10-24 02:24:27

ЦАЛИНТАЙ ӨЛСӨГЛӨН

Зочин [202.179.24.187] 2019-10-24 04:18:29

мөнөөс мөн

зочин [66.181.184.84] 2019-10-24 02:19:02

Хамбын овоонд олон айл дураараа буусан. Одоо цахилгаан нэхээд л. Ер нь хотыг хог болгож байгаа хүмүүст хариуцлага тооц. Юм л өлсөнө гэж айлгана.

иргэн [64.119.27.72] 2019-10-24 02:12:09

таны эрх чөлөө суугаад л бай суугаад л бай бас дахин суу та л хохирно өөр хэнч хохирохгүй

Зочин [202.126.89.72] 2019-10-24 01:03:17

Хууль дүрмээрээ л амьдраач тэгвэл хэн чамайг торгох юм гөлгөө. Эсвэл хууль дүрэмгүй улсдаа очооч

БОДЛЫН ХУЛГАЙЧ [66.181.167.53] 2019-10-24 00:29:41

ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ БОЛ ӨӨРСДӨӨ ХЭРГЭЭС МУЛТРАХ ГЭСЭН УЛС ТӨРЧДИЙН АРГА ЗАЛЬ. ТЭД МАРГААШ ЯМАР ХЭРЭГТ УНАХАА МЭДЭЖ БАЙГАА УЧРААС ЗӨӨЛӨН ГАЗАРДАХ АРГАА ЭРТХЭН ОЛЖЭЭ ГЭЖ БОЛОЖ БАЙНА. ОДОО ЭНЭ ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙГ ЭРГЭН ХАРЖ ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТУУДЫГ НЬ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. МУРУЙТАЙ ТОГЛООМ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. АРД НЬ ДАНДАА ТОМЧУУД, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН. АРД ТҮМЭН ДЭЭР ҮЕИЙНХТЭЙ АДИЛ БИШ БОЛСОН ШҮҮ ГЭДГИЙГ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ. ТА НАРЫН ҮЕ ДУУСЧ БАЙНА.

zochin [119.40.98.162] 2019-10-24 00:18:01

hen ch demjeegui e

зочин [103.26.195.244] 2019-10-24 00:17:40

Зерчил гаргуулахгуй бна гэж....

Зочин [122.201.31.141] 2019-10-24 00:17:00

Доод дээд хязгаар тавихаар авилгалын эх үүсвэр болдог юм даа. Бүгд доод хэмжээгээр нь тавиулах гээд байцаагчийг хахуулаар баяжуудаг учир дээд доодын дундажаар нэг л байх нь зөв гэдэг нь амьдрал дээр батлагдсан эд дээ. Ялын хугацаа ч мөн адил нэг л баймаар юм билээ Тэгэхгүй бол тухайн хүний үзэмжээр болдог.

Hhh [111.108.23.192] 2019-10-24 00:03:36

Zail nivshoo, Eebigiin nohoi

Зочин [202.179.24.187] 2019-10-24 04:17:59

ардчиллын эцэг Элбэгээ гэнэ үү хохохо хуцна биз,ардчилал нэрээр өөрсдөө баяжчихаад тэнэг ардуудаар тохуурхаж байгааг хэзээ ойлгох үхэрнүүд вэ дээ

Зочин [192.82.76.222] 2019-10-24 03:20:22

Эрдэнэтийн шахаачин Нямдоржоо, чиний ажлаа хийж чадахгүй байгаад Ардчиллын эцэг Элбэгдорж ямар хамаа байнаа!

Зочин [192.82.67.53] 2019-10-24 02:07:15

Чи мөн өрөвдөлтэй улаан хамгаалагч юмдаа


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.