Долларын ханшийн өсөлт тогтворжсон гэв

Ц.Анударь / Эдийн засаг

Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2019 оны наймдугаар сарын байдлаар 39 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 430 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Мөн гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай байна.

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 40.66 төгрөгөөр (1.5 хувь), долоо хоногийн эхнээс 5.32 төгрөгөөр (0.2 хувь) тус тус суларч, 2019 оны аравдугаар сарын 22-ны байдлаар 2,684.35 төгрөгт хүрлээ.

Бусад голлох валютуудын ханшийн ам.долларын эсрэг өөрчлөлтийг авч үзэхэд, евро 3.1, вон 4.9, юань 2.8 хувиар тус тус сулрав. Тэгвэл рублийн ханш 8.5 хувиар чангараад байна.

Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орохтой холбоотой мэдэгдлийг 2019 оны аравдугаар сарын 16-нд хийсний улмаас валютын захад богино хугацааны хөөрөгдлийн шинж чанартай бодит бус эрэлт огцом нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж бэлэн захын ам.доллар худалдах, худалдан авах ханшийн өсөлт Монголбанкны аравдугаар сарын 17, 22-ны оролцооны үр дүнд тогтворжсон гэж үзэж буйгаа тус банкнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

/*/ [49.0.213.33] 2019-10-24 15:05:46

Цаадуул чинь өөрсдөө зохиомол хөөрөгдөл санаатайгаар үүсгэж хамсаатан садангийн ченжүүддээ гэнэтийн ашиг авахуулж авахуулж, иргэдэд 2715 болгож өгөөд хаяв

Санта өвөө [202.126.89.137] 2019-10-24 10:25:42

Удахгүй цас орно, долларын ханш өсгөх бас нэг шалтаг болж мэдэхэл байх.

Зочин [66.181.161.127] 2019-10-24 07:02:20

Монгол банк 17 хоногт 260-аад сая доллар зарсан.

Зочин [192.82.76.251] 2019-10-24 04:26:20

ТОГТВОРЖООД БАЙГАА НЬ 2710 ЮМУУ ????? АРАЙ Ч ДЭЭ .ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨ БОЛИОЧЭЭЭЭЭ

Зочин [66.181.179.137] 2019-10-24 04:15:53

худлаа тогтворжсон нь. найман шарга дээр доллар 2710 бана шүүдээ өнөөдөр

Зочин [202.126.88.236] 2019-10-24 04:38:02

Доллар өсөөд тогтлоо гэж ойлголоо

Зочин [202.21.108.247] 2019-10-24 03:19:36

Монголбанк интервенц хийж тогтоолоо. Харин ханшийн хүлээлтийн менежментийг муу хийлээ. Саарал жагсаалтанд орсон ч энэ нь валютын ханшид нөлөөлөхгүй гэсэн мэдээллийг урьдчилж өгөх байлаа. Зохиомол хөөрөгдлийн эсрэг мэдэгдлээ 10 сарын 20-нд биш 19-ний өглөө гаргах байлаа.

Болд [192.82.67.92] 2019-10-24 06:34:58

Яг унэн

bold [202.126.89.238] 2019-10-24 02:50:49

shaan biz oorsdooo hamag $ awchaad


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.