The Guardian хэвлэл The Hu хамтлагийг онцоллоо

Ц.Анударь / Гадаад мэдээ

Gerege цомог нь iTunes чартыг тэргүүлж, олон улсын хөгжмийн зах зээлд өөрсдийн орон зайгаа бий болгож буй Хү (The Hu) хамтлагийг энэ удаад Их Британийн өдөр тутмын цахим хэвлэл The Guardian онцолжээ. Үүнд Youtube сувагт 45 сая хандалтыг бий болгосон, мөн саяхан алдарт дуучин Элтон Жонны магтаалыг хүртсэн тухай нь оршил болгосон байна.

Цаашлаад Хү хамтлагийн Польшид хийсэн тоглолт эхлэхийн өмнө үзэгчид 20 минутын туршид Хү! Хү! Хү! хэмээн тасралтгүй орилж байсан гэжээ. Англи хэл дээр бус, өөрсдий монгол хэлээр бүх дуугаа дуулж буй ч нийт үзэгчдийн сэтгэлд хүрж, байлдан дагуулж чадаж байсныг мөн онцолсон байна. Хамгийн сонирхолтой нь, нийтлэлч монгол ардын уламжлалт хөгжмийн зэвсгүүд болох морин хуур, товшуур зэргийн талаар болоод хөөмий, уртын дууны талаар чамгүй мэдээлэл цуглуулснаа тайлбарлан бичжээ. Ингээд уламжлалт урлагаар өнөө цагт метал хөгжим тоглож буйг онцгойлон дурьдаж, уншигчдад зориуд сануулсан байгаа юм.

Мөн Yuve Yuve Yu дууны клипний утга агуулгыг өөрсдийн зүгээс тайлбарласан байна. Уламжлалт амьдрал болоод модерн хэв маягийн хослолыг илэрхийлсэн гээд, ерөнхий өнгө аяс нь ямар ч хүний сэтгэлийг догдлуулахаар болсон хэмээн дүгнэж. Ийнхүү “Хү хамтлаг аль ч улсад зорчих визагаа уран бүтээлээрээ нэгэнт авчихлаа” гэжээ.


Сэтгэгдэл

ШУДАРГА [183.81.171.2] 2019-10-28 04:01:43

МОНГОЛЧУУД ӨӨРСДДӨӨ ИТГЭХ Л ХЭРЭГТЭЙ БИД БОЛ АРЧААГҮЙ АРД ТҮМЭН БИШ ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ Ч ДЭЛХИЙГ ДОНСЛОГОЖ БАЙСАН БИД ЧАДАХ Ч ЁСТОЙ АРД ТҮМЭН ШҮҮ БАЯР ХҮРЭГЬЕ ЭЭ

Зочин [49.0.213.33] 2019-10-24 15:08:49

Цаашдаа улам их гялалзаарай, амжилт, (тэгсхийгээд больчихож л болохгүй шүү).

Зочин [202.126.89.14] 2019-10-24 08:27:37

aylal juulchlal hugjulne juulchin tatna gj hutsad hedn jild ulsiin mungu idsen hulgaich nar odoonos ichij amidraasai. tom surtalchilgaa bolj bna juulchd odoo ch tsuwnada.undesni uildwerlegchid mini oligtoihon yum hiigerede

Болд [192.82.67.92] 2019-10-24 06:27:11

Дэлхийн алдартнуудыг дууриаж салбагнахгуй, ард тумнийхээ уламжлалт дуу хегжимийг орчин уетэй хослуулж хегжуулбэл дэлхийд од болон гялалзаж болддогийг харууллаа. Баяр хургэе. Бахархаж байна

Зочин [103.57.94.127] 2019-10-24 05:16:55

orchuulga dutuu bas buruu baina New York iin Warsaw d toglolt gesen bna

Зочин [202.179.24.65] 2019-10-24 04:25:46

рок попоор дэлхийд алдарших монгол хамтлаг төрөхийг хардаг байжээ. Энэ бол үнэхээр гайхамшиг

Зочин [213.143.112.4] 2019-10-24 05:37:14

Tiimshuu. Iim yum uzne gej hen sanah we! Saihan medee!

Зочин [202.179.25.153] 2019-10-24 03:26:21

Визагаа.визээ.виза.визийг.

Зочин [202.126.88.229] 2019-10-24 02:51:12

Bravo!!!

Зочин [202.55.188.33] 2019-10-24 02:47:05

Маш сайн. Гайхамшигтай


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.